Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 900

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ба.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7,  2.11-т зааснаар; мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар; мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 1906000001263 дугаартай хэрэгт   Ба.Т гэснийг Бу.Т гэж өөрчилсүгэй.

2. Б овогт Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, онц харгис хэрцгий  аргаар үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж арван найман насанд хүрээгүй хүнийг буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

- Х овогт Ж.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг бусадтай бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан хүчиндэх гэмт хэргийг бусадтай бүлэглэж арван найман насанд хүрээгүй хүнийг буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

- Ч овогт Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг бусадтай бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-д зааснаар 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ял,

- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял,

- мөн хуулийн тусгай ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял,

- мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Э.Д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг хүчингүй болгож 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Д оногдуулсан хүнд ял дээр хөнгөн ялуудыг нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 20 /хорин/ жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Д 20 /хорин/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Ж.Ё Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дахь хэсэгт зааснаар 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 9 /есөн/ жилийн хугацаагаар,

- мөн Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 3 /гурван/ жилийн хугацаагаар,

- мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 240 /хоёр зуун дөчин/ цаг буюу 30 /гуч/ хоногийн хорих ялаар,

- мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Ё Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Ж.Ё Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дахь хэсэгт зааснаар 9 /есөн/ жилийн хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан  06 /зургаан/ сарын  хорих ялыг , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг буюу 30 /гуч/ хоногийн хорих ялыг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорин/ цаг буюу 15 /арван тав/ хоногийн хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн   нийт биечлэн эдлэх хорих ялыг 17 /арван долоон/ жил 01 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

10. Б.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дахь хэсэгт зааснаар 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 7 /долоон/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг хоёр дахин багасгаж 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.     

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Т оногдуулсан хүнд ял дээр хөнгөн ялуудыг нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 11 /арван нэгэн/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Д цагдан хоригдсон 261 хоногийг, Ж.Ёын цагдан хоригдсон  261+ 4 = 265 хоногийг, Б.Т цагдан хоригдсон 259 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Ё 17 /арван долоон/ жил 01 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Б.Т 11 /арван нэгэн/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

15. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Д, Ж.Ё, Б.Тн нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

16. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Д-с /РД:/ болон иргэний хариуцагч Х.Б /РД:/ нараас 1.889.000 /нэг сая найман зуун наян есөн мянган/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-д /РД:/,

- 160.000 /нэг зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан Л.Э-д /РД:/,

- 54.900 /тавин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан Ш.Э-д

- 328.500 /гурван зуун хорин найман мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Н.Н-д олгохоор,

Ж.Ё-с /РД:/, түүний хууль ёсны төлөөлөгч  С.М /РД: / нараас 1.889.000 /нэг сая найман зуун наян есөн мянган/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   Н.Од

- 160.000 /нэг зуун жаран мянган/ төгрөгийг Л.Э-д

- 54.900 /тавин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан Ш.Э-д

- 328.500 /гурван зуун хорин найман мянга таван зуун/ төгрөгийг Н.Н-д

- 317.000 /гурван зуун арван долоон мянган/ төгрөгийг хохирогч Ч.Н-д

Б.Т-с /РД: /, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Б /РД: / нараас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 920.000 /есөн зуун хорин мянган/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-д

- 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч  Б.Д-д

- мөн 100900005406 тоот дансанд байршуулсан 317.000 /гурван зуун арван долоон мянган/ төгрөгийг хохирогч Ч.Н-д/ тус тус  олгосугай.

17. Хохирогч Х.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар Э.Д, Ж.Ё, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1906000001263 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн салфитканууд, урд хэсгээрээ эрээн өнгөтэй эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, урагдсан фудболк, хар өнгийн саравчтай малгай, улаан өнгийн малгай, хар өнгийн цагаан өнгийн ултай гутал 1 хос, D&C гэсэн бичигтэй эрэгтэй хүний түрсик, хар өнгийн өмд, тэлээ, хар өнгийн пүүз 1 хос, хар өнгийн өмд, “Calvin Klien” гэсэн бичигтэй фудболк, цэнхэр өнгийн жинсэн яак, биеийн тамирын цамц зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгийн газарт даалгаж, Э.Д, Ж.Ё нараас мэдүүлэг авсан бичлэгийг 2 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

19. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

20. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Д, Ж.Ё, Б.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

          

                                                    ШҮҮГЧИД                     С.ӨСӨХБАЯР

 

 

                                                                                                Т.ШИНЭБАЯР