Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1057

 

 

 

 

 

 

 

 

   2020         06         04                                  2020/ШЦТ/1057

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү ҮД:22-00, Н.Намжилцогт ҮД:16- 97,

шүүгдэгч М.М , түүний өмгөөлөгч Я.Батханд ҮД:03-84 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Б, М.М нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00184 0128 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, О.Б

2. Монгол улсын иргэн, М.М

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

М.М  нь 2019 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Батилон” гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр  үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар түүж, бэлтгэсэн, “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай ургамлаас тоосыг нь авч, тостой хольж, “шавар” гэх бодис болгож бэлтгэсэн,

2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.Б д өгсөн,

Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай хар өнгийн гялгар ууттай 125 грамм жинтэй “өвс” мэт, 1.5 литрийн усны савтай 329 грамм жинтэй “өвс” мэт, зиплок түгжээ бүхий ууттай 4.1974 грамм жинтэй шавар мэт, тугалган цаас, зиплок түгжээ бүхий ууттай 0.0738 грамм жинтэй “шавар” мэт зүйлсийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 89-15 УНР улсын дугаартай “Тоёота Чазер”  загварын тээврийн хэрэгсэлд, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Шастины нэрэмжит улсын 3 дугаар эмнэлгийн орчимд 09-11 УНЧ улсын дугаартай “Хонда Сивек” загварын тээврийн хэрэгсэлд, мөн өөрийн биедээ 10.9045 грамм жинтэй тоос мэт нунтаг зүйлсийг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

О.Б  нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны орчимд М.М аас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

үргэлжилсэн үйлдлээр М.М аас хууль бусаар олж авсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлаас тоосыг нь авч, тостой хольж “шавар” гэх бодис болгож хууль бусаар бэлтгэсэн,

Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.7917 грамм жинтэй “шавар” мэт бодисыг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Шастины нэрэмжит улсын 3 дугаар эмнэлгийн орчимд өөрийн биедээ хадгалсан,

Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Витсамо Лууван” гэсэн шошготой хуванцар савтай ногоон өнгийн 12.5469 грамм жинтэй ургамал мэт, цээж зургийн ард наалдсан бор ногоон өнгийн 0.2613 грамм жинтэй “шавар” мэт бодисуудыг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11-43 тоот өөрийн гэртээ тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б  мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- 09-11 УНЧ улсын дугаартай “Хонда- Севик” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 89-15 УНР улсын дугаартай “ Тоёота- Чазер”  маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-11, 21-25 дугаар тал/,

- О.Б ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, биеэс дээж авч шинжилгээнд хүргүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-29, 30-32 дугаар тал/,

- М.М ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, биеэс дээж авч шинжилгээнд хүргүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 39-43, 43-44 дүгээр тал/,

- Хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолууд /1-р хх-ийн 5-6, 14 дүгээр тал/,

- О.Б ийн амьдрах Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 43 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Оюунтуяагийн өгсөн: ...Манай хүү М  нь зан байдлын огцом ууртай боловч уур нь удалгүй гарчихдаг, хүнтэй эвсэг найрсаг байж чаддаг, хүний үгэнд сайн ордог өрөвч зөөлөн сэтгэлтэй сайн хүүхэд байгаа юм. Би өөрийнхөө хүүг хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгааг Чаминчулуунаас сонсож мэдсэн. Би өөрийн хүүг хар тамхи хэрэглэж байна гэж сэжиглэж хардаж байсан удаа байхгүй, мөн хувцас, эд зүйлээс нь ямар нэгэн сэжигтэй зүйл гарч ирж байгаагүй. Би өөрийн хүүгээс ямар хэрэгт холбогдоод байгаа талаар нь асуухад “өвс гэх зүйлийг түүж, татаж хэрэглэсэн, түүнийг татахаар толгой өвдөх, бие зовиурлах байдал нь багасчихдаг юм” гэж байсан. Нарийн зүйлийг нь би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар тал/,

- М.Чаминчулууны Хар тамхитай тэмцэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17в/874 дугаартай албан тоот /1-р хх-ийн 34 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1814 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээ бүхий уутанд “М.М аас хураагдсан 11.7 грамм” гэж хаягласан 10.9045 грамм жинтэй тоос мэт нунтаг зүйлд делта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahudrocannabinol/ илрэв.

3. Делта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahudrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. Химийн ахлах шинжээч Б.Энхмандах гэх дүгнэлт /1-р хх-ийн 67-68 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны 1812 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд “Тээврийн хэрэгслээс хураагдсан эд зүйлс ЦЕГ, ХТТГ-ын а/д Х.Батхишиг” гэж хаягласан №1 гэж дугаарласан 5-7 тооны жижиг дугуй түлэгдсэн ором бүхий тугалган цаас, зиплок түгжээ бүхий уутанд 0.0738 грамм жинтэй шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай 125 грамм жинтэй өвс мэт зүйл, №3 гэж дугаарласан 1.5 литрийн усны саванд 329 грамм жинтэй өвс мэт зүйл, №4 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутанд 4.1974 грамм жинтэй шавар мэт зүйл тус тус делта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahudrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. Химийн ахлах шинжээч Б.Энхмандах гэх дүгнэлт /1-р хх-ийн 73-75 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1811 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хуванцар савтай шээсний дээжүүд нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “М ” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн “М.Чаминчулуун 2020.03.18” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн “О.Б ” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай канвенцийн жагсаалтанд багтдаг. Химийн ахлах шинжээч Б.Энхмандах гэх дүгнэлт /1-р хх-ийн 93-94 дүгээр тал/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 351 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 99-100 дугаар тал/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 350 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 103-104 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн О.Б-н: ...2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна, М  гэх хуурай ах “Амгалан” захын хажууд явж байгаад таарах үед М  ахын машин нь эвдэрчихсэн байсан. Тэгэхээр нь би өөрийн тээврийн хэрэгслээр чирээд Амгаланд байрлах нэг машин засварын газарт хүргэж өгсөн. Тухайн үед М  ах савтай өвсийг өөрийн машинаас гаргаж өгөхөөр нь би аваад өөрийн машиныхаа арын багажийн хэсэгт хийсэн юм...Миний машинаас гарч ирсэн тугалган цаас болон жоохон шавар наалдсан байсныг М  ах гаргаж ирээд хойд талд тавьчихсан юм. Харин миний биенээс гарч ирсэн шаварыг би голын хайрцагт байсан шаварнаас М  ахад хэлэлгүйгээр жоохон авчихсан байсан юм. Голын хайрцагнаас гарч ирсэн шавар бол М  ахын шавар байгаа юм. Намайг жоохон өгчих гэхээр өгдөггүй юм, тэгээд би тэрнээс нууцаар авсан юм. Тэгээд Зүүн салаанаас гараад Нийслэлийн 3 дугаар эмнэлэг орж М  ахын эхнэртэй 3 дугаар эмнэлэг рүү орсон, харин би машинтайгаа хүлээж байхад энгийн хувцастай цагдаа нар ирээд бариад авсан юм...Миний сайн дураараа гаргаж өгсөн төмөр хайрцагтай саван дотор байсан цээж зурагны арын хэсэгт наалдсан шавар болон цүнхнээс гарч ирсэн савтай өвсийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр М  ахын миний машинд тавьсан өвснөөс нууцаар жижиг гялгар уутанд хийж аваад гэртээ хариад жижиг саванд хийсэн юм. Тэгээд бас голын хайрцаг дотор байсан шаварнаас бас нууцаар жоохон авчихсан юм. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 17-ны орой гэртээ ганцаараа байхдаа М  ахын савтай өвснөөс өгсөн савтай өвсний нунтаг хэсгийг авч байгаад есийн тостой холиод претикенд наагаад 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гарахдаа биедээ авч явж байгаад цагдаад баригдсан юм. Цээж зурагны ард байсан шаврыг гэртээ хадгалж байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108, 111-112 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн М.М ын: ...Би өмнө нь Дархан-Уул аймагт амьдардаг байсан. Тухайн үед амьдарч байхад хүмүүс энэ ургамлыг татахаар хүний өвчинг намдаадаг гэхээр нь би анх 2016 онд байх татаж үзсэн юм. Тэгээд сэтгэл санаа дагаад ч тэр үү өвчин бага багаар намдаж байсан. Сүүлдээ уг өвсийг өөрөө түүж бэлтгээд зөвхөн өөрөө хэрэглэж байсан юм. Тэгээд би сүүлд 2019 оны 10 дугаар сард Дарханы Батилон гэх газраас түүж ирсэн өвс юм. Машины голын хайрцагнаас хураагдсан Шавар гэх бодисыг би интернэтээс харж байгаад дуурайж хийсэн шавар байгаа юм. Би өвснөөс тоосыг нь гаргаж байгаад дараа нь есийн тосоор зуурч хийдэг юм. Би анх Дархан-Уул аймгаас өөрийн эвдэрхий машинд хадгалж байгаад 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Бат-Эрдэнийн машинд зөөж хийгээд машинтай нь явж байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 дугаар тал/,

- Шүүгдэгч О.Б , М.М  нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 145, 146, 156, 165-166, 173 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            М.М  нь 2019 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Батилон” гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар түүж, бэлтгэсэн делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлаас тоосыг нь авч, тостой хольж, “шавар” гэх бодис болгож бэлтгэсэн,

2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.Б д өгсөн,

Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай хар өнгийн гялгар ууттай 125 грамм жинтэй “өвс” мэт, 1.5 литрийн усны савтай 329 грамм жинтэй “өвс” мэт, зиплок түгжээ бүхий ууттай 4.1974 грамм жинтэй шавар мэт, тугалган цаас, зиплок түгжээ бүхий ууттай 0.0738 грамм жинтэй “шавар” мэт зүйлсийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 89-15 УНР улсын дугаартай Тоёота Чазер загварын тээврийн хэрэгсэлд, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Шастины нэрэмжит улсын 3 дугаар эмнэлгийн орчимд 09-11 УНЧ улсын дугаартай “Хонда Сивек” загварын тээврийн хэрэгсэлд, мөн өөрийн биедээ 10.9045 грамм жинтэй тоос мэт нунтаг зүйлсийг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

О.Б  нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны орчимд М.М аас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

үргэлжилсэн үйлдлээр М.М аас хууль бусаар олж авсан “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай ургамлаас тоосыг нь авч, тостой хольж “шавар” гэх бодис болгож хууль бусаар бэлтгэсэн,

Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай 0.7917 грамм жинтэй “шавар” мэт бодисыг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Шастины нэрэмжит улсын 3 дугаар эмнэлгийн орчимд өөрийн биедээ хадгалсан,

Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай “Витсамо Лууван” гэсэн шошготой хуванцар савтай ногоон өнгийн 12.5469 грамм жинтэй ургамал мэт, цээж зургийн ард наалдсан бор ногоон өнгийн 0.2613 грамм жинтэй “шавар” мэт бодисуудыг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11-43 тоот өөрийн гэртээ тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгслүүдэд болон хүний биед, гэрт үзлэг нэгжлэг хийж, дээж авч шинжилгээнд явуулсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолууд, гэрч Г.Оюунтуяагийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул О.Б , М.М  нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: ... нэгээс таван жил хүртэл хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар  хорих ялаар шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч О.Б , М.М  нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч О.Б , М.М  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Б  нь их дээд сургуульд суралцдаг оюутан бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, М.М  нь бага насны хүүхдүүдтэй гэх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч О.Б , М.М  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч О.Б , М.М  нар нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж 24 цаг саатуулагдсан байх тул уг 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. /1-р хх-ийн 128-134/

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинолын агууламжтай хар өнгийн гялгар ууттай 125 грамм жинтэй “өвс” мэт зүйл, 1.5 литрийн усны савтай 329 грамм жинтэй “өвс” мэт зүйл, зиплок түгжээ бүхий ууттай 4.1974 грамм жинтэй шавар мэт, тугалган цаас, зиплок түгжээ бүхий ууттай 0.0738 грамм жинтэй “шавар” мэт зүйл, 10.9045 грамм жинтэй тоос мэт, 0.7917 грамм жинтэй “шавар” мэт, “Витсамо Лууван” гэсэн шошготой хуванцар савтай ногоон өнгийн 12.5469 грамм жинтэй ургамал мэт, цээж зургийн ард наалдсан бор ногоон өнгийн 0.2613 грамм жинтэй “шавар” мэт зэрэг бодисууд хэргийн хамт ирээгүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж, энэ талаар мэдэгдэхийг үүрэг болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б , М.М  нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Б, М.М нарыг үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан, бусдад өгсөн, түүж бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр М.М ыг 3 /гурван/ жилийн хугацаагаар, О.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар О.Б , М.М  нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар О.Б , М.М  нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг тэдний   оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Б , М.М  нар нь 1 /нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинолын агууламжтай хар өнгийн гялгар ууттай 125 грамм жинтэй “өвс” мэт зүйл, 1.5 литрийн усны савтай 329 грамм жинтэй “өвс” мэт зүйл, зиплок түгжээ бүхий ууттай 4.1974 грамм жинтэй шавар мэт, тугалган цаас, зиплок түгжээ бүхий ууттай 0.0738 грамм жинтэй “шавар” мэт зүйл, 10.9045 грамм жинтэй тоос мэт, 0.7917 грамм жинтэй “шавар” мэт, “Витсамо Лууван” гэсэн шошготой хуванцар савтай ногоон өнгийн 12.5469 грамм жинтэй ургамал мэт, цээж зургийн ард наалдсан бор ногоон өнгийн 0.2613 грамм жинтэй “шавар” мэт зэрэг бодисууд хэргийн хамт ирээгүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж, энэ талаар мэдэгдэхийг үүрэг болгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Б , М.М  нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б , М.М  нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Б , М.М  нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Б , М.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ