Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2016/00786

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, С овогт Ин Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт Хн Мад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч Х.М, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авахыг хүсжээ.

Нэхэмжлэгч И.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.М бид хоёр 2014 оны 7 дугаар сарын 12-нд гэрлэсэн ба бидний дундаас хүү А 2014 оны 8 дугаар сарын 20-нд төрсөн. Бид хадам ээж, хадам дүү, нийт 5-лаа нэг гэрт амьдардаг. Гэрлэснээс хойш Х.М нь намайг байнга зодож дарамталдаг ба би гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байна. Хамгийн сүүлд түүнд зодуулсан ба цагдаагаас торгож Х.Мад арга хэмжээ авсан. Бид цаашид сайн сайхан амьдарч чадахгүй тул гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандсан. Иймд Х.М бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүү Аыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И.А би Х.Маас гэрлэлтээ цуцлуулж, хүү Аыг асрамжид авах, дундын өмчийн оногдох хэсгийг авах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг хянагдах явцад Х.М нь надаас удаа дараа уучлалт гуйж дахин намайг гомдоохгүй, эрх чөлөөнд халдахгүй гэж амлаж эвлэрэхийг хүсэж байгаа тул би гэрлэлтээ цуцлуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Иймд эвлэрснээр тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М Ааас уучлалт гуйж буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид ааш зангаа засаж, хамт амьдрах шийдвэр гаргалаа. Шүүхийн өмнө Ааас уучлалт гуйж байна. Ийм асуудал дахиж гаргаж шүүхэд хоёр дахь удаа ирвэл гомдолгүй. Иймд бидэнд холбоотой хэргийг А бид хоёр эвлэрсэн учраас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Мад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авахыг хүссэн иргэний хэргийг хянан шалгаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч И.А нь ...Шүүхэд хэрэг хянагдах явцад Х.М нь надаас удаа дараа уучлалт гуйж дахин намайг гомдоохгүй, эрх чөлөөнд халдахгүй гэж амлаж эвлэрэхийг хүсэж байгаа тул би гэрлэлтээ цуцлуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Иймд эвлэрснээр тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж, хариуцагч Х.М нь ...Шүүхийн өмнө Ааас уучлалт гуйж байна. Ийм асуудал дахиж гаргаж шүүхэд хоёр дахь удаа ирвэл гомдолгүй. Иймд бидэнд холбоотой хэргийг А бид хоёр эвлэрсэн учраас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна... гэж хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул гэрлэгчдийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч И.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168350 төгрөгийн тал нь болох 84175 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ************* дугаартай данснаас 84175 төгрөг, хариуцагч Х.Маас 84175 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И.Ат олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчид И.А, Х.М нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168350 төгрөгийн тал нь болох 84175 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ************* дугаартай данснаас 84175 төгрөг, хариуцагч Х.Маас 84175 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч И.Ат олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор зохигчид тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЖАРХЫНГҮЛ