Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 428

 

 

 

 

 

 

 

 

  2020       06          03                                  2020/ШЦТ/428

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Л.Д-т холбогдох эрүүгийн 2002 00171 0116 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, “Элит дизайн’’ хаяг рекламын компанид ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 05-03 тоотод оршин суух хаягтай, урьд

-2002 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 369 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан,

-2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1243 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих хорих ялаар,

-2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “Мансууруулах бодис” хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээгээр,

-2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт Л.Д, регистрийн дугаар /           /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Д нь 2019 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сод Монгол" шатахуун түгээх газрын орчим өөрийн биедээ буюу үүрч явсан үүргэвчиндээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, цагаан өнгийн гялгар ууттай 95 грамм /цэвэр жин/, мөн уут саванд савлаагүй 16.7869 грамм /цэвэр жин/, нийт 111.7869 грамм жинтэй ногоон өнгийн "өвс" мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өвснөөс хараат болсон, ухамсар дорой донтсон байгаагаа хүлээн зөвшөөрч байна. 3 сарын дундуур хэрэглэсэн. Өөрөө гарах гэж хичээсэн ч тохиолдол гарах бүрт хэрэглээд байдаг. Би энэ хар тамхинаас салж чадахгүй байгаадаа чин сэтгэлээсээ харамсаж байна. Би энэ зүйлд маш их донсон гэдгээ ойлгож байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хүний биед үзлэг хийсэн тухай “...Л.Д нь “би өөрийн үүрч яваа цүнхэндээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд цэнхэр өнгийн үүргэвчнээс цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйлийг сайн дураар гаргаж өгснийг стандарт бус жин дээр тавьж жинлэж үзэхэд 118.6 граммыг зааж байв. Мөн уг цэнхэр өнгийн цүнхний урд талын жижиг халаасыг нээж харуулахад дотор нь ургамал мэт зүйл байв. Уг ургамал мэт зүйлийг зиплок түгжээтэй уутанд хийж жинлэж үзэхэд 18.2 граммыг зааж байв. Дээрх цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйл болон цүнхэнд байх ургамал мэт зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...10 төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилсан байдлаар тетрагидроканнабинол, морфин, опиумын агууламжтай мансууруулах бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав. Шээсний дээж авсан савыг зориулалтын таг, скочоор битүүмжлэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 84 дугаартай тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 1708 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Л.Д” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/, морфин /morphine/ илэрч байна. Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ийн жагсаалтад багтдаг болно. Морфин /morphine/ нь “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 1711 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “3” гэсэн хаягтай цэнхэр өнгийн үүргэвч, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9-тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар ууттай жин нь 119 г, цэвэр жин нь 95 г, “2” гэсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 19 г, цэвэр жин 16.7869 г байна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын дундуур хаяг засах ажлаар Дархан-Уул аймаг руу ганцаараа, автобусаар явсан. Тэнд очоод ажлаа хийж дуусгаад явах гэж байхдаа Дархан хотод байрлах Баталион гэх нэртэй гэр хорооллын орчимд хуучнаар Булганы сангийн аж ахуйн хажуу талд байрлах жалганаас каннабис өвч түүгээд цүнхэндээ хийгээд гэртээ ирсэн. Наашаа буцаж ирэх үед намайг өвс тээж яваа болохыг хэн нэгэн мэдээгүй. Түүж авсан өвсөө цаасанд ороож, татаж хэрэглэдэг байсан. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ууттай өвсөө цүнхэндээ хийгээд Дэнжийн мянгад байрлах Хүчит шонхор захын ойролцоо байрлах шинээр нээгдсэн Сод монгол шатахуун түгээх станцын байранд хаяг тогтоох үндсэн ажлаа хийж байгаад цагдаа нарт баригдаж, улмаар шалгагдаж байна. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний биед хийсэн үзлэгээр үүрч явсан цүнхэнд маань ууттай авч, цүнхний урд талын жижиг халаасанд өвс илэрсэн. Эдгээр өвсийг Дархан-Уул аймагт ажлаар явж байхдаа түүсэн. Түүж авч ирсэн өвснөөс бусдад өгсөн зүйл байхгүй. Зөвхөн өөрөө л ганцаараа хэрэглэж байсан. Тухайн үед зөөвөрлөж авч ирсэн өвснөөс өөр ямар нэгэн мансууруулах бодис байхгүй. Би урьд өмнө мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж ял эдэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 377 дугаартай “...Л.Д нь урьд өмнө дотоод шалтгаант сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Л.Д нь одоо F12.1 Каннабинойдын хэрэглээтэй байна. Л.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Л.Д нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Л.Д-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Л.Д нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хх 42/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 44-63/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 38/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Д нь 2019 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сод Монгол" шатахуун түгээх газрын орчим өөрийн биедээ буюу үүрч явсан үүргэвчиндээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, цагаан өнгийн гялгар ууттай 95 грамм /цэвэр жин/, мөн уут саванд савлаагүй 16.7869 грамм /цэвэр жин/, нийт 111.7869 грамм жинтэй ногоон өнгийн "өвс" мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хүний биед үзлэг хийсэн тухай “..Л.Д нь “би өөрийн үүрч яваа цүнхэндээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд цэнхэр өнгийн үүргэвчнээс цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйлийг сайн дураар гаргаж өгснийг стандарт бус жин дээр тавьж жинлэж үзэхэд 118.6 граммыг зааж байв. Мөн уг цэнхэр өнгийн цүнхний урд талын жижиг халаасыг нээж харуулахад дотор нь ургамал мэт зүйл байв. Уг ургамал мэт зүйлийг зиплок түгжээтэй уутанд хийж жинлэж үзэхэд 18.2 граммыг зааж байв. Дээрх цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйл болон цүнхэнд байх ургамал мэт зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...10 төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилсан байдлаар тетрагидроканнабинол, морфин, опиумын агууламжтай мансууруулах бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав. Шээсний дээж авсан савыг зориулалтын таг, скочоор битүүмжлэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар хуудас/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 84 дугаартай тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 1708 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Лхагвасүрэн Л.Д” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/, морфин /morphine/ илэрч байна. Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ийн жагсаалтад багтдаг болно. Морфин /morphine/ нь “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 1711 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “3” гэсэн хаягтай цэнхэр өнгийн үүргэвч, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9-тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар ууттай жин нь 119 г, цэвэр жин нь 95 г, “2” гэсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 19 г, цэвэр жин 16.7869 г байна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-22 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Дын “...Баталион гэх нэртэй гэр хорооллын орчимд хуучнаар Булганы сангийн аж ахуйн хажуу талд байрлах жалганаас каннабис өвч түүгээд цүнхэндээ хийгээд гэртээ ирсэн. ...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ууттай өвсөө цүнхэндээ хийгээд Дэнжийн мянгад байрлах Хүчит шонхор захын ойролцоо байрлах шинээр нээгдсэн Сод монгол шатахуун түгээх станцын байранд хаяг тогтоох үндсэн ажлаа хийж байгаад цагдаа нарт баригдаж, улмаар шалгагдаж байна. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний биед хийсэн үзлэгээр үүрч явсан цүнхэнд маань ууттай авч, цүнхний урд талын жижиг халаасанд өвс илэрсэн. Эдгээр өвсийг Дархан-Уул аймагт ажлаар явж байхдаа түүсэн. Түүж авч ирсэн өвснөөс бусдад өгсөн зүйл байхгүй. Зөвхөн өөрөө л ганцаараа хэрэглэж байсан. Тухайн үед зөөвөрлөж авч ирсэн өвснөөс өөр ямар нэгэн мансууруулах бодис байхгүй. Би урьд өмнө мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж ял эдэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 377 дугаартай “...Л.Д нь урьд өмнө дотоод шалтгаант сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Л.Д нь одоо F12.1 Каннабинойдын хэрэглээтэй байна. Л.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Л.Д нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Л.Дт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Л.Д нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Д-ыг хориглосон мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтэндээ: шүүгдэгч Л.Д-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 4 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх, бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлт гаргасан болно.

Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудал дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас шүүх хуралдаанд оролцож, мөн бусдад төлөх хохирол төлбөргүй, өөрийгөө илчилсэн гэж үзэж болохоор тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэж өгнө үү гэв.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэсэн хаягтай 95 грамм жинтэй, 2 гэсэн хаягтай 16.7 грамм жинтэй тус тус ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэсэн хаягтай цэнхэр өнгийн үүргэвч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Л.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэсэн хаягтай 95 грамм жинтэй, 2 гэсэн хаягтай 16.7 грамм жинтэй тус тус ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэсэн хаягтай цэнхэр өнгийн үүргэвч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Л.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ