Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1980 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Баян-Арцатын 2 тоотод оршин суух, Бөртэ овогт Тунгалагийн Рэнцэнхорлоо /РД:МЗ:80082675/-ийн гаргасан хүсэлттэй 

 

Д.Алтанхуягийг эрэн сурвалжлуулах тухай хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт  гаргагч Т.Рэнцэнхорлоо

                                Нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Рэнцэнхорлоо шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь Д.Алтанхуягтай бизнесийн түншүүд байгаа юм. 2016 оны 07 дугаар сард Д.Алтанхуяг нь Япон улсаас машины дугуй засварын тоног төхөөрөмж оруулж ирж байгаа өнөө маргаашгүй бууна авах уу ? гэхээр нь бид ярилцаж тохиролцоод авахаар болж 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Д.Алтанхуягийн Хаан банкны 5074181596 дансанд 1,170,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед Д.Алтанхуяг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25-р хороо 171-Б байрны 1-р орцны 9 тоотод оршин сууж байсан. Надаас мөнгө авсан өдрөөс хойш эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа , 7 хоногийн дараа ирнэ гэж хэлдэг байсан боловч сүүлдээ бүр утсаа ч авахаа больсон. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байх тул Д.Алтанхуягийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож өгнө үү. Мөн Д.Алтанхуягийн хүргэн ах Дариа нь Улаанбаатар хотын “Сутай” техникийн зах дээр машины дугуйн худалдаа эрхэлдэг бөгөөд 94969601 дугаарын утастай. Д.Алтанхуягтай холбогдох утас 96990102 гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Рэнцэнхорлоо нь Д.Алтанхуягийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Боржигон овогт Дашзэвэгийн Алтанхуяг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 25-р хороо 171-Б байрны 1-р орцны 9 тоотод оршин сууж байсан ба одоогоор уг хаягтаа байхгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай  байх тул эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь  хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 25-р хороо 171-Б байрны 1-р орцны 9 тоотод оршин сууж байсан /РД:ПБ:75121911/ Боржигон овогт Дашзэвэгийн Алтанхуягийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Алтанхуягийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.           

                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЭРДЭНЭБАТ.