Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00085

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар  /Регистрийн дугаар МЗ:9056084, утас-70369201/-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг, 1-р хэсгийн 3-1 тоотод оршин суух, /МБ:63010811, утас:99131314/ Боржигин овогт Дамдинсүрэнгийн Баттулгад холбогдох 15,656,594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ны  өдөр хүлээн авч

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн 1-р хэсгийн 3-01 тоотод оршин суух Д.Баттулга нь 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх төсөл хэрэгжүүлэхээр 25,000,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл авсан боловч зээлээ одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 13830914 төгрөг, зээлийн хүү 829855 төгрөг, алданги 995825 төгрөг нийт 15656594 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн 1-р хэсгийн 3-01 тоотод оршин суух Д.Баттулга би, Сум хөгжүүлэх сангаас 2013 онд 25,000,000 төгрөгийн зээлийг нийтийн тээврийн парк эрхлэх зорилгоор авсан. Зээлээ цаг тухайд нь төлөөд 50%-д хүртэл ашиг орлого эрс муудаж зээлээ төлж чадахгүй болсон. Одоо үлдэгдэл 15,656,594 төгрөгийг төлж барагдуулахаар болсоныг мэдэгдэж байна гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 15,656,594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баттулга нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг  удирдлага болгон 

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 15,656,594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баттулга төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 118116 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.