Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2017/00024/и |
Дугаар | 135/шш2017/00031 |
Огноо | 2017-01-02 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 135/шш2017/00031
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2017/00024/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** байрлах ******* банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/, ******* овогт ******* ******* /РД: *******/ нарт холбогдох,
“10,341,047 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Б.*******, Д.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа:“... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 10,341,047 төгрөгийг төлөх нь үнэн, үнийн дүнд маргаангүй, хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** тоотод байрлах 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц болон 489 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 080123489 дугаарын өмчлөх эрхтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Б.*******, Д.******* нарт холбогдуулан 10,341,047 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банкны нэхэмжлэлтэй, Б.*******, Д.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 10,341,047 төгрөг төлөхийг, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** тоотод байрлах 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц болон 489 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 080123489 дугаарын өмчлөх эрхтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,407 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 90,203.5 төгрөгийг Төрийн сангийн данснаас, тал хувь болох 90,203.5 төгрөгийг хариуцагч Б.*******, Д.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ