Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 885

 

 

 

 

 

 

 

 

 

 

        М.О, М.Е, Б.О нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Долгион,

шүүгдэгч М.О /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч С.Сүхболд,

шүүгдэгч М.Е, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

цагаатгагдсан этгээд Б.Оын өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

хохирогч Н.Нын өмгөөлөгч Ч.Болдбаатар,

хохирогч С.Л, Ш.Б, Г.Н нарын өмгөөлөгч Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.О, шүүгдэгч М.Е, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.О, М.Е, Б.О нарт холбогдох 21133597 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................... овогт ...................гийн ..................., 1984 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, хүргэн ах, дүү, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../,

2. ...................н овогт ...................гийн ..................., 1979 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Үйлдвэрлэлийн дизайны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../,

3. ................... овогт ...................ийн ..................., 1980 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../,

М.О нь ганцаараа давтан үйлдлээр:

1. 2011 оны 6 дугаар сард “хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Г.Дгаас Баянгол дүүрэгт байрлах Төмөр замын вокзалын хажуугийн зогсоол дээр 4.250.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

2. 2011 оны 5 дугаар сарын 11-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сарын хооронд “хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Э.Тээс 3.700.000 төгрөгийг Дархан-Уул аймгаас өөрийн дансанд шилжүүлэн авч залилан мэхэлсэн,

3. 2011 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “хямд үнээр автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 автомашины зогсоол дээр Л.Гаас 14.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

4. 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “хямд автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн Д.Оээс 9.000.000 төгрөгийг Хэнтий аймгаас шилжүүлэн залилан мэхлэж авсан,

5. 2011 оны 8 дугаар сард “хямд автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн Ч.Оаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

6. 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “гаалиас хямд автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн Н.Наас Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 автомашины зогсоол дээр 19.300.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

7. 2011 оны 9 дүгээр сард “13.000.000 төгрөгөнд “Тоёота Ланд Круйзер 100” загварын тээврийн хэрэгсэл авч өгнө” хэмээн хуурч мэхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Гермес төвийн орчимд Д.Таас 13.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

8. 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд “гаалиас хямдхан автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараар 6 удаагийн шилжүүлгээр Л.Аээс нийт 55.858.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

9. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ж.Цаас “гааль дээрээс хямдхан автомашинууд авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараар 1.050.000 төгрөг шилжүүлэн залилан мэхлэж авсан,

10. 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Ж.Баас “гааль дээрээс хямдхан автомашинууд авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараар 12.250.000 төгрөгийг шилжүүлэн залилан мэхлэж авсан,

11. 2015 оны 3 дугаар сард Дархан-Уул аймагт “Япон улс руу гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн М.Гаас 2.950.000 төгрөг залилан мэхлэж авсан,

12. 2015 оны 3 дугаар сард Дархан-Уул аймагт “Япон улс руу гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн М.Сэс 2.130.000 төгрөг залилан мэхлэж авсан,

13. 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Б.Аээс “группт оруулна, БНСУ-д эмчилгээнд явуулна” гэж хуурч мэхлэн 6.143.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мобайл банкаар шилжүүлэн залилан мэхлэж авсан,

14. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 5-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан суманд Б.Гээс “байрны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө” гэж хуурч мэхлэн 3.755.000 төгрөг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан.

М.О, М.Е нар нь бүлэглэн давтан үйлдлээр:

1. 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2011 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр тус тус Г.Нын эзэмшлийн “Санта-Фе” загварын 2 ширхэг автомашиныг “зарж өгнө” гэж хуурч мэхлэх аргаар К.Баас Баянгол дүүрэг, 1000 автомашины зогсоол гэх газар залилан авч 56.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2011 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд “хямд автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн Д.Жаас 58.500.000 төгрөгийг Сүхбаатар дүүрэгт залилан мэхлэж авсан,

3. 2011 оны 9 дүгээр сард “гаалиас хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Лаас 28.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

4. 2011 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Оюу толгойн тендерт оруулж өгнө” гэж хуурч мэхлэн Г.Сээс Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Богд ар хорооллын “Хаан” банкны хажууд 3.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

5. 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Оюу толгойн дугуйн тендер авч өгнө” гэж хуурч мэхлэн А.Өаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сөүл центрийн гадаа 65.940.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

6. 2011 оны 8 дугаар сард “Тоёота Клугер” загварын автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 автомашины зогсоол дээр Ё.Бгаас 8.000.000 төгрөг залилан мэхлэж авсан,

7. 2011 оны 9 дүгээр сард “гаалиас хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Я.Гээс 18.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүүхдийн 100 гэх газар залилан мэхлэж авсан,

8. “Оюу толгойн тендер авч өгнө” гэж хуурч мэхлэн Ш.Бгээс 2011 оны 8 дугаар сард 4.500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан.

М.О, Б.О нар нь бүлэглэн давтан үйлдлээр:

1. 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “гаальд хураагдсан автомашиныг хямд гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн АПУ компанийн байрны гадаа Б.Боос 14.900.000 төгрөг залилан мэхлэж авсан,

2. 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн С.Чгээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 автомашины зогсоол дээр 6.700.000 төгрөг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан.

М.О, Б.О, М.Е нар нь бүлэглэн давтан үйлдлээр:

1. 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “гаалиас хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Ш.Бгээс 45.750.000 төгрөг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: М.О, М.Е, Б.О нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар цагаатгаж,

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.О, М.Е нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж,

.......................... овогт ..........................гийн .........................., .......................... овгийн ..........................гийн .......................... нарыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Еийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар түүнийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч М.Оыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Оын эдлэх ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оын цагдан хоригдсон 352 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Еөөс 119.845.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Лт 14.000.000 төгрөгийг, Я.Гэд 7.000.000 төгрөгийг, Д.Жд 29.250.000 төгрөгийг, Ш.Бд 18.625.000 төгрөгийг, Ё.Бд 4.000.000 төгрөгийг, Г.Нт 14.000.000 төгрөгийг, А.Цогтод 32.970.000 төгрөгийг тус тус олгож,

Шүүгдэгч М.Оаас 273.231.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Тт 13.000.000 төгрөгийг, С.Чд 6.700.000 төгрөгийг, Д.Од 9.000.000 төгрөгийг, Л.Гад 14.000.000 төгрөгийг, Э.Тт 3.700.000 төгрөгийг, Ч.Оад 7.650.000 төгрөгийг, Г.Дд 4.250.000 төгрөгийг, Ж.Цд 1.050.000 төгрөгийг, Ж.Бт 12.250.000 төгрөгийг, Л.Ад 54.858.000 төгрөгийг, М.Сд 2.130.000 төгрөгийг, М.Гт 2.050.000 төгрөгийг, Б.Гт 3.755.000 төгрөгийг, Б.Ат 5.393.000 төгрөгийг, Д.Жд 29.250.000 төгрөгийг, Ш.Бд 18.625.000 төгрөгийг, Б.Бд 11.600.000 төгрөгийг, Ё.Бд 4.000.000 төгрөгийг, Г.Нт 14.000.000 төгрөгийг, А.Цогтод 32.970.000 төгрөгийг, С.Лт 14.000.000 төгрөгийг, Я.Гэд 9.000.000 төгрөгийг тус тус олгож,

Шүүгдэгч М.Е 139 хоног, Б.О 114 хоног тус тус цагдан хоригдсон, хохирогч Н.Н, Г.С нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “..........................” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ РД: .........................., улсын бүртгэлийн дугаар .......................... болон “..............” ХХК-ийн тамга 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, “Санта Фе” загварын 34-25 УНМ улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тухай 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, “Санта-Фе” загварын /арлын дугаар: KSHSJ81WP6UO68582/ цайвар өнгийн номер дугааргүй автомашины хэлхээтэй түлхүүр 1 ширхэг, хар өнгийн удирдлагыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Нт олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар М.Оын 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн охин .............. /регистрийн дугаар: ............../, .............. /регистрийн дугаар: ............../, нарт асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн засаг даргад даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О, М.Е нарыг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Оын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.О гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ туйлын их гэмшиж байна. Миний бие ам бүл 4, ээж, 2 ихэр бага насны охидуудын хамт амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй. Ээж минь өндөр настай, тэтгэвэрт хүнд өвчтэй. Би гэр бүлээ тэжээх гэж ажиллаж байсан. Т.Отгонбаяртай танилцаж “..............” ХХК-ийг байгуулан ажлаасаа гарч, М.Е, Б.О нартай хамтран Гаалийн онцгой албан татвараас хураагдсан автомашинуудыг авч бусдад зах зээлийн үнээс хямдхан зарж борлуулж байсан. Гэтэл эхний автомашиныг авч өгчихөөд дараагийн автомашины мөнгө өгсөн мүмүүсийн автомашиныг авч чадаагүй. Итгэж өгсөн мөнгийг автомашин авч өгнө гэсэн хүндээ өгч алдаад тэр хүн ор сураггүй алга болж, би ч хүнд байдалд орж энэ хэрэгт холбогдсондоо туйлын их гэмшиж байна. М.О миний бие тухайн үед бусдыг хохироож, залилан мэхлэх гэсэн санаа зорилго байгаагүй, найз нөхөд, танилуудынхаа амьдралд жоохон ч гэсэн тус болж хямдхан автомашинтай болгох гэсэн зорилготой байсан. Миний өндөр настай ээжийн биеийн байдал хүнд, төв мэдрэлийн систем гэмтсэн мэдрэлийн өвчин улам хүндэрсэн, хоёр ихэр охидууд бага насны, харж хандах хүнгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан 7 жилийн хорих ялыг бага ч гэсэн хасч өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулах болно.” гэв.

Шүүгдэгч М.Е гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүх бүрэлдэхүүн алдаатай шүүсэн гэж үзэж байна. Миний бие М.Отай үгсэн хуйвалдаж найз нөхдийн итгэлийг эвдэж, залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй, цэвэр бизнесийн ажил хийж байна гэж бодож явсан. Хохирол төлөх үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч М.Еийн өмгөөлөгч Ж.Энхтуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Еөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх гэм буруугийн үйлдлийг хэлэлцэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд дүгнэлт хийх ёстой байтал дүгнэлт хийж чадаагүй. Тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол бүрэлдэхүүн нь бол итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг авах гэсэн ойлголт байсан. Гэтэл шүүх дүгнэлтийнхээ хэсэгт М.Еийг тухайн үед гэмт хэргийн шинжийг агуулаагүй 2015 онд шинээр орж ирсэн гэмт хэргийн шинжийн байдалд дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл хуурамч баримт бичиг ашиглан гэсэн. Хуурамч баримт бичиг ашиглан гэдэг маань өөрөө тусгай эрх олгох уу. Ямар хуурамч баримт ашигласан гэж шүүх дүгнээд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар оруулж бэ гэдэгт нотлох баримтын нотлох чадварыг үнэлж дүгнээгүй. Нөгөө талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулна гэсэн дүгнэлтийг хийсэн. Энэ нь 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэргийн шинж болон орж ирсэн байгаа. Үүнд дүгнэлт хийсэн. Энэ байдал нь хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар нотлогдоод байгаа шийтгэх тогтоолд огт дурдаагүй. Энэ гэмт хэргийн хамгийн гол зүйл болох эд хөрөнгийг шилжүүлэн авах асуудал байдаг. Хэрэгт цугларсан баримтаар М.Е эдгээр нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг яаж шилжүүлэн авсан эсэх, сэдэлтийн хувьд өөрт ашиг олох эсэх асуудлыг тогтоогоогүй. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” заасныг барьсан. Бүлэглэн гүйцэтгэх энэ үйлдэл нь өөрөө тухайн гэмт хэргийг үйлдэхэд санаатай орсон үйлдэл байхыг хууль тогтоогч зааж өгсөн. Үүнийг тогтоогоогүй байж өнөөдөр бүлэглэн үйлдсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө талаар шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруу байна уу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байтал хийгээгүй. Гэм буруутай гэж үзэж байгаа бол гэм буруугийн талаар ямар үндэслэлээр зөвхөн гэм буруутай гэж үзлээ гэж танилцуулахаас биш. Гэм буруутай гэж үзэж байгаа үндэслэлээ шүүх танилцуулах ёстой байсан. Үүнийг танилцуулаагүй учраас энэ шийдвэрийг нь танилцуулаагүй нь алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүхийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж заасныг баримтлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заалтуудад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгсэхгүй болгохоор заасан байна. М.Еийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэхдээ энэ дүгнэлтээс үзэхэд яллагдагчаар татаагүй зүйл ангид хамааруулж хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон нь хууль хэрэглээний  хувьд алдаатай болсон байдал харагдаж байгаа. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох  хэсэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлснийг шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсүгэй гэсэн. Үүнийг хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглээд байна уу эсхүл бол шүүх өөрөө энэ зүйл ангиар ялыг өөрчилж зүйлчлээд байгааг ойлгомжгүй болсон гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байдлыг нотолно гэж хуульчилсан. Үүнийг М.Еийн хувьд бүрэн нотлон тогтоогоогүй байхад гэм буруутай гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн материал дунд иргэний хариуцагч гэж хэн бэ гэдгийг заасан. Тэгэхээр гэм буруугийн үйлдлээс учирсан хохирлыг Иргэний хуулийг баримталж шийдвэрлэхдээ М.Еөд 119.845.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож байгаа гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл энэ хүмүүсээс М.Е ганц ч төгрөг аваагүй, өөртөө ашиглаагүй, хэрэгт тодорхой нотлогдон тогтоодсон байгаа. Тэгэхэр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт бүрэн өгөөгүй. Гэм буруугийн үйлдэл нь ямар нотлох баримтуудаар нотлогдоод байна вэ гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөөгүйгээр гэм буруутай гэж үзэж шийтгэх тогтоолд дурдасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас М.Еөд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруу байхгүй учраас хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Оын өмгөөлөгч С.Сүхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Оын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл нь гаалийн байгууллагын ажилтнуудын сахилга зохион байгуулалтгүй, хууль зөрчсөн үйлдэл гарахад түлхэц өгсөн. Мөн хохирогч нарын хөнгөн байдал, хялбар аргаар мөнгө олох, хямдаар аргаар баяжих гэсэн далд сонирхол М.Отгожаргалыг энэ гэмт хэрэг холбогдох тийм нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнээс гадна М.Оын хувьд бусдын итгэмжлэг өгсөн мөнгийг бусдад итгэн хөнгөмсөгөөр өгч үрэгдүүлсэн үйлдэл гэж ойлгож байгаа. Мөн түүний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Оын өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Хохирогч Н.Нын өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч С.Л, Ш.Б, Г.Н нарын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч С.Л, Ш.Б, Г.Н нарын өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоод хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. М.Оын хувьд түүний хувийн байдалтай холбоотой асуудлыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байх. Өмгөөлөгчийн хэлж байгаа итгэмжлэн хариуцсан гээд байгаа зүйл нь хууль зүйн үндэслэлгүй. М.Е нь огт гэм буруугүй мэтээр ярьдаг. Бүх хүмүүс М.Еөөр дамжиж, М.Е өөрөө 2 автомашинаа захисан гэдэгт нь итгэдэг. Гэтэл тухайн автомашинаа захиагүй, мөнгөө дутчихлаа гээд Ш.Бгээс мөнгөн зээлсэн. Тэр мөнгөө М.Од өгсөн байдаг. Мөнгөө өөрт нь өгөхөөр М.Од өгчих гээд Отгонжаргалаар дамжуулж аваад байсан. Харин М.О дараа нь хувь хуваадаг байсан асуудал ярьдаг. М.Еийн хувьд Голомт банкны дансаар М.Оаас 15.000.000 төгрөг авсан баримт байдаг. Миний үйлчлүүлэгч нарыг удахгүй гээд маш удаан хугацаанд цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүй яваад хохирлын тоо ихэссэн асуудал яригддаг. Өмгөөлөгч нь хуурамч бичиг баримт ашиглаж гэдэг нь ямар нотлох баримтаар нотлогдож байна вэ, ямар нэгэн баримт байхгүй гэж байна. Тендерт орсон гээд саяхан үүсгэн байгуулсан 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай “..............” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь М.Е өөрөө байсан. Энэ компаниар тендер авсан гэж найзууддаа тендерын жагсаалт үзүүлээд автомашин захичихлаа гэсэн. Миний үйлчлүүлэгч нар жагсаалтад болон багын найздаа итгээд, тендер авсан гэх үгэнд нь итгээд хохирсон. 50 хувийн хямдарсан гээд байгаа автомашин нь өөрөө гаалиас гарах болох хямдрах боломжгүй автомашинууд байдаг. Үүнд итгэл төрүүлж Лхагвабаатарын дүү Лхагвабатад анх 8.000.000 төгрөгийн автомашиныг 4.000.000 төгрөгөөр гаргаж өгөхөд гардаг юм байна гээд итгэл төрүүлсэн. Хохирол төлбөр огт төлөгдөөгүй. Хохирол төлбөрийн талаар шүүх зөв шийдвэрлэсэн. гэв.

Прокурор Б.Долгион тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “М.О, М.Е, Б.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 346 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоол гаргахдаа М.Оыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд эрх зүйн байдал нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан. Мөн шийтгэх тогтоолд 2 охины асран хамгаалагч томилохыг оршин суугаа газрын засаг даргад даалгаж шийдвэрлэсэн учраас М.Од шүүхээс оногдуулсан ялыг тохирсон гэж үзэж байна. Мөн уг шийтгэх тогтоолд М.Е болон түүний өмгөөлөгчөөс гомдол гаргасан. Уг гомдол М.Еийн хувьд энэ гэмт хэргийг үйлдээгүй талаар мөрдөн байцаалтын шат, анхан шатны шүшхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн давж заалдах гомдол гаргаж, шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар М.Еөд залилуулсан гээд байгаа нэр бүхий 8 иргэн бүгд түүнийг таньж мэддэг найз нөхдийн холбоотой хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо “бид нар нэг хүнд итгэсэн. Итгэсэн хүн нь Ерөөлт. Түүнд итгэсэн учраас тендерын материал гээд байгаа үзүүлсэн зүйлд нь итгэсэн. М.О автомашин оруулж ирдэг гэдэгт итгэдэг” гэж хэлсэн байдаг. М.Еийн хувьд хүмүүсээс автомашин оруулж ирнэ гээд мөнгө аваад, тэр автомашин нь орж ирэхгүй талаар аль хэдийн мэдсэн хэрнээ тэр талаар дахин мөнгө авах гэж байгаа найз нартаа хэлэхгүйгээр мөнгөө аваад яваад байсан. Нэг өдөр хохирогч “М.Еөө чи мэдэж байсан бол бид нар хэлэхгүй яасан юм бэ. Хэрвээ ийм байсан бол бид нар мөнгөө өгөхгүй байсан” гэж мэдүүлдэг. Тендерын холбоотой материалууд дээр хохирогч нар М.Е дугуйны жагсаалт гээд сайт руу ороод материал үзүүлсэн. Батсуурь гэдэг хүний талаар М.О, М.Е ярьж байсан” гэж мэдүүлдэг. Шүүхээс М.Еийг 2015 оны дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Яагаад гэвэл эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, энэ гэмт хэрэг нь 2015 оны гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил байгаа. Эрх зүйн байдал нь дээрдсэн учраас энэ хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн байдаг. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.О нь ганцаараа давтан үйлдлээр:

- 2011 оны 6 дугаар сард “хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Г.Дгаас Баянгол дүүрэгт байрлах Төмөр замын вокзалын хажуугийн зогсоол дээр 4.250.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

- 2011 оны 5 дугаар сарын 11-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сарын хооронд “хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Э.Тээс 3.700.000 төгрөгийг Дархан-Уул аймгаас өөрийн дансанд шилжүүлэн авч залилан мэхэлсэн,

- 2011 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “хямд үнээр автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 автомашины зогсоол дээр Л.Гаас 14.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

- 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “хямд автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн Д.Оээс 9.000.000 төгрөгийг Хэнтий аймгаас шилжүүлэн залилан мэхлэж авсан,

- 2011 оны 8 дугаар сард “хямд автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн Ч.Оаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

- 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “гаалиас хямд автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн Н.Наас Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 автомашины зогсоол дээр 19.300.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

- 2011 оны 9 дүгээр сард “13.000.000 төгрөгөнд “Тоёота Ланд Круйзер 100” загварын тээврийн хэрэгсэл авч өгнө” хэмээн хуурч мэхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Гермес төвийн орчимд Д.Таас 13.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

- 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “гаальд хураагдсан автомашиныг хямд гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн АПУ компанийн байрны гадаа Б.Боос 14.900.000 төгрөг залилан мэхлэж авсан,

- 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн С.Чгээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 автомашины зогсоол дээр 6.700.000 төгрөг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан.

- 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд “гаалиас хямдхан автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараар 6 удаагийн шилжүүлгээр Л.Аээс нийт 55.858.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

- 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ж.Цаас “гааль дээрээс хямдхан автомашинууд авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараар 1.050.000 төгрөг шилжүүлэн залилан мэхлэж авсан,

- 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Ж.Баас “гааль дээрээс хямдхан автомашинууд авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараар 12.250.000 төгрөгийг шилжүүлэн залилан мэхлэж авсан,

- 2015 оны 3 дугаар сард Дархан-Уул аймагт “Япон улс руу гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн М.Гаас 2.950.000 төгрөг залилан мэхлэж авсан,

- 2015 оны 3 дугаар сард Дархан-Уул аймагт “Япон улс руу гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн М.Сэс 2.130.000 төгрөг залилан мэхлэж авсан,

- 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Б.Аээс “группт оруулна, БНСУ-д эмчилгээнд явуулна” гэж хуурч мэхлэн 6.143.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мобайл банкаар шилжүүлэн залилан мэхлэж авсан,

- 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 5-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан суманд Б.Гээс “байрны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө” гэж хуурч мэхлэн 3.755.000 төгрөг залилан мэхлэн авч бусдад нийт 196.986.000 төгрөгийн хохирол учруулсан.

М.О, М.Е нар нь бүлэглэн давтан үйлдлээр:

- 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2011 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр тус тус Г.Нын эзэмшлийн “Санта-Фе” загварын 2 ширхэг автомашиныг “зарж өгнө” гэж хуурч мэхлэх аргаар К.Баас Баянгол дүүрэг, 1000 автомашины зогсоол гэх газар залилан авч 56.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2011 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд “хямд автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн Д.Жаас 58.500.000 төгрөгийг Сүхбаатар дүүрэгт залилан мэхлэж авсан,

- 2011 оны 9 дүгээр сард “гаалиас хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Лаас 28.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

- 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “гаалиас хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Ш.Бгээс 45.750.000 төгрөг залилан мэхлэн авсан,

- 2011 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Оюу толгойн тендерт оруулж өгнө” гэж хуурч мэхлэн Г.Сээс Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Богд ар хорооллын “Хаан” банкны хажууд 3.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

- 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Оюу толгойн дугуйн тендер авч өгнө” гэж хуурч мэхлэн А.Өаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сөүл центрийн гадаа 65.940.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

- 2011 оны 8 дугаар сард “Тоёота Клугер” загварын автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 автомашины зогсоол дээр Ё.Бгаас 8.000.000 төгрөг залилан мэхлэж авсан,

- 2011 оны 9 дүгээр сард “гаалиас хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Я.Гээс 18.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүүхдийн 100 гэх газар залилан мэхлэж авсан,

- “Оюу толгойн тендер авч өгнө” гэж хуурч мэхлэн Ш.Бгээс 2011 оны 8 дугаар сард 4.500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт залилан мэхлэн авч бусдад нийт 287.690.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

шүүгдэгч М.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үед таньдаг гаалийн байцаагчтай яриад 2-3 автомашин гаргаж байсан ба М.Е, Б.О нартай ярилцаад автомашин зарах ажлыг хийж эхэлсэн. Дээрх хүмүүсээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрнө” гэх мэдүүлэг /хх11, х92-106/,

хохирогч Ш.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “М.Е “манай дүү гаалиас хямд машин гаргаж байна” гээд автомашины жагсаалт гаргаж өгсний дагуу М.Отай уулзсан. М.Еөөс “хэр найдвартай вэ” гэхэд “би өөрөө 2 автомашин захисан байгаа” гэсэн тул “чамд би мөнгийг нь өгье” гэхэд “чи өөрөө М.Од өг” гэсэн. Дараа нь 4.5 сая төгрөг зээлээч гэж М.Е ярьсан. Тэгээд энэ 4.5 сая төгрөгийг автомашин захисан мөнгөнд оруулж тооцно шүү гэхэд М.О “за” гэсэн ба орой нь М.Е авсан гэж байсан. 50.750.000 өгсөн. 13.000.000 төгрөг буцааж авсан. 37.750.000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх11, х92-106/,

хохирогч Г.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2011 оны 6 дугаар сарын дундуур нэг эмэгтэй хүн миний гар утас руу залгаад “би “Бридж” компани ерөнхий менежер М.О гэдэг хүн байна уулзаадхая” гэхээр нь бид цаг тохирч уулзсан. “Чиний захисан автомашин одоо бууж байна авах уу” гэхээр нь “авъя” гэсэн чинь урьдчилгаа өг гэхээр нь тэр өдөртөө гэрээсээ 2.900.000 төгрөг гаргаж М.Од өгсөн. М.О “автомашин чинь жаахан удчихлаа чи дахиад мөнгө нэмж өгөх боломжтой юу” гэхээр нь би 690.000 төгрөг өгсөн. ...нэг сар орчимын дараа М.О руу ярихад вокзалын хажуу талын 1000 машины зогсоол дээр хүрээд ир гэсэн. Тэнд М.О намайг тосож аваад Баяраа гэх автомашин зардаг хүнтэй уулзуулаад “Тоёота Аллион” гэдэг автомашин сонгосон. Тэгсэн чинь М.О энэ автомашиныг чамд удахгүй гаргаж өгнө мөнгө нэмээд өгчих гэхээр нь би тэр дороо өөрт байсан 660.000 төгрөгөө өгсөн. Нийтдээ 4.250.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх2, х23-24/,

хохирогч Э.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 2.500.000 төгрөгийг эхний ээлжинд аваад 14 хоногийн дараа автомашин М.Отай уулзаад “Тоёото Спазег” автомашин хэдээр гарах вэ гэсэн чинь “5.000.000 төгрөгөөр авч өгнө, буугаад өгөхдөө үлдэгдэл мөнгийг авна” гэсэн. Тэгээд би тэр өдрөө Дархан хот руу яваад орой нь “Хаан” банкаар М.Оын данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. М.О 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр яриад автомашин чинь гааль дээр бэлэн болчихлоо үлдэгдэл мөнгөө шилжүүл гэхээр нь тэр өдрөө 1.200.000 төгрөгөө шилжүүлсэн. ..2011 оны 8 дугаар сарын эхээр би Улаанбаатар хот орж М.Отай уулзаж “автомашин яагаад өгөхгүй байгаа юм бэ” гэсэн чинь “машин чинь бараг бэлэн болсон үлдэгдэл мөнгөө өг” гэхээр нь би өөрт нь 1.300.000 төгрөг бэлнээр өгсөн. М.Оаас 5.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх1, х63-64/,

“...М.Оаас 3.700.000 төгрөгөө яаралтай гаргуулж авахыг хүсэж байна. Миний хохирлыг барагдуулахгүй бол маш гомдолтой.” гэх мэдүүлэг /хх4, х83-84, хх5, х107/,

хохирогч Л.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би ахтайгаа хамтран зах дээр автомашин зардаг юм. М.Еийн дүү М.О гэх эмэгтэй гаалиас хураагдсан автомашиныг хямдхан авч өгч байна гэж Жаргалсайхан хэлсэн. М.О би гаальд таньдаг байцаагч байгаа. Би “Тоёото Клугер” автомашин хэдэд гарах вэ гэсэн чинь 15.000.000 төгрөг гэхээр нь би авъя гээд 2011 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр вокзалын баруун талын 1.000 машины зогсоол дээр Жаргалсайханаар дамжуулж М.Од 14.000.000 тегрөг бэлнээр өгсөн. М.Од өгсөн 14.000.000 тегрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх1, х57-58, х221, хх4 х82/,

“...хамгийн анх 2011 оны 8 дугаар сарын орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт вокзалын баруун талд байрлах 1000 автомашины зогсоол дээр би 9.000.000 төгрөгөө М.О, Отгонбаяр нарт өгсөн, тэр өдөртөө надад “Тоёота Клугер” загварын автомашиныг М.О гаргаж өгсөн боловч уг автомашин нь ачилтын явцад гэмтсэн бололтой жолоочийн эсрэг талын хойд хаалга нь хонхойгоод сэвтсэн байхаар нь би уг автомашиныг Даа хүрээ зах дээр танихгүй ченжид 13.000.000 төгрөгөөр зараад зөрүү 4.000.000 төгрөгийг нь би М.Од өгөөд би өөрийнхөө анх өгсөн 9.000.000 төгрөгийг буцааж аваад уг 9.000.000 төгрөгөнд дээр өөрөөсөө 5.000.000 төгрөг нэмж 14.000.000 төгрөг болгоод “Тоёота Клугер” загварын машиныг захисан. Тэгээд М.О тэр өдөртөө надад “Тоёота Клугер” загварын автомашин гаргаж өгнө гэж байсан боловч өнөөдөртөө амжихаа болилоо, маргааш гаргаж өгнө гээд хойшлуулаад нэлээн хэд хоносны дараа “Тоёота Клугер”-ын оронд надад “Тоёота Кроун” загварын автомашиныг Жаргалсайханаар дамжуулж надад өгөөд үүнийг зараадах гэж хэлүүлсэн байхаар нь би уг машиныг Даа хүрээ зах дээр 8.500.000 төгрөгөөр бусдад зараад уг 8.500.000 төгрөгийг Жаргалсайханаар дамжуулж өгсөн. ...Отгонжаргалд өгсөн 14.000.000 төгрөгөө төлүүлээд авчихвал гомдол санал гээд байх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх5, х21, х111/,

“...Би М.Од “Тоёота Рав 4” загварын автомашин захиагүй, харин “Тоёота Клугер” загварын автомашин захисан боловч М.О нь “Тоёота Клугер” биш харин цагаан өнгийн “Тоёота Кроун” загварын автомашин ав гэхээр нь би уг автомашиныг авахгүй, харин энэ автомашиныг чинь ченжүүдэд зараад өгье гэж хэлээд зарж өгч мөнгийг нь М.Од өгсөн, тухайн үед М.О уг “Тоёота Кроун” загварын автомашиныг хэдээр авсныг би мэдээгүй, М.О ч өөрөө уг “Тоёота Кроун”-ыг 11.500.000 төгрөгөөр авсан гэж надад яриагүй. М.Оын яриад байгаа Ганбат нь ахдаа авч өгсөн гэх автомашин нь хамгийн анх М.Оын надад гаргаж өгсөн буруу талын хаалга нь сэвтэй “Тоёота Клугер” загварын автомашин шүү дээ. Иймээс л би Жаргалсайханаар дамжуулж М.Од өгсөн 14.000.000 төгрөгөө нэхэмжлээд хохирогчоор оролцоод явж байгаа юм. Би 2011 оны 9 дүгээр сард уг мөнгийг Жаргалсайханд Баянгол дүүргийн вокзалын баруун талд байрлах 1000 автомашины зогсоол дээр Жаргалсайханы автомашин дотор бэлнээр өгсөн            Жаргалсайхан яг хэзээ М.Од дамжуулж өгснийг би мэдэхгүй. Мөн М.О үүнийг үгүйсгээд оронд нь автомашин өгсөн, бараг зөрүү мөнгө надаас гаргуулах ёстой гэх мэтээр яриад байдаг юм. ...би анх Жаргалсайханаар дамжуулж мөнгөө өгсөн, уг мөнгийг М.О биш Жаргалсайхан надаас тоолж хүлээж авсан тул би эхний ээлжинд Жаргалсайханаас уг 14.000.000 төгрөгөө иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна. Харин Жаргалсайхан нь уг 14.000.000 төгрөгийг дам дамаа М.Оаас нэхэмжилж авна бизээ. Энэ талаар би Жаргалсайхантай уулзаж ярилцахад Жаргалсайхан зөвшөөрсөн болно.” гэх мэдүүлэг /хх6, х221/,

“...Би удахгүй Солонгос улс руу гэрээгээр явах болсон учраас Жаргалсайханаас еөрийн 14.000.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Харин Жаргалсайхан уг 14.000.000 төгрөгийг М.Оаас гаргуулж авна биз гэж бодож байна өөр зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх17, х2/,

хохирогч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “талийгаач дүү хамт ажилладаг менежер хүүхэн автомашин оруулдаг гэнэ гэхээр нь 5.000.000 төгрөг М.О руу шилжүүлсэн. Хүүгийн найз Болорчулуун машин авахаар 4.000.000 төгрөг өгсөнийг нь бас шилжүүлж өгсөн. Тухайн үед хүүгийн найз мөнгөө нэхээд байхаар нь бид нар төлсөн. Хэрэгт мөнгөө өгсөн баримт байгаа ба 9.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд удаа дараа нааш цааш явсны унааны зардал 1.123.600 төгрөгийг бас нэхэмжилмээр байна.” гэх мэдүүлэг /хх11, х92-106/,

хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би өөрийн дүү болох Отгонбаяраас эгчдээ хямдхан автомашин олж өгөхийг бодож байгаараа гээд захиж байсан юм. 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай дүү М.Отгонбаяр над руу ярьж “гайгүй хямдхан автомашин олдох юм шиг байна” гэхээр нь 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 17 цаг 30 минутын орчим Хэнтий аймгаас өөрийн дүү болох М.Отгонбаярт автомашин захиж “Хаан” банкаар мөнгөө 2 тасалж нийт 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл манай дүү “би мөнгийг нь М.О гэдэг хүнд өгсөн автомашин чинь хэд хоногийн дараа бэлэн болно гэж байна” гэж надад хэлсэн. Тэгээд хэлсэн хугацаанаас нэлээд өнгөрсөний дараа “автомашинаа яасан бэ” гэж дүү Отгонбаяраас асуухад М.О гэдэг хүний утсыг надад өгсөн тэгээд би утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байж байгаад дараа нь холбогдох боломжгүй болсон. Би автомашин авахаар шилжүүлсэн 5.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...талийгаач дүүгийн бие муудаад та ирж уулзаачээ гэж дуудуулахад хотод ирээд дүүтэйгээ уулзахад дүү маань та өөрийнхөө мөнгийг хүүгийнхээ мөнгөтэй М.Оаас нэхэмжлээрэй гэж хэлсэн. ...би нийтдээ 9.000.000 төгрөгөөр хохирчихоод дээрээс нь удаа дараа наашаа ирж зардал гаргаж байна, иймд бүх хохиролоо М.Оаас гаргуулж авахыг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх1, х47-48, х229/,

“...М.Оаас 9.000.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Мөн Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу удаа дараа ирж очсон автомашины шатахууны үнийг яаралтай гаргуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх7, х10/,

“...Х.Оюунгэрэл миний бие хэргийн материалтай танилцлаа М.Оаас 5.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн 2011 оноос хойш дуудагдаж ирсэн ирж очсон замын зардал 330.000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн хүү Батгэрэл нь М.Од 4.000.000 төгрөг өгсөнийг нэхэмжилж байна. М.О нь авсанаа хүлээн зөвшөөрдөг.” гэх мэдүүлэг /хх10, х210/,

“...М.Од залилуулсан 5.000.000 төгрөгөө яаралтай гаргуулж авахыг хүсэж байна. Болорчулууны биднээр дамжуулж автомашин захиалсан 4.000.000 төгрөгийг М.О нь талийгаач Отгонбаярт өгсөн гэх боловч М.Од үүнийг нотлох баримт байдаггүй юм. Хэрэв М.О баримт гаргаж ирвэл уг мөнгийг нэхэмжлэхгүй. Харин баримтгүй тохиолдолд уг 4.000.000 төгрөг М.Оаас давхар нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /хх6, х78/,

“...Би нийт 9.000.000 төгрөгөөр хохирчихоод дээрээс нь удаа дараа наашаа зардал гаргаж байна. Иймд бүх хохирлоо М.Оаас гаргуулж авахыг хүсэж байна, гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх6, х229/,

хохирогч Ч.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.О гааль дээр ирсэн хямдхан автомашин байна гэдэг байсан. Над руу мэйлээр зөндөө автомашины танилцуулга явуулсан. Ингээд би ах дүү нараасаа нийтдээ 31.000.000 төгрөг аваад М.Од 2011 оны 8 дугаар сард 4 тасалж өгсөн. Нэг удаа өгөхдөө 5029676843 дансаар өгч байсан 3 ширхэг “Лексус” загварын автомашин захиж дээрх мөнгийг өгсөн. Нэг цагаан өнгөтэй гаалиас орж ирсэн “Тоёота Клугер” загварын автомашин 11.000.000 төгрөгт бодож өгсөн. Би одоо М.Оаас 7.650.000 төгрөгийг гаргуулж авах тооцоотой байгаа ч гэсэн М.Оаас нэмж 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. М.О надад М.Е гэж хамаатныхаа хүний талаар дурсдаг байсан. Гэхдээ би тэр хүнтэй уулзаж байгаагүй, М.Е гаалиас автомашин оруулж гаргах асуудлыг зохицуулдаг хүн нь гэж М.О надад хэлж байсан. Мөн М.О нь “..............” ХХК-нд ажилладаг, Хятадын компаниас Монголын компанид сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулж байгаа, тэрэнд туслаач гээд гэрээний нөхцлийн талаар асууж байсныг санаж байна.” гэх мэдүүлэг /хх2, х223/,

“...Одоо М.Оаас үлдэгдэл 7.650.000 төгрөгийг гаргуулж авах тооцоотой байгаа ч гэсэн би М.Оаас нэмж 5.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх6, х223/,

хохирогч Н.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нөхөрийн дүү М.Оыг танидаг гээд биднийг танилцуулсэн. 2011 оны 8 дугаар сард автомашины мөнгө 9.000.000 төгрөг өгсөн байсан. М.О эмнэлэгт хэвтсэн гээд олон хоног алга болсон. Удалгүй 9 дүгээр сарын 26-ны өдөр “автомашин чинь гарлаа нэмж 3 автомашин авах уу” гэхээр нь “мөнгө байхгүй” гэхэд гааль руу орсон. Тэгээд удаж байгаад орой нь гарч ирээд хүнтэй яваад өгсөн. Тэгээд нөхөр рүү яриад 13.000.000 төгрөг өгөөд өөр автомашин авах уу гэхээр нь очиж үзэхэд М.Оын унаад яваад байдаг автомашин байхаар нь гаалиас гаргасан байна гэж бодоод мөнгө байхгүй гэхэд хүнээс зээлчих гэхээр нь бид нар хүнээс 10.300.000 төгрөг зээлж өгөөд нийт 19.300.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд бичиг хийж өгөхдөө зээлээр өгч байгаа юм шигээр хийсэн байсан. Уг автомашины нэрийг шилжүүлж өгнө гэсэн тул бид нар Батсүх гэж хүнд 20.000.000 төгрөгөөр зарсан. Тэр хүн автомашиныг жижиглээд зарсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх11, х92-106/,

хохирогч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2011 оны 8 дугаар сарын 16-ны өдөр М.Оаас СРУ, Клугер, Рав 4 гэсэн 3 автомашин авахаар урьдчилгаанд 6.000.000 төгрөг өгсөн. 2-3 хоногийн дараа 1000 машины зогсоолын гадаа үлдэгдэл 22.000.000 төгрөг нэмж егсөн, Дараа нь СКУ-г ярьсанаасаа 4.000.000 төгрөг нэмж авсан. Тоуота Клугер автомашиныг мөн 5.000.000 төгрөг нэмж 15.000.000 төгрөгөөр авсан, Ингээд М.Од нийт 37.000.000 төгрөг өгөөд 15.000.000 төгрөгөнд Клугер, 13.000.000 төгрөгөнд “СН\/” автомашин авсан. ...тэгээд манай нөхөр М.Отай уулзахад машин өгөөд 15.000.000 төгрөг өгчих, мөнгийг чинь өгч чадахгүй бол энэ автомашиныг нэр дээр чинь шилжүүлээд өгье гэсэн байсан. Маргааш нөхөр бид 2 ярилцаад М.Од 10.300.000 төгрөг өгөөд хар “Санта Фе” автомашиныг нь гаалийн бичиг, түлхүүртэй нь авсан. М.Е нь автомашиныг 15.000.000 төгрөгөөр гаалиас гаргасан автомашин байгаа юм, минийх боловч хүний нэр дээр байгаа гэсэн. Мөнгийг маань эргүүлж өгч чадахгүй бол автомашины нэрийг шилжүүлж өгнө гэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х66/,

хохирогч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Е миний найз байгаа юм. Түүнтэй хамт М.О гэх эмэгтэй дүү нь хааяа хамт явдаг байсан. Ингэж явж байхад М.Отай танилцсан. М.Оын талаар манай найз нөхдүүдийн дунд гаалиас хураагдсан автомашиныг хямдхан гаргаж өгдөг гэсэн яриа тарсан байсан бөгөөд энэ талаар асуухад М.О нь надад “Ганцог гэж таньдаг гаалийн байцаагч байгаа, тэрээр татвараа өгч чадаагүй хураагдсан автомашиныг хямд гаргаж өгдөг, түүнийг нь би зардаг юм” гэсэн. М.О “91973777” утсаар яриад та яг одоо гаалиар бууж байгаа “Тоёота Ланд Круйзер 100” загварын автомашин авах уу мөнгөө аваад хүрээд ир, хар өнгөтэй болох уу” гэсэн. Тэгэхээр нь би унаж явсан автомашинаа 14.500.000 төгрөгөөр худалдаж мөнгөө аваад 13.000.000 төгрөгийг М.Од иргэний үнэмлэхийн хамт өгсөн. М.Оаас 13.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х28-29/,

хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.О над руу залгаад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 1.000 автомашины зогсоол дээр автомашин үз гэсэн. Тэр үед М.О үүргэвч дүүрэн мөнгө надад харуулаад “би хүнд худал ярьдаг хүн биш, автомашин авах гээд одоо гааль руу явах гэж байна, тэр автомашиныг авбал ав, дахиад ч хямдхан автомашин байгаа “Тоёота Аллион” загварын автомашиныг 6.000.000 төгрөгөөр авбал аваарай гэсэн. Тэгээд би жаахан эргэлзсэн чинь хажуунаас Б.О наад хүн чинь найдвартай ямар ч асуудалгүй гэсэн. Би тэр өдрөө 2 автомашиныг нь авья гээд 14.900.000 төгрөг тэр өдрөө бэлнээр Хан-уул дүүргийн АПУ компанийн хойд талын байрны гадаа өгсөн. М.Е нь Гурван гал эмнэлгийн хажуу талын байрны гадаа намайг дагуулж очоод “Санта Фе” гээд 2006 оны гаалийн бичигтэй автомашин үзүүлээд “мөнгийг чинь маргааш өглөө өгье, чи наад автомашинаа барьцаанд авч бай” гээд автомашины түлхүүрийг өгсөн. Гэтэл дам дамаа хүний автомашин байсан. Маргааш нь Выставкагийн хажууд М.Е надтай уулзаад бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд үлдэгдлийг нь “маргааш өгье” гэсэн. Түүнээс хойш өдийг хүртэл мөнгийг маань өгөөгүй. Одоо 13.900.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х44-45/,

“...Би М.О, Б.О нарт нийт 14.900.000 төгрөг өгсөнөөс хойш 3 орчим хоногийн дараа 1.000.000 төгрөгийг нь М.Еөөс буцааж авсан, мөн М.Оаас жил орчмын дараа 200.000 төгрөг надад өгсөн, тэгэхээр одоо үлдэгдэл 13.700.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх4, х80/,

“...Б.О, М.О, М.Е нараас 13.650.000 төгрөг нэн яаралтай гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх6, х72/,

хохирогч С.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Оыг би таньдаггүй байсан. Манай эгч Оюунсүрэнгийн найз Б.Оаар дамжуулан түүнийг 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж мэддэг болсон. Б.О нь манайд ирэхдээ “манай найз эмэгтэй гааль дээр хураагдсан автомашинуудыг хямдхан гаргаж зардаг, автомашинууд их хямд үнээр найзад маань олддог юм” гэж ярьж байсан. Тэгээд би Б.Од “гайгүй шиг үнэтэй автомашин гарах нь уу, мэдэж байгаарай” гэж захиж байсан юм. 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.О манай эгч бид хоёрт “автомашин гарчихлаа гэнэ, авах уу” гэхээр нь “тэгье” гээд ах дүү нартайгаа ярилцаад гэр бүлээрээ автомашин авъя гээд нийт 69.000.000 төгрөг болгоод өгсөн... Ингээд мөнгөө өгчихөөд хүлээж байтал 4 хоногийн дараа “Тоёота Королла”, “Тоёота Гранд Марк 2” загварын автомашин өгсөн. Эдгээр машинууд гаалиар орж ирсэн машинууд байсан. Автомашин өгөхдөө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 1.000 машины зогсоол дээр очиж танихгүй ченжээс авч өгсөн. Тэгээд би олон хүнээс автомашин авч өгнө гэж мөнгө авсаныг мэдээд нэхсээр байгаад мөнгүүдээ авсан юм. Эхлээд 23.000.000 төгрөгөөр нэг удаа, 13.000.000 төгрөг нэг удаа, 10.800.000 төгрөгөөр цувуулж өгсөөр одоо үлдэгдэл 7.200.000 төгрөг үлдээд байгаа юм. Мөн үүнээс 2 автомашин гаргуулсан 10.500.000 төгрөгөө хасч тооцоод одоо 7.200.000 төгрөг үлдээд байгаа. Үүнийхээ барьцаанд М.Оын ах М.Еийн найз Жаргалсайхан нь сайн дураараа өөрийн “Исүзү Бигхорн” загварын автомашинаа надад барьцаанд тавьсан. ...М.Оыг би таньдаггүй байсан, анх Б.О нь М.Оыг “гаалиас хямд машин найдвартай гаргаж өгдөг, хэд хэдэн хүнд хямд автомашин гаргаж өгсөн” гэхээр нь би Б.Од итгэж улмаар М.Од мөнгөө өгч байсан. М.Е, Б.О нар анхнаасаа намайг мөнгө өгөх үеэс эхлээд л М.Отай холбоотой байсан шүү дээ.” гэх мэдүүлэг /хх1, х31-32, 227/,

“... би М.Оаас хохирлын 6.700.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх4, х86, хх5, х113, хх6, х227/,

“...Би М.Оаас 6.700.000 төгрөг авах ёстой зөрүү гээд байгаа мөнгийг М.О өөрөө хариуцна.” гэх мэдүүлэг /хх2, х8,

хохирогч Л.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний төрсөн дүү Жаргалхүү 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр над руу утсаар ярьж хотын гаалиас манай эхнэрийн хамаатан М.О гэх хүн “хямд үнэтэй автомашин авч өгнө гэж байна та автомашинаа солих юм уу” гэж асуухаар нь би “за тэгье, ямар үнэтэй юм бол” гэж асуусан чинь “дуудлага худалдаагаар оруулахад 20 орчим сая төгрөг болох юм байна” гэж хэлж байсан юм. Ингээд би дүүтэйгээ хамт 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр М.Отай уулзахаар хотын гааль дээр очиход М.О гэх хүн байхгүй байсан ба “ажил ихтэй байна та нар хүлээж бай” гэх мэтээр хэлж ярьсаар байгаад 7 орчим хоносон юм. Тэгээд би М.Отай утсаар ярьж байгаад 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр санаж байна биечлэн уулзахад “танд би автомашин авч өгнө та харин ойрын хугацаанд мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би “автомашины гаалын бичиг баримт үзье” гэж хэлсэн боловч надад нэг ч гаалийн бичиг үзүүлээгүй юм. Ингээд 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн мөнгө шилжүүлж эхэлсэн ба эхлээд 18.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Орбита худалдаа хөгжлийн банкны салбараас шилжүүлсэн. Үүний дараа дахиж 6 удаагийн үйлдлээр нийт 55.858.000 төгрөгийг М.Оын дансанд шилжүүлж өгсөн. Үүнээс хойш утсаар яриад “автомашин яасан бэ” гэж асуухад “өнөө маргаашгүй бүтлээ боллоо” гэж ярьсаар өнөөдрийг хүрээд байна. Одоо болтол утсаар ярихад “бүтэх гээд байна, өнөө маргаашгүй ээ” гэж яриад байна.” гэх мэдүүлэг /хх8, х138/,

хохирогч Ж.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Маваг овогтой Отгонжаргал нь над дээр хүүхдээ 3 жил үзүүлж байгаа юм. 2015 оны 5 дугаар сарын 18-нд М.О нь өөрийн 96802244 дугаараас залгаж “Та автомашинтай юу” гэж асуухад нь “би Тоёота Приус 20” загварын автомашинтай” гэж ярьсан. “Гааль дээр хямдхан Тоёота Приус 30, Тоёота Харейр, Лексус автомашинууд хямдхан байнаа, та авах уу” гэсэн мессэж ирсэн. Туүнээс хойш утсаар болон мессежээр харилцаж байгаад М.Оаас 1 ширхэг Тоёота Харейр, 1 ширхэг Тоёота Приус 30 загварын автомашин авахаар тохиролцсон. Бас би өөрийн төрсөн ах Баасанжавт “Хямд автомашин худалддаг хүн байна” гэж хэлээд “Лексус Эл Экс 570” загварын автомашин нэмж авахаар болоод М.Отай тохиролцсон. М.О өөрт байгаа гэх автомашинуудынхаа талаар и-мэйлээр зурагнуудтай нь явуулдаг байсан. Тэндээс нь сонголт хийж авах болоод урьдчилгаа мөнгийг данс руу нь шилжүүлээд үлдсэн мөнгийг нь автомашинуудаа авсны дараа өгөхөөр болсон. Тэгээд М.О урьдчилгаа мөнгө авсны дараа 2015 оны 6 дугаар сарын 18-наас утсаа салгаад алга болсон. Урьдчилгаа мөнгөө автомашинуудынхаа бичиг баримтыг бүрдүүлэх, гаальд тушаах мөнгө гэж авсан. Тоёота Харейрийг 8.000.000 төгрөг, “Тоёота Приус 30” автомашиныг 6.000.000, “Лексус Эл Экс 570” автомашиныг 22.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод урьдчилгаанд нийт 3 удаагийн шилжүүлгээр 13.250.000 төгрөгийг Мавагийн Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкны 457044734 дугаарын дансанд хийсэн.” гэх мэдүүлэг /хх8, х107/,

“...Хамгийн эхний 1.050.000 төгрөгийг миний зүгээс шилжүүлсэн. Бусад нь ах Баасанжаваас гарсан юм.” гэх мэдүүлэг /хх8, х162/,

хохирогч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай Цэвээндулам нь Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд их эмч хийдэг. Цэвээндулам дээр ирж хүүхдээ үзүүлдэг гэх М.О нь “Гааль дээрээс хямдхан машинууд зарагдаж байгаа, тэндээс хямдхан машин авч өгнө” гэж хэлсэн байсан. Тэгээд би хямд автомашин байгаа бол автомашин авахаар болсон. Тэгээд би Лексус Эл Экс 570, манай дүү 2 ширхэг Тоёота Приус авахаар болоод М.Од захиалга өгсөн. Улмаар бичиг баримтуудыг чинь нэр дээр нь гаргасан, автомашинуудыг авахад бэлэн болгож байна гээд эхний урьдчилгаа 2015 оны 5 дугаар сарын 22-нд 1.050.000 төгрөгийг М.Оын данс гэх Худалдаа хөгжлийн банкны 457044734 дугаартай данс руу шилжүүлсэн. Дараа нь 2 дахь удаагаа 2015 оны 5 дугаар сарын 30-нд 2.850.000 төгрөгийг данс руугаа хийлгэсэн. Хамгийн сүүлд буюу 3 дахь удаагаа “Гаалийн дарга нь хоорондоо зөвшилцөлд хүрэлцэхгүй байна, нэг дарга гарын үсэг зурчихвал болох гээд байна” гэж хэлээд 9.400.000 төгрөгийг мөн данс руугаа хийлгэсэн 2015 оны 5 дахь өдөр 6 дугаар сарын 19-ны орой “одоо ингээд дарга нар хуралдаад дуусахаар автомашинаа аваарай” гэж Цэвээндуламд хэлсэн гэсэн. Тэгээд түүнээс хойш утас нь холбогдохоо байгаад алга болсон.” гэх мэдүүлэг /хх8, х108/,

“...Цэвээндулам бид хоёр Тоёота Приус 30, Лексус Эл Экс 570 загварын автомашинуудыг авахаар болоод тохирч урьдчилгаа болох 13.300.000 төгрөгийг 3 удаагийн шилжүүлгээр М.О гэх хүний 457044734 дугаартай Худалдаа хөгжлийн банкруу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх8, х159/,

гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 5 дугаар сард манай дүү Цэвээндулам “Миний таньдаг хүн байна. Гааль дээр хураагдсан автомашинуудыг хямд зарна гэж байна” гэж ярьсан. Тэгээд дүүтэйгээ ярилцаад би “Лексус Эл Экс 570”, манай дүү 2 ширхэг “Тоёота Приус” авахаар болоод М.Од иргэний үнэмлэхний хуулбараар өгөөд, нэр дээр чинь гаалийн бүрдүүлэлт хийгээд гаргаж өгнө” гэж ярьсан. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр М.О манай дүүтэй утсаар ярьж “бичиг баримтуудыг чинь нэр дээр нь гаргасан, автомашинуудыг авахад бэлэн болгож байна. Урьдчилгаа 1.050.000 төгрөгийг миний данс руу шилжүүлчих” гэж ярьсан байсан. Тэгээд тэр өдөр би дүү Цэвээндуламд 1.050.000 төгрөгийг өгч, М.Оын данс гэх Худалдаа хөгжлийн банкны 457044734 дугаартай дансруу шилжүүлүүлсэн. Дараа нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2 дахь удаагаа “Бичиг баримт бэлэн болсон, одоо хурлаар гаалийн талбайгаас автомашинуудыг чинь гаргах хэрэгтэй байна” гэж дүү Цэвээндуламтай ярьж, дахин 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2.850.000 төгрөгийг данс руугаа хийлгэсэн. Мөн дүү Цэвээндуламд өгч, данс руу нь шилжүүлүүлсэн. Хамгийн сүүлд буюу 3 дахь удаагаа “Гаалийн дарга нь хоорондоо зөвшилцөлд хүрэлцэхгүй байна, нэг дарга гарын үсэг зурчихвал болох гээд байна” гэж хэлээд 9.400.000 төгрөгийг мөн данс руугаа хийлгэсэн. 2015 оны 6 сарын 19-ны орой “одоо ингээд дарга нар хуралдаад дуусахаар автомашинаа аваарай” гэж Цэвээндуламд хэлсэн гэсэн, Тэгээд түүнээс хойш утас нь холбогдохоо байгаад алга болсон. Би М.Отай биечлэн уулзаж байгаагүй. Дүү Цэвээндуламаар л дамжуулж харилцдаг байсан. Над руу ганц, хоёр удаа л залгасан. 2015 оны 6 дугаар сарын 13-нд 89030292 дугаараас “Гаалиас автомашин гаргах гэж байна, түр хүлээж байгаарай. Өнөө оройдоо багтаад гарна.” гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх8, х165-166/,

хохирогч М.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Дарханд таксинд явж байгаад М.Отай 2014 оны 12 дугаар сард танилцсан. ...М.О “би чамайг Солонгос гаргаад өгөх үү” гэсэн. Би тэгэхэд М.Оыг хотод оффист нилээн өндөр албан ажил хийдэг л байх гэж бодсон. Яг юу хийдгийг нь бол мэдэхгүй ч гэсэн нилээн өндөр албан тушаалд ажилладаг юм байх гэж бодсон байсан. Тэгээд би нэг хүнтэй яриадахъя гээд болохнуу үгүй юу гээд нэг эмэгтэй хүнтэй яриад байсан. Тэгснээ юу ч гэсэн материалаа өгчих би хот руу очоод чам руу яринаа гээд явсан. Тэгээд материал авч явчихаад нилээн хэд хоногийн дараа байсан яг хэд хоногийн дарааг нь багцаалдахгүй байна. М.О над руу яриад “Япон руу гэрээгээр явбал ядаж цалин нь өндөр юм биш үү тийшээ хөөцөлдвөл яасан юм” гэхэд нь би “болно шүү дээ, наана чинь эмэгтэй хүн явж болох болов уу” гэхэд “болноо” гэхээр нь би өөрийн төрсөн эгч Сэлэнгээгийн материалыг бас аваад Япон улс руу оёдлын үйлдвэрт гэрээгээр ажиллах виз гаргуулна гээд Дарханаас өгч явуулсан. Тэгээд 2015 оны 3 дугаар сараас эхлээд визний мөнгө, тийзний мөнгө, гэрээний мөнгө, хүн амьтантай уулзах мөнгө хэрэгтэй гээд аваад эхэлсэн. Тэгээд Дарханаас М.Оын данс руу нь би мөнгө цувуулж өгч явуулж байсан. Худалдаа хөгжлийн банкинд бэлэн мөнгө өгөөд М.Оын данс руу хийдэг байсан. ...визний мөнгө, тийзний мөнгө гэж эгч бид хоёроос 5.000.000 төгрөг авсан. Надаас 2.950.000 төгрөг цувуулж авсан. Баримтууд нь хэрэгт нь хавсаргуулахаар өгсөн байгаа. Манай эгч Сэлэнгээгээс 2.000.000 гаран төгрөг авсан, эгч яг хэдэн төгрөг өгснийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд М.О чинь 2015 оны 5 дугаар сарын сүүлчээс эхлээд л алга болсон доо. Тэр өгсөн мөнгөнөөсөө би бараг гуйх шахам болж байж арай гэж 900.000 төгрөгийг нь эргүүлж авсан. Тэр мөнгийг бараг 100.000, 200.000 төгрөгөөр нь жоохон жоохоноор нь цувуулж энд хотод ирээд бараг хагас сар болгож байж тэр мөнгийг өгсөн. Одоо үлдсэн мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх9, х120-121/,

хохирогч М.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний төрсөн дүү Ганбаатар 2014 оны 10 дугаар сарын үед таксинд автомашинтайгаа явдаг байхдаа Магван овогтой Отгонжаргал гэх эмэгтэйтэй танилцсан байсан. Тэр эмэгтэй 2 ихэр 1 ой 7 сартай хүү охин хоёртай 32 настай эмэгтэй байсан. ...Тэгээд дүүтэй минь ярилцаж явахдаа “Солонгос юм уу Япон улс руу гэрээгээр гаргаж өгч чадна” гэж хэлэхээр нь миний дүү ярьсаар байгаад дүү бид 2 хоёулаа Япон улсруу явахаар тохирсон. Миний дүүд туслах гэж байна гэж л ойлгож байсан. ..Би М.Од ойролцоогоор 4.980.000 төгрөг өгсөн бөгөөд үүнд банкны барьцаа 2.000.000 төгрөг, нислэгийн зардал 2.600.000, шинжилгээ 100.000, визны мөнгө 280.000 төгрөг тус тус багтсан байгаа. Гэхдээ манайх мөнгөгүй болчихлоо гэж М.Од хэлж буцааж 413.000 төгрөгөөр 2 удаа 150.000 төгрөгөөр 1 удаа нийт 950.000 төгрөгийг бидэн рүү буцааж шилжүүлж байсан. Үлдэгдэл 4.030.000 төгрөгийн хохирол бидэнд учруулсан байна. Мөн үүнээс гадна бусад зардал их гарсан. Улаанбаатар хотруу дүүтэйгээ 3 удаа очсон. Хамгийн гол нь миний дүү өөрийнхөө “Хьюндай Соната 6” загварын автомашинаа 6.000.000 төгрөгөөр зараад юу ч үгүй мөнгийг нь дуусгаад унаа ч үгүй ажил ч үгүй болсон. Тэр асуудал хамгийн хэцүү байна. Хамгийн анх 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр визний мөнгө 150.000 төгрөг явуулсан, 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 2.000.000 төгрөг явуулсан. Би маш их гомдолтой байна. Хохирлыг минь барагдуулж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх9, х98-99/,

хохирогч Б.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Баярмаа гэж хүн М.Отай танилцуулсан. Манай нөхөр хавдарын эмнэлэгт үзүүлээд мөнгөгүй тул хагалгаанд орж чадахгүй болоод явж байсан ба М.О “би хавдарын эмч байна амрах гэж байгаа тул ор гаргаж өгнө, хагалгаанд оруулж өгнө” гэсэн. Тэгээд удалгүй 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр “ядуу хүнд эмнэлгээс хагалгааны төлбөр төлдөг юм байдаг тул та нар хураамжийн мөнгө гээд 175.000 төгрөг өг” гэсэн. Тэгсэн манай нөхөр “группэд оруулж өгч чадах уу” гэхэд “чадна” гээд хэд хоногийн дараа эмч нарт мөнгө өгнө гээд мөнгө нэхсэн. Хэд хоногийн дараа эмнэлэгээс “Солонгос улсад 2 хүн хагалгаанд оруулна гэнэ танай хүнийг оруулж өгнө” гээд мөнгө өг гэсэн. Тэгж байснаа “эмнэлэгийн зүгээс өвчтэй хүмүүсийг байранд оруулж өгдөг юм, та хоёрыг оруулаад өгье” гэж байсан. Солонгос явахад визний мөнгө төлөх хэрэгтэй гэсэн. Бас танай нөхөрт автомашин өгнө гээд татварын хураамжийн мөнгө гээд удаа дараа мөнгө нэхээд байсан ба бид тухай бүрд нь өгсөн. М.О нь эмчийн дүрээр биднийг маш их дарамталж, загнадаг байсан. Бид М.Од 6.143.000 төгрөг өгснөөс 750.000 төгрөг авсан. Үлдэх 5.393.000 төгрөгөө авмаар байна.” гэх мэдүүлэг /хх11, х92-106/,

хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай нөхрийг хагалгаанд орсны дараа групптэй болгож өгнө, танай нөхрийг ноднингоос эхлээд группт оруулна, танай нөхөр хүчний байгууллагад ажиллаж байсан юм байна тэндээс нь тэтгэвэрт гаргуулж өгнө, нийгмийн даатгалын дутуу төлөлтийг хийлгэж байгаа гээд байсан. М.О надаас 6.413.200 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хх10, х140-141/,

хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2016 оны 9 дүгээр сарын дундуур ажил дээрээ байж байсан чинь манай хамгаалалтын газрын ажилтан Буянжаргал утсаар хүнтэй байрны зээлийн талаар яриад байсан. Түүнийг нь би хөндлөнгөөс сонсож байсан. Тухайн үед манай ажилтан Буянжаргал байрны зээлд хамрагдах талаар хүмүүстэй яриад хөөцөлдөөд байсан. Миний хувьд бас байрны зээлд хамрагдах хэрэщээ байсан тул би Буянжаргалаас ямар шугамаар яаж хөөцөлдөөд байгаа юу болоод байгаа талаар асуусан. Гэтэл Буянжаргал “миний хадам дүү М.Оын ангийн хүүхэд нь Монгол банкинд ажилладаг гэсэн тэгээд би М.Оаар хөнгөлттэй зээл хөөцөлдүүлж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би “болдог бол би бас тэр зээлэнд нь хамрагдчих юмсан” гэж Буянжаргалд хэлсэн. Тэгээд Буянжаргал цаашаа хадам дүү М.Отайгаа яриад Буянжаргал бид хоёр М.Отай уулзахаар болсон. 2016 оны 9 дүгээр сарын 17-18-ний үед Дархан шинэ хороолол Зочин кафе нэртэй газар М.Отай уулзсан. Мөн Буянжаргал надтай хамт очсон. Гэтэл М.О “Монгол Банкнаас орон нутагт 2 байрны лимиттэй хөнгөлттэй зээл гаргадаг, үүнийг тэр болгон хүн мэдээд байдаггүй, манай найз Монгол банкинд байдаг, тэр найзаараа дамжуулаад Буянжаргал та хоёрын зээлийг бүтээгээд өгнө гэж хэлсэн. ...Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 20-нд М.О над руу утсаар яриад зээл хөөцөлдөж эхэлсэн учир банкинд хураамж төлбөр өгөх хэрэгтэй байна миний данс руу 1.220.000 төгрөг шилжүүл гэж ярьсан. Тэгээд өөрийнхөө дансны дугаарыг мессежээр явуулсан. Тэгээд би М.Оын Хаан банкны 5029676843 данс руу 1.220.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө хүлээн авсан талаар М.О надад хэлсэн. Түүнээс хойш зээл хөөцөлдөхөд шаардлагатай хураамж төлбөр гээд надаас таван удаа өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авсан. 2016 оны 9 дүгээр сарын 21-нд 100.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дахин 100.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 200.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 135.000 төгрөг тус тус нийт зургаан удаа 3.755.000 төгрөг авсан. Дээрх шилжүүлсэн мөнгийг М.Оын дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш би олон удаа утас руу нь залгаж зээлээ асуусан боловч хөөцөлдөөд байна, удахгүй бүтнэ гэсээр сар гарангийн хугацаа өнгөрсөн. Сүүлдээ утсаа авахаа больсон. Мессэж бичихээр өөдөөс удахгүй зээл бүтнэ гээд олон шалтаг тайлбар бичдэг. Тухайн үед М.О маш их итгэлтэй ярьж байсан учраас би итгэж зээл хөөцөлдүүлэхээр болж мөнгө шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /хх10, х198-199/,

хохирогч Г.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний бие 2011 оны 8 дутаар сард Солонгос улсаас “Хьюндай Санта Фе” загварын 2 ширхэг автомашин оруулж ирсэн. Оруулж ирсэн автомашинаа өөрөө зарах боломжгүй учраас хар өнгийн автомашиныг 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн вокзалын 1000 автомашины зогсоол дээр Баатарчулуун гэдэг залууд заруулахаар хүлээлгэн өгсөн, 2 дахь автомашиныг 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1000 автомашины зогсоол дээр Баатарчулуунд хүлээлгэн өгсөн. 2012 оны 3 дугаар сард Баатарчулуун нь “чиний 2 автомашиныг М.О, М.Е гэх хүмүүст өгөөд алдсан, тэгээд цагдаад өргөдөл өгчихсөн байгаа” гэхээр нь би Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Ононтой ирж уулзахад М.О, М.Е нарын хүмүүс миний цайвар цэнхэр өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг Бат-Оргил гэдэг хүнд барьцаанд тавьсан байсныг цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн, хар өнгийн автомашиныг М.О, М.Е нар Нэмэхбаяр гэдэг хүнд өгөөд Нэмэхбаяр нь дам дамаа Батсүх гэдэг хүний зээлийн барьцаанд тавьсан гэж дуулдсан... шүүх хурал дээр Нэмэхбаяр болон түүний өмгөөлөгч Болдбаатар нар хэлэхдээ миний автомашиныг Батсүх нь задлаад зарчихсан гэсэн асуудал яригдсан. Надад бодит 56.000.000 төгрөгний хохирол учраад байна. ...Миний эзэмшлийн хар өнгийн “Санта Фе” загварын автомашиныг Отгонжаргалаас Нэмэхбаяр барьцаанд аваад дам дамаа цааш нь задлаж зараад үрэгдүүлсэн байсан тул уг автомашины үнэ болох 28.000.000 төгрөгийг Нэмэхбаяраас гаргуулж, нөгөө “Санта Фе” загварын автомашиных нь битүүмжлэлийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг /хх4, х8, х225/,

“...миний бие М.О нарт нийт 56.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Санта Фе” загварын автомашиныг залилуулсан бөгөөд уг автомашины тус бүрийн үнэ 28.000.000 сая төгрөг юм. Мөрдөн байцаалтын явцад цэнхэр өнгийн “Санта Фе” загварын автомашиныг хохирогч Бат-Оргилын хариуцлаганд битүүмжилсэн байсныг цагдаагийн байгууллагаас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжлэлийг өөрчилж улмаар битүүмжлэлийг миний хариуцлаганд шилжүүлэн өгч хариуцуулсан байгаа. Иймд энэ автомашиныг цаашид захиран зарцуулах эрхийг нь надад олгож өгөхийг хүсэж байна, мөн тоногдоод ашиглах боломжгүй болчихсон байгаа хар өнгийн “Санта Фе” загварын автомашины хохирлыг иргэн Нэмэхбаяраас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх5, х20, х117/,

“...Миний эзэмшлийн хар өнгийн “Санта Фе” загварын автомашиныг М.Оаас Нэмэхбаяр нь барьцаанд аваад дам дамаа цааш нь задалж зараад үрэгдүүлсэн байсан тул уг машины үнэ болох 28.000.000 төгрөгийг Нэмэхбаяраас гаргуулах хүсэлтэй байна, мөн цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн байгаа нөгөө “Санта Фе” загварын автомашиных нь битүүмжлэлийг чөлөөлүүлэх арга хэмжээ  авч  өгнө үү,  энэ хэргийг хурдан  шуурхай  шийдэж яаралтай хохирол барагдуулах арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх6, х225/,

“...Миний зүгээс Цагдаагийн байгууллагаас битүүмжлээд түр миний хариуцлагад хариуцуулсан байгаа цайвар цэнхэр өнгийн “Санта Фе” загварын автомашинаа бүрмөсөн буцааж авах, Хар өнгийн “Санта Фе” загварын автомашиныг дур мэдэн бусдад дамжуулан мөнгөний барьцаанд тавиад алдсан гэж яриад байгаа Нэмэхбаяраас автомашины үнэ болох 28.000.000 төгрөгийг яаралтай гаргуулж авахыг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх4, х87/,

хохирогч К.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 1000 автомашины зогсоол дээр автомашинууд зардаг юм. М.Оыг би 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр анх харж зүс мэддэг болсон. Тэгэхэд М.О дээрх зогсоол дээр ирээд Баяраа гээд автомашин зардаг ахаас цагаан өнгийн “Тоёота Клугер” загварын автомашин худалдаж авч байсан. Түүнээс хойш тус зогсоол дээрээс хүмүүсээс олон тооны автомашин худалдаж авсан. Мөн надаас 2011 оны 8 дугаар сарын 12 өдөр 16.5 сая төгрөгөөр 2002 оны “Хонда Си Ар Ви” загварын мөнгөлөг өнгийн автомашин худалдаж авсан. Автомашинаа аваад М.Е гээд ахаараа бариулаад гарсан. М.Оыг би хаана юу хийдгийг мэддэггүй боловч дандаа ирж автомашин худалдаж авдаг болохоор нь итгэлтэй, гайгүй хүн юм байна даа гэж боддог байсан. 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдөр М.О над дээр ирээд “чиний “Санта Фе” загварын автомашиныг чинь зараад өгье, хүн авна гэж байна” гэсэн. Тухайн үед надад Солонгосоос орж ирсэн, 2007 оны хар өнгөтэй Солонгосын “Санта Фе” загварын автомашин байсан бөгөөд 28.500.000 төгрөгөөр би зарах гэж байсан юм. М.О нь “автомашиныг чинь Оросуудад зараад өгье” гэхээр нь би итгээд автомашинаа гаалийн бичигтэй нь хамт аваад явсан. Тухайн үед М.Отай хамт М.Е, Жаргалсайхан гээд залуус хамт явсан. М.Оыг автомашин авах үед тэр нар байнга дагаж явдаг юм. Ингээд 5 хоногийн дараа М.О над руу яриад “автомашиныг чинь авах хүний мөнгө нь ирэхгүй жаахан удаад байна, чи өшөө нэг ийм тод өнгөтэй гоё машин байна уу” гэхээр нь би цэнхэр өнгөтэй 2006 оны “Санта Фе” загварын автомашиныг би өөрөө түүний байгаа газар болох “Гурван гал” эмнэлэг дээр аваачиж өгсөн. Тэр автомашиныг “би маргаашийн дотор зараад мөнгийг нь гаргаад өгье” гэж аваад тэгээд сураггүй болсон. Намайг залгахаар утсаа ч авахгүй, өөрөө хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Хааяа 95952327 дугаарын утаснаас над руу М.О яриад “удахгүй мөнгийг чинь өгнө, болохгүй бол автомашиныг чинь аваачиж өгнө” гэдэг байсан. 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр миний автомашин хүний барьцаанд байгаа нь мэдэгдсэн. Миний автомашиныг мөнгөний барьцаанд тавьсан байсан. Миний автомашинууд нэг бүр нь 28 сая төгрөгийн үнэтэй.” гэх мэдүүлэг /хх1, х34/,

хохирогч Д.Жы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би М.Еийн багийн найз. Манай дүү хямд автомашин зарж байгаа гэхээр нь би автомашин захисан. Мөн ах болон ахын найз нар мөнгө өгч автомашин захисан. Тэр үед Оюунханд гэж эмэгтэй 32.000.000 төгрөгийн “Ниссан Мурано” загварын автомашиныг 18.000.000 төгрөгөөр, Болормаа гэж хүн 13.000.000 төгрөгийн автомашиныг 7-8 сая төгрөгөөр аваад, гаалиас гарч байсан болохоор нь би М.Од итгэсэн. Олон хоног хүлээлгэсэн ба гарсан автомашинуудыг үзээдэх гэхээр нь 1000 машины зогсоол дээр очиж үздэг ба үнийг нь асуухаар зарж байгаа хүмүүс нь М.О мэднэ гээд хэлдэггүй байсан. Нийтдээ би 58.500.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх11, х92-106/,

хохирогч Д.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би М.Од 2011 оны 7 дугаар сарын эхээр 13.750.000 төгрөгийг МУБИС-ийн урд уулзаж өгсөн. 27.500.000 төгрөгт “Тоёота Ланд Круйзер 105” загварын автомашин гаргаж өгнө гэж М.О хэлсэн юм. Дараа нь 10.000.000 төгрөг, “Тоёота Аллион” гэдэг автомашин гааль дээр буучихсан байна мөнгөө өгөөд л авахад болно гэхээр нь 5.000.000 төгрөгийг 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. 2011 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 2 “Рав 4” автомашин бэлэн гарчихсан байгаа, мөнгө олоодох гэхээр нь хүнээс би
16.000.000 төгрөг аваад өгсөн. Үүнээс өмнө нь 13.750.000 төгрөг өгсөн байсан.
2011 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр автомашинууд буулгахад мөнгө хэрэгтэй байна,
мөнгө олоодох гэхээр нь 10.000.000 төгрөг олж өгсөн. Нийтдээ би 58.500.000
төгрөг өгчихсөн байсан. 58.500.000 төгрөгөө нэхэмжлэнэ.” гэх мэдүүлэг /хх2, х20-21/,

“...би М.Од автомашин захиж нийтдээ 58.500.000 төгрөг өгсөн бөгөөд
явцын дунд нэгч төгрөг буцааж аваагүй, одоо эцсийн байдлаар 58.500.000
төгрөгийн тооцоотой байгаа болно.” гэх мэдүүлэг/хх5, х22/,

хохирогч С.Лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “М.Е М.Оыг уул уурхайн компанид ажилладаг гэж танилцуулсан ба хямд автомашин оруулж ирдэг гэсэн. “Тоёота Алион” загварын автомашин оруулж ирээд өгсөн гэхээр нь итгэсэн. Мөн “..............” гэдэг компани байхаар нь итгэсэн. Оюу толгойгоос тендер гаргаж өгч байгаа гээд жагсаалт харуулсан ба дугуйны тендерийг авахаар болсон ба Сөүл центерийн гадаа 3.000.000 төгрөг өгсөн. Нийтдээ 28.000.000 төгрөг өгсөн мөнгө аваагүй.” гэх мэдүүлэг /хх11, х92-106/,

хохирогч С.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Е “Оюу-Толгой уурхайд ханган нийлүүлэлт хийх хэд хэдэн ажил байна та хэдээс сонирхохгүй биз, манай дүүд “Оюу-Толгой”-д хангамжийн албанд ажилладаг таньдаг хүн байгаа гэнэ” гээд "Оюу-Толгой"-д нийлүүлэх зүйлсийн жагсаалт гээд компьютер дээр бичсэн жагсаалт бүхий цаас харуулсан. “Оюу-Толгой”-д машин механизмын дугуй нийлүүлэх ажил нь надад зүгээр санагдаад хэд хоногийн дараа М.Еөд хэлж М.Отай уулзсан. 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Өнөржаргал, түүний ээж Энхтуяа хамаатан Батжаргал болон манай найз Батхүү, Батзориг, М.Е нар явж байсан. Энэ хүмүүсийн нүдэн дээр М.О нь 65.900.000 төгрөг аваад “Сөүл бизнес центр” төв рүү бид 2 хамт орсон 4 дүгээр давхарт гараад “Оюу-Толгой” оффисын хаалганы гадаа ирээд “би өөрөө мөнгөө аваад орно, намайг хүлээж бай, би мөнгөө өгөөд гэрээ хэзээ батлагдахыг мэдээд гараад ирье” гэсэн. Ингээд М.О тэнд 10 минут болоод хоосон гарч ирсэн. Манай дүү Лхагвабатад 2011 оны 8 дугаар сард 4.500.000 төгрөгөөр “Тоёото Аллион” загварын автомашин авч өгсөн байхаар нь би итгэж М.Од хямд автомашин олуулахаар 2011 оны 9 дүгээр сард 28.000.000 төгрөг өгсөн. М.О нь анхнаасаа 4.5 сая төгрөгөөр автомашин гаргаж өгнө гэж амлаад уг автомашиныг гаргаж өгсөн болохоор тэр автомашиныг хаанаас хэдэн төгрөгөөр авсан нь чухал биш бөгөөд М.О энэ асуудлаа өөрөө хариуцах ёстой. Анх би М.Еөд л итгэж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х36-37, х226/,

хохирогч С.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...анх санааг М.Е хэлсэн, мөн надад автомашины жагсаалт үзүүлээд “манай төрлийн М.О ийм ийм төрлийн автомашин найдвартай гаргаж өгнө” гээд байхаар нь би итгэсэн. Тухайн үед би М.Оыг огт таньдаггүй байсан. Отгонбаяр гэдэг залуу болохоор М.Е, М.О нартай байнга хамт явдаг байсан, би 1 удаа “яагаад энэ автомашинууд гарахгүй удаад байна” гэж Отгонбаяраас асуухад Отгонбаяр нь “би Ганцогтой уулзаад энэ автомашинуудыг хурдлуулъя” гэж хэлж байсан ба үнэн чанартай Ганцог гэдэг хүн огт байхгүй, зохиомол хүн бөгөөд анхнаасаа Ганцог гэх гаальд ажилладаг хүнийг таньдаг гэж худлаа хэлж үнэмшил төрүүлээд байсан болно. ...Иймээс би автомашинтай холбоотой 28.000.000 сая төгрөгөө нэхэмжилж байна. Харин тендертэй холбоотой 65.9 сая төгрөгийг Өнөржаргал нэхэмжлэх ёстой боловч Өнөржаргал нь Японд байнга амьдардаг, Монгол Улсад дүү Цогт нь байсан тул Цогт итгэмжлэлээр оролцох юм. М.Е оролцоогүй бол би М.Од тэр их хэмжээний мөнгийг итгэж өгөхгүй шүү дээ, мөн 2011 оны 9 дүгээр сарын сүүлээр би М.Еөөс “мөнгөө буцааж авъя, аавын бие муу яаралтай эмчилгээнд явах боллоо” гэхэд М.Е “удахгүй бүтнэ, гадагшаа явах хангалттай мөнгөтэй болно” гэж хуурсаар байсан ба би аавыгаа ч алдсан, үүнд нь их харамсаж гомдож байна.” гэх мэдүүлэг /хх4, х9/,

“...би М.Од нийтдээ 4 автомашин захиалж 28.0 сая төг өгсөнөөс нэгч төг буцааж аваагүй байгаа, иймд би одоо М.О, М.Е, Отгонбаяр нараас 28.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх5, х16, 18/,

“...Би М.Од 4 автомашин захиж 28.000.000 төгрөгийг цувуулж өгсөн, М.Од уг мөнгөнөөс нэгч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх6, х226/,

хохирогч Ш.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би М.Оыг 2011 оны 6 дугаар сараас эхэлж мэддэг болсон. Манай найз М.Е нь “манай дүү гаалиас хямдхан автомашин гаргаж зарж байна” гэж ярьсан. Уулзаж танилцаад өөрийнх нь хийж байгаа бизнесийн талаар асуухад би гаалиас ийм автомашин гаргах боломжтой гэж үзүүлсэн зүйл нь автомашины загвар, төрөл, үйлдвэрлэсэн он, явсан км, зарах үнэ зэргийг жагсааж бичсэн 30 орчим автомашины жагсаалт авсан. Ингээд би М.Еөөс “хэр найдвартай бол” гэж асуухад “би өөрөө 2 автомашин захисан байгаа” гэхээр нь итгээд М.Оаас 2 ширхэг “Лексус Эл Экс 470” нэг ширхэг, “Тоёота Ланд Круйзер 100” загварын автомашин авхуулахаар тохироод нийт үнийн дүнгийн 50 хувь 41.250.000 төгрөгийг М.Оын өөрийнх нь “ХААН” банкны данс руу 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь нэмж /М.Е зээл гэсний дагуу/ 4.500.000 төгрөг мөн Оюу-Толгойн тендер гэж 4.500.000 төгрөгийг “Моннис” цамхагийн гадаа нэмж нийтдээ 50.200.000 төгрөг өгсөн. Үүнээс 13.000.000 төгрөгийг М.Оаас эргүүлж авсан. Одоо үлдэгдэл 37.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. М.Од би мөнгөө өгөхдөө М.Еөд итгэж л мөнгөө өгсөн.” гэх мэдүүлэг /хх1, х39/,

“...миний бие нийт 50.250.000 төгрөгийг М.О, М.Е нарт өгсөнөөс 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 13.000.000 төгрөг буцааж авсан, одоо үлдэгдэл 37.250.000 төгрөгийн тооцоо байгаа ба уг мөнгийг би гол буруутай этгээд болох М.Еөөс нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх5, х19/,

“...Ш.Б би 2011 оны 7 дугаар сард М.Еийн зуучилсаны дагуу М.Од “Гаалиас хямд автомашин гаргаж өгнө” гэсэн тул эхний ээлжинд 41.250.000 төгрөг, дараа нь М.Е зээлэх нэрийдлээр 4.500.000 төгрөг, үүний дараа тендерийн нэрийдлээр дахин 4.500.000 төгрөгийг тус тус авсан болно.Эдгээр үйлдлүүд нь бүгд М.Еийн оролцоо маш их байсан. Эхэлж танилцуулах, өөрөө автомашин захисан мэтээр худал ярьж итгэл төрүүлж байсан. Нийт хохирол 50.250.000 болсоноос 8 сард 13.000.000 тегрөгийг буцааж авсан болно. Үлдэгдэл хохирол 37.250.000 төгрөг байна. Энэ хохирлыг хуулийн дагуу аль болох хурдан шийдэж хохирлыг барагдуулах тал дээр туслалцаа үзүүлж буруутай этгээдүүдэд тохирсон ял шийтгэлийг нь оногдуулж өгнө гэдэгт бүрэн найдаж байна. Маш их гомдолтой байна. Гэр бүл, сэтгэл санаа, эд хөрөнгийн маш өндөр дарамтыг сүүлийн 3 жил амсаж байна. Буруутай залилагч этгээдүүдээс М.Е нь нэг өдөр ч цагдан хорих арга хэмжээ авагдаагүй маш их гайхаж байгаа болно.” гэх мэдүүлэг /хх6, х73, хх5, х109/,

хохирогч Г.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Е манай нөхөр А.Ганбатын багын найз нь байгаа юм. Тэгээд нөхрийнхөө хамт М.Етэй 4 замын “Адмирал” бааранд уулзсан бөгөөд түүний дүү гэх М.О гэдэг эмэгтэй бас нэг залуугийн хамт ирсэн. М.О нь “Оюу Толгойн” бараа нийлүүлэлтийн нэрсийн жагсаалт үзүүлсэн. М.О, М.Е нар энэ багцуудыг урьдчилгаа 15.000.000 төгрөг өгөөд авчихсан, та хоёр эндээс сонгож байтаад нийлүүлэлт хийх боломжтой бараагаа сонгохгүй юу гэхээр нь нөхөр бид 2 компьютер болон дагалдах хэрэгсэлүүд, ор хөнжлийн даавуу нийлүүлэх тендерийг нь сонгосон. Тэгээд 2011 оны 7 дугаар сарын 31-ний орой М.Од 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг Богд-Арын “Хаан” банкны хажууд өгсөн. М.Оаас 3.000.000 төгрөгөө нэхэмжилнэ, М.О, М.Е нарт гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх1, х54-55/,

“...М.Е, М.О нараас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх10, х213/,

хохирогч Ё.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний нөхөр Энхбаясгалангийн багын найз М.Еөөр дамжуулан М.Отай танилцсан “Хонда Си Ар Ви” автомашин 6.000.000 төгрөг гэж байхаар нь тэр автомашиныг захиад өөрсдөд байсан 6.000.000 төгрөгөө 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр М.Од өгсөн. Ингээд 2011 оны 8 дугаар сарын эхээр мөнгөлөг саарал өнгөтэй "Хонда Си Ар Ви" автомашин Баянгол дүүргийн 4 дүгээр хороо вокзалын баруун талын 1000-ын зогсоол дээрээс гаргаж өгсөн. Үүний дараахан нөхөр бид 2 тэр жагсаалтаас нь харж байгаад “Тоёота Клугер” автомашин 8.000.000 төгрөг гэсэн байхаар нь тэр автомашиныг авъя гэж М.Од хэлэхэд “авч болноо 8.000.000 төгрөг гаргаад өгье, удахгүй гаргаж өгнө, мөнгөө урьдчилж өг” гэхээр нь би нөхөр Энхбаясгалангаар “Хаан” банкнаас цалингийн зээл авахуулаад 8.000.000 төгрөгийг М.Еөөр дамжуулан М.Од 2011 оны 8 дугаар сарын эхээр өгсөн... Одоо би 8.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х60-61/,

“...Би бодит хохирол болох 8.000.000 төгрөгөө гаргуулж авахыг хүсэж байна, би хохиролд нэг ч төгрөг аваагүй байгаа. Анх М.Оыг хямдхан автомашин гаргаж өгдөг талаарх бүх яриа болон тохироог би М.Етэй хийсэн болохоор М.Е нь оролцоотой гэж үзэж байна. Иймд хохирлоо яаралтай гаргуулж авахыг хүсэж байна, гомдолтой байна, өөр зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх6, х220/,

хохирогч Я.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Е миний багын найз байгаа юм. 2011 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр М.Е над руу яриад манай нэг хамаатны дүү гаальд ажилладаг хүнийг таньдаг тэр хүнээсээ хямдхан автомашин авдаг юм байна, Чи автомашин сонирхох уу гэхэд би ямар автомашин байгаа юм бэ гэхэд 2008 оны “Тигапо” байна гээд би авахаар болсон. Маргааш нь би 18.000.000 төгрөгийг М.Еөд өгч М.Е миний нүдэн дээр М.Од өгсөн. 2 хоногоос гарна гэтэл гараагүй тэр автомашин нь удаж гарна гээд 2004 оны цэнхэр “Тигапо” байна гээд би харъя гээд үзтэл тэр цэнхэр “Тигапо”-г нь миний таньдаг Үржээ гээд хүн үзүүлчихээд 18.000.000 биш М.О надаас 24.000.000 төгргөөр авч байгаа 24.000.000 төгрөгийн үнэтэй гээд яваад өгсөн. М.Е М.Од мөнгө өгөх үед л би М.Оыг автомашин дотороос зүс харж байснаас биш түүнтэй харьцаж байгаагүй, М.Е ах л анх М.Оыг манай дүү гэж итгүүлсэн, би М.Од итгэж мөнгөө өгөөгүй. Гол нь М.Еөд итгэж мөнгөө өгсөн, ямар ч л гэсэн би М.Еөөс мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх1, х51-52, х222/,

“...Надад 18.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан тул би одоо уг 18.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх4, х85/,

“...Би М.О М.Е нарт 18.000.000 төгрөгөө залилуулсан, иймд 18.000.000 төгрөгөө би М.Еөөс нэхэмжилж байна. Би М.Еөөр дамжуулж 18.000.000 төгрөгийг өгсөнөөс хойш 2 хоногийн дараа М.Еөөс 2.000.000 төгрөгийг хувиараа зээлж авснаас биш дээрх 18.000.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн юм бишээ. Уг мөнгийг буцааж өгөх гэж байтал М.О, М.Е нарын залилан хийсэн асуудал үүссэн юм. Хэрвээ М.Е уг 2.000.000 төгрөгийг одоо хохирлоос хасч тооцно гэж байгаа бол хамаа алга, ямарч гэсэн М.Еөөс би хохирлын мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх6, х222, хх5, х110/,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний төрсөн ах Өнөржаргал М.Од 65.900.000 төгрөг өгсөн. Тэгээд мөнгөө авч чадаагүй. С.Лын ангийн хүүхэд нь М.Е юм.” гэх мэдүүлэг /хх11, х92-106/,

хохирогч А.Цогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний төрсөн ах А.Ө Япон улсад ажиллаж амьдарч байгаа тул энэ хэрэгт өөрийгөө төлөөлөн хохирогчоор оролцох эрхийг надад итгэмжилээр олгосон юм. 2011 оны 8 дугаар сарын орчим танай ээжийн төрсөн эгчийн хүү Лхагвабаатар нь танай ах Өнөржаргалтай уулзаад манай багын найз М.Е хамаатныхаа М.О гэдэг эмэгтэйгээр дамжуулан “Оюу толгой” ХХК-иас дугуй нийлүүлэх тендер авч өгнө гэнэ гэхээр нь Өнөржаргал ах Лхагвабаатараар дамжуулан тэд нартай уулзахад М.О, М.Е, Отгонбаяр нар нь тендер авч өгнө гээд манай ах Өнөржаргалаас 65.000.000 төгрөгийг Чингис зочид буудлын ард байрлах Сөүл бизнес төвийн гадаа бэлнээр авсан юм. М.О уг мөнгийг гардаж авах үед манай ээж Энхтуяа, ах Өнөржаргал ах Лхагвабаатар нар болон М.Е, Отгонбаяр нар бүгд байсан гэсэн. М.Од мөнгөө өгснөөс хойш М.О нь 2011 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр манай ах Өнөржаргал болон ах Лхагвабаатар нар руу танихгүй хүнээр эрэгтэй хүнээр 95952327 дугаарын утаснаас яриулаад “та нар тендерт яллаа, маргааш 14 цагт “Оюу толгой” ХХК-ийн оффис дээр ирж гэрээгээ байгуул” гэх зэргээр итгүүлээд байсан. Гэрээ байгуулах өдөр Өнөржаргал ах Лхагвабаатар, М.О, М.Е, Отгонбаяр нартай уулзсан боловч М.О оффис руу орчоод удаж байгаад гарч ирээд хойшлогдоод маргааш болчихлоо гэсэн. Тэгэхээр нь “Оюу толгой” ХХК-д ажилладаг Батсуурь гэдэг хүнтэй чинь уулзъя гэж Лхагвабаатар ахыг хэлэхэд М.О “Батсуурь ажилтай байгаа, энэ ажил чинь тэгж ил явагдаад байдаг юм биш нууц байдаг юм” гэхээр нь Лхагвабаатар ах Батхүү гэдэг залуутай нийлээд Оюу толгойн бүх оффисоор явж хайхад Батсуурь гэх хүн огт байдаггүй болох нь тодорхой болсон. Бид нар энэ талаар М.Еөд хэлээд “та нар залилан хийгээд байгаа юм биш үү” гэхэд М.Е нь “та нар өөрсдөө яагаад асуудал үүсгээд байгаа юм наад тендерийг чинь манай компани авчихсан бэлэн байгаа та нар дуугүй хүлээж бай” гээд хаацайлаад байсан гэсэн. Бид залилуулснаа бүрэн ойлгоод М.Еийг утсаар нь дуудаж уулзаад унаж ирсэн 34-25 дугаартай “Ниссан Вингроуд” суудлын автомашиныг нь М.Еөөс салгаж авсан байсан.” гэх мэдүүлэг /хх5, х14-15/

“...М.О, М.Е, Отгонбаяр нараас одоо 65.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх5, х15, х108/,

иргэний хариуцагч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би бусдын эзэмшлийн гэх “Санта Фе” загварын хар өнгийн автомашиныг М.Оаас худалдаж авсан, учир нь М.О нь уг автомашиныг 2-3 хоногийн дараа нэр шилжүүлж өгнө гэж байсан боловч гэнэт утас нь холбогдохгүй таг чиг болчихсон, сураг сонсвол цагдаад баригдаад хоригдсон гэж сонссон юм. Тэгээд би тэр хар өнгийн машиныг 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр танил Батсүх гэдэг хүнд 2% хүүтэй, 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан боловч Батсүх эд ангиудыг ченжид зарсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх4, х90-91, хх5, х118/,

“...Би М.Од 37.000.000 төгрөг өгөөд “Хонда Си Ар Ви” загварын автомашиныг 13.000.000 төгрөгөөр, цагаан өнгийн “Тоёота Клугер” загварын автомашиныг 15.000.000 төгрөгөөр аваад үлдэгдэл 9.000.000 төгрөгийн тооцоотой үлдсэн байсан юм.” гэх мэдүүлэг /хх4, х89/,

иргэний хариуцагч К.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2011 оны 8 дугаар сарын 27-ны өдөр М.О гэдэг эмэгтэй надтай уулзаад хар өнгийн “Санта Фе” загварын автомашиныг оросуудад үзүүлээд зараад өгье гэж хэлээд аваад явсан. Тэр үед М.О өөр хэд хэдэн хүнээс японы суудлын автомашинууд авч байсан мөн бусад ченжүүд буюу Баярхүү, Үржинбадам нараас авсан автомашины мөнгийг миний нүдэн дээр өгч байсан болохоор нь би итгэсэн. Би М.Отай утсаар холбогдож автомашиныхаа мөнгийг авъя гэхэд санаа зоволтгүй, автомашин эх нялхсын хажуугийн зогсоол дээр байгаа, автомашин сонирхоод байгаа хүмүүс нөгөө “Санта Фе” загварын автомашиныг чинь авъя гээд байна гэхээр нь би М.О, М.Е нартай зогсоол дээр уулзаад хөх цэнхэр өнгийн “Санта Фе” автомашиныг жолоодоод Гурван гал эмнэлгийн гадаа хүргэж өгсөн. Дараа нь М.О 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1000 машины зогсоол дээр Б.О гэдэг эмэгтэйтэй ирчихсэн хүмүүстэй автомашины хэрүүл хийгээд байхаар нь би М.Оыг барьж аваад цагдаад өгнө гэхэд тэр М.Е гэдэг залууг надтай яриулахад М.Е надад хар өнгийн автомашиныг чинь би унаад 25 дугаар эмийн сан уруудаад явж байна гэхээр нь би бас л итгээд хүлээгээд байсан боловч ирээгүй, М.О гэнэт зугатаагаад явчихсан байсан. Отгонбаяр хар өнгийн автомашиныг номер дугааргүй чигээр нь унаад яваад байсан гэсэн. Хамгийн гол үүрэг оролцоотой нь М.О, М.Е нар гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх4, х92-94/,

гэрч С.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хүү маань М.Е гэх хүнд автомашин авахуулахаар мөнгө өгөөд авч чадахгүй байгаа. М.Е нь миний хүүд гаалиас хямд автомашин авч өгнө гэж залилж мөнгийг нь авсан юм байна лээ. Одоо хүү маань М.Еөөс 13.9 сая төгрөгөө авч чадахгүй хохироод сууж байна. Хамгийн сүүлд нь “Санта Фе” гээд автомашиныг 2 хоногийн дараа эргүүлж мөнгийг чинь өгнө гээд барьцаанд тавьсан байсан. Одоо энэ автомашин бидний эзэмшилд байгаа. Уг хэрэг маргаан шийдэгдэж дуустал бид хөдөлгөлгүй бүрэн бүтэн байдлыг хариуцаж хадгалж байх болно. Автомашин барьцаанд тавих үедээ М.Е нь мөнгөтэй байсан байж миний хүүд мөнгийг нь эргүүлж өгөөгүй, өөр хүмүүст мөнгийг нь таарсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х84/,

гэрч Т.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би эгч Оюунгэрэлд хэлээд тэрээр М.Оаар автомашин авахуулъя гээд 5.000.000 төгрөг өгчихөөд байгаа. Миний хувьд М.Оаас ямар нэгэн авлага байхгүй, эгч маань автомашин авахаар 5.000.000 төгрөг өгсөн. Тэрийгээ өөрөө нэхэмжилнэ биз дээ. Мөнгийг нь бол би эгчээсээ аваад М.Од өгсөн.” гэх мэдүүлэг /хх1, х77-78/,

гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.О эгч манай компани автомашинаа хямдхан зарж байгаа гээд байна, хямдхан автомашин авах хүн байна уу” гэж байна гэхээр нь би найз Дэлгэрдалайд энэ талаар хэлсэн чинь М.Отай Дэлгэрдалайн ээж Туяацэцэг эгч М.Оаас хаанаас яаж автомашин оруулж ирдэг талаар нь асууж байгаад түүнд мөнгө өгч автомашин захисан юм.” гэх мэдүүлэг /хх1, х71-72/,

гэрч Л.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Оыг би 2011 оны 6 дугаар сард наадмын өмнө надаас автомашин ирж авахад нь таньдаг болсон. Би 1000 машины зогсоол дээр автомашинуудаа зардаг юм. 2011 оны 6 дугаар сарын сүүлээр М.О ганцаараа ирээд машин үзэж байгаад миний зарж байсан 2002 оны цэнхэр өнгөтэй “Хонда Фит” үзэж байгаад утасны номероо өгчих, маргааш би хүнд үзүүлж байгаад авъя гэхээр нь өөрийнхөө 96722934 дугаарыг өгсөн. Маргааш нь тэрээр үл таних 30 орчим насны залуутай хамт ирээд нөгөө залуу нь автомашиныг үзэж хараад М.О надад өөрөө мөнгө өгөөд 6.500.000 төгрөгөөр авсан. Үүнээс хойш 4-5 хоногийн дараа над руу залгаад “Тоёота Аллион” байгаа юу гэж асуусан. Тийм автомашин байна гэхэд зогсоол дээр үл таних залуугийн хамт ирээд миний зарж байсан 2002 оны “Тоёота Аллион” загварын сувдан цагаан өнгөтэй автомашиныг үзэж байгаад нөгөө залуу нь боломжийн юм байна гэхэд М.О 12.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөө М.О өгсөн. Нөгөө залуу нь автомашиныг М.Оаас авч байгаа хүн юм шиг санагдсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа наадмын өмнөхөн мөн над руу залгаад “Тоёота Клугер” байна уу гэж асуусан. Би ирээд үз тийм автомашин байгаа гэхэд тэрээр ирээд миний зарж байсан 2002 оны мөнгөлөг өнгийн “Тоёота Клугер”-ийг 20.000.000 төгрөгөөр худалдаж аваад явсан.” гэх мэдүүлэг /хх1, х75-76/,

гэрч Д.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Цэнд энэ оны 6 дугаар сарын 20-ны үеэр надад манай дүү М.Оын ажиллаж байгаа компани хямдхан автомашин оруулж ирж зарж байгаа юм байна, хямд автомашин авах хүн байна уу гэж асууж байна, чи машин сонирхохгүй юмуу гэхээр нь утсыг нь аваад Улаанбаатар хотод ирэхдээ М.Отай би уулзсан чинь автомашины үнийн жагсаалт болон марк, үйлдвэрлэсэн он зэргийг бичсэн 30 орчим автомашины жагсаалт үзүүлсэн. Тэгээд би найз Энхболдын хамт нийт 32.280.000 төгрөгийн “Бридж” ХХК-ний 5009455964 “Хаан” банкны дансанд 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хийсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мөн данс руу 5.000.000 төгрөг хийсэн. Мөн бэлнээр М.Од 2011 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр өгч нийт 39.280.000 төгрөгийг М.Од өгсөн. Тэгээд би 2011 оны 8 дугаар сарын 10-наас эхэлж өдрийг нь мэдэхгүй байна 4-5 удаа цувуулж байгаад 39.280.000 төгрөгөө 2011 оны 9 дүгээр сарын эхээр бүрэн авч дууссан. 99768888 дугаар бол миний нэр дээр байдаг Бөхчулуун гэх манай найзын дугаар байгаа юм. 2011 оны 9 дүгээр сарын эхээр М.О миний утас руу яриад “та энэ дугаар руу нэг хүний өмнөөс яриад өгөөч” гэхээр нь би хүний өмнөөс худлаа ярьж чадахгүй гээд утсаа тасалсан. Тэр өдөр бараг надруу 10 удаа утасдаад “таны авах ёстой автомашин ч гэсэн цуг буух юм, Ганцог гэж гаалийн байцаагч байна гээд нэг хүн рүү яриад өгөөч, энэ хүн надаас автомашин авах ёстой хүн юм, таны автомашинтай хамт 1 дэх өдөр буух юм, та хүрч ирээд автомашинаа авна, санаа зоволтгүй, яриад өгчихөөч” гээд гуйгаад байхаар нь 99768888 дугаараас би нэг эрэгтэй хүнтэй яриад би Ганцог гэж гаалийн байцаагч байна би 2 хоногийн дараа Сэлэнгэ аймгаас очно, тэгээд автомашин тэргийг чинь гаргаж өгнө гэж М.Оын хэлснээр ярьсан. Миний ярьсан утас руу хэд хоногийн дараанаас нөгөө ярьсан утаснаас Ганцогоо яасан бэ гээд мессеж ирээд залгаад байсан.” гэх мэдүүлэг /хх1, х82-83/,

гэрч С.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бат-Оргил нь миний дүү байгаа юм. Дүү маань М.Е гэх хүнд автомашин авахуулахаар мөнгө өгөөд авч чадахгүй байгаа. М.Е нь миний хүүд гаалиас “хямд машин авч өгнө” гэж залилж мөнгийг нь авсан юм байна лээ. Одоо хүү маань М.Еөөс 13.900.000 төгрөг авч чадахгүй хохироод сууж байна. Хамгийн сүүлд нь “Санта Фе” гээд автомашиныг 2 хоногийн дараа эргүүлж мөнгийг чинь өгнө гээд барьцаанд тавьсан байсан. Одоо энэ автомашин бидний эзэмшилд байгаа. Уг хэрэг маргаан шийдэгдэж дуустал бид хөдөлгөлгүй бүрэн бүтэн байдлыг хариуцаж хадгалж байх болно. Автомашин барьцаанд тавих үедээ М.Е нь мөнгөтэй байсан байж миний хүүд мөнгийг нь эргүүлж өгөөгүй, өөр хүмүүст мөнгийг нь тараасан.” гэх мэдүүлэг /хх1, х84/,

гэрч Г.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.О 2011 оны зун над руу утасдаад чи найздаа туслаач, манай 2 ахтай уулзаж зөвлөгөө өгөх шаардлагатай байна гэхээр нь би М.О, М.Е, Отгонбаяр нартай төв номын сангийн ойролцоо цайны газар уулзсан. М.О надад М.Е Солонгосоос ирсэн, М.Еөөр дамжуулаад уул уурхайн тоног төхөөрөмж олчихно, тэгээд түүнийгээ “Оюу-Толгой”-д шахах гэж байгаа юм, тэгэхээр чи найздаа тус болоод өөрийгөө “Оюу-Толгойн” санхүүгийн албаны даргын хуурай дүү гээд хэлээд өгчих гэж надаас гуйсан. Би М.Е, Отгонбаяр нарт М.Оын хэлээд өг гэснийг тэр хоёрт хэлчихээд салж явсан, 2011 оны намар М.Е над руу яриад М.Отай холбоотой асуудал үүссэн, чамтай яаралтай уулзах хэрэгтэй байна гэхээр нь уулзахад М.Е надаас чамд “Оюу-Толгойд” ажилладаг ах яг байдаг юм уу, тэр тендер чинь бүтэх юм уу, М.О “Оюу-Толгой”-н тендерийг чамайг бүтээж өгнө гэж хүмүүст хэлж итгүүлээд хүмүүсээс мөнгө авчихсан байгаа гэхээр нь би уг асуудлын цаана мөнгө яригдаад байгааг мэдсэн. Батсуурь гэдэг нэрийг анх М.О надад хэлсэн. М.О өөрөө “Оюу-Толгой” ХХК-д ажилладаг Батсуурь гэдэг хүнтэй танилцсан, тэр хүн тендер бүтээж өгнө одоогоор гадагшаа ажилтай явчихсан эзгүй байгаа тул чи манай ах нартай уулзаад өөрийгөө Батсуурийн дүү, Батсуурь ах тендер бүтээж өгнө гээд хэлээд өгөөч гэхээр нь би М.Од тус больё, эхлүүлсэн ажлаа л бүтээх гэж байгаа байх гэж бодоод тэрийг нь М.Е, Отгонбаяр нарт дамжуулан хэлснээс биш хохирсон гээд байгаа хүмүүстэй бол энэ талаар огт яриагүй.” гэх мэдүүлэг /хх4, х99-100/,

гэрч Ц.Өнөрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Алтангэрэл надаас 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 50.000.000 төгрөгийг найзтайгаа наймаа хийнэ, 1 сарын дотор буцааж өгнө гэж 8 хувийн хүүтэйгээр мөнгө зээлж авсан Алтангэрэл нь ямар хүнтэй, ямар наймаа хийхгэж байсныг би мэдэхгүй, надад хэлээгүй. Би зээлсэн мөнгөө Алтангэрэлээс 2015 оны 8 дугаар сарын дундуур авсан. Надад Алтангэрэл нийт 54.000.000 төгрөг өгч өр авлага дууссан.” гэх мэдүүлэг /хх8, х168/,

гэрч Б.Сэнгэдоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай нөхөр М.Г нь хөдөөгүүр том оврын автомашин жолооддог бөгөөд хаана л ажил гарна тэгээд шууд явчихдаг юм. Уг нь эндээ өөрийнхөө жижиг тэргээр таксинд яваад болоод байдаг байсан ба тэр М.Од залилуулаад автомашингүй болчихоод арга ядахдаа хөдөө тийм ажил эрхлэх болсон. Тэгээд хөдөө явчихаад байцаалт өгч чадахгүй байгаа юм. Одоо Дорнод аймгийн зам ангийн компанид ажиллаж байгаа. Тэр ажил нь 12 дугаар сард дуусана. Тэгээд Дархан-Уул аймагт ирнэ. Одоогоор утсаа хаячихаад утасгүй хамт ажилладаг хүн болох Лхагванямын 99981040 гэсэн дугаараар хааяа залгаж ярьдаг юм. Оройн цагаар залгаад ярьвал боломжтой. Манай нөхөр М.Од 2.950.000  төгрөг дансаар шилжүүлсэн. Тэрнээс гадна 3-4 удаа нислэгтэй гэж Улаанбаатар хот руу дуудаж буудалд байрлаж буцаж байсан. Миний зүгээс хадам эгч болон манай гэр бүлээс гарсан нийт зардлыг нөхөн төлж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх9, х100/,

гэрч Н.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 7 дугаар сарын сүүлээр ах Төмөр-Очир эхнэр Алтанцэцэг нарыг Хавдар судлалын эмнэлэгт очиж үзүүлсэн. Манай ах хорт хавдартай байсан юм. Шинжилгээ өг гэхээр нь өгөөд гарч явахад М.Отай таарсан тэгсэн эгч юу хийж яваа юм бэ гэхээр нь учир байдлаа хэлсэн чинь “би туслая, та ажил ихтэй байгаа байлгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах эгч хоёрынхоо дугаарыг М.Од өгсөн. Тэгээд энэ 3 холбогдоод өөрсдөө утсаар ярьж явцгаасан. 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр манай ахын эхнэр Алтанцэцэг утсаар залгаад би М.Од 195.000 төгрөг тэмдэгтийн хураамж гэж хэлэхээр нь би М.О руу залгаад 195.000 төгрөг нь “ямар учиртай мөнгө авсан юм бэ” гэхэд тэмдэгтийн хураамж гэж авсан танай ахыг чинь хагалгаанд оруулхын тулд дэлхийн зөнгийн хөнгөлөлтөөр нэн ядуу гэсэн хүний бүртгэлд авч Хавдар судлал дээр оруулах гэж байгаа түүний хураамж байгаа гэсэн тэгэхээр нь би одоо наад мөнгөө яг одоо буцаагаад манай эгчийн данс руу нь хий гэж хэлсэн. М.О Алтанцэцэг рүү 195.000 авсан байна гэж Баярмаа эгч уурлаад байна гэж хэлсэн байсан тэр үед Алтанцэцэг Баярмаад битгий хэл хамаагүй гэж хэлсэн байсан. 2016 оны 8 дугаар сарын 15-нд би М.Отай утсаар залгаад манай ахын хагалгааны мөнгө бүтэж байна уу гэж асуусан чинь болж байгаа энэ чинь эрүүл мэндийн яамаар дамжиж гарч байгаа гэхээр нь би ашгүйдээ юм нь бүтэж байна гэж бодоод холбогдоогүй. Түүнээс хойш М.О Алтанцэцэг эгчтзй холбоотой байгаад байсан би оролцоогүй.” гэх мэдүүлэг /хх10, х137/,

хохирогч Э.Т 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч М.Од 1.200.000 төгрөг төлсөн баримт, 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр М.Од 2.500.000 төгрөг төлсөн баримт /хх1, х23/,

хохирогч М.С, М.Г нарын шүүгдэгч М.Оын Худалдаа хөгжлийн банкин дахь 457044734 тоот дасанд нийт 5.080.000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримтууд /хх9, х171-174/,

2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Отгонжаргал Маваг гэх 457044734 дугаарын данс руу 9.400.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 457044734 данс руу 2.850.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 457044734 данс руу 1.050.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх8, х123-124/,

Л.Аээс М.Оын 495054944 тоот дансанд нийт
55.858.000 төгрөг шилжүүлсэн гэх баримтууд /хх8, х139-142/,

Шүүгдэгч М.Оын Худалдаа хөгжлийн банкин дахь 457044734 дугаартай депозит дансны 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хуулга /хх9, х9-14/,

Шүүгдэгч М.Оын Худалдаа хөгжлийн банкин дахь 457044734 дугаартай депозит дансны 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хуулга /хх9, х15-17/,

Шүүгдэгч М.Оын Худалдаа хөгжлийн банкин дахь 457044734 дугаартай депозит дансны 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хуулга /хх9, х68-88/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх1, х25, хх2, х1/,

Шүүгдэгч М.Оын Хаан банкин дахь депозит дансны 2011 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулга /хх1, х151-160/,

Шүүгдэгч Т.Отгонбаярын Хаан банкин дахь 5003398079 тоот дансны хуулга /хх4, х36-38, хх1, х162-165/, 5063125862 тоот дансны хуулга /хх4, х44-48/,

Шүүгдэгч Б.Оын Хаан банкин дахь депозит дансны 2011 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хуулга /хх4, х34/,

Шүүгдэгч М.Еийн Голомт банкин дахь 1815003242 тоот дансны хуулга /хх4, х163-164/,

“..............” ХХК-н харилцах дансны хуулга /хх4, х43/,

Хохирогч Ш.Бгийн Хаан банкин дахь депозит дансны 2011 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хуулга /хх1, х41-42/,

“Хюьндай Санта Фе” автомашины гаалийн мэдүүлэг 2 ширхэг /хх1, х227, х236/,

Эд зүйлийн үнэлгээ /хх2, х43/,

Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх1, х26, хх2, х13, хх4, х77/,

Хохирлын баримт /хх6, х230-231/,

Хохирогч Б.Гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх10, х157-158/,

Хохирогч Б.Аийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх10, х129-130/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.О нь ганцаараа, давтан үйлдлээр нэр бүхий 16 хохирогчоос “хямд автомашин авч өгнө, гаалиас хямд автомашин олж өгнө, “Тоёота Ланд Круйзер 100” загварын тээврийн хэрэгсэл авч өгнө, гааль дээрээс хямдхан автомашинууд авч өгнө, Япон улс руу гаргаж өгнө, группт оруулна, БНСУ-д эмчилгээнд явуулна, байрны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө” гэх зэргээр хуурч, залилан мэхлэн нийт 196.986.000 төгрөгийн,

мөн шүүгдэгч М.О, М.Е нар нь бүлэглэн, давтан үйлдлээр нэр бүхий 9 хохирогчоос “Санта-Фе” загварын 2 ширхэг автомашиныг “зарж өгнө, хямд автомашин олж өгнө, гаалиас хямд автомашин авч өгнө, Оюу толгойн тендерт оруулж өгнө, Оюу толгойн дугуйн тендер авч өгнө, “Тоёота Клугер” загварын автомашин авч өгнө” гэх зэргээр хуурч, залилан мэхлэн нийт 287.690.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч М.Оын үйлдсэн гэмт хэргийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Оын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тохирох зүйлээр зүйлчилж, түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгч М.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэхэд тохирсон байх тул түүний гаргасан “...хорих ялыг багасгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч М.Е, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан “...М.Е гэмт хэрэг үйлдээгүй, хохирол төлбөр төлөх үндэслэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь М.Е нь М.Отай бүлэглэн, давтан үйлдлээр нэр бүхий 9 хохирогчоос “Санта-Фе” загварын 2 ширхэг автомашиныг “зарж өгнө, хямд автомашин олж өгнө, гаалиас хямд автомашин авч өгнө, Оюу толгойн тендерт оруулж өгнө, Оюу толгойн дугуйн тендер авч өгнө, “Тоёота Клугер” загварын автомашин авч өгнө” гэх зэргээр хуурч, залилан мэхлэн нийт 287.690.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан:

хохирогч Ш.Бгийн “М.Е “манай дүү гаалиас хямд машин гаргаж байна” гээд автомашины жагсаалт гаргаж өгсний дагуу М.Отай уулзсан. М.Еөөс “хэр найдвартай вэ” гэхэд “би өөрөө 2 автомашин захисан байгаа” гэсэн тул “чамд би мөнгийг нь өгье” гэхэд “чи өөрөө М.Од өг” гэсэн. Дараа нь 4.5 сая төгрөг зээлээч гэж М.Е ярьсан. Тэгээд энэ 4.5 сая төгрөгийг автомашин захисан мөнгөнд оруулж тооцно шүү гэхэд М.О “за” гэсэн ба орой нь М.Е авсан гэж байсан. 37.750.000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх11, х92-106/,

“...миний бие нийт 50.250.000 төгрөгийг М.О, М.Е нарт өгсөнөөс 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 13.000.000 төгрөг буцааж авсан, одоо үлдэгдэл 37.250.000 төгрөгийн тооцоо байгаа ба уг мөнгийг би гол буруутай этгээд болох М.Еөөс нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх5, х19/,

“...Ш.Б би 2011 оны 7 дугаар сард М.Еийн зуучилсаны дагуу М.Од “Гаалиас хямд автомашин гаргаж өгнө” гэсэн тул эхний ээлжинд 41.250.000 төгрөг, дараа нь М.Е зээлэх нэрийдлээр 4.500.000 төгрөг, үүний дараа тендерийн нэрийдлээр дахин 4.500.000 төгрөгийг тус тус авсан болно. Эдгээр үйлдлүүд нь бүгд М.Еийн оролцоо маш их байсан. Эхэлж танилцуулах, өөрөө автомашин захисан мэтээр худал ярьж итгэл төрүүлж байсан. Буруутай залилагч этгээдүүдээс М.Е нь нэг өдөр ч цагдан хорих арга хэмжээ авагдаагүй маш их гайхаж байгаа болно.” гэх мэдүүлэг /хх6, х73, хх5, х109/,

хохирогч С.Лын “М.Е М.Оыг уул уурхайн компанид ажилладаг гэж танилцуулсан ба хямд автомашин оруулж ирдэг гэсэн. Нийтдээ 28.000.000 төгрөг өгсөн мөнгө аваагүй.” гэх мэдүүлэг /хх11, х92-106/,

хохирогч Д.Жы “Би М.Еийн багийн найз. Манай дүү хямд автомашин зарж байгаа гэхээр нь би автомашин захисан. Нийтдээ би 58.500.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх11, х92-106/,

хохирогч Д.Тын “...М.Е миний найз байгаа юм. Түүнтэй хамт М.О гэх эмэгтэй дүү нь хааяа хамт явдаг байсан. 13.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х28-29/,

хохирогч К.Бы “...Автомашинаа аваад М.Е гээд ахаараа бариулаад гарсан. Тухайн үед М.Отай хамт М.Е, Жаргалсайхан гээд залуус хамт явсан. М.Оыг автомашин авах үед тэр нар байнга дагаж явдаг юм. Миний автомашинууд нэг бүр нь 28 сая төгрөгийн үнэтэй.” гэх мэдүүлэг /хх1, х34/,

хохирогч С.Лын “...М.Е “Оюу-Толгой уурхайд ханган нийлүүлэлт хийх хэд хэдэн ажил байна та хэдээс сонирхохгүй биз, манай дүүд “Оюу-Толгой”-д хангамжийн албанд ажилладаг таньдаг хүн байгаа гэнэ” гээд "Оюу-Толгой"-д нийлүүлэх зүйлсийн жагсаалт гээд компьютер дээр бичсэн жагсаалт бүхий цаас харуулсан. “Оюу-Толгой”-д машин механизмын дугуй нийлүүлэх ажил нь надад зүгээр санагдаад хэд хоногийн дараа М.Еөд хэлж М.Отай уулзсан. Анх би М.Еөд л итгэж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х36-37, х226/,

мөн “...анх санааг М.Е хэлсэн, мөн надад автомашины жагсаалт үзүүлээд “манай төрлийн М.О ийм ийм төрлийн автомашин найдвартай гаргаж өгнө” гээд байхаар нь би итгэсэн. М.Е оролцоогүй бол би М.Од тэр их хэмжээний мөнгийг итгэж өгөхгүй шүү дээ, мөн 2011 оны 9 дүгээр сарын сүүлээр би М.Еөөс “мөнгөө буцааж авъя, аавын бие муу яаралтай эмчилгээнд явах боллоо” гэхэд М.Е “удахгүй бүтнэ, гадагшаа явах хангалттай мөнгөтэй болно” гэж хуурсаар байсан ба би аавыгаа ч алдсан, үүнд нь их харамсаж гомдож байна.” гэх мэдүүлэг /хх4, х9/,

“...би М.Од нийтдээ 4 автомашин захиалж 28.0 сая төг өгсөнөөс нэгч төг буцааж аваагүй байгаа, иймд би одоо М.О, М.Е, Отгонбаяр нараас 28.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх5, х16, 18/,

  хохирогч Б.Бын “...М.Е нь Гурван гал эмнэлгийн хажуу талын байрны гадаа намайг дагуулж очоод “Санта Фе” гээд 2006 оны гаалийн бичигтэй автомашин үзүүлээд “мөнгийг чинь маргааш өглөө өгье, чи наад автомашинаа барьцаанд авч бай” гээд автомашины түлхүүрийг өгсөн. Гэтэл дам дамаа хүний автомашин байсан. Маргааш нь Выставкагийн хажууд М.Е надтай уулзаад бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд үлдэгдлийг нь “маргааш өгье” гэсэн. Түүнээс хойш өдийг хүртэл мөнгийг маань өгөөгүй. Одоо 13.900.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х44-45/,

гэрч С.Ганчимэгийн “...хүү маань М.Е гэх хүнд автомашин авахуулахаар мөнгө өгөөд авч чадахгүй байгаа. М.Е нь миний хүүд гаалиас хямд автомашин авч өгнө гэж залилж мөнгийг нь авсан юм байна лээ. Одоо хүү маань М.Еөөс 13.9 сая төгрөгөө авч чадахгүй хохироод сууж байна. Автомашин барьцаанд тавих үедээ М.Е нь мөнгөтэй байсан байж миний хүүд мөнгийг нь эргүүлж өгөөгүй, өөр хүмүүст мөнгийг нь таарсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х84/,

хохирогч Я.Гийн “...М.Е миний багын найз байгаа юм. 2011 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр М.Е над руу яриад манай нэг хамаатны дүү гаальд ажилладаг хүнийг таньдаг тэр хүнээсээ хямдхан автомашин авдаг юм байна, Чи автомашин сонирхох уу гэхэд би ямар автомашин байгаа юм бэ гэхэд 2008 оны “Тигапо” байна гээд би авахаар болсон. Маргааш нь би 18.000.000 төгрөгийг М.Еөд өгч М.Е миний нүдэн дээр М.Од өгсөн. М.Е М.Од мөнгө өгөх үед л би М.Оыг автомашин дотороос зүс харж байснаас биш түүнтэй харьцаж байгаагүй, М.Е ах л анх М.Оыг манай дүү гэж итгүүлсэн, би М.Од итгэж мөнгөө өгөөгүй. Гол нь М.Еөд итгэж мөнгөө өгсөн, ямар ч л гэсэн би М.Еөөс мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх1, х51-52, х222/,

“...Би М.О М.Е нарт 18.000.000 төгрөгөө залилуулсан, иймд 18.000.000 төгрөгөө би М.Еөөс нэхэмжилж байна. Би М.Еөөр дамжуулж 18.000.000 төгрөгийг өгсөнөөс хойш 2 хоногийн дараа М.Еөөс 2.000.000 төгрөгийг хувиараа зээлж авснаас биш дээрх 18.000.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн юм бишээ. Уг мөнгийг буцааж өгөх гэж байтал М.О, М.Е нарын залилан хийсэн асуудал үүссэн юм. Хэрвээ М.Е уг 2.000.000 төгрөгийг одоо хохирлоос хасч тооцно гэж байгаа бол хамаа алга, ямарч гэсэн М.Еөөс би хохирлын мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх6, х222, хх5, х110/,

хохирогч Г.Сийн “...М.Е манай нөхөр А.Ганбатын багын найз нь байгаа юм. Тэгээд нөхрийнхөө хамт М.Етэй 4 замын “Адмирал” бааранд уулзсан бөгөөд түүний дүү гэх М.О гэдэг эмэгтэй бас нэг залуугийн хамт ирсэн. М.О, М.Е нарт гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх1, х54-55/,

хохирогч Ё.Бгийн “...Миний нөхөр Энхбаясгалангийн багын найз М.Еөөр дамжуулан М.Отай танилцсан. ...“Тоёота Клугер” автомашин 8.000.000 төгрөг гэсэн байхаар нь тэр автомашиныг авъя гэж М.Од хэлэхэд “авч болноо 8.000.000 төгрөг гаргаад өгье, удахгүй гаргаж өгнө, мөнгөө урьдчилж өг” гэхээр нь би нөхөр Энхбаясгалангаар “Хаан” банкнаас цалингийн зээл авахуулаад 8.000.000 төгрөгийг М.Еөөр дамжуулан М.Од 2011 оны 8 дугаар сарын эхээр өгсөн... Одоо би 8.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х60-61/,

“...хямдхан автомашин гаргаж өгдөг талаарх бүх яриа болон тохироог би М.Етэй хийсэн болохоор М.Е нь оролцоотой гэж үзэж байна. Иймд хохирлоо яаралтай гаргуулж авахыг хүсэж байна, гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх6, х220/,

хохирогч Н.Нын “...М.Е нь автомашиныг 15.000.000 төгрөгөөр гаалиас гаргасан автомашин байгаа юм, минийх боловч хүний нэр дээр байгаа гэсэн..” гэх мэдүүлэг /хх1, х66/,

хохирогч Ч.Оын “.... М.О надад М.Е гэж хамаатныхаа хүний талаар дурсдаг байсан. Гэхдээ би тэр хүнтэй уулзаж байгаагүй, М.Е гаалиас автомашин оруулж гаргах асуудлыг зохицуулдаг хүн нь гэж М.О надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх2, х223/,

хохирогч Г.Нын “...2012 оны 3 дугаар сард Баатарчулуун нь “чиний 2 автомашиныг М.О, М.Е гэх хүмүүст өгөөд алдсан, тэгээд цагдаад өргөдөл өгчихсөн байгаа” гэхээр нь би Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Ононтой ирж уулзахад М.О, М.Е нарын хүмүүс миний цайвар цэнхэр өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг Бат-Оргил гэдэг хүнд барьцаанд тавьсан байсныг цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн, хар өнгийн автомашиныг М.О, М.Е нар Нэмэхбаяр гэдэг хүнд өгөөд Нэмэхбаяр нь дам дамаа Батсүх гэдэг хүний зээлийн барьцаанд тавьсан гэж дуулдсан.” гэх мэдүүлэг /хх4, х8, х225/,

хохирогч А.Цогтын “...манай багын найз М.Е хамаатныхаа М.О гэдэг эмэгтэйгээр дамжуулан “Оюу толгой” ХХК-иас дугуй нийлүүлэх тендер авч өгнө гэнэ гэхээр нь Өнөржаргал ах Лхагвабаатараар дамжуулан тэд нартай уулзахад М.О, М.Е, Отгонбаяр нар нь тендер авч өгнө гээд манай ах Өнөржаргалаас 65.000.000 төгрөгийг Чингис зочид буудлын ард байрлах Сөүл бизнес төвийн гадаа бэлнээр авсан юм. Бид нар энэ талаар М.Еөд хэлээд “та нар залилан хийгээд байгаа юм биш үү” гэхэд М.Е нь “та нар өөрсдөө яагаад асуудал үүсгээд байгаа юм наад тендерийг чинь манай компани авчихсан бэлэн байгаа та нар дуугүй хүлээж бай” гээд хаацайлаад байсан гэсэн..” гэх мэдүүлэг /хх5, х14-15/,

“...М.О, М.Е, Отгонбаяр нараас одоо 65.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх5, х15, х108/, гэрч С.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дүү маань М.Е гэх хүнд автомашин авахуулахаар мөнгө өгөөд авч чадахгүй байгаа. М.Е нь миний хүүд гаалиас “хямд машин авч өгнө” гэж залилж мөнгийг нь авсан юм байна лээ. Одоо хүү маань М.Еөөс 13.900.000 төгрөг авч чадахгүй хохироод сууж байна. Автомашин барьцаанд тавих үедээ М.Е нь мөнгөтэй байсан байж миний хүүд мөнгийг нь эргүүлж өгөөгүй, өөр хүмүүст мөнгийг нь тараасан.” гэх мэдүүлэг /хх1, х84/,

гэрч Г.Батмөнхийн “...би М.О, М.Е, Отгонбаяр нартай төв номын сангийн ойролцоо цайны газар уулзсан. М.О надад М.Е Солонгосоос ирсэн, М.Еөөр дамжуулаад уул уурхайн тоног төхөөрөмж олчихно, тэгээд түүнийгээ “Оюу-Толгой”-д шахах гэж байгаа юм, тэгэхээр чи найздаа тус болоод өөрийгөө “Оюу-Толгойн” санхүүгийн албаны даргын хуурай дүү гээд хэлээд өгчих гэж надаас гуйсан.” гэх мэдүүлэг /хх4, х99-100/ зэргээр хангалттай тогтоогджээ.

Шүүхээс М.Еөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнээс хохирол төлбөрт 119.845.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Оын “М.Отай бүлэглэн 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “гаальд хураагдсан автомашиныг хямд гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн АПУ компанийн байрны гадаа Б.Боос 14.900.000 төгрөг залилан мэхлэж авсан, 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн С.Чгээс 6.700.000 төгрөг залилан мэхлэж авсан”, “М.О, М.Е нартай бүлэглэн 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “гаалиас хямд автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн Ш.Бгээс 45.750.000 төгрөг залилан мэхлэж авсан” гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэл бүхий болжээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас М.О, М.Е нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь зөв болжээ. Харин ийнхүү оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байгаа нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч М.О, шүүгдэгч М.Е, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.О, М.Е нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилсүгэй” гэснийг “Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.О, М.Е нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч М.Оыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Мавагийн Отгонжаргалыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч М.О, шүүгдэгч М.Е, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                    Ц.ОЧ