Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1059

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06         02                                        2020/ШЦТ/1059

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,  

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч М.З.,

хохирогч, шүүгдэгч Ч.Э., тэдгээрийн өмгөөлөгч Д.Оюунбаатар,

шүүгдэгч А.У.,

шүүгдэгч С.Ө.

хохирогч, шүүгдэгч Т.Г.,

хохирогч, шүүгдэгч Ц.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.З.т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Э., Т.Г., Ц.Б., А.У., С.Ө. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 01667 0846 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бодь цамхаг” ХХК-д хамгаалагч ажилтай, Говь-Алтай аймгийн Бигэр сумын 4 дүгээр баг, Буудай гэх газарт оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, ДВ93012611 регистрын дугаартай, Х. о. овогт М.ийн З.;

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1991 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Бодь цамхаг” ХХК-д фитнессийн багш ажилтай, хэрэг хариуцах чадвартай, Х. о. овогт Ч.гийн Э.;

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, “Рек” студид найруулагч ажилтай, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт А.ын У.;  

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, “Рек” студид найруулагч ажилтай, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Т.ийн Г.;

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хэрэг хариуцах чадвартай, Г. овогт Ц.ын Б.;

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, “Энерго Тех” ХХК-д операторч ажилтай, хэрэг хариуцах чадвартай, Ч. овогт С.ын Ө..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.З. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн өмнө найзыгаа өмөөрөн Т.Г.тэй муудалцаж, Ч.Э.тай бүлэглэн Т.Г.гийн биед цохих, өшиглөх зэргээр зодож, духны голд няцарсан шарх, хамрын нурууны голд зулгаралт, доод үүдэн зүүн 1 дүгээр шүд дотор ирмэг эмтэрсэн, дээд уруулын дотор талд цус хуралт, зүүн суганы урд хэсэгт цус хуралт, баруун хацрын төвгөр, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн урд байх студийн өмнө найзыгаа өмөөрч, Ц.Б.ын биед цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2020 оны 03 дугаар сарын 03-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн урд байх студийн өмнө найзыгаа өмөөрч, Д.Амартүвшингийн нүүрэнд 2-3 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

шүүгдэгч Ч.Э. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн өмнө Т.Г.гээс архи асуусны улмаас маргалдаж, М.З.тай бүлэглэн Т.Г.гийн биед цохих, өшиглөх зэргээр зодож, духны голд няцарсан шарх, хамрын нурууны голд зулгаралт, доод үүдэн зүүн 1 дүгээр шүд дотор ирмэг эмтэрсэн, дээд уруулын дотор талд цус хуралт, зүүн суганы урд хэсэгт цус хуралт, баруун хацрын төвгөр, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

шүүгдэгч А.У., Ц.Б., Т.Г., С.Ө. нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн өмнө М.З., Ч.Э. нартай таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, Ч.Э.ын биед цохих, өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.З. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8/,

- Хохирогч Т.Г.гийн өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 03-04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Жулия” дэлгүүрийн гадна найз Ц.Б.ын хамт такси барих гээд зогсч байхад цайвар цэнхэр өнгийн Тоёота Приус 20 маркийн машин “Жулия”  дэлгүүрийн гадна очиж зогсоод нэг залуу бууж, бид хоёр дээр ирсэн. Тэр бид хоёр дээр эхэлж ирсэн залуу нь одоо өргөдөл гаргасан байгаа хар бараан өнгийн хувцастай Ч.Э.  гэх залуу байсан. Ч.Э. гэх залуу нь ирээд архи асууснаас болж бид хоёртой маргалдсан. Энэ үед нөгөө машин нь буцаж эргээд бидний хажууд ирж зогссон. Дотроос нь одоо гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа М.З. гэх залуу бууж ирээд намайг ямар нэгэн шалтгаангүйгээр цохиж унагаад, цааш Ц.Б. руу дайрсан. Энэ үед би босч ирэхэд Ч.Э. нь над руу дайраад бид хоёр харилцан зодолдсон. Би тухайн үед М.З.т цохиулаад газар унаснаас хойш ухаан балартаад сайн санахгүй байгаа бөгөөд тэр хоёр нийлээд намайг өшиглөж зодоод байсан. Би нэг санахад тус машиныг хөдөлж байна гэж бодоод, очиж арын номерыг нь хуулж авсан. Би тэр жолоочид очиж номерыг нь өгөөд студи руу орж цусаа угаагаад байж байхад Ц.Б. ирээд “цагдаа ирж байгаа” гэхээр нь гараад очсон. Буцаж ирээд би машинд нь орж суугаад жолооч эмэгтэйтэй ярьж байхад Ч.Э. нь цонхыг нь нүдээд байсан бөгөөд намайг машинаас чирч буулгаад, газарт унагаад өшиглөөд байсан. Би дахин машинд нь орж суухад Ч.Э. гэх залуу мөн намайг чирээд буулгасан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан бөгөөд би маргааш  нь таксины жолооч эмэгтэйн машины номерыг засч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Хохирогч Ц.Б.ын өгсөн: “Ч.Э. гэх залуу нь ирээд архи асууснаас болж бид хоёртой маргалдсан. Энэ үед нөгөө машин нь буцаж эргээд бидний хажууд ирж зогссон. Дотроос нь одоо гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа М.З. гэх залуу бууж ирээд найз Т.Г.г цохиж унагасан. Тэгээд тэр хоёр залуу бид хоёрыг цохиж зодоод байсан бөгөөд Т.Г.г хоёулаа нийлээд цохиж зодож байхад нь би гар утсаа гаргаж ирээд машины номер дугаар зэргийг бичиж байсан. Энэ үед тэр хоёр манай найз Т.Г.г мөн л зодсоор байсан. Сүүлд бууж ирсэн М.З. гэх залуу нь намайг цохиж зодсон. Би тэр үед найзуудаа дуудахаар студийн байр луу гүйхэд М.З. нь араас хөөгөөд байсан. Студийн гадна ирээд хаалга цохиход араас М.З. гүйцэж ирээд дахин цохиж зодсон. Энэ үед студиэс манай найз Д.Амартүвшин гарч ирээд салгах гэж байгаад М.З.т цохиулсан байсан. Энэ үед Д.Амартүвшингийн араас нь С.Ө., А.У. нар гарч ирсэн бөгөөд М.З. цааш зугатсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

- Хохирогч Д.Амартүвшингийн өгсөн: “Бид нар нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан байсан бөгөөд 02:00 цаг өнгөрөөгөөд Т.Г., Ц.Б. нар харихаар гарсан. Бид гурав үлдээд бид жолооч ирэхийг хүлээж байтал студийн хаалга маш хүчтэй нүдсэн. Би хөл нүцгэн байсан бөгөөд хаалга нээхэд хоёр эрэгтэй хүн манай найз Ц.Б.ыг цохиж зодож байсан. Би юу болоод байгаа юм бэ гэж хэлээд салгахад М.З. гэх залуу нь Ц.Б.ыг чирээд шатнаас буусан. Би араас нь буугаад очиход Ц.Б.ыг цохиод байхаар нь салгах гээд дундуур нь ороход М.З. гэх залуу нь миний нүүрэн хэсэгт гараараа цохиж, би газарт унасан бөгөөд миний толгойн ар хэсэгт цохисон. Би эргэж ороод А.У., С.Ө. нарт манай хоёрыг хүн зодоод байна гэхэд тэр хоёр гүйгээд гараад явсан. Би хэсэг сууж байгаад нүдэндээ цохиулснаа мэдээд тэд нарын араас гарахдаа хоол идэж байсан хуванцар бариултай төмөр сэрээг аваад гарсан. Намайг араас нь гараад очиход Т.Г. маш их зодуулсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Гэрч М.Ариунцэцэгийн өгсөн: “Машинаас сүүлд нь буусан залуу одоо гараа гипстсэн гэх залууг шууд цохиж зодоод байсан. Тэр дөрвөн залуу нэг нэгнийхээ нүүр лүү өшиглөөд зодолдоод байсан бөгөөд хэн хэнийгээ цохиж зодоод байгааг харах боломжгүй байсан. Ц.Б. гэх залуу бичлэг хийгээд байсан бөгөөд миний машинд сууж ирсэн хоёр залуугийн нэг нь өөдөөс нь очиход Ц.Б. гэх залуу нь цааш зугатсан бөгөөд удалгүй олуулаа болоод хүрээд ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3922 тоот: “

1. Т.Г.гийн биед зүүн гарын 1 дүгээр хурууны алганы шивнүүр ясны сэтэрсэн хугарал, духны голд няцарсан шарх, хамрын нурууны голд зулгаралт, доод үүдэн зүүн 1 дүгээр шүд дотор ирмэг эмтэрсэн, дээд уруулын дотор талд цус хуралт, зүүн суганы урд хэсэгт цус хуралт, баруун хацрын төвгөр, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51/,

- Шинжээч эмчийн өгсөн: “Т.Г.гийн биед учирсан зүүн гарын 1 дүгээр хурууны хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр, духны голын шарх нь хөнгөн, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн гарын 1 дүгээр хурууны хугарал нь унах, ойчих үед гараараа дарах үед үүсэх боломжтой. Цохих, өшиглөх үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3654 тоот:

“1. Ц.Б.ын биед дух, баруун доод зовхинд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 58-59/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3717 тоот:

1. Д.Амартүвшингийн биед зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 64-66/,

- Хохирогч Ч.Э.ын өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 14-ний шөнө өөрийн үеэл дүү болох М.З.ын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Жулия” дэлгүүрээс архи авахаар такси барьж ирсэн. Би “Жулиа” дэлгүүр хаалттай байхаар нь ундаа авахаар хойшоо алхаж байсан бөгөөд тэнд зогсч байсан хоёр залуугийн нэг нь “хөөе пизда минь, нааш ир” гэсэн. Би явж очиход тэнд байсан хоёр залуугийн нэг нь их ууртай байсан бөгөөд нэг нь “чи яв яв” гээд байсан. Цагаан малгайтай Т.Г. гэх залуу “яасан хөөрхөн цээжтэй залуу вэ” гээд миний цээжин хэсэгт хоёр удаа цохисон. Би Т.Г. гээд залууг очоод босгох гэж байхад босч ирээд миний нүүрэн хэсэгт цохиод арагш харахад шилэн хүзүү рүү цохисон. Би цохиулаад, манараад уур хүрсэн. Би тэр үед Т.Г. гэх залуутай маргалдаж, зууралдсан. Энэ үед М.З. салгасан. Би салгах үед нь тэр залууг нэг хоёр удаа цохисон. Би хэсэг хугацааны дараа араас нь очиход олон залуучууд М.З.ыг хөөгөөд гараад ирсэн. Тэр залуучууд намайг цохиж зодоод байсан. Т.Г. гэх залуу гартаа машины номер салгаад барьсан байсан бөгөөд нэг нь гартаа хутга барьсан байх шиг байсан. Би яг хутга мөн байсан эсэхийг нь мэдэхгүй байна, нэг зүйл барьсан байсан. Тэр залуучууд намайг нийлээд зодоод байсан бөгөөд би бараг ухаан алдсан байсан. Цагдаа нар ирээд биднийг хэлтэс рүү авч явсан. Миний толгой хагарсан байсан бөгөөд толгойд учирсан гэмтлийг хэрхэн учруулсныг нь мэдэхгүй байна. Номероор цохисон байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /13-14/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3659 тоот:

1. Ч.Э.ын биед тархи доргилт, зүүн чамархайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун тохойд зулгаралт, баруун нүдний салстад цус хуралт, 11, 12 дугаар шүдний эмтрэл, баруун гарын ядам хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

- А.У.ын яллагдагчаар өгсөн: “...Д.Амартүвшин очиж хаалгаа нээгээд “юу болж байна” гээд гарсан бөгөөд түжигнэх чимээ гарсан. Д.Амартүвшин эргэж орж ирэхдээ нүдэндээ цохиулсан байсан бөгөөд нэг хүн зодоод байна гэж хэлэхээр нь бид нар хувцсаа өмсөөд гарахад тэд нар зам дагаад гүйхээр нь би араас нь гүйсэн. Энэ үед Ц.Б. зодуулсан байдалтай байсан бөгөөд цааш явахад Т.Г. нь ухаан алдсан байдалтай газар хэвтэж харагдсан. Нэг залуу нь автобусны буудал руу зугатсан. Намайг гүйгээд очиход таксины жолооч эмэгтэй нэг залууг нь бариад зогсч байсан бөгөөд би тэр эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “наад хүмүүс чинь найзуудыг чинь зодсон” гэж хэлсэн. Энэ үед өөр нэг хүн “нэг нь энэ байна” гээд нэг залууг заасан. Би тэр залууг зугатахаар нь араас нь хөөсөн. Би тэр залуугийн араас хөөхөд автобусны буудал орчим очоод барьж авах гэхэд тэлээгээрээ миний нуруу руу цохиод хавсарч унагаасан. Би тэр залуугийн араас хөөхөд тэр залуу зам гараад цэнхэр өнгийн Приус 30 маркийн машинд суугаад явсан. Тэгээд би эргээд ирэхэд Т.Г. тархи толгой нь хагарсан байхаар нь уур хүрээд тэнд үлдсэн залууг “чи спортын хүн гэсэн, хүнийг яагаад ийм болтол зоддог юм бэ” гэж хэлсэн. Мөн тэр залуутай барьцалдаж аваад толгой руу нь машины улсын дугаараар 2 удаа цохисон. Мөн нэг удаа мөргөсөн шиг санаж байна. Тэр залуу хамарнаасаа гарсан цусаараа нүүрээ угаагаад байсан. Бид нар Т.Г.г авч яваад цусыг нь угаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96/,

- Ц.Б.ын яллагдагчаар өгсөн: “...Т.Г. бид хоёр такси барих гээд зогсч байтал Тоёота Приус 20 маркийн машин ирж, дотроос нь хоёр залуу бууж ирсэн. Тэр хоёр залуу бууж ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүй, зодож эхэлсэн. Тэр машинаас бууж ирсэн хоёр залуугийн цайвар өнгийн курткатай залуу нь миний дух, шанаа хэсэгт гараараа цохиж, өшиглөөд байсан бөгөөд Т.Г.г мөн цохиж зодоод байсан. Т.Г. газарт ухаан алдаад уначихсан. Тэр хоёр залуугийн нэг М.З. нь намайг хөөгөөд цохиж зодох гээд байхаар  нь шууд студи руу гүйж хаалгыг цохиж, найзуудаа дуудсан. Эхлээд Д.Амартүвшин юу болоод байна гээд гарч ирэхэд М.З. нь нүүр лүү нь цохиод эргээд оруулчихсан. Д.Амартүвшин, С.Ө., А.У. нар гараад ирсэн чинь М.З. нь зугатаагаад, зам хөндлөн гараад такси бариад явсан. Нөгөө залуу болох Ч.Э.ыг С.Ө., А.У., Т.Г. бид нар тал талаас нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103/,

- Т.Г.гийн яллагдагчаар өгсөн: “Ч.Э. гэх залуу нь ирээд архи асууснаас болж бид хоёртой маргалдсан. Энэ үед нөгөө машин нь буцаж эргээд бидний хажууд ирж зогссон. Дотроос нь нэг залуу бууж ирсэн. М.З. гэх залуу бууж ирээд намайг ямар нэгэн шалтгаангүйгээр цохиж унагаад цааш Ц.Б. руу дайрсан. Би босч ирэхэд Ч.Э. нь над руу дайраад, бид хоёр харилцан зодолдсон. Би тухайн үед М.З.т цохиулаад газарт унаснаас хойш ухаан балартаад сайн санахгүй байгаа бөгөөд тэр хоёр  нийлээд намайг өшиглөж, зодоод байсан. Би нэг санахад тус машиныг хөдөлж байна гэж бодоод очиж арын номерыг нь хуулж авсан. Би машины номерыг бариад студи руу орох гээд явахад араас машины жолооч эмэгтэй бууж ирээд машины номероо нэхээд байхаар нь би эхнэр нь гэж бодоод асуусан. Тэр эмэгтэй надад таксины жолооч гэдгээ хэлэхээр нь би үнэмшээгүй. Тэгээд зогсч байхад цаанаас А.У., Д.Амартүвшин, С.Ө. нар гарч ирсэн бөгөөд М.З. гэх залуу нь зугатаад явсан. Би тэр жолоочид очиж номерыг нь өгөөд студи руу орж цусаа угаагаад байж байхад Ц.Б. ирээд цагдаа ирж байгаа гэхээр нь гараад очсон. Буцаж ирээд би машинд нь орж суугаад жолооч эмэгтэйтэй ярьж байхад Ч.Э. нь цонхыг нь нүдээд байсан бөгөөд намайг машинаас чирч буулгаад, газарт унагаад өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 117-119/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.З. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн өмнө найзыгаа өмөөрөн Т.Г.тэй муудалцаж, Ч.Э.тай бүлэглэн Т.Г.гийн биед цохих, өшиглөх зэргээр зодож, духны голд няцарсан шарх, хамрын нурууны голд зулгаралт, доод үүдэн зүүн 1 дүгээр шүд дотор ирмэг эмтэрсэн, дээд уруулын дотор талд цус хуралт, зүүн суганы урд хэсэгт цус хуралт, баруун хацрын төвгөр, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн урд байх студийн өмнө найзыгаа өмөөрч, Ц.Б.ын биед цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2020 оны 03 дугаар сарын 03-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн урд байх студийн өмнө найзыгаа өмөөрч, Д.Амартүвшингийн нүүрэнд 2-3 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

шүүгдэгч Ч.Э. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн өмнө Т.Г.гээс архи асуусны улмаас маргалдаж, М.З.тай бүлэглэн Т.Г.гийн биед цохих, өшиглөх зэргээр зодож, духны голд няцарсан шарх, хамрын нурууны голд зулгаралт, доод үүдэн зүүн 1 дүгээр шүд дотор ирмэг эмтэрсэн, дээд уруулын дотор талд цус хуралт, зүүн суганы урд хэсэгт цус хуралт, баруун хацрын төвгөр, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

            шүүгдэгч А.У., Ц.Б., Т.Г., С.Ө. нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн өмнө М.З., Ч.Э. нартай маргалдан зодолдож, Ч.Э.ын биед цохих, өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн шатанд яллагдагч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул М.З., Ч.Э., А.У., Ц.Б., Т.Г., С.Ө. нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

М.З. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн өмнө найзыгаа өмөөрөн Т.Г.тэй муудалцаж, Ч.Э.тай бүлэглэн Т.Г.гийн биед цохих, өшиглөх зэргээр зодож, духны голд няцарсан шарх, хамрын нурууны голд зулгаралт, доод үүдэн зүүн 1 дүгээр шүд дотор ирмэг эмтэрсэн, дээд уруулын дотор талд цус хуралт, зүүн суганы урд хэсэгт цус хуралт, баруун хацрын төвгөр, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн урд байх студийн өмнө найзыгаа өмөөрч, Ц.Б.ын биед цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2020 оны 03 дугаар сарын 03-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн урд байх студийн өмнө найзыгаа өмөөрч, Д.Амартүвшингийн нүүрэнд 2-3 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

шүүгдэгч Ч.Э. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн өмнө Т.Г.гээс архи асуусны улмаас маргалдаж, М.З.тай бүлэглэн Т.Г.гийн биед цохих, өшиглөх зэргээр зодож, духны голд няцарсан шарх, хамрын нурууны голд зулгаралт, доод үүдэн зүүн 1 дүгээр шүд дотор ирмэг эмтэрсэн, дээд уруулын дотор талд цус хуралт, зүүн суганы урд хэсэгт цус хуралт, баруун хацрын төвгөр, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

            шүүгдэгч А.У., Ц.Б., Т.Г., С.Ө. нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жулия” дэлгүүрийн өмнө М.З., Ч.Э. нартай таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, Ч.Э.ын биед цохих, өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Т.Г., Ц.Б., Д.Амартүвшин, Ч.Э., гэрч М.Ариунцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3654, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3717, 3659 тоот дүгнэлтүүд, А.У., Ц.Б., Т.Г. нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.З., Ч.Э., А.У., Ц.Б., Т.Г., С.Ө. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Д.Амартүвшин гомдол саналгүй, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч М.З., хохирогч, шүүгдэгч Ч.Э. нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарыг ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч М.З., Ч.Э., А.У., Ц.Б., Т.Г., С.Ө. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. о. овогт М.ийн З.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд учруулсан, бүлэглэж үйлдсэн,

    шүүгдэгч Х. о. овогт Ч.гийн Э., Б. овогт Т.ийн Г., Г. овогт Ц.ын Б., Б. овогт А.ын У., Ч. овогт С.ын Ө. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.З.т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,  

               Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Э., Т.Г., Ц.Б., А.У., С.Ө. нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тус тус 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.З., Ч.Э., Т.Г., Ц.Б., А.У., С.Ө. нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА