Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 070

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 03-14 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО74102812, Борлууд овогтой Жамъяны Бэгз,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 03-14 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО73112963, Цолт гүен овогтой Арслангийн Ирэвзээ нарт холбогдох,

      Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 37.066.734,32 төгрөг, зээлийн хүү 13.185.802,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 570.520,88 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 50.844.557,91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Дөрвөн зам тооцооны төвийн эрхлэгч С.Нарандаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Бэгз, А.Ирэвзээ нар 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны Увс салбарын 4 зам тооцооны төвөөс БГ/2391 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 44.000.000 төгрөгийг 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээний 3.3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 6.933.265,68 төгрөг, зээлийн хүүнд 6.333.533,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20.825,54 төгрөг, нийт 13.287.625,05 төгрөг төлсөн. Харин гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тул удаа дараа шаардлага хүрүүлсэн боловч үүргээ үл биелүүлж, зээлийн төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/2391 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 37.066.734,32 төгрөг, зээлийн хүү 13.185.802,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 570.520,88 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 50.844.557,91 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Дөрвөн зам тооцооны төвийн эрхлэгч С.Нарандаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Ж.Бэгз, А.Ирэвзээ нар 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус банкнаас БГ/2391 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 44.000.000 төгрөгийг 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 37.066.734,32 төгрөг, зээлийн хүү 13.185.802,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 570.520,88 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 50.844.557,91 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1.042.383 төгрөгийн хүүний төлбөр нэмэгдсэн байна. Иймд 1.042.383 төгрөгийг дээрх үнийн дүн дээр нэмж нэхэмжилж байна. ... Хариуцагч нар нэхэмжилсэн зээл, зээлийн хүүг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох 51.886.940 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 37.066.734,32 төгрөг, зээлийн хүү 13.185.802,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 570.520,88 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 50.844.557,91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээлийн хүүний 1.042.383 төгрөгийг нэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

           Иргэн Ж.Бэгз, А.Ирэвзээ нар Хаан банктай 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/2391 тоот зээлийн гэрээ байгуулан 44.000.000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба мөн өдрийн БГ/2391 тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 3 дугаар гудамжны 14 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520002612 дугаартай, гэрчилгээний 000090534 дугаартай, агуулахын зориулалттай, 57,1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520002747 дугаартай, гэрчилгээний 000099880 дугаартай, хувийн орон сууцны зориулалттай 187,8 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын 191901742 дугаартай, улсын бүртгэлийн Г-1520001249 дугаартай, 758,1 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, 45-57 УВА улсын дугаартай, аралын KPTIBL4FAVS000007 дугаартай, Киа гранто маркийн 20 тоннын даацтай ачааны автомашин, 8 ханатай эсгий туургатай, шалтай гэр, ОХУ-д үйлдвэрлэгдсэн Чайка маркийн хатуу, зөөлөн оёдлын цахилгаан машин, бараа материал зэргийг тус тус барьцаалсан байна.

            Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ 2015 оны 8 дугаар сараас хойш хугацаа хожимдуулан төлж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа нь хэрэгт авагдсан Хаан банкны мэдэгдлүүдээс тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Хаан банкнаас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

          Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар Хаан банкнаас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 51.886.940 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй хэмээн илэрхийлэн, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

   Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441.740 төгрөгөөс 220.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 220.870 төгрөгийг, хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нараас 220.870 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нар зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 51.886.940 /тавин нэгэн сая найман зуун наян зургаан мянга есөн зуун дөч/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Хаан банкнынэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441.740 /дөрвөн зуун дөчин нэгэн мянга долоон зуун дөч/ төгрөгөөс 220.870 /хоёр зуун хорин мянга найман зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 220.870 /хоёр зуун хорин мянга найман зуун дал/ төгрөгийг, хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нараас 220.870 /хоёр зуун хорин мянга найман зуун дал/төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ГЭРЭЛТУЯА