Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 54

 

2017 оны 12 сарын 21 өдөр                      2017/ДШМ/54                                     Хэрлэн сум

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0037

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: Д.Отгонтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  Г.Бадамгэрэл,

Шүүгдэгч: Ч.Б нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч М.Энхмандах, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор эрүүгийн 201723000161 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Хэнтий аймагт суманд 1984 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багт оршин суух, Боржигон овогт Ч.Б /РД: СП84091213/

Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Дулааны энгэр”-т байрлах иргэн Б.Мөнхтуяагийн ногооны хүлэмж дотор бага насны Б.С-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлэг эрхтнийг нь гараараа оролдож бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас Ч.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Ч.Б-г бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн  хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар Ч.Батбаярт 6 /зургаа/ жил 5 /тав/ сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б оногдуулсан 06 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцон, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нь давж заалдах гомдолдоо: Ч.Б-ын үйлдсэн гэх хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж байхгүй. Насанд хүрээгүй хохирогч С нь мэдүүлэг өгөхдөө Б-ыг түүний өмдийг тайлж бэлэг эрхтнээр нь оролдсон гэж ярьдаггүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа нэг талд үйлчилсэн гэж  үзэж байна. Иймд Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл 2002 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйлээр зүйлчилж ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ч.Б нь давж заалдах гомдолдоо: Би санаатайгаар дүүгийнхээ охин С-ийн өмдийг тайлаагүй. Архи уусан согтуу байсан болохоор ямар ч зорилгогүй түүний бэлэг эрхтнээр нь оролдсон. Гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Ч.Б-ын эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

 Ч.Б нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Дулааны энгэр”-т байрлах иргэн Б.Мөнхтуяагийн ногооны хүлэмж дотор бага насны Б.С-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлэг эрхтнийг нь гараараа оролдож бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: ... Нээ ах зүүн хөлнийхөө өвдгөн дээр суулгаад баруун гараараа миний өмдийг түрсиктэй өвдөг хүртэл тайлсан. Хоёр гарыг маань бариад намайг хажуу талын шуудайтай бордоон дээр суулгаад баруун гарынхаа долоовор хуруугаар миний бэлэг эрхтэнийг оролдсон. Би болъё, гаръя гэж хэлсэн чинь намайг байж бай байж бай гээд гараад явахаар нь би өмдөө татаад араас нь гарсан ... гэх /хх-21х/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай охин С надтай утсаар ярихдаа “Нээ ах миний өмдийг тайлаад бэлэг эрхтэнд маань хуруугаа хийсэн”  гэж хэлээд уйлаад байсан ... гэх  /хх-28-29х/

Гэрч Ч.Бадралмаагийн: Мөнхтуяа  над руу утсаар ярихдаа “Нээ ах миний охин С-г оролдсон байна. Би цагдаа дуудсан” гэж хэлсэн ... гэх /хх-35х/

Гэрч Ч.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Эхнэр маань Б-ыг гэртээ үлдээгээд явсан хойгуур С-г оролдсон байна. Охиноо эмчид үзүүлсэн гэж хэлсэн ... гэх  /хх-35х/

Шинжээч эмчийг байцаасан: Б.С-ийн гадна бэлэг эрхтэн бага уруул үрэвсэж улайсан нь шинэхэн үүссэн байсан ба гараараа оролдсоноос буюу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэх мэдүүлэг. /хх-40х/

Шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 58 тоот дүгнэлтэд: ... хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн №3 дугаартай гутлын мөр нь С-ийн  өмсөж явсан баруун хөлийн гутлын улаар үүсгэгдсэн байна. /хх-49х/

Шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 59 тоот дүгнэлтэд: ... хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн 2 дугаартай гутлын мөр нь Б-ын өмсөж явсан баруун хөлийн гутлын улаар үүсгэгдсэн байна. /хх-44х/

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаагаар Ч.Б-ыг сэтгэцийн хувьд эрүүл гэх дүгнэлт

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №07 актад: ... Б.С нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй бага насны хүүхэд болно. Б.С-ийн гадна бэлэг эрхтэн бага уруул үрэвссэн улайсан байна. Энэ нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэх шинжээч эмчийн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар Ч.Бнь бага насны Б.С-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлэг эрхтнийг нь гараараа оролдож бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчдэгчийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хууль ёсны эсэхийг шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсны үндсэн дээр Ч.Б-ын үйлдсэн гэмт хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ч.Б-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн ,түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор уршиг,  гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа  зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулсугай” гэж, 3 дахь заалтын “6 жил 05 сар” гэснийг “3 жил 5 сар” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Ч.Б нь шийтгэх тогтоол гарснаас хойш 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол  гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.СҮХГОМБО

   ШҮҮГЧИД                                                   О.БААТАРСҮХ

                                                                                                 Б.ДЭНСМАА

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.СҮХГОМБО