Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 0045

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч  Г.Дэлгэрсайхан би,

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум “*******” ХХК-ны нэхэмжлэлтэй.

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2 дугаар баг, 23 дугаар байрны 08 тоотод оршин суух Алаг адуун овогт ******* /РД:ТГ--д холбогдох,

Цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.423.491 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХКК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс болох 1.423.491 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие  “*******” ХХК-аас нэхэмжилсэн цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс болох 1.423.491 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэн *******гаас цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.423.491 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч ******* ******* ХХК-ын 1.423.491 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.   

   Нэхэмжлэгч “*******” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Балдорж Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар Гавшгай –Ус ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарзаяад хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж оролцох эрхийг олгосон байх тул Гавшгай–Ус ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарзаяа хариуцагчийн зөвшөөрлийг дэмжиж тайлбар гаргаж байгаа нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас 18.863 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн  50 хувь болох 18.863 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон              

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ны  нэхэмжилсэн цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.423.491 төгрөгийг хариуцагч ******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар “*******” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.726 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 18.863 төгрөг, орон нутгийн орлогоос 18.863 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид анхааруулсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                           Г.ДЭЛГЭРСАЙХАН