| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0515/э |
| Дугаар | 588 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 588
2020 06 04 2020/ШЦТ/588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Бямбадагва,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Ц.Н, Х.Б нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ноён Уул овогт Хүрэлсүхийн Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэрэндоржийн Н нарт холбогдох эрүүгийн 2002001570132 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүргэн, охин, зээгийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамж, 306 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ноён Уул овогт Хүрэлсүхийн Б /РД:ХЖ72101534/,
Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, Шавь цогцолбор Б байр, 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38-1002 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Цэрэндоржийн Н /РД:ТИ64030913/,
Холбогдсон хэргийн талаар /2020 оны 05 дугаар 04-ны өдрийн 148 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Хүрэлсүхийн Б нь 2019 оны 03 дугаар сард Монгол улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох шилэн бортогоны хамт 1кг 220 грамм жинтэй, мөнгөн усыг хууль бусаар авч 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамж, 306 тоотод хадгалсан, улмаар 2020 оны 03 дугаар сарын. 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамж, 306 тоот гэрээсээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Хангай” хотхоны 512 дугаар байрны баруун талын авто зогсоол хүртэл тээвэрлэсэн, уг зогсоол дээр 21-81 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Ц.Нтай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдад худалдахыг завдсан,
Шүүгдэгч Цэрэндоржийн Н нь Х.Бтэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Хангай” хотхоны 512 дугаар байрны баруун талын авто зогсоол дээр 21-81 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дотор Монгол улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох шилэн бортогоны хамт 1кг 220 грамм жинтэй, мөнгөн усыг хууль бусаар бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2002001570132 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…2019 оны 3 сард байхаа өдрийг нь яг сайн санахгүй байна. ОХУ-ын Буриад улсын иргэн Гомбоюу гэдэг найз маань Монголд ирчихсэн байна гэж утсаар ярьсан юм. Тэгээд бид хоёр уулзсан юм. Тэр үед Гомбоюу найз нь нутаг буцах болоод байна, зорьж ирсэн ажил жоохон бүтэл муутай байна, чи энийг аваад найздаа буцах замын зардлын мөнгө өгчхөөч гээд нэг хайрцагтай зүйл үзүүлэхээр нь би энэ чинь юу юм бэ гэж асуухад хулхи мөнгөн ус байгаа юм аа, хятадуудыг хулхидаж зарах гэсэн чинь бага мөнгө санал болгоод байна, чи авч үлдээд хятадуудад эвтэйхэн зарчхаач гэж хэлэхээр нь Гомбоюугийн авч явсан төмөр хайрцгийг онгойлгож үзэхэд дотор нь төмөр хайрцаг дотор хийсэн шилэн бортоготой, дотроо ягаан өнгийн шингэн зүйл байсан. Би Гомбоюу найзаасаа энэ яг юу юм бэ, янз бүрийн хортой бодис биш биз дээ гэж асуухад биш ээ, хулхи улаан мөнгөн ус байгаа юм, хятадуудад өндөр үнээр зарах гэсэн чинь авдаггүй, найз нь буцах болчхоод байна, чи авч үлдээд хүмүүсээс сураглаж байгаад гайгүй үнээр зарчхаач гэж хэлэхээр нь би авч үлдээд, 450.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд гэрийнхээ нүүрсний амбаартаа нуучихсан юм. Тэгээд найз Над найзад нь улаан мөнгөн ус байгаа, чамд авах хүн байна уу, авах хүн мэдэж байгаарай, гайгүй зарчихмаар байна гэж хэлсэн. Тэр үед ч авах хүн олдоогүй юм. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Н над руу залгаад “...нөгөөдөх чинь байгаа юу, нэг хүн асуугаад сонирхъё гээд байна” гэж асуухаар нь би “...байгаа ш дээ гэсэн чинь, хэдэн төгрөгөөр зарах уу гэж Н хэлэхээр нь харин хэдээр зарах уу гэж хоорондоо ярилцаж байгаад 10 сая төгрөгөөр зарахаар тохиролцоод, би гэрээсээ мөнгөн усаа аваад Хангай хотхонд Нтай уулзахаар болсон юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 142-144 хуудас/,
Шүүгдэгч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…2019 оны 2 дугаар сард байхаа өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан цагаан сарын өмнө шиг санагдаж байна, Х.Б дээр очиж хөөрөг үзэх гэж очиж үзсэн юм. Тэр үед Х.Б надтай юм ярьж байснаа гар утсаа гаргаж ирээд надад нэг зураг үзүүлсэн юм. Надад ийм мөнгөн ус байна, хятадууд их сонирхдог юм байна, авах хүн мэдэж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би ганц хоёр таньдаг мэддэг хүмүүсээсээ мөнгөн ус авах уу гэж тухайн үед асууж байсан ч авах хүн олдоогүй. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр миний 95556999 гэсэн дугаар луу нэг танихгүй дугаар залгаад чамд мөнгөн ус байгаа юм уу, зарах уу, худалдаж авах хүн байна гэж хэлэхээр нь надад бол байхгүй, харин манай найзад байгаа гэж хэлэхэд авах хүн байна зарах уу, мөнгөн ус байгаа хүнтэйгээ намайг холбоод өгөөч гэж ярихаар нь таныг хэн гэдэг юм бэ гэж нэрийг нь асуухад өөрийгөө Пүрэвсүрэн гэж хэлсэн. Тэгэхээр нь за би тань руу эргээд залгая гэж хэлээд утсаа салгаад Х.Б рүү залгаад нөгөө мөнгөн ус чинь байгаа юу, авах хүн олчихлоо гэж хэлэхэд байгаа гэж хэлсэн. Тэгээд би Пүрэвсүрэн гэдэг хүн руу буцааж залгаад мөнгөн ус байна гэж хэлэхэд Хангай хотхонд уулзъя, мөнгөн усыг чинь авъя гэж хэлсэн. Х.Б руу буцаж залгаад мөнгөн усаа аваад Хангай хотхонд хүрээд ир, нөгөө хүнтэйгээ тэнд уулзахаар боллоо гэж хэлсэн. Тухайн үед би хороололд байх гэртээ амарч байсан бөгөөд гэрээсээ гараад шууд Хангай хотхон руу явсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 151-152 хуудас/,
Гэрч Х.Алтансүхийн “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны 61 тоотод оршин суух өөрийн төрсөн эцэг, эх Хүрэлсүх, Пүрэвжал нарынд эхнэр хүүхдүүдтэйгээ очсон юм. Аавындаа байж байгаад охиноо үлдээчхээд эхнэр Долгорсүрэнгийн хамт харих гээд явж байхад миний төрсөн дүү Х.Б над руу залгаад “... хаана явж байна, Хангай хотхон дээр хүрээд ирээч...” гэхээр нь би харих замдаа Хангай хотхоны дунд очоод дүү Х.Б рүү залгаад ирчихлээ гэж хэлэхэд Х.Б удалгүй миний машинд орж ирээд суусан. Тэгснээ та хоёр түр машинаасаа бууж бай дүү нь нэг хүнтэй ажил ярих гэсэн юм гэж хэлэхээр нь машинаасаа бууж хажуу талын дэлгүүр орчхоод буцаад машин дээрээ ирэхэд Цагдаагийн байгууллагын ажилтнууд ирчихсэн манай дүү Х.Бийг саатуулж, миний машинд үзлэг хийж байсан. Би тэр үед яг юу болоод байгааг ойлгоогүй гайхаад зогсож байхад та миний машинд үзлэг хийж, төмөр савтай мөнгөн ус хурааж авлаа шүү гэж хэлэхэд чинь би дүү Х.Бийг мөнгөн ус зарах гэж байсныг мэдсэн....” гэх мэдүүлэг /1 хх- ийн 148-149 хуудас/,
Гэрч Г.Долгорсүрэнгийн “...Би Чингэлтэй дүүргийн 14-р хороо Хайлаастын 7-76 тоотод нөхөр, 2 хүүхдийнхээ хамт амьдардаг юм. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг өнгөрөөгөөд гэрлүүгээ нөхрийнхөө хамт орж байхад манай нөхрийн дүү Б нь миний 94003421 дугаарын утас руу 99874487 дугаарын утсаар залгаад хаана байгаа юм вэ ? Хангай хотхонд явж байна ирээд авчих гэхээр нь машингүй явж байгаа юм уу? гэж хэлээд нөхөр бид 2 буцаж Б рүү явсан. Тэгээд Хангай хотхоны баруун талын уулзвараар эргээд ороход Б нь тортой юм барьчихсан зогсож байгаад машины арын суудалд суугаад ийшээ нэг хүнтэй уулзчихъя гээд зам дээр зогссон. Тэгээд нөхөртэйгөө дэлгүүр лүү ороод Б машиндаа үлдсэн. Дэлгүүрээс талх, боов аваад гараад ирэхэд машины дэргэд 2, 3 хүн байхаар нь ямар олон хүнтэй уулзаж байгаа юм бол гээд машины ойролцоо очиход энгийн хувцастай хүн ирээд машин дотор янз бүрийн наймаа хийгдээд байна та мэдэхгүй байна уу? гэхээр нь юу байсан талаар мэдээгүй учраас мэдэхгүй байна гэдгээ л хэлсэн. Тэгээд уг хүнийг бичиг баримт үзнэ гээд байхаар нь цагдаа гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хх- ийн 158-159 хуудас/
Гэрч С.Пүрэвсүрэнгийн: “...Даш ах руу залгаад таны өнгөрсөн жил үзүүлээд байсан саарал чемодантай юм чинь байгаа юу ? хүн асуугаад байна гэхэд Мандах гэж хүнд байгаа байх, би асуучхаад хэлье гэсэн. Тэгээд удалгүй над руу залгаад нөгөө зүйл чинь байна гэнэ, маргааш үзүүлж болно гэж байна гэсэн. Үүнийг Цогоо гэх хүнд хэлсэн чинь өөр хүний утас өгөөд тань руу маргааш залгана гэж хэлсэн. Өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Даш ахаар дамжуулан Мандахтай холбогдож 15 цагт Хангай хотхоны баруун талд байх Хаан банкны АТМ дээр уулзахаар болсон. Тэгээд 15 цагт болзсон газраа очоод Мандахтай уулзахад нөгөө зүйл чинь ойрхон байгаа яг авах хүнд үзүүлнэ. Өөр ямар нэгэн хүнд үзүүлэхгүй гэсэн. Тэгэхээр нь Цогоогийн ярь гэсэн хүн рүү залгаад авах хүнд нь үзүүлнэ гэж байна гэхэд ганцаараа очихгүй хамт заавал очно гэж хэлснийг Мандахт хэлэхэд тэгвэл үзүүлэхээ болилоо, наадах чинь цагдаа байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь наадах чинь ямар учиртай зүйл болоод нууцлаад байгаа юм би явлаа гээд байж байхад Цогоогийн утсыг нь өгсөн хүн над руу дахиж залгаад би очиж амжихгүй болчихлоо та авах хүнтэй хамт яваад үзүүлчих гэхээр нь Мандахт хэлсэн чинь би үзүүлэхгүй гээд хаширлаад байхаар нь явлаа ахиж над руу битгий залгаарай гэхэд Мандах нь үзүүлэхээр нь болсон. Тэгэхээр нь авна гээд байсан хүнийг нь дуудаад саадны дэргэд хар өнгийн Кровн машинд очиход Мандах нь намайг ороод суучих гэхээр нь би суухгүй, чи өөрөө үзүүлчих гэсэн. Тэгсэн чинь авахаар ирсэн хүн хамт ороод суучих гэхээр нь зөвшөөрөөд жолоочийн талын урд суудал дээр суусан. Мандах миний хажууд суугаад арын суудалд чемодантай зүйлийг үзэхээр ирсэн хүн суусан. Нөгөө талд нь Мандахтай цуг ирсэн бололтой хүн сууж байсан. Тэр хүн нь тортой зүйл гаргаж ирсэн ба уг зүйл нь гадуураа төмрөн 20-25 орчим см-ийн хэмжээтэй дөрвөлжин хайрцаг байсан. Хайрцгийг нь онгойлгоход жижиг шилтэй дотроо ягаан өнгийн шингэнтэй гарч ирсэн. Би бодохдоо үнэртэй ус юм болов уу гэж бодсон. Тэгээд үзэж байгаад авна гээд ирсэн хүн нь цагдаа үнэмлэх гаргаад ирэхээр нь буруу зүйлд орчихсон гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 153-154 хуудас
2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон Цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч И.Ариунсайханы 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №088-01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...МХЕГ-н Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дотроо ягаан өнгийн шингэн зүйлтэй, 1 ширхэг шилэн бортогод хийсэн цацрагийн хэмжилт хийсэн орчны гамма цацрагийн тунгийн чадал нь 0.09-0.16 мкЗв/цаг, орчны гадаргуугийн бохирдол 9.8-12.1 бөөм/сек, хамгаалалтын савны гадаргуугийн бохирдол 9.1-10.3 бөөм/сек, хамгаалалтын савны гадаргууд гамма цацрагийн тунгийн чадал 0.06-0.16 мкЗв/цаг, хайрцагны гадаргуугийн бохирдол 11.0-14.0 бөөм/сек, хайрцагны гадаргууд гамма цацрагийн тунгийн чадал 0.09-0.14 мкЗв/цаг хэмжээтэй байна. Мөн туслабораторид 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн ЦХЛ20-15 дугаартай хэмжилтийн дүнгээс үзэхэд гамма цацрагийн тунгийн чадал байгалийн цацрагийн дэвсгэр түвшин /0.20 мкЗв/цаг/-д, бета цацрагийн хэмжээг тооцоход 3.84-16.8 бөөм/мин*см2 хэмжээтэй байгаа нь Цацрагийн аюулгүйн нормын 7 дугаар бүлгийн 7.1 дэх хэсэгт заасан гадаргуугийн бохирдлын байж болох хэмжээ /100 бөөм/мин*см2/-нээс бага байна. Цацрагийн хэмжилтийн дүнг хавсралтаар хүргүүлж байна.Иймд тус шилэн саванд байгаа шингэн нь цацраг идэвхт шинж чанаргүй болно. Уг шилэн бортоготой шингэнд гаммаспектрометрийн багаж ашиглан шинжилгээ хийхэд байгалийн гаралтай цацраг идэвхт кали-40, хар тугалга-212, хар тугалга-214 изотопууд илэрсэн нь шилэн бортогын лац болон тагны хамгаалалт хар тугалгаар хийгдсэнтэй холбоотой ба шилэн бортого доторх шингэн нь цацраг идэвхт шинж чанаргүй бөгөөд цацрагийн агууламжгүй юм...” гэх дүгнэлт /1 хх-ийн 175-178 хуудас
2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Онцгой Байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын нэгдсэн төвийн шинжээч, хими судлаач, дэслэгч Б.Ариунтунгалагийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 12/57 дугаартай дүгнэлтээр “...шинжилгээнд ирүүлсэн дээжийн физик, химийн шинж чанар нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойлов. ...Мөнгөн усны олон улсын нэршил нь “Мегсигу”, химийн томьёо- Нд бөгөөд шинжпэх ухааны нэр томьёонд түүнийг улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилдаггүй болно. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн усыг улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилаагүй байна....дээжийн физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойлсон бөгөөд химийн томьёо - Нд, Монгол нэршил нь - Мөнгөн ус, олон улсын нэршил - Мегсигу болно.Ирүүлсэн дээжийн гадаргуу дээр бүрхэж байгаа ягаан өнгийн химийн бодисын найрлага нь дээжийг агуулж буй шилэн бортого дээрх химийн томьёо /красная ртуть /Луна-М/ СГМ Нд23Ь07/-той таарах эсэх талаар сорилт шинжилгээг хийхэд манай лабораторийн Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод хамаарахгүй тул шинжилгээг хийх боломжгүй байна.Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон химийн бодис юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн ус багтсан байна.
|
| Олон улсын нэршил | Монгол нэршил | Олон улсын бүртгэлийн дугаар /САЗ№/ | Аюулын ангилал ба зэрэглэл |
| 58 | Мегсигу | Мөнгөн ус | 7439-97-6 | Усанд орчинд богино хугацааны хурц хоруу чанартай бодис-1 |
| Усанд орчинд урт хугацааны архаг хоруу чанартай бодис-2 |
...Мөнгөн усыг олон улсад хуулийн хүрээнд судалгаа шинжилгээ, багаж тоног төхөөрөмж, пестицид, уул уурхайн салбарт ашигладаг..." гэх дүгнэлт /1 хх- ийн 194-197 хуудас/
Мөнгөн усыг 305,000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК- ийн тайлан /1 хх-ийн 214-221 хуудас/
2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2181 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж “...савны хамт 1220.4 грамм жинтэй, ягаан өнгийн шингэн зүйлтэй, шилэн бортогтой “мөнгөн ус” гэх зүйл” байсныг...” хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 хх-ийн 4-17 хуудас/
Нийслэлийн прокурорын газрын “хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 75 дугаартай тогтоол /1 хх-ийн 21 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 41, 45 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Шүүгдэгч Хүрэлсүхийн Б нь 2019 оны 03 дугаар сард Монгол улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох шилэн бортогоны хамт 1кг 220 грамм жинтэй, мөнгөн усыг хууль бусаар авч 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамж, 306 тоотод хадгалсан, улмаар 2020 оны 03 дугаар сарын. 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамж, 306 тоот гэрээсээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Хангай” хотхоны 512 дугаар байрны баруун талын авто зогсоол хүртэл тээвэрлэсэн, уг зогсоол дээр 21-81 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Ц.Нтай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдад худалдахыг завдсан,
Шүүгдэгч Цэрэндоржийн Н нь Х.Бтэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Хангай” хотхоны 512 дугаар байрны баруун талын авто зогсоол дээр 21-81 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дотор Монгол улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох шилэн бортогоны хамт 1кг 220 грамм жинтэй, мөнгөн усыг хууль бусаар бусдад худалдахыг завдсан болох нь шүүгдэгч Х.Б, Ц.Н нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Гэрч Х.Алтансүх, Г.Долгорсүрэн, С.Пүрэвсүрэн, Ц.Батжаргал нарын мэдүүлэг, Цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч И.Ариунсайханы 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 088-01 дугаартай шинжээчийн дүгнэлт, Аюулгүй байдлын нэгдсэн төвийн шинжээч, хими судлаач, дэслэгч Б.Ариунтунгалагийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 12/57 дугаартай дүгнэлт, “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК- ийн тайлан зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.Б, Ц.Н нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Х.Б, Ц.Н нарыг “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Х.Б, Ц.Н нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдын шинжтэй нөхцөл байлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих бололцоог олгох нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 1 /нэг/, 6 / зургаа / сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх , зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Б, Ц.Н нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Онцгой байдлын Ерөнхий газрын агуулахад хадгалагдаж байгаа 1220.4 грамм жинтэй ягаан өнгийн шингэн зүйлтэй, шилэн бортогтой мөнгөн усыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 21-81 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрийг цуцлаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Ноён Уул овогт Хүрэлсүхийн Бийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн химийн хорт, аюултай, бодисыг хууль бусаар бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Боржигон овогт Цэрэндоржийн Ныг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн химийн хорт, аюултай, бодисыг хууль бусаар бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Ц.Н нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жил 6 / зургаан /сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Х.Б, Ц.Н нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.Б, Ц.Н нарт анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Ц.Н нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Х.Б, Ц.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Ц. Хүрэлсүхийн өмчлөлийн 21-81 УБЦ улсын дугаартай Тоёото Кровн маркийн тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг цуцласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1220,4 грамм жинтэй ягаан өнгийн шингэн зүйлтэй, шилэн бортоготой “мөнгөн ус”-ыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, Ц.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН