Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0568

 

  Б.О*******ны нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26*******ны өдрийн 496 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.М*******ны нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26*******ны өдрийн 496 дугаар шийдвэрээр: Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3*******т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М*******ны Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30*******ны өдрийн Б/514 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Эмгэг судлал, шүүх эмнэлгийн ахлах шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3,210,440 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О давж заалдах гомдолдоо: Шинжээч эмчийн орон тоо хасагд талаар БХЯ*******ны ТНБ даргын тушаалд ямар нэгэн заалт байхгүй, эмгэг судлал, шүүх эмнэлгийн орон тоо баталж, шинжээч эмчийн орон тоогоо ахлах шинжээч эмч болгож өөрчилснийг шүүх тухайн орон тоог хасагдсан гэж буруу ойлгожээ. Хуульд заасан шинжээч эмчийн чиг үүрэг хэвээр байгаа бөгөөд уг чиг үүрэг бүхий шинжээч эмчийн орон тоо хасагдах бүр байхгүй болох, ахлах болгож өөрчлөхийг ялгаж ойлгох ёстой. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3*******д тодорхой заасан. Ахлах шинжээч эмч болон шинжээч эмчийн чиг үүрэг яг адилхан байхад уг чиг үүрэг бүхий албан тушаалын орон тоо хасагдсан мэтээр ойлгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Мөн хуульд заасны дагуу шалгаруулж авсан болох нь даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна. Энэ хурал нь шалгаруулалтын үйл ажиллагаа биш бөгөөд хэнийг нь авч үлдэх талаар ярилцаж санал хураасан үйл ажиллагаа болохоос хуульд зааснаар “...албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага...” зэргийг хэлэлцсэн, шалгаруулалт явуулсан тухай ямар нэгэн зүйл тусгагдаагүй. Сонгон шалгаруулалт гэдэг нь арай өөр зүйл байх ёстой. Харин ч энэ хурал дээр Эмгэг судлал, шүүх эмнэлгийн дарга Д.Ч нь Д.М*******ныг авч үлдэх талаар санал гаргаж байсан байна. Тэгээд ч энэ хурлын тэмдэглэлд Д.Ч дарга нь гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр гэж үзэхэд эргэлзээтэй.

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй, тусгай мэргэшлийн шаардлага хангаагүй гэжээ. Д.М*******г ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар ямар нэгэн заалт байхгүй бөгөөд орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байхад шүүх уг тушаалын үндэслэлээс өөрөөр буюу хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болгож, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүх хянах ёстой юмаа л хянах ёстой.

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2*******т зааснаар “...эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах...” гэсэн төрөлд л олгогддог болохоос гэмтлийн зэрэг тогтоох, задлан шинжилгээ хийдэг шүүх эмнэлгийн шинжээч эмчид энэ зөвшөөрөл шаардлагагүй. Шүүх хуулиас өөрөөр дүгнэлт хийх болохгүй бөгөөд БХЯ*******ны шүүх эмнэлгийн шинжээч эмчид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хуулиар шаардаагүй байхад хариуцагчийн хууль зөрчсөн албан тушаалын тодорхойлолтод заасан зүйлийг үндэслэж байгаа нь хууль зөрчсөн.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43.2*******т зааснаар захиргааны актыг утсаар мэдэгдсэн нь буруу биш гэж дүгнэсэн. Д.М*******ыг төрийн албанаас чөлөөлсөн маргаан учраас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4*******т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт энд үйлчлэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43.2, 43.4*******т зааснаар захиргааны актыг гардуулах үүрэгтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.М*******наас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “...Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30*******ны өдрийн Б/514 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Эмгэг судлал, шүүх эмнэлгийн ахлах шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин ... гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”*******ыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдолтой баримтыг цуглуулаагүй атлаа “...хариуцагч төрийн захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалт явуулах үүргээ хэрэгжүүлсэн, өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд албан тушаалын тодорхойлолтын нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа албан хаагчийг шалгаруулсан ... Д.М тусгай шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3*******д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)*******ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заажээ. 

Хэрэгт авагдсан баримтаар, Батлан хамгаалахын Эмгэг судлал, шүүх эмнэлгийн орон тоо өмнө ямар бүтэц, орон тоотой байсныг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн “Орон тоо шинэчлэн батлах тухай” н/12 дугаар тушаалаар хэрхэн өөрчлөгдсөн нь тогтоогдохгүй байх бөгөөд өмнө батлагдсан бүтэц, орон тооны талаарх баримт хэргийн материалд авагдаагүй байна.

Маргаан бүхий Б/514 дүгээр тушаалаар, “...бүтэц орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан гэсэн үндэслэлээр Б.М*******ныг үүрэгт ажлаас” халсаныг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс “...шинжээч эмч гэдэг албан тушаалыг ахлах шинжээч болгож өөрчилсөн болохоос орон тоо хасагдаагүй, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа, шинжээч эмчийн тухайд эмчлэх эрхийн гэрчилгээтэй байх шаардлагагүй, сонгон шалгаруулалт явуулаагүй...” гэж, хариуцагчаас “...бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан, эмчлэх эрхийн гэрчилгээгүй, ахлах шинжээч гэдэг нь тодорхой шалгуур хангасан, албан тушаалын тодорхойлолт өөр, энэ шаардлагыг Д.М хангасан...” гэж тус тус маргаж байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.М*******ны “шинжээч эмч”*******ийн ажлын чиг үүрэг нь “ахлах шинжээч” болж өөрчлөгдсөн эсэх, ахлах шинжээч эмчийн албан тушаалд томилуулахаар сонгогдсон Д.М*******ын өмнөх “эмгэг судлаач шинжээч эмч”*******ийн ажлын чиг үүрэг нь ахлах шинжээч, эсхүл эс судлаач болж өөрчлөгдсөн эсэх нь тогтоогдохгүй, энэ тохиолдолд анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1*******д “...Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг...үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 34 дүгээр зүйлийн 34.1*******д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан зарчмыг хэрэгжүүлээгүй бөгөөд энэ талаар хариуцагч захиргааны байгууллагаас холбогдох тайлбар, нотлох баримтыг авч хэргийг шийдвэрлэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4*******д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26*******ны өдрийн 496 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН