Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00035

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн гудамж 12а тоотод оршин суух Харчин овогт Лувсанжамбаагийн Энхтайванд /РД:МЗ52031866, Утас:99254496/ холбогдох 1920552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Хараагийн гудамж 12 А оршин суугч Лувсанжамбаа овогтой Энхтайван нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Цагаан хэрэгсэл оёдол” төсөл хэрэгжүүлэхээр 2000000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан.Иргэн Л.Энхтайван нь зээл түүний хүүг 2016 оны                   06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул үндсэн зээл 1920552 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Энхтайван нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Мандал сумын 3 дугаар багийн иргэн Лувсанжамбаа Энхтайван миний бие сум хөгжүүлэх сангаас 2013 оны 08 дугаар 30-ны өдөр цагаан хэрэгсэл, оёдол төсөл хэрэгжүүлэхээр 2000000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Үүнээс хойш төлж барагдуулаагүй нь үнэн болно. Одоо 1920552 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор маргах зүйлгүйгээр төлнө гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 1920552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Энхтайван нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 1920552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Энхтайван нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН