Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00032

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Баянгол сумын 2 дугаар баг, 3 дугаар хэсгийн № 12-01 тоотод оршин суух Боржигон овогт Лувсанжамъянгийн Эрдэнэбилэгт /РД:МБ57031712, Утас:95495623/ холбогдох 10748926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар  сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян             2 дугаар багийн 3 дугаар хэсгийн 12-01 тоотод оршин суух Л.Эрдэнэбилэг нь                 2013 оны 08 сарын 29-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас гахайн аж ахуй эрхпэх төсөл хэрэгжүүлэхээр 15000000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон боловч зээлээ одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна.Иймд зээлийн үлдэгдэл 10.463.563 төгрөг, зээлийн хүү 253973 төгрөг, алданги 31390 төгрөг нийт 10748926 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Эрдэнэбилэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:..... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Баянгол, баян 2 дугаар багийн иргэн Л.Эрдэнэбилэг миний бие нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 15000000 төгрөг гахай үржүүлэх чиглэлээр авч гахайн фермерээр үйл ажиллагаа явуулж байсан ба 2015 он хүртэл хүүг нь төлж байсан. 2015 оноос ургац алдан зах зээлийн хямралаас болж авсан зээлээ төлж чадахгүй хүрсэн энэ зээлийг төлж барагдуулах нь үнэн. Надад хугацаа хэрэгтэй байна. Уг нэхэмжилж байгаа 10748926 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Маргах зүйл байхгүй гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 10748926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Эрдэнэбилэг нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 10748926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Эрдэнэбилэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН