Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 0047

 

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч  Г.Дэлгэрсайхан би,

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум “Гавшгай-Ус” ХХК-ны  нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум 1 дүгээр баг,1-8 тоотод оршин суух Бичигт овогт ******* /РД:ДЕ-/-т холбогдох,

  Цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.082.963 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сайхан сум “Гавшгай-Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Бат-Очирын Цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.082.963 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг  хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч: ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Гавшгай-Ус ХХК-аас нэхэмжилсэн 1.082.963 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хариуцагчийн зөвшөөрөлийг баталж,  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч *******ын хариу тайлбартай танилцлаа. Иймд манай байгууллага хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Гавшгай-Ус” ХХК нь иргэн *******оос цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.082.963 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч Т.Бат-очир  Гавшгай-Ус ХХК-аас нэхэмжилсэн 1.082.963 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч, тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

   Нэхэмжлэгч “Гавшгай-Ус” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Балдорж Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар Гавшгай –Ус ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүйд хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж оролцох эрхийг олгосон байх тул Гавшгай–Ус ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй хариуцагчийн зөвшөөрлийг дэмжиж тайлбар гаргаж байгаа нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30.541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас 15,270.5 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн  50 хувь болох 15,270.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон               

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч “Гавшгай-Ус” ХХК-ны  нэхэмжилсэн цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.082.963 төгрөгийг хариуцагч ******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар “Гавшгай-Ус” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.541 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжинд 15,270.5 төгрөг, орон нутгийн орлогоос 15,270.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид анхааруулсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           Г.ДЭЛГЭРСАЙХАН