Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 065

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимдхийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 01-04 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийндугаар ОЗ66112905, Тугтан овогтой Шавганцын Оюунчимэгийн,

    Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1991 оны 12 дугаар сард Увсаймгийн Цагдаагийн хэлтэст цэвэрлэгчээр ажилд ороход тухайн үеийн Цагдан хорих байр Цагдаагийн хэлтэст харьяалагдаж байсан. Иймд би Цагдан хорих байр 111 ба Саатуулан эрүүлжүүлэх байрны ОО-ын ба бохирын өрөө цэвэрлэж байсан. Улмаар 2003 ондЦагдан хорих байр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжиж тусдаа гарсан ба би үргэлжлүүлэн Цагдаагийн газарт ООба бохирын, мөн Саатуулан эрүүлжүүлэх байрны үйлчлэгчээр ажиллаж байна. Одоо нас өндөр болж, тэтгэвэрийн бичиг баримтаацэгцлэх шаардлагатай болсон. Иймд тухайн он жилүүдэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан байдлаа тогтоолгохшаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Ингээд миний Увс аймгийн Цагдаагийн хэлтэс, Цагдан хорих байр, Саатууланэрүүлжүүлэх байрны бохирын үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Оюунчимэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хэрэгт Ш.Оюунчимэгийн хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба тухайн дэвтэрт түүнийг 1991 оны 12 дугаар сарын 25-ныөдрөөс эхлэн Увс аймгийн Цагдаагийн хэлтэст бохирын үйлчлэгчээр авч ажиллуулсан тухай бичилт хийгджээ.

Мөн нэхэмжлэгчийн 1992 оны 1 дүгээр сараас 2005 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагдаагийн хэлтэстажиллаж, авч байсан цалинг тодорхойлох Цалингийн карт-ууд авагдсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн К.Бат-Эрдэнэ, Д.Цогтсайхан нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээроролцуулсан бөгөөд гэрч К.Бат-Эрдэнэ: Миний бие нь 1990 оноос Увс аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст 1991 он хүртэл, 1991 оноос 2002 он хүртэл Увс аймгийн Цагдаагийн хэсэгт, 2002 оноос 2012 он хүртэл Увс аймгийн Цагдаагийн газарт Цагдаа, Хэсгийнбайцаагч, Ахлах байцаагч, Тасгийн дарга гэх ажилуудыг тус тус хийж байсан. Ш.Оюунчиэг нь 1991 оноос эхлэн Цагдан хорих байр, Саатуулан эрүүлжүүлэх байрны бохир болон байрны цэвэрлэгээ хийдэг байсан. Ш.Оюунчимэг нь ажил үүргээ сайн гүйцэтгэдэг. Одоо чЦагдаагийн газарт үйлчлэгчээр ажиллаж байгаа. Увс аймгийн Цагдаагийн хэлтэс, газрын даргаар н.Менгельс, Ц.Батчулуун, Б.Батсайхан, Ц.Намсрайжав гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж, гэрч Д.Цогтсайхан: Миний бие нь 1986 оноос Увс аймгийнЦагдан сэргийлэх хэлтэст 1991 он хүртэл, 1991 оноос 2002 он хүртэл Увс аймгийн Цагдаагийн хэсэгт, 2002 оноос 2012 он хүртэлУвс аймгийн Цагдаагийн газарт сэргийлэгч, автын зохицуулагч, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, хариуцлагтай зохицуулагч, тасгийн дарга, жижүүрийн офицер гэх ажилуудыг тус тус хийж байсан. Ш.Оюунчиэг нь 1991 оноос эхлэн манай байгууллагын контор, хорих байр, эрүүлжүүлэх байр гэх газруудад үйлчлэгчээр ажиллаж байсан. Ш.Оюунчимэг нь Цагдан хорих байр, Саатууланэрүүлжүүлэх байрны бохирын үйлчлэгчээр 1991 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа. Увс аймгийн Цагдаагийн хэлтэс, газрындаргаар н.Менгельс, Ц.Батчулуун, Б.Батсайхан, Ц.Намсрайжав гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн гэрч К.Бат-Эрдэнийн ажил байдлын тухай Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3ж/2904 тоот тодорхойлолт, түүний 1992 оны 1 дүгээр сараас 2005 оныг дуустал хугацаанд авч байсан цалингийнтодорхойлолтууд, гэрч Д.Цогтсайханы ажил байдлын тухай Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3ж/5148 тоот тодорхойлолт, түүний 1991 оны 1 дүгээр сараас 2005 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсанцалингийн тодорхойлолтууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Иймд Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбарзэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-дзааснаар нэхэмжлэгч Ш.Оюунчимэгийн 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увсаймгийн Цагдаагийн хэлтэст Цагдан хорих байрны болон Саатуулан эрүүлжүүлэх байрны бохирын үйлчлэгчээр ажиллаж байсанбайдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсынорлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлагаболгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарнэхэмжлэгч Тугтан овогтой Шавганцын Оюунчимэгийн 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарыг дуусталхугацаанд Увс аймгийн Цагдаагийн хэлтэст Цагдан хорих байрны болон Саатуулан эрүүлжүүлэх байрны бохирын үйлчлэгчээр ажиллажбайсан байдлыг тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянгахоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эсзөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдолгаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА