Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 962

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         05         22                                   2020/ШЦТ/962

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ц.Амаргэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

            иргэдийн төлөөлөгч Ц.Энх-Оюун,

             улсын яллагч Г.Цэрэнжамц,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О.,

            шүүгдэгч А.Н., түүний өмгөөлөгч Н.Ганбат /ҮД:0346/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Н.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 0598 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын удирдлага мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, Ө. овогт А.ын Н..

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч А.Н. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 11-228 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Н.Ц.той маргалдаж, улмаар биед нь 3 удаа хутгалж, 1 удаа зүсэж алсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Н. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Шүүгдэгч  нь миний том эмэгтэй дүүгийн ганц хүүхэд юм. Уг нь их зөв хүүхэд байгаа юм. Архи л ийм болгочихлоо. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Шороонд булсан хүнийг босгоод ирэх ч биш дээ. Шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Оршуулгын зардлыг ах, дүү нар нь төлсөн. Талийгаач хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан гэх боловч би ууж байхыг нь хараагүй. Талийгаач хүүтэйгээ эвтэй л байдаг байсан.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-26/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 09:00 цаг өнгөрөөгөөд над руу “Эрүүгийн цагдаагийн газраас ярьж байна, охинтой чинь ярьчихлаа, охиноосоо асуугаарай” гэж хэлсэн. Тэгээд охиноос асуухад төрсөн дүү Н.Ц.г нас барсан байна, би ажлаасаа гарч байна, гэрт нь очъё, эмээд битгий хэлээрэй гэж хэлсэн. А.Н. ээжийгээ их асардаг. Ээжийгээ ажлаа тараад ирэхээр хоол ундыг нь хийгээд өгчихдөг. Амралтын өдөр гоё хоол хийж өгсөн гээд л талийгаач манайд ирэхээрээ хүүгээ магтаж ярьдаг байсан. А.Н. өөрөө янз янзын хоол хийх их дуртай хүүхэд байгаа юм. Сүүлийн үед архи хэрэглээд байдаг болчихсон. А.Н. үе үе архи уугаад байна гэж хэлж байсан. Архи уухаар сэтгэцэд орчихдог, их тавьтаргүй, гарч ороод, хэвт гэхээр хэвтэхгүй, юм хийж байгаа үйлдлээ мэдэхгүй маргааш нь загнуулдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

- Гэрч С.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай найз А.Н.ын утас түрүүчийн 5 дахь өдрөөс хойш холбогдохгүй байсан. Тэгэхээр нь өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15:00 цагийн үед гэрийнх нь гадаа очоод А.Н.ыг дуудаж орилсон чинь А.Н. гарч ирсэн. Тэгээд “утас чинь яагаад холбогдохгүй байгаа юм бэ?” гэсэн чинь “ээж дугаараа хийгээд барьж байгаа” гэсэн. Тэгээд би ийшээ “Амгалан” зах орж юм авах гэж байна, орой хүрээд ирье гэж хэлээд явсан. Тэгээд “Амгалан” зах орчихоод гэртээ хариад хоол унд хийгээд оройн 20 цаг 30 минутын үед “Амгалан” амаржих газарт эхнэр Мягмарсүрэн хагалгаанд ороод хэвтэж байгаа болохоор хоол аваачиж өгсөн. Тэгээд тэндээс гараад 21 цаг 20 минутын үед А.Н.ын гэрийн гадаа очоод машиныхаа сигналыг дарсан чинь А.Н. хувцсаа өмсөөд гараад ирсэн. Тэгээд миний 6572 УБИ улсын дугаартай Приус 20 маркийн машинд төв замаар явж байгаад хоёулаа жаахан таксинд явах уу гэж ярилцсан. Тэгээд за за өнөөдөр ч хүнгүй байна даа гэсэн чинь А.Н. уг нь баар сав онгорхой бол бааранд орчихмоор өдөр байна даа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ганц юм уухаар болоод манайд очиж миний машиныг хашаанд тавиад, доошоо 16 дугаар хорооллоос алхаад, 16 дугаар хорооллын хойд талын “Суман гүн” боорцогны үйлдвэрийн хойд дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Хараа” нэртэй архи, 2 жижиг ундаа, 1 удаагийн аяга аваад, би тооцоог нь хийгээд 16 дугаар хорооллын сааданд очиж уусан. Тэр архийг ууж дуусчихаад 16 дугаар хорооллын дэлгүүрээс 200 граммын “Хараа”-гийн “зөөлөн” нэртэй нэртэй архийг авч, сааданд ууж дуусгасан. Тэндээс гараад такси бариад А.Н.ын гэр лүү явсан. А.Н. “эхнэр чинь эмнэлэгт хэвтчихсэн юм бол ардаас чинь ярихгүй байх, манайд очоод ганц юм ууя” гэж хэлсэн. Тэгээд такситай явж байгаад Жанжин клубын урд талын дэлгүүр лүү А.Н. бид хоёр ороод 0,75 литрийн “Хараа” архи, Кола ундаа, Ченж Эссэ тамхи, компот зэргийг авсан. Дэлгүүрээс гараад гадаа нь хүлээлгэж байсан таксиндаа суугаад, А.Н.ын гэрийн гадаа очоод, А.Н. түрүүлж гэр лүүгээ ороод ээжтэйгээ уулзаад, зөвшөөрөл авчихаад ирье гэсэн. Тэр үед би согтолттой байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Тэгээд гэрт нь ороход А.Н.ын ээж нь ертөнцийн зүгээр зүүн талын орон дээр унтаж байсан. Тэгэхээр нь би “сайн байна уу та?” гээд Ченж Эссэ тамхи, компот хоёроо өгсөн. Тэгээд юм ярьж сууж байгаад А.Н. авч ирсэн архиа тойруулаад уусан. А.Н.ын гэрт орохоос өмнө би гадаа нь таксигаа 10.000 төгрөг өгөөд хүлээлгэж байсан. Тэгсэн ээж, охин хоёр ээлжлээд “ирж байна уу?” гээд залгаад байсан. Тэгэхээр нь би 23:00 цаг өнгөрөөд, 24:00 цаг ер нь дөхөж байхад гэрээс нь гараад таксиндаа суугаад явсан. Тухайн үед таксины жолоочтой маргалдаад байсан, тэгж байгаад л гэртээ хүргүүлсэн. Гэртээ ороод шууд унтсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/, 

- Гэрч Г.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 10-ны орой эхнэрийн хамт гэртээ байж байсан. Нойр хүрэхгүй, унтаагүй сэрүүн байж байсан. Тэгтэл шөнө 03:00 цаг өнгөрч байхад гадна “Билэгээ ах аа” гээд орилоод байсан. Би эхнэрийнхээ хамтаар хаалгаа тайлаагүй. Гэр дотроо камераар хартал манай хашааны хаалгыг түлхэж байгаад явсан. Удалгүй манай гаднах хашааг давж орж ирсэн ба хяналтынхаа камераар харж байгаад “хэн бэ?” гэхэд “А.Н. байна” гэж хэлсэн. Хаалга нээн оруулж, гэрлээ асаагаад харахад А.Н. саарал өнгийн өмд, хар өнгийн гутал, хар өнгийн курткатай байсан. Тэгээд би “ийм орой юу хийж яваа юм бэ?” гэхэд “би танайд байрлаж ажиллаж, амьдрахаар шийдлээ” гэж хэлсэн. Би тухайн үед согтуу байсан. Тэгээд “чамайг манайд ажиллахад дургүйцэх зүйл алга, гэхдээ ингэж согтуу архи уугаад байхаар ажил хийж чадахгүй шүү дээ” гэхэд “би уухгүй, ажиллаж чадна” гэсэн. Тэгээд би өмссөн хувцсыг нь хараад “яасан нимгэн явж байгаа юм бэ?” гэхэд юм яриагүй. Тэгээд орж ирэхдээ хар хөх өнгийн цүнх үүрчихсэн байсан, цүнхээ газар тавьсан. Би өмдөө солиодохъё гэж хэлээд цүнхнээсээ өмд гаргаж сольсон. Тэгээд манай үйлчилгээний зааланд байх бие засах газар орж, гар нүүрээ угааж гарч ирээд “би гэрээ галлах хэрэгтэй байна, ээж нүүрсээ зөөж чадахгүй, тэгээд нэг мөр хүрээд ирье” гээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/,

- Гэрч Х.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “А.Н. архи, согтууруулах ундаа уусан байсан. Гэхдээ согтоогүй, өөрийгөө хянах чадвартай байсан. Гаднаас орж ирэхдээ саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан ба өмд нь ягаан өнгийн компотны ч юм шиг, хүрэн манжин шиг өнгөтэй зүйлээр бохирлогдсон байсан. Тэгээд А.Н. ээжтэйгээ муудалцсан, хийсэн хоолоо уур хүрээд цацчихсан гэл үү, асгачихсан гэл үү тэгж ярьсан. Би А.Н.ыг цай ууж байхад нь хартал гар нь улаан хүрэн өнгөтэй болчихсон, гарын хумсанд хир орчихсон байдалтай байсан. Тэгээд харж байтал өөрөө А.Н. ажиглах шиг болоод бие засах өрөө рүү орж, бие засаад, гараа угаагаад гарч ирсэн. Тэгээд удалгүй “буцаж ирнэ ээ” гээд яваад өгсөн. А.Н.аас ээжтэйгээ юуны учир маргалдсан гэж асуухад манай ээж бүх юмыг болохгүй, бүтэхгүй гээд л, жишээ нь хүн аян замд гарахад “ээ тэгэх вий, ингэх вий” гээд дандаа бүтэхгүй юм ярьдаг. Ер нь амнаас нь олигтой юм гардаггүй, дандаа муу амладаг гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /61-62/,

- Гэрч Н.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Талийгаач Н.Ц.г нарийн сайн мэдэхгүй, манай хашаанд бууснаас хойш л мэддэг. Талийгаачийг хаана ажилладаг талаар тодорхой мэдэх зүйл байхгүй, хааяа нэг гэр орноор нь орж гарч, ойр зуурын юм ярьдаг. Миний ойлгосноор зүгээр л жирийн хүн шиг л санагддаг. Нэг гайхах зүйл  нь талийгаач нь хүү А.Н.тай нийлж хамт архи уудаг байсан. Энэ явдлаас хойш 2 удаа ороход гаднаас хүмүүс ирчихсэн, тэр хүмүүстэйгээ А.Н. болон талийгаач нар нийлээд хамт архи ууж байсан. Тэгээд л би тухайн үед төрсөн эх, хүү нийлж суугаад архи уудаг юм байх даа гэж бодож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 63/,

- Гэрч П.Баттөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 10-ны 08:30 цагаас 11-ний 08:30 цагийн хооронд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбатын хамт Гачуурт-116 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хариуцаж, үүрэг гүйцэтгэж байхад Гачуурт-10 буюу жижүүрээс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өглөөний 07 цаг 10 минутад “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 11-228 тоот гэртээ орсон чинь ээж нас барсан байна гээд утас тасрав” гэсэн дуудлага манай хариуцсан чиглэлд орж ирсэн. Ингээд дуудлага мэдээлэл өгсөн хаяг руу шууд яваад очиход дуудлага өгсөн гэх 30 орчим насны эрэгтэй хүн дуудлага өгсөн хаягийн гадаа зогсч байсан. Тэгэхээр нь машинаас буугаад камерын бичлэг хийж, “та дуудлага өгсөн үү?” гэхэд “би дуудлага өгсөн” гэсэн. Тэгээд хашаа руу нь ороход хашааны дотор 2 гэр, нэг байшин байсан. Дуудлага өгөгч хойд талын гэр лүү дагуулж очиход гэр нь гаднаасаа цоожтой байсан. Тэгсэн дуудлага өгөгч “надад түлхүүр байгаа” гээд халааснаасаа түлхүүр гаргаж ирээд хаалгаа онгойлгосон. Тэгээд бичлэгээ хийсэн хэвээр гэрт нь яваад ороход гэрийн ертөнцийн зүгээр зүүн талын орон дээр баруун талаараа ташуулдаад цус гарсан байдалтай эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь буцаж гараад гэрийн гадаа байхдаа жижүүрийн ахлах руу утсаар мэдэгдээд, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнтэй уулзуулаад, хэргийн газрын хамгаалалт аваад, бүрэлдэхүүн үзлэг хийсэн. Дуудлага өгөгч бол эрүүл байсан. Юу болсон талаар гэрээс нь гарч ирээд асуухад дуудлага өгөгч “би өчигдөр орой ээжтэйгээ маргалдсан, тэгээд би ээжийг гэрт нь үлдээгээд хаалгаа гадна талаас нь түгжээд ажил руугаа явчихаад гэртээ ирсэн чинь нэг түлхүүрээ мартсан байсан. Тэгэхээр нь би тооноороо ороход манай ээж нас барсан байдалтай байсан. Тэгэхээр нь би юманд хүрч болохгүй гэж бодоод буцаж тооноороо гараад цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

- Гэрч Б.Сүхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр би эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч П.Баттөгсийн хамт Г-116 чиглэл дээр үүрэг гүйцэтгэсэн. Өглөөний 06:47 цагт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 11-228 тоотод гэртээ ороход ээж нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу хаягаар шууд яваад очиход дуудлага өгөгч А.Н. гэх 30 орчим насны эрэгтэй хүн дуудлага өгсөн хаягийн гадаа зогсч байсан. Тэгээд А.Н.тай уулзаад юу болсон талаар асуухад “явж байгаад өглөө гэртээ ирэхэд ээж нас барсан байна” гэсэн. Тэгэхээр нь хашаан дотор нь ороход 1 байшин, 2 гэр байсан. Нас барсан хүн байгаа гэх хойд талын гэрт очиход гэр гадна талаасаа цагаан өнгийн хятад цоожтой байсан. Цоожийг дуудлага өгөгч өөрөө түлхүүрээр онгойлгоод гэрт ороход 50 гаран насны эмэгтэй гэрийн зүүн талын орон дээр цус алдсан байдалтай байсан. Тэгэхээр нь буцаж гэрээс гараад, хэргийн газрын хамгаалалт аваад, жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн. Тухайн үед дуудлага өгөгчтэй манай офицер уулзаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65/,

- Гэрч Б.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 10-ны 09:00 цагаас 11-ний өглөөний 09:00 цаг хүртэл Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Л.Мөнхбатын хамт үүрэг гүйцэтгэж, түүхий нүүрсний шалгалт хийж ажилласан. Тэр шөнө 03:00-04:00 цагийн үед л байх постон дотроо байж байхад нэг хүн ирээд цонх тогшсон. Тэгэхээр нь “хэн бэ, ямар ажлаар  явж байгаа юм бэ?” гэж асуусан чинь “шарсан махны залуутай уулзах  гээд ирсэн чинь утас унтарчихлаа, утсаараа яриулаад өгөөч” гээд нэг эрэгтэй хүн гуйсан. Тэгэхээр нь постон дотроос цонхоо онгойлгож байгаад өөрийнхөө утсыг өгсөн. Тэгсэн над руу буцаагаад утас өгсөн. Тухайн үед цаад хүнийх нь утас болохгүй байсан юм шиг байсан. Ингээд надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, ахлах ахлагч Л.Мөнхбат постоор гараад “ямар хүн яах гээд яваад байгаа юм бэ?” гэж асуусан чинь нөгөө залуу “сайн уу, ах?” гэж хэлж байх шиг байсан. Тэгээд удалгүй Л.Мөнхбат буцаж орж ирээд “би танихгүй дээ, намайг яаж таниад байгаа юм бол?” гэж хэлсэн. Тэгээд л тэр хүн явчихсан. Яг хаашаа явсан гэдгийг нь хараагүй. Би 20-30 минутын дараа гарсан чинь хойд талын шарсан махны газрын гэрэл нь асаалттай байсан. Тэгэхээр нь тийшээ орсон байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,

 - А.Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найз С.Билгүүн манай гэрт ирээд С.Билгүүний Приус 20 маркийн машинтай С.Билгүүний гэр лүү яваад, машиныг нь хашаанд тавьчихаад 16 дугаар хороолол руу алхаж яваад 16 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын арын хотхоны зүүн талд байдаг дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи, 2 жижиг 0,5 литрийн Фюз Ти ундаа аваад 16 дугаар хорооллын 13 дугаар байрны урд талын сааданд орж, нэг шил архиа хуваагаад уусан. Архи ууж дуусчихаад 17 дугаар байрны хажуугийн дэлгүүрээс  200 граммын “Хараа” архи аваад, 18 дугаар байрны сааданд уугаад, С.Билгүүн бид хоёр ярилцаж байгаад манай гэр лүү явахаар болсон. Ингээд зам дээрээс такси бариад манай гэр лүү явсан. Манай гэр лүү орохоос өмнө Жанжин клубын урд байдаг дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Хараа” архи, компот, тамхи, ундаа зэргийг аваад манай гэр лүү тэр таксигаараа явсан. Тэгээд С.Билгүүн гэрийн гадаа такситайгаа хүлээж байсан, би түрүүлж орж, ээжээс зөвшөөрөл аваад, С.Билгүүнийг дуудаад гэртээ оруулсан. Тэгээд компотыг би куртканыхаа дотор халаасанд хийсэн байсан. Тэрийгээ гаргаж ирэх гэж байгаад хагалчихсан. Тэгсэн ээж амандаа “заяагүй шүү дээ” гээд үглэж байсан. Тэгээд авч ирсэн архиа тойруулж уусан. Тухайн үед гэрт ороход халамцуу согтолттой хэвтэж байсан. Орны урд талд “Монгол стандарт” архины шил байж байсан. Архиа уугаад С.Билгүүн удалгүй явсан. С.Билгүүнийг гарсны дараа архинаас би өөртөө хийж уугаад байж байхдаа ээжтэй маргалдсан. Тухайн үед би нэлээн согтоод, Билгээгийн ажил руу явна гэж уурлаад, цүнхэндээ хувцсаа хийгээд, нэг хэсэг ухаан санаа орохгүй, миний санаж байгаагаар би гартаа төмөр иштэй саарал өнгийн урт хутга барьчихсан ээжийн гарыг нь зүсэж байснаа санаж байна. Мөн ээж гараа тэр үед урдаа цээжин дээрээ зөрүүлээд барьчихсан байсан, тэр үед би хатгах шиг болоод хойшоо болоод, түлхүүр цоожоо аваад гараад, гаднаас нь цоожлоод гарч байснаа санаж байна. Хутгаа яг хаашаа хаясан гэдгээ санахгүй байна. Тэгээд гараад Хужирбулан луу Г.Батбилэгийн ажил руу алхсан. Гадаа гараад юу ч санахгүй болоод Улиастай хавьцаа алхаж байхдаа ухаан ороод юу билээ, хаана алхаж байна гэж бодоод сэргээд, тэр чигтээ алхаад Г.Батбилэгийн ажил дээр очсон. Тэгээд ажлын гадаа нь очоод Г.Батбилэгийг дуудаж орилсон чинь гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь постны 2 цагдаа дээр очоод “энэ хойд талын цайны газрын хүмүүс байсан уу?” гэж асуусан чинь “байгаа байх аа, гарч харагдаагүй” гэсэн. Тэгээд буцаж очоод хашааг нь даваад хаалгыг нь нүдэх гэсэн чинь урдаас хаалгаа онгойлгосон. Тэгээд дотогшоо ресторан луу ороод Батбилэг, Солонго хоёртой юм ярьж суусан. Ороод удаагүй байхдаа өмсч байсан бэлтгэлийн саарал өмдөө сольсон. Тэр өмдний зүүн гуя хэсэг нь компотны шүүс болчихсон байсан. Тухайн үед ажлын талаар л ярьж байсан, тэднийд байхдаа хоол идээд архи гайгүй болсон. Тэгээд тэдний гэрээс 06:00 цаг өнгөрөөж гарсан. Автобус 07:00 цагт явдаг гээд Г.Батбилэг ах хэлсэн. Гараад, зам дагаад алхаж байхад 1000 төгрөгөөр явдаг унаа ирээд намайг авсан. Би “Оргил” худалдааны төвийн харалдаа буугаад, урагшаа зам дагаж алхаад гэртээ очиход гэрийн хаалга гаднаасаа цоожтой байсан. Онгойлгох гээд өөрийнхөө халааснуудад түлхүүрээ хайхад олдохгүй байсан. Тэгээд хаалга тогшоод “ээж, хаалгаа” гэж орилоход дуугарахгүй байсан. Тэгэхээр нь гэрийнхээ зүүн талаар авираад тооноороо гэр лүүгээ орсон. Намайг ороход ээж нил цус болчихсон хэвтэж байсан. Биед нь хүрэх гэснээ айгаад хүрээгүй, буцаж гарахаас өмнө зүү утасны хайрцагнаас илүү түлхүүрээ аваад, тооноороо гараад хажуу талын хашааг давж ороод, хаалгыг нь нүдэхэд онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь буцаж өөрийнхөө хашаанд ороод хаалгаараа гараад, гудамжинд байсан хүүхдийн утсыг гуйгаад цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Тэгээд гудамжиндаа байж байхад цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 217-219/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дгүээр сарын 03-ны өдрийн 689 тоот:

            “1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүний зүүн талд зүүн бамбай булчирхай, улаан хоолой, баруун гүрээний тараагуур судсыг тасалсан хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн бугалга, цээжний хөндийн зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушигны дээд дэлбэнг гэмтээсэн шарх, зүүн далнаас цээжний хөндийн баруун талд цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушигны дээд дэлбэнг нэвт гэмтээсэн шарх, зүүн шууны шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Хүзүүний зүүн талаас баруун гүрээний судсыг гэмтээсэн шарх, зүүн бугалга, цээжний хөндийн зүүн талыг нэвтэрч, зүүн уушгийг гэмтээсэн шарх, зүүн далнаас цээжний хөндийг нэвтэрч, баруун уушгийг нэвтэрсэн шарх гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт, зүүн шууны шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            5. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдоогүй.

            6. Талийгаач нь дээрх хүзүүний зүүн талд зүүн бамбай булчирхай, улаан хоолой, баруун гүрээний тараагуур судсыг тасалсан хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн бугалга, цээжний хөндийн зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушигны дээд дэлбэнг гэмтээсэн шарх, зүүн далнаас цээжний хөндийн баруун талд цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушигны дээд дэлбэнг нэвт гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ.

            7. Талийгаачийн цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

            8. Талийгаачийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.” гэх дүгнэлт 74/,

            - Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 356 тоот:

            “1. А.Н. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна. А.Н. нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

            2. А.Н. нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3. А.Н. нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 167/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч А.Н. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 11-228 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Н.Ц.той маргалдаж, улмаар биед нь 3 удаа хутгалж, 1 удаа зүсэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-   Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Билгүүний өгсөн: “Манай найз А.Н.ын утас түрүүчийн 5 дахь өдрөөс хойш холбогдохгүй байсан. Тэгэхээр нь өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15:00 цагийн үед гэрийнх нь гадаа очоод А.Н.ыг дуудаж орилсон чинь А.Н. гарч ирсэн. Тэгээд “утас чинь яагаад холбогдохгүй байгаа юм бэ?” гэсэн чинь “ээж дугаараа хийгээд барьж байгаа” гэсэн. Тэгээд би ийшээ “Амгалан” зах орж юм авах гэж байна, орой хүрээд ирье гэж хэлээд явсан. Тэгээд “Амгалан” зах орчихоод гэртээ хариад хоол унд хийгээд оройн 20 цаг 30 минутын үед “Амгалан” амаржих газарт эхнэр Мягмарсүрэн хагалгаанд ороод хэвтэж байгаа болохоор хоол аваачиж өгсөн. Тэгээд тэндээс гараад 21 цаг 20 минутын үед А.Н.ын гэрийн гадаа очоод машиныхаа сигналыг дарсан чинь А.Н. хувцсаа өмсөөд гараад ирсэн. Тэгээд миний 6572 УБИ улсын дугаартай Приус 20 маркийн машинд төв замаар явж байгаад хоёулаа жаахан таксинд явах уу гэж ярилцсан. Тэгээд за за өнөөдөр ч хүнгүй байна даа гэсэн чинь А.Н. уг нь баар сав онгорхой бол бааранд орчихмоор өдөр байна даа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ганц юм уухаар болоод манайд очиж миний машиныг хашаанд тавиад, доошоо 16 дугаар хорооллоос алхаад, 16 дугаар хорооллын хойд талын “Суман гүн” боорцогны үйлдвэрийн хойд дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Хараа” нэртэй архи, 2 жижиг ундаа, 1 удаагийн аяга аваад, би тооцоог нь хийгээд 16 дугаар хорооллын сааданд очиж уусан. Тэр архийг ууж дуусчихаад 16 дугаар хорооллын дэлгүүрээс 200 граммын “Хараа”-гийн “зөөлөн” нэртэй нэртэй архийг авч, сааданд ууж дуусгасан. Тэндээс гараад такси бариад А.Н.ын гэр лүү явсан. А.Н. “эхнэр чинь эмнэлэгт хэвтчихсэн юм бол ардаас чинь ярихгүй байх, манайд очоод ганц юм ууя” гэж хэлсэн. Тэгээд такситай явж байгаад Жанжин клубын урд талын дэлгүүр лүү А.Н. бид хоёр ороод 0,75 литрийн “Хараа” архи, Кола ундаа, Ченж Эссэ тамхи, компот зэргийг авсан. Дэлгүүрээс гараад гадаа нь хүлээлгэж байсан таксиндаа суугаад, А.Н.ын гэрийн гадаа очоод, А.Н. түрүүлж гэр лүүгээ ороод ээжтэйгээ уулзаад, зөвшөөрөл авчихаад ирье гэсэн. Тэр үед би согтолттой байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Тэгээд гэрт нь ороход А.Н.ын ээж нь ертөнцийн зүгээр зүүн талын орон дээр унтаж байсан. Тэгэхээр нь би “сайн байна уу та?” гээд Ченж Эссэ тамхи, компот хоёроо өгсөн. Тэгээд юм ярьж сууж байгаад А.Н. авч ирсэн архиа тойруулаад уусан. А.Н.ын гэрт орохоос өмнө би гадаа нь таксигаа 10.000 төгрөг өгөөд хүлээлгэж байсан. Тэгсэн ээж, охин хоёр ээлжлээд “ирж байна уу?” гээд залгаад байсан. Тэгэхээр нь би 23:00 цаг өнгөрөөд, 24:00 цаг ер нь дөхөж байхад гэрээс нь гараад таксиндаа суугаад явсан. Тухайн үед таксины жолоочтой маргалдаад байсан, тэгж байгаад л гэртээ хүргүүлсэн. Гэртээ ороод шууд унтсан.” гэх мэдүүлэг / хэргийн 54-55 хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батбилэгийн өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 10-ны орой эхнэрийн хамт гэртээ байж байсан. Нойр хүрэхгүй, унтаагүй сэрүүн байж байсан. Тэгтэл шөнө 03:00 цаг өнгөрч байхад гадна “Билэгээ ах аа” гээд орилоод байсан ... Хаалга нээн оруулж, гэрлээ асаагаад харахад А.Н. саарал өнгийн өмд, хар өнгийн гутал, хар өнгийн курткатай байсан. Тэгээд би “ийм орой юу хийж яваа юм бэ?” гэхэд “би танайд байрлаж ажиллаж, амьдрахаар шийдлээ” гэж хэлсэн. Би тухайн үед согтуу байсан. Тэгээд “чамайг манайд ажиллахад дургүйцэх зүйл алга, гэхдээ ингэж согтуу архи уугаад байхаар ажил хийж чадахгүй шүү дээ” гэхэд “би уухгүй, ажиллаж чадна” гэсэн. Тэгээд би өмссөн хувцсыг нь хараад “яасан нимгэн явж байгаа юм бэ?” гэхэд юм яриагүй. Тэгээд орж ирэхдээ хар хөх өнгийн цүнх үүрчихсэн байсан, цүнхээ газар тавьсан. Би өмдөө солиодохъё гэж хэлээд цүнхнээсээ өмд гаргаж сольсон. Тэгээд манай үйлчилгээний зааланд байх бие засах газар орж, гар нүүрээ угааж гарч ирээд “би гэрээ галлах хэрэгтэй байна, ээж нүүрсээ зөөж чадахгүй, тэгээд нэг мөр хүрээд ирье” гээд гараад явсан.” гэх мэдүүлэг,/хэргийн 56-58 хуудас/

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Солонгын өгсөн: “А.Н. архи, согтууруулах ундаа уусан байсан. Гэхдээ согтоогүй, өөрийгөө хянах чадвартай байсан. Гаднаас орж ирэхдээ саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан ба өмд нь ягаан өнгийн компотны ч юм шиг, хүрэн манжин шиг өнгөтэй зүйлээр бохирлогдсон байсан. Тэгээд А.Н. ээжтэйгээ муудалцсан, хийсэн хоолоо уур хүрээд цацчихсан гэл үү асгачихсан гэл үү тэгж ярьсан. Би А.Н.ыг цай ууж байхад нь хартал гар нь улаан хүрэн өнгөтэй болчихсон, гарын хумсанд хир орчихсон байдалтай байсан. Тэгээд харж байтал өөрөө А.Н. ажиглах шиг болоод бие засах өрөө рүү орж, бие засаад, гараа угаагаад гарч ирсэн. Тэгээд удалгүй “буцаж ирнэ ээ” гээд яваад өгсөн. А.Н.аас ээжтэйгээ юуны учир маргалдсан гэж асуухад манай ээж бүх юмыг болохгүй, бүтэхгүй гээд л, жишээ нь хүн аян замд гарахад “ээ тэгэх вий, ингэх вий” гээд дандаа бүтэхгүй юм ярьдаг. Ер нь амнаас нь олигтой юм гардаггүй, дандаа муу амладаг гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,/хэргийн 61-62 хуудас/

- Гэрч П.Баттөгсийн өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 10-ны 08:30 цагаас 11-ний 08:30 цагийн хооронд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбатын хамт Гачуурт-116 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хариуцаж, үүрэг гүйцэтгэж байхад Гачуурт-10 буюу жижүүрээс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өглөөний 07 цаг 10 минутад “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 11-228 тоот гэртээ орсон чинь ээж нас барсан байна гээд утас тасрав” гэсэн дуудлага манай хариуцсан чиглэлд орж ирсэн. Ингээд дуудлага мэдээлэл өгсөн хаяг руу шууд яваад очиход дуудлага өгсөн гэх 30 орчим насны эрэгтэй хүн дуудлага өгсөн хаягийн гадаа зогсч байсан. Тэгэхээр нь машинаас буугаад камерын бичлэг хийж, “та дуудлага өгсөн үү?” гэхэд “би дуудлага өгсөн” гэсэн. Тэгээд хашаа руу нь ороход хашааны дотор 2 гэр, нэг байшин байсан. Дуудлага өгөгч хойд талын гэр лүү дагуулж очиход гэр нь гаднаасаа цоожтой байсан. Тэгсэн дуудлага өгөгч “надад түлхүүр байгаа” гээд халааснаасаа түлхүүр гаргаж ирээд хаалгаа онгойлгосон. Тэгээд бичлэгээ хийсэн хэвээр гэрт нь яваад ороход гэрийн ертөнцийн зүгээр зүүн талын орон дээр баруун талаараа ташуулдаад цус гарсан байдалтай эмэгтэй хүн хэвтэж байсан...Дуудлага өгөгч бол эрүүл байсан. Юу болсон талаар гэрээс нь гарч ирээд асуухад дуудлага өгөгч “би өчигдөр орой ээжтэйгээ маргалдсан, тэгээд би ээжийг гэрт нь үлдээгээд хаалгаа гадна талаас нь түгжээд ажил руугаа явчихаад гэртээ ирсэн чинь нэг түлхүүрээ мартсан байсан. Тэгэхээр нь би тооноороо ороход манай ээж нас барсан байдалтай байсан. Тэгэхээр нь би юманд хүрч болохгүй гэж бодоод буцаж тооноороо гараад цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 64 хуудас/

- Гэрч Б.Сүхбатын өгсөн: “Тэр өдөр би эрүүгийн офицер, цагдаагийн дэслэгч П.Баттөгсийн хамт Г-116 чиглэл дээр үүрэг гүйцэтгэсэн. Өглөөний 06:47 цагт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 11-228 тоотод гэртээ ороход ээж нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу хаягаар шууд яваад очиход дуудлага өгөгч А.Н. гэх 30 орчим насны эрэгтэй хүн дуудлага өгсөн хаягийн гадаа зогсч байсан. Тэгээд А.Н.тай уулзаад юу болсон талаар асуухад “явж байгаад өглөө гэртээ ирэхэд ээж нас барсан байна” гэсэн. Тэгэхээр нь хашаан дотор нь ороход 1 байшин, 2 гэр байсан. Нас барсан хүн байгаа гэх хойд талын гэрт очиход гэр гадна талаасаа цагаан өнгийн хятад цоожтой байсан. Цоожийг дуудлага өгөгч өөрөө түлхүүрээр онгойлгоод гэрт ороход 50 гаран насны эмэгтэй гэрийн зүүн талын орон дээр цус алдсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг

/ хэргийн 65 дугаар хуудас/

- Гэрч Б.Алтансүхийн өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 10-ны 09:00 цагаас 11-ний өглөөний 09:00 цаг хүртэл Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Л.Мөнхбатын хамт үүрэг гүйцэтгэж, түүхий нүүрсний шалгалт хийж ажилласан. Тэр шөнө 03:00-04:00 цагийн үед л байх постон дотроо байж байхад нэг хүн ирээд цонх тогшсон. Тэгэхээр нь “хэн бэ, ямар ажлаар  явж байгаа юм бэ?” гэж асуусан чинь “шарсан махны залуутай уулзах  гээд ирсэн чинь утас унтарчихлаа, утсаараа яриулаад өгөөч” гээд нэг эрэгтэй хүн гуйсан. Тэгэхээр нь постон дотроос цонхоо онгойлгож байгаад өөрийнхөө утсыг өгсөн. Тэгсэн над руу буцаагаад утас өгсөн. Тухайн үед цаад хүнийх нь утас болохгүй байсан юм шиг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 66 хуудас/  

- А.Н.ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найз С.Билгүүн манай гэрт ирээд С.Билгүүний Приус 20 маркийн машинтай С.Билгүүний гэр лүү яваад, машиныг нь хашаанд тавьчихаад 16 дугаар хороолол руу алхаж яваад 16 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын арын хотхоны зүүн талд байдаг дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи, 2 жижиг 0,5 литрийн Фюз Ти ундаа аваад 16 дугаар хорооллын 13 дугаар байрны урд талын сааданд орж, нэг шил архиа хуваагаад уусан. Архи ууж дуусчихаад 17 дугаар байрны хажуугийн дэлгүүрээс  200 граммын “Хараа” архи аваад, 18 дугаар байрны сааданд уугаад, С.Билгүүн бид хоёр ярилцаж байгаад манай гэр лүү явахаар болсон. Ингээд зам дээрээс такси бариад манай гэр лүү явсан. Манай гэр лүү орохоос өмнө Жанжин клубын урд байдаг дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Хараа” архи, компот, тамхи, ундаа зэргийг аваад манай гэр лүү тэр таксигаараа явсан. Тэгээд С.Билгүүн гэрийн гадаа такситайгаа хүлээж байсан, би түрүүлж орж, ээжээс зөвшөөрөл аваад, С.Билгүүнийг дуудаад гэртээ оруулсан. Тэгээд компотыг би куртканыхаа дотор халаасанд хийсэн байсан. Тэрийгээ гаргаж ирэх гэж байгаад хагалчихсан. Тэгсэн ээж амандаа “заяагүй шүү дээ” гээд үглэж байсан. Тэгээд авч ирсэн архиа тойруулж уусан. Тухайн үед гэрт ороход халамцуу согтолттой хэвтэж байсан. Орны урд талд “Монгол стандарт” архины шил байж байсан. Архиа уугаад С.Билгүүн удалгүй явсан. С.Билгүүнийг гарсны дараа архинаас би өөртөө хийж уугаад байж байхдаа ээжтэй маргалдсан. Тухайн үед би нэлээн согтоод, Билгээгийн ажил руу явна гэж уурлаад, цүнхэндээ хувцсаа хийгээд, нэг хэсэг ухаан санаа орохгүй, миний санаж байгаагаар би гартаа төмөр иштэй саарал өнгийн урт хутга барьчихсан ээжийн гарыг нь зүсэж байснаа санаж байна. Мөн ээж гараа тэр үед урдаа цээжин дээрээ зөрүүлээд барьчихсан байсан, тэр үед би хатгах шиг болоод хойшоо болоод, түлхүүр цоожоо аваад гараад, гаднаас нь цоожлоод гарч байснаа санаж байна. Хутгаа яг хаашаа хаясан гэдгээ санахгүй байна. Тэгээд гараад Хужирбулан луу Г.Батбилэгийн ажил руу алхсан. Гадаа гараад юу ч санахгүй болоод Улиастай хавьцаа алхаж байхдаа ухаан ороод юу билээ, хаана алхаж байна гэж бодоод сэргээд, тэр чигтээ алхаад Г.Батбилэгийн ажил дээр очсон. Тэгээд ажлын гадаа нь очоод Г.Батбилэгийг дуудаж орилсон чинь гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь постны 2 цагдаа дээр очоод “энэ хойд талын цайны газрын хүмүүс байсан уу?” гэж асуусан чинь “байгаа байх аа, гарч харагдаагүй” гэсэн. Тэгээд буцаж очоод хашааг нь даваад хаалгыг нь нүдэх гэсэн чинь урдаас хаалгаа онгойлгосон. Тэгээд дотогшоо ресторан луу ороод Г.Батбилэг, Х.Солонго хоёртой юм ярьж суусан. Ороод удаагүй байхдаа өмсч байсан бэлтгэлийн саарал өмдөө сольсон. Тэр өмдний зүүн гуя хэсэг нь компотны шүүс болчихсон байсан. Тухайн үед ажлын талаар л ярьж байсан, тэднийд байхдаа хоол идээд архи гайгүй болсон. Тэгээд тэдний гэрээс 06:00 цаг өнгөрөөж гарсан. Автобус 07:00 цагт явдаг гээд Г.Батбилэг ах хэлсэн. Гараад, зам дагаад алхаж байхад 1000 төгрөгөөр явдаг унаа ирээд намайг авсан. Би “Оргил” худалдааны төвийн харалдаа буугаад, урагшаа зам дагаж алхаад гэртээ очиход гэрийн хаалга гаднаасаа цоожтой байсан. Онгойлгох гээд өөрийнхөө халааснуудад түлхүүрээ хайхад олдохгүй байсан. Тэгээд хаалга тогшоод “ээж, хаалгаа” гэж орилоход дуугарахгүй байсан. Тэгэхээр нь гэрийнхээ зүүн талаар авираад тооноороо гэр лүүгээ орсон. Намайг ороход ээж нил цус болчихсон хэвтэж байсан. Биед нь хүрэх гэснээ айгаад хүрээгүй, буцаж гарахаас өмнө зүү утасны хайрцагнаас илүү түлхүүрээ аваад, тооноороо гараад хажуу талын хашааг давж ороод, хаалгыг нь нүдэхэд онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь буцаж өөрийнхөө хашаанд ороод хаалгаараа гараад, гудамжинд байсан хүүхдийн утсыг гуйгаад цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Тэгээд гудамжиндаа байж байхад цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг / хэргийн 217-219 хуудас/ ,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дгүээр сарын 03-ны өдрийн 689 дүгээр дүгнэлт /хэргийн 71-75 дугаар хуудас/,

            - Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 356 дугаартай дүгнэлт /хэргийн 166-167 дугаар хуудас/  зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Н.ыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр  үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Н.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан буюу хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнгын шинжтэй хүч хэрэглэсэн байхыг ойлгох бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар А.Н. нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн амь насыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч А.Н.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч А.Н.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Н.ын  цагдан хоригдсон нийт 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДи-г  хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цэнхэр ногоон өнгийн цэцэгтэй өмд 1 ширхэг, хүрэн өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн судалтай дотоож 1 ширхэг, бор өнгийн дотуур өмд 1 ширхэг, цагаан өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн хос оймс 4 ширхэг, хар хөх өнгийн юүдэнтэй малгайтай куртка 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээс авсан дээж 2 ширхэг, тамхины иш 7 ширхэг, хутга 6 ширхэг, цагаан өнгийн цоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.ын Н.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ө. овогт А.ын Н.ыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Н.т 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Н.т оногдуулсан 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Н.ын урьд цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДи-г  хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цэнхэр ногоон өнгийн цэцэгтэй өмд 1 ширхэг, хүрэн өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн судалтай дотоож 1 ширхэг, бор өнгийн дотуур өмд 1 ширхэг, цагаан өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн хос оймс 4 ширхэг, хар хөх өнгийн юүдэнтэй малгайтай куртка 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээс авсан дээж 2 ширхэг, тамхины иш 7 ширхэг, хутга 6 ширхэг, цагаан өнгийн цоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,                                                                                    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ

                       

                                            ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА                                           

                                            ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ