Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2017/00047

Дархан-Уул аймаг

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00032/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 15-р баг, 1-р хэсэг, Мангирт 20-06 тоотод оршин суух Хатигт овогт Билгүүний Мөнхтөр /РД: СЮ74072063/-ийн хүсэлттэй,

 

“Ж.Болдтой хамтын амьдралтай байсныг болон хүү М.Бүрэнтөгсийн эцэг нь Ж.Болд мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Мөнхтөр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний бие талийгаач нөхөр Ж.Болдтой 2005 оноос хойш хамтын амьдралтай байсан. Хамт амьдарч байх хугацаанд 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү М.Бүрэнтөгс төрсөн. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй. Гэтэл миний нөхөр өвчний улмаас 2016 оны 12 сарын 12-ны өдөр нас барсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл хүү маань надаар овоглосон мөн гэрлэлтийн баталгаагүй зэрэг нөхцөл байдлаас болоод тэтгэмж авч чадахгүй байна. Иймд Ж.Болд бид хоёрын хамтын амьдралтай байсныг болон хүү М.Бүрэнтөгсийн төрсөн эцэг нь Ж.Болд мөн болохыг тогтоож өгнө үү" гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтөр нь Ж.Болдтой хамтын амьдралтай байсныг болон хүү М.Бүрэнтөгсийн эцэг нь Ж.Болд мөн болохыг тогтоолгох тухай  хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтөр, Ж.Болд нар нь 2005 оноос 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, Ж.Болд нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нас барсан, хамтран амьдрах хугацаандаа 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү М.Бүрэнтөгсийг төрүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4324 дугаартай тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, гэрч М.Бямбасүрэнгийн “... хойд эцэг Ж.Болд, миний ээж Б.Мөнхтөр нар 2005 онд гэр бүл болсон, хамтын амьдралын хугацаанд буюу 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр М.Бүрэнтөгсийг төрүүлсөн, миний дүү М.Бүрэнтөгс нь Ж.Болдын төрсөн хүүхэд мөн ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Наранбаярын “... Ж.Болд ах Б.Мөнхтөр эгчтэй танилцаж, 2005 онд нэг гэртээ орсон, тэдний хамтын амьдралын хугацаанд хүү Бүрэнтөгс, хүү Төгсбаяр нар төрсөн...” гэсэн

 

 

 

мэдүүлэг, гэрч Ц.Нарантуяагийн “... Б.Мөнхтөр эгч манай авга ах Ж.Болд хоёр 10 гаруй жилийн өмнөөс л гэр бүл болсон, Тэд хамтын амьдралын хугацаандаа 2 хүүхэд төрүүлсөн, Бүрэнтөгсийг төрүүлэх үед Болд ах маань баримт бичиггүй байсан тул эхээр нь овоглож төрсний гэрчилгээг нь олгосон байсан...” гэсэн мэдүүлэг, Г-292 дугаартай Ж.Болдын нас барсны гэрчилгээ, хүү М.Бүрэнтөгсийн №0142099, Г-145 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Ж.Болд, М.Бүрэнтөгс нарыг хамтын амьдралтай байсныг болон 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М.Бүрэнтөгсийн төрсөн эцэг Ж.Болд мөн болохыг тус тус тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Хатигт овогт Билгүүний Мөнхтөр /РД: СЮ74072063/, Боржигон овогт Жавзангийн Болд /РД: ТГ62061573/ нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Хатигт овогт Мөнхтөрийн Бүрэнтөгс /РД: ТА08222813/-ийн төрсөн эцэг нь Боржигон овогт Жавзангийн Болд /РД: ТГ62061573/ мөн болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Б.Мөнхтөрийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.ОЮУНЦЭЦЭГ