Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 135/шш2017/00047

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00032/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, ****** хэсэг, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: ******/-ийн хүсэлттэй,

 

“******* хамтын амьдралтай байсныг болон хүү ******* эцэг нь ******* мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний бие талийгаач нөхөр ******* 2005 оноос хойш хамтын амьдралтай байсан. Хамт амьдарч байх хугацаанд 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү М.Бүрэнтөгс төрсөн. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй. Гэтэл миний нөхөр өвчний улмаас 2016 оны 12 сарын 12-ны өдөр нас барсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл хүү маань надаар овоглосон мөн гэрлэлтийн баталгаагүй зэрэг нөхцөл байдлаас болоод тэтгэмж авч чадахгүй байна. Иймд ******* бид хоёрын хамтын амьдралтай байсныг болон хүү ******* төрсөн эцэг нь ******* мөн болохыг тогтоож өгнө үү" гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь ******* хамтын амьдралтай байсныг болон хүү ******* эцэг нь ******* мөн болохыг тогтоолгох тухай  хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.*******, ******* нар нь 2005 оноос 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, ******* нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нас барсан, хамтран амьдрах хугацаандаа 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү М.Бүрэнтөгсийг төрүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4324 дугаартай тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, гэрч ******* “... хойд эцэг *******, миний ээж Б.******* нар 2005 онд гэр бүл болсон, хамтын амьдралын хугацаанд буюу 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр М.Бүрэнтөгсийг төрүүлсөн, миний дүү М.Бүрэнтөгс нь *******ын төрсөн хүүхэд мөн ...” гэсэн мэдүүлэг, гэрч “... ******* ах Б.******* эгчтэй танилцаж, 2005 онд нэг гэртээ орсон, тэдний хамтын амьдралын хугацаанд хүү Бүрэнтөгс, хүү Төгсбаяр нар төрсөн...” гэсэн

 

 

 

мэдүүлэг, гэрч “... Б.******* эгч манай авга ах ******* хоёр 10 гаруй жилийн өмнөөс л гэр бүл болсон, Тэд хамтын амьдралын хугацаандаа 2 хүүхэд төрүүлсөн, Бүрэнтөгсийг төрүүлэх үед Болд ах маань баримт бичиггүй байсан тул эхээр нь овоглож төрсний гэрчилгээг нь олгосон байсан...” гэсэн мэдүүлэг, Г-292 дугаартай *******ын нас барсны гэрчилгээ, хүү ******* №0142099, Г-145 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Иймд *******, М.Бүрэнтөгс нарыг хамтын амьдралтай байсныг болон 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү ******* төрсөн эцэг ******* мөн болохыг тус тус тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* овогт ******* ******* /РД: ******/, Боржигон овогт Жавзангийн Болд /РД: ******/ нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ийн Бүрэнтөгс /РД: ******/-ийн төрсөн эцэг нь Боржигон овогт Жавзангийн Болд /РД: ******/ мөн болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.ОЮУНЦЭЦЭГ