| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01180/И |
| Дугаар | 52 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 52
| 2017 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 151/ШШ2017/00052 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, 1 дүгээр баг, Буурал багт оршин суух, Гөрөөчин овогт Баттулгын Батцэнгэл /РД:НМ90072507/-ийн нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Батцэнгэл нь 2010 онд Б.Насанбаттай гэр бүл болж, 2012 онд гэрлэлтээ баталгаажуулсан. 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр том хүү Б.Содов, 2012 онд бага хүүгээ тус тус төрүүлж улмаар миний бие муудаж, 2012 онд сүрьеэ гэсэн оноштой болж хүүхдээ харах чадваргүй болсон учир бага хүүгээ айлд өргүүлсэн. 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлт цуцлуулж, хүү Б.Содовт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба Б.Насанбатын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь Б.Насанбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Насанбат нь Төв аймгийн Жаргалант сумын 1-р багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч 2013 оноос хойш тус хаягтаа оршин суудаггүй болох нь Төв аймгийн Жаргалант сумын 1-р багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14/932 дугаар тодорхойлолтоор нотлогдон тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Боржигон овогт Батцогтын Насанбат /РД:АП89062091/-ыг эрэн сурвалжилж, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Б.Насанбатын төрсөн эгч Батцогтын Насанжаргал нь Архангай аймгийн Цэнхэр сумын Урт булаг гэх газарт, төрсөн дүү Батцогтын Раднаа нь Архангай аймгийн Чулуут суманд тус тус оршин суудаг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Батцогтын Насанбат /РД:АП89062091/-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Боржигон овогт Батцогтын Насанбат /РД:АП89062091/-ын оршин байгаа хаягийг баталгаажуулж нэхэмжлэгч Б.Батцэнгэл /80160025, 80170025/-д хариуг албан бичгээр мэдэгдэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Боржигон овогт Батцогтын Насанбат /РД:АП89062091/ нь Архангай аймгийн Чулуут, Цэнхэр суманд оршин сууж байгаа бөгөөд 94323935 /98118656 Бааска/, 99623371, 99630856 дугаарын утсаар холбогдож болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ