Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

          Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар баг, Гашууны голд байрлах, улсын бүртгэлийн 21/223, регистрийн 2075261 дугаартай, НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Цэргийн хотхон, ХЦХДангийн 12-6 тоотод байрлах, 9011156119 улсын бүртгэлийн, 5238242 тоот регистрийн дугаартай, Шинжиан Шинфа ХХК-д холбогдох,

       Зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 164.485.071 төгрөг, алданги 43.959.805 төгрөг, нийт 208.444.876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч НИК ХХК-ийн Увс нефть хангамжийн салбарын дарга Ю.Төгсжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч тал болох Шинжиан Шинфа ХХК нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хорооны нутагт харьяалагддаг хэдий ч Увс аймгийн нутаг дэвсгэрт байнга үйл ажиллагаагаа явуулж байгаа тул Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийг сонгон нэхэмжлэлээ гаргасан болно. НИК ХХК-ийн Увс нефть хангамжийн салбарын дарга Ю.Төгсжаргал, нөгөө талаас 5238242 тоот регистрийн дугаартай Шинжиан Шинфа ХХК-ны захирал Сун Гуан Чен нар 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2015/06 тоот дугаартай нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2015 онд нийт 243.500 литр шатахууныг литр бүрийг 1.700 төгрөгөөр тооцож нийт 413.950.000 төгрөгийн шатахуун, тээврийн хөлс 10.290.071 төгрөг, нийт 424.240.071 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлснээс тус компани нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 300.000.000 төгрөгийн тооцоо хийж үлдэгдэл 124.240.071 төгрөгийн тооцоог хийгээгүй байна. Талууд хоорондоо байгуулсан 2015/06 тоот дугаартай гэрээний 2.4-т зааснаар хариуцагч тал төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулсан тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор заасан байна. Иймд 2016 оны 10 дугаар сарын 11-ний байдлаар 325 хоногийн 40.378.000 төгрөгийн алданги, үндсэн зээлийн төлбөр 124.240.071 төгрөг, нийт 164.618.071 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Гэрээний талууд 2015 онд нийлүүлсэн шатахууны үлдэгдэл тооцоо, алдангийн хэмжээг тооцсон актыг хүлээн зөвшөөрч баталгаажуулан гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. НИК ХХК-ийн Увс нефть хангамжийн салбарын дарга Ю.Төгсжаргал, нөгөө талаас 5238242 тоот регистрийн дугаартай Шинжиан Шинфа ХХК-ны захирал Сун Гуан Чен нар 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2016/12 тоот дугаартай нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай байгуулж шатахууныг нийлүүлж эхэлсэн боловч өмнөх оны үлдэгдэл тооцоо, 2016 оны тооцоогоо хийхгүй удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн тул манай компани нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2016/12 тоот гэрээнээс татгалзаж шатахуун нийлүүлэлтийг зогсоосон. Гэрээний хугацаанд Шинжиан Шинфа ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 01-07-ны өдөр хүртэл 26.830 литр шатахууныг литр бүрийг 1.500 төгрөгөөр тооцож нийт 40.245.000 төгрөгийн шатахуун хүлээн авсан бөгөөд өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгдээгүй байна. Гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар 52 хоног буюу 3.581.805 төгрөгийн алданги тооцож нийт 43.826.805 төгрөг болж байна. Дээрх төлбөрийг Шинжиан Шинфа ХХК-иас удаа дараа нэхэмжилж, уулзан, утсаар ярьж тохиролцсон боловч хугацаа зааж хойшлуулсаар өдийг хүрлээ. Иймд НИК ХХК-ийн Увс нефть хангамжийн салбар нь Шинжиан Шинфа ХХК-иас 2015/06, 2016/12 тоот гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 164.618.071 төгрөг, алданги 43.959.805 төгрөг, нийт 208.444.876 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.200.176 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Иргэний хуулийн 262, 264 дүгээр зүйлүүдийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг Шинжиан Шинфа ХХК-иас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: ... Тус сумын шүүхэд НИК ХХК-ийн Увс нефть хангамжийн салбараас нэхэмжилсэн үндсэн зээлийн үүрэг 164.485.071 төгрөг, алданги 43.959.805 төгрөг, нийт 208.444.876 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч нь 43.959.805 төгрөгийн алдангаасаа татгалзаж, хариуцагч Шинжиан Шинфа ХХК нь үндсэн үүрэг болох 164.485.071 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон болно. Шинжиан Шинфа ХХК нь 164.485.071 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 8.791.961 төгрөгийн алданги /торгууль/-ийг нэмж төлнө. Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч Шинжиан Шинфа ХХК нь 164.485.071 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулсанаар зээлдэгчтэй байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2015/06, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2016/12 тоот зээлээр нийлүүлэх гэрээний үүрэг тус тус бүрэн биелэгдсэн, нэхэмжлэгчээс хариуцагчид нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, аливаа нэгэн өр төлбөрийн талаар дахин нэхэмжлэл гаргахгүй гэдгийг мөн талууд баталгаажуулж байна. Энэхүү гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар гэрээний агуулгыг талууд бичгээр гаргаж, түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба Иргэний хуульд хийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд зааснаар шүүгчийн захирамжаар энэхүү Эвлэрлийн гэрээ баталгаажуулагдах бөгөөд мөн зүйлийн 76.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэнэ. Энэхүү Эвлэрлийн гэрээ нь 3 хувь үйлдэгдсэн бөгөөд тал тус бүр 1 хувийг, мөн шүүхэд хүргүүлсэн хувиуд аливаа нэгэн үг үсэг, утга агуулгын хувьд бүгд ижил байх ба хуулийн хүчин төгөлдөр байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбар нь хариуцагч Шинжиан Шинфа ХХК-нд холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 164.485.071 төгрөг, алданги 43.959.805 төгрөг, нийт 208.444.876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ.

       Үүнд: ... НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбараас нэхэмжилсэн үндсэн зээлийн үүрэг 164.485.071 төгрөг, алданги 43.959.805 төгрөг, нийт 208.444.876 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч нь 43.959.805 төгрөгийн алдангаасаа татгалзаж, хариуцагч Шинжиан Шинфа ХХК нь үндсэн үүрэг болох 164.485.071 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон болно. Шинжиан Шинфа ХХК нь 164.485.071 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 8.791.961 төгрөгийн алданги /торгууль/-ийг нэмж төлнө. Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч Шинжиан Шинфа ХХК нь 164.485.071 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулсанаар зээлдэгчтэй байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2015/06, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2016/12 тоот зээлээр нийлүүлэх гэрээний үүрэг тус тус бүрэн биелэгдсэн, нэхэмжлэгчээс хариуцагчид нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, аливаа нэгэн өр төлбөрийн талаар дахин нэхэмжлэл гаргахгүй гэжээ.

         Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

           Нэхэмжлэгч НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.200.174 төгрөгөөс 709.986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 164.485.071 төгрөгт ногдох 980.375 төгрөгийн тал хувь буюу 490.187 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч Шинжиан Шинфа ХХК-иас 490.187 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарт олгох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбар нь 208. 444.876 /хоёр зуун найман сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга найман зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 43.959.805 /дөчин гурван сая есөн зуун тавин есөн мянга найман зуун тав/ төгрөгийг хасч, хариуцагч Шинжиан Шинфа ХХК нь 164.485.071 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун наян таван мянга далан нэг/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгч НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарт төлөх, хэрэв хариуцагч уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 8.791.961 төгрөгийн алданги /торгууль/-ийг нэмж нэхэмжлэгч НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарт төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.200.174 /нэг сая хоёр зуун мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгөөс 709.986 /долоон зуун есөн мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 490.187 /дөрвөн зуун ерэн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч Шинжиан Шинфа ХХК-иас 490.187 /дөрвөн зуун ерэн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарт олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА