| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01221/И |
| Дугаар | 57 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 57
| 2017 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 151/ШШ2017/00057 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 2 дугаар баг, Цогт-Өндөр багт оршин суух, 49 настай, эмэгтэй, Боржигон овогт Санжсүрэнгийн Нарантуяа /РД:НШ67051168/-ын,
Ажилласан байдал, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Нарантуяа, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. 1984 онд Төв аймгийн Заамар сумын хөдөө аж ахуйн ТМС-г суралцаж төгсөөд, Төв аймгийн Заамар сумын Хөдөө аж ахуйд газарт 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар, Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд 1987 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл жижүүр, үйлчлэгчээр, Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуульд 1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгч, жижүүрээр тус тус ажиллаж байсан. Мөн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох хүсэлтэй. Хөдөлмөрийн дэвтэр дээр Санжсүрэнгийн Нарантуяа гээд бичсэн боловч дэвтэрт бичигдсэн тушаалууд дээрээ Санжжавын Нарантуяа гэж буруу бичсэн байна. Иймд дээрх хугацааны ажилласан жилийг тогтоолгож, мөн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Нарантуяа нь ажиллаж байсан байдал, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ажилласан жилийн тухайд С.Нарантуяа нь Төв аймгийн Заамар сумын хөдөө аж ахуйн газарт 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар,
Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд 1987 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл жижүүр, үйлчлэгчээр,
Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуульд 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл үйлчлэгч, жижүүрээр,
Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан 1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан гэх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ.
Үүнд: С.Нарантуяагийн 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нээлгэсэн №169778 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймаг Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 164 дүгээр “...тэтгэмж олгох тухай” тушаал, Төв аймаг Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 373 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Төв аймаг Сүмбэр сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 09 дүгээр сарын 14-ний 29 дугаар “Ажлаас чөлөөлөн, ажилд томилох ба цагаар хичээл заалгах тухай” тушаал, Төв аймаг Сүмбэр сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” тушаал, Төв аймаг Сүмбэр сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаал, Сүмбэр сумын найман жилийн дунд сургуульд ажиллаж байхдаа авахуулсан фото зураг /1990 он/, Төв аймаг Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйд ажиллаж байхдаа авахуулсан фото зураг /1984 он/, С.Нарантуяагийн №87 тоот төрсний гэрчилгээ, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 03-2/1571 дугаартай “хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн 54 дүгээр хуудсанд “...эхнэр Санжсүрэнгийн Нарантуяа 21 настай” гэх лавлагаа, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/013448 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/013447 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад бичигдсэн байдлыг үндэслэж нэхэмжлэгч С.Нарантуяаг Төв аймгийн Заамар сумын хөдөө аж ахуйн газарт 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар,
Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд 1987 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл жижүүр, үйлчлэгчээр,
Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуульд 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл үйлчлэгч, жижүүрээр,
Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа “1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааг” хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн хувьд: Хэрэгт авагдсан 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 169778 дугаар хөдөлмөрийн дэвтэр, мөн дээр дурдсан тушаалууд нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдалтай таарч байгаа байдлыг үндэслэж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Санжсүрэнгийн Нарантуяаг мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д тус тус зааснаар Боржигон овогт Санжсүрэнгийн Нарантуяа /РД:НШ67051168/-г Төв аймгийн Заамар сумын хөдөө аж ахуйн газарт 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар,
Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд 1987 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл жижүүр, үйлчлэгчээр,
Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуульд 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл үйлчлэгч, жижүүрээр,
Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жижүүрээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, тогтоогдохгүй байгаа 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааг хэрэгсэхгүй болгож, 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нээсэн 169778 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Санжсүрэнгийн Нарантуяа мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ