Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 961

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Г.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Д т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00253 0167 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлүүлэхээр  2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Д

Холбогдсон хэргийн талаар:

Г.Д  нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх худалдааны төвийн баруун замд өөрийн эзэмшлийн “Toyota Crown” маркийн 19-29 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “ Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт нь аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 66 настай, эрэгтэй Я.П г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийг газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д  мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчим Баянзүрх захын хойноос урагш чиглэлтэй явж байхад миний урд нэг  өвөө явж байхаар нь би ардаас нь хэсэг дагаж явж байгаад сигнал дарж чадахгүй цонхоороо “өвөө холдоорой” гэж хэлэх гэж байгаад жолоодлого алдаад мөргөсөн. Тэгээд тэр өвөөг машиндаа суулгаад явахад  хамт явсан хоёр эмэгтэйтэй хэрүүл маргаан хийгээд гэмтэл рүү явж байгаад  хохирогч өөрөө бууна гээд буусан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-26 дугаар тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5, 6-9 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Я.П гийн өгсөн: ...Надад жолооч 1.500.000 төгрөгийн хохирол бэлнээр барагдуулж өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй. Би шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Чулуунцэцэгийн өгсөн: ...Би 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр найз Номин-Эрдэнэтэй Улсын их дэлгүүр дээр уулзсан, дараа нь Д  ирсэн. Тэгээд бид 3 хамт Баянзүрх зах орж юм авах гээд явж байсан, тухайн үед Баянзүрх захын баруун талын машин замаар хойноос урагш чиглэлтэй явж байсан. Тэгтэл бид нарын сууж явсан автомашины урд талд машины зам дээр нэг өвөө машины урдуур ороод ирсэн. Тэгээд нөгөө өвөө намайг дайраад хаячихлаа гэж хэлсэн. Тухайн үед Д  машин жолоодоод явж байсан. Тэгэхээр нь Д  та суучих уучлаарай, Гэмтлийн эмнэлэг явж үзүүлье гэж хэлтэл нөгөө ах машин дотор орж ирээд урд талд суусан. Тэгээд хөдлөөд явтал тэр ах бид нар луу уурлаад шээс энэ тэр гээд доромжлоод байсан. Тэгж хэрэлдэж байгаад машинаас буугаад явчихсан. Тэгэхээр нь бид 3 хөдлөөд хойшоо зуслан явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3740 дугаартай шинжээчийн:

1. Я.П гийн биед зүүн шаант ясны хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар тал/,

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 210 дугаартай:

1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем, зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, тээврийн хэрэгсэлд явган зорчигчид мөргөгдсөн, мөргөгдөж унасан гэх цэгүүдийн байрлал, тэдгээрийн хоорондох зай, осол хэрэг гарах үеийн бичлэг, бичлэгт хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3740 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгсэлд хийгдсэн Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн оношилгооны дүгнэлт зэргийг үндэслэхэд “Т.Кроун”  маркийн 19-29 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Д  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Я.П  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.1 дэх заалт “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар цуварч явна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд зам, замын бусад байгууламж нь эвдрэл, гэмтэлгүй, замын тэмдэг, тэмдэглэлгүй байх тул осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Цагдаагийн хошууч В.Балжинням гэх дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Д ын: ...Би 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Баянзүрх худалдааны төвийн урд талд байранд очих гээд уг захын баруун талын замаар хойноос урагш чиглэлтэй явж байсан. Тэгтэл урд талд машин зам дээр нэг өвөө алхаад явж байсан. Тухайн үед хажуугаар өнгөрөх боломж байхгүй байхаар нь араас нь хэсэг дагаж явж байгаад сигнал дарвал цочих байх гэж бодоод цонхоо онгойлгож холдоорой гэж хэлэх гэж байгаад жолоодлого алдаад араас нь хөл хэсэг рүү нь мөргөсөн. Тухайн үед нөгөө урд явж байсан өвөөг зүгээр үү ах аа гэж асуутал юу нь зүгээр байдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гэмтлийн эмнэлэг явцгаая гэж хэлээд машиндаа суулгаад аваад явж байсан. Тэгтэл холдоогүй байтал одоо ямар эмнэлэг онгорхой байдаг юм гэж хэлсэн. Тэгээд араас нь миний машинд сууж явсан хоёр  эмэгтэй машин шүргүүлсэн өвөөтэй хэрэлдээд уурыг нь хүргээд осол болсон газраа очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь анх осол болсон газраа буцаж очтол нөгөө өвөө машинаас буусан. Тэгээд би цаашаа гайгүй юм байна гэж бодоод явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 97-100 дугаар тал/,

- Шүүгдэгч Г.Д ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 106, 109, 113 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Д  нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх худалдааны төвийн баруун замд өөрийн эзэмшлийн “Toyota Crown” маркийн 19-29 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт нь аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 66 настай, эрэгтэй Я.П г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг,

дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийг газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Я.П , яллагдагчаар өгсөн Г.Д , гэрч Х.Чулуунцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3740 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны 210 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зураглал зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Д ыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Д  нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт нь аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 66 настай, эрэгтэй Я.П г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийг газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч Я.П д учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ хавтаст хэрэгт бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг яллагдагч Г.Д ын зүгээс гаргаж, прокурор уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Гэвч хохирогчийн хувийн байдал, учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж, цаашид гарах гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хохирогч Я.П  гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Г.Д т прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Д т оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Хохирогч Я.П  энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ