Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 133/2016/00042/и |
Дугаар | 62 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 62
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- ***************** нэхэмжлэлтэй,
хариуцагч- ****************** холбогдох
зээлээр худалдан авсан гар утасны үнийн үлдэгдэл төлбөрт 519.969 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22125642 тоот гэрээ байгуулан 99122754 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан iPhone 5С 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30.000 төгрөгийг хассан тул зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 519.969 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Хариуцагч болох *********** нь 2012 оны 12 сард ******* ХХК-тай 99122754 дугаар дээр iPhone 5С маркийн гар утас зээлийн гэрээгээр авсан. Тус гэрээнд заасны дагуу мөнгөн дүнг тухай бүрд нь төлж байсан боловч ********* 2013 оны 12 сард серёзны мененгит гэсэн хүнд хэлбэрийн оноштойгоор Улаанбаатар хотод халдварт өвчин судлалын үндэсний төвд 90 хоног хэвтэн эмчлүүлж, ХӨСҮТ-ийн 36 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн чадвараа 70% алдаж өдийг хүртэл байнгын эмчилгээ хийлгэж байгаа болно. Иймээс тус байгууллагатай хийсэн зээлийн гэрээг зөрчиж зээлийн төлөлт тасалдсан болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 520.000 төгрөгний мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 25-нд 130.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-нд 130.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-нд 130.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-нд 130.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна. Хариуцагч *********** нь одоогоор Улаанбаатар хотод ХӨСҮТ дээр курс эмчилгээ хийлгэж байгаа тул өөрийн биеэр нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
Нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хүсэлт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* ХХК нь хариуцагч *********** 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 22125642 тоот iPhone үйлчилгээний гэрээний дагуу зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 519.969 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 519.969 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 25-нд 130.000 төгрөгөөр, 2017 оны 03 дугаар сарын 25-нд 130.000 төгрөгөөр, 2017 оны 04 дүгээр сарын 25-нд 130.000 төгрөгөөр, 2017 оны 05 дугаар сарын 25-нд 129.969 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна /хх-27/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.249 төгрөгнөөс 8.124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хаан банкны Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн ********* тоот данснаас 8124 төгрөгийг, хариуцагчаас 8124 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ************ ХХК-ний зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 519.969 /таван зуун арван есөн мянга есөн зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ нь 2017 оны 02 дугаар сарын 25-нд 130.000 төгрөгөөр, 2017 оны 03 дугаар сарын 25-нд 130.000 төгрөгөөр, 2017 оны 04 дүгээр сарын 25-нд 130.000 төгрөгөөр, 2017 оны 05 дугаар сарын 25-нд 129.969 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 16.249 /арван зургаан мянга хоёр зуун дөчин есөн/ төгрөгнөөс 8.124 /найман мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хаан банкны Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн ************** тоот данснаас 8.124 /найман мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөгийг, хариуцагчаас 8.124 /найман мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ