Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 439

 

 

 

 

 

 

 

 

2020        06          04                                   2020/ШЦТ/439

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Т-д холбогдох эрүүгийн 1911 00379 0282 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Ресорт ворлд тэрэлж компанид үйл ажиллагааны менежер, ам бүл 3, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо барилгачид 3 гудамж 83 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 18-63 тоотод түр оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй,

Боржигон овогт Б.Т, регистрийн дугаар /           /,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Т нь "Хаан жимс" ХХК-д захиалгын менежерээр ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр захиалга цуцлагдаад буцааж өгөх ёстой байсан 120,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр захиалга өгсөн П.Ганбаатар гэх хүний Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлсэн 350,000 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн нийт 470,000 төгрөгийг хамтран амьдрагч Ц.Саруулын хувийн данс руу шилжүүлүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2017 онд машины осолд орж байсан. Тухайн үед миний бие өвдөөд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байсан. Миний толгой өвдөөд байсан учраас толгойны зураг авахуулж, ойр зуурын хэрэглээндээ түр зарцуулж цалингаасаа суутгуулъя гэж бодож авсан. Би тухайн үед 14 хоног ажилласан байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

“Хаан жимс” ХХК-ний менежер Э.Янжинлхамаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 18 дугаар хуудас/,

Хохирогч Э.Янжинлхам нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 02-нд “Хаан жимс” ХХК-д захиалгын менежерийн ажилд Б.Т гэх залуу орсон. Манай “Хаан жимс” ХХК-ний төв байранд 14 хоног ажиллаж байгаад 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй ажилд ирээгүй байх хугацаандаа “Хаан жимс” амралтанд амрах зочдын захиалгын мөнгө болох 350,000 төгрөгийг хувийн 5758037635 дугаарын дансанд хийлгэж авсан байсан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш гар утас нь холбогдохгүй алга болсон...Б.Т нь 2019 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Хаан жимс” ХХК-ний төв байранд захиалгын менежер ажилтай байж байгаад 2019 оны дундуур байхаа өдрийг нь санахгүй байна манай ажил дээрээс захиалгын мөнгө аваад явсан байсан...Манай байгууллагад нийтдээ 470,000 төгрөгийн хохирол учирсан гэхдээ уг хохирлыг төлж барагдуулсан болохоор манай байгууллагаас ямар нэгэн гомдол санал байхгүй. Гэхдээ 2019 оны 08 дугаар сард 470,000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Г.Хос-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...төв салбарын менежер Э.Янжиндулам руу утсаар яриад урьдчилгаа өгсөн хүн маань ирж амжихгүй болчихлоо урьдчилгаа өгсөн мөнгө эргүүлэн авна гэж байна би урьчилгаа болох бэлнээр өгсөн 120,000 төгрөгийг Б.Тад өгч явуулсан юмаа гэж хэлэхэд Янжиндулам тухайн үед нөгөө Б.Т чинь ажилдаа ирэхгүй байгаа гэж хэлсэн. Энэ үед л би уг урьдчилгаа гэж өгсөн бэлэн 120,000 төгрөгийг хувьдаа авсан гэж бодож байна...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Т нь Төв аймгийн Эрдэнэ сумын “Хаан жимс” амралтын газарт нэмэлтээр ажиллахаар ирээд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр буюу бямба гаригт төв компани луу явна гэхээр нь би үндсэн орлого биш зөвхөн захиалгын урьдчилгаа мөнгийг өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч П.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед над руу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 цаг 03 минутанд уг дугаараас 5121030055 гэх дансыг бичсэн мессеж илгээсэн байсан ба дараа нь 14 цаг 23 минутанд дахиад 5758037635 гэх дугаарын дансыг илгээсэн байсан. Би тухайн үед өөрийн ямар данснаас шилжүүлснээ санахгүй байна гэхдээ хамгийн сүүлийн месежний данс буюу 5758037635 гэх дансруу 350,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Ц.Саруулын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр Хаан жимс гэх компанийн оффис дээр очиж анкет бөгдөн захиалгын менежер гэх албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Харин манай Хаан жимс амралтын газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм. Тэгээд тэндээ би 2 хоног захиалгын менежрийн ажлыг орлож ажилласан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би ажлаасаа хот руу орох гээд явахад манай бармен Хосбаяр надад захиалга өгсөн иргэний урьдчилгаа болох 120.000 төгрөгийг төв оффис дээр аваачаад өгчихөөрэй гэж хэлээд надад уг мөнгийг өгсөн. Тэр мөнгийг би тухайн үед оффис дээр аваачиж тушааж чадаагүй, харин тэр өдрийн маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ажилтай явж байхад над руу нэг үйлчлүүлэгч залгаж яриад танайд амралтын газраар үйлчлүүлье гэж хэлээд захиалгын мөнгө өгье гэхээр нь би өөрийн эхнэр Ц.Саруулын хаан банкны 5758037635 дугаарын дансыг өгч 350.000 төгрөгийг нэр бүхий үйлчлүүлэгчээс дансанд шилжүүлэн авсан. Тэгээд тэр өдрийн маргааш бил үү нөгөөдөр нь Мөнгөнгүүр эмнэлэг дээр шинжилгээнд ороод 380.000 төгрөг орчим зарцуулсан. Үлдсэн мөнгийг нь хувийн хэрэглээндээ зарцуулсан юм шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т нь "Хаан жимс" ХХК-д захиалгын менежерээр ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр захиалга цуцлагдаад буцааж өгөх ёстой байсан 120,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр захиалга өгсөн П.Ганбаатар гэх хүний Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлсэн 350,000 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн нийт 470,000 төгрөгийг хамтран амьдрагч Ц.Саруулын хувийн данс руу шилжүүлүүлэн авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн “Хаан жимс” ХХК-ний менежер Э.Янжинлхамаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 18 дугаар хуудас/, хохирогч Э.Янжинлхамын “...2019 оны 01 дүгээр сарын 02-нд “Хаан жимс” ХХК-д захиалгын менежерийн ажилд Б.Т гэх залуу орсон. Манай “Хаан жимс” ХХК-ний төв байранд 14 хоног ажиллаж байгаад 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй ажилд ирээгүй байх хугацаандаа “Хаан жимс” амралтанд амрах зочдын захиалгын мөнгө болох 350,000 төгрөгийг хувийн 5758037635 дугаарын дансанд хийлгэж авсан байсан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш гар утас нь холбогдохгүй алга болсон...Б.Т нь 2019 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Хаан жимс” ХХК-ний төв байранд захиалгын менежер ажилтай байж байгаад 2019 оны дундуур байхаа өдрийг нь санахгүй байна манай ажил дээрээс захиалгын мөнгө аваад явсан байсан...Манай байгууллагад нийтдээ 470,000 төгрөгийн хохирол учирсан гэхдээ уг хохирлыг төлж барагдуулсан болохоор манай байгууллагаас ямар нэгэн гомдол санал байхгүй. Гэхдээ 2019 оны 08 дугаар сард 470,000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/, гэрч Г.Хос-Эрдэнийн “...төв салбарын менежер Э.Янжиндулам руу утсаар яриад урьдчилгаа өгсөн хүн маань ирж амжихгүй болчихлоо урьдчилгаа өгсөн мөнгө эргүүлэн авна гэж байна би урьчилгаа болох бэлнээр өгсөн 120,000 төгрөгийг Б.Тад өгч явуулсан юмаа гэж хэлэхэд Янжиндулам тухайн үед нөгөө Б.Т чинь ажилдаа ирэхгүй байгаа гэж хэлсэн. Энэ үед л би уг урьдчилгаа гэж өгсөн бэлэн 120,000 төгрөгийг хувьдаа авсан гэж бодож байна...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Т нь Төв аймгийн Эрдэнэ сумын “Хаан жимс” амралтын газарт нэмэлтээр ажиллахаар ирээд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр буюу бямба гаригт төв компани луу явна гэхээр нь би үндсэн орлого биш зөвхөн захиалгын урьдчилгаа мөнгийг өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч П.Ганбаатарын : “...Тухайн үед над руу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 цаг 03 минутанд уг дугаараас 5121030055 гэх дансыг бичсэн мессеж илгээсэн байсан ба дараа нь 14 цаг 23 минутанд дахиад 5758037635 гэх дугаарын дансыг илгээсэн байсан. Би тухайн үед өөрийн ямар данснаас шилжүүлснээ санахгүй байна гэхдээ хамгийн сүүлийн месежний данс буюу 5758037635 гэх дансруу 350,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, Ц.Саруулын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Т-ын “...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр Хаан жимс гэх компанийн оффис дээр очиж анкет бөгдөн захиалгын менежер гэх албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Харин манай Хаан жимс амралтын газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм. Тэгээд тэндээ би 2 хоног захиалгын менежрийн ажлыг орлож ажилласан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би ажлаасаа хот руу орох гээд явахад манай бармен Хосбаяр надад захиалга өгсөн иргэний урьдчилгаа болох 120.000 төгрөгийг төв оффис дээр аваачаад өгчихөөрэй гэж хэлээд надад уг мөнгийг өгсөн. Тэр мөнгийг би тухайн үед оффис дээр аваачиж тушааж чадаагүй, харин тэр өдрийн маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ажилтай явж байхад над руу нэг үйлчлүүлэгч залгаж яриад танайд амралтын газраар үйлчлүүлье гэж хэлээд захиалгын мөнгө өгье гэхээр нь би өөрийн эхнэр Ц.Саруулын хаан банкны 5758037635 дугаарын дансыг өгч 350.000 төгрөгийг нэр бүхий үйлчлүүлэгчээс дансанд шилжүүлэн авсан. Тэгээд тэр өдрийн маргааш бил үү нөгөөдөр нь Мөнгөнгүүр эмнэлэг дээр шинжилгээнд ороод 380.000 төгрөг орчим зарцуулсан. Үлдсэн мөнгийг нь хувийн хэрэглээндээ зарцуулсан юм шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирогч Э.Янжинлхам нь “...Манай байгууллага хохирлын мөнгөө авсан. Манай талаас ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Б.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргүүлжлүүлэх нь зүйтэй байна.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал /учруулсан хохирлыг төлсөн/ тогтоогдсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ад хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ