Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00087

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Кондукторын 03 тоотод оршин суух, /РД:МЗ:57021113, утас:88243199, 88364748/ Тайж овогт Нямжавын Бархаст холбогдох 5,000,273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн      

                                    

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчдын 1-р багийн иргэн Н.Бархас нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Оёдлын цех” төсөл хэрэгжүүлэхээр 10 сая төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Н.Бархас нь зээл түүний хүүг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 5000273 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Н.Бархас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй танилцлаа. 2013 онд Сум хөгжүүлэх сангаас “Оёдлын цех” төсөл хэрэгжүүлэхээр 10 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо тус байгууллагаас нэхэмжилж байгаа 5000273 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Н.Бархасаас 5000273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Н.Бархас нь 5000273 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.  

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Бархасаас 5,000,273 төгрөг гаргуулах тухай Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Бархас нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Бархасаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 47477 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭБАТ.