| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00685/И |
| Дугаар | 45 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 45
2017 оны 01 дүгээр сарын 19 Дугаар156/ШШ2017/00045 Хэрлэн сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00685/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Хэнтий аймаг дахь Төрийн банкны Хурх тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь Төрийн банкны Хурх тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Иргэн Доной овогтой Дэлгэрмаа нь Төрийн банкны Өндөрхаан тооцооны төвөөс 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 11 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 /арван сая/ төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, өөрийн амьдардаг байшиндаа өргөтгөл хийх зориулалтаар 36 сарын хүүтэй анх зээл авсан. Мөн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 тоот зээлийн гэрээгээр 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай буюу 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч Д.Дэлгэрмаа нь зээл авах үедээ Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 14-10 тоотод оршин сууж, Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд эмчээр ажиллаж байсан. Зээлдэгч 2015 оны 10 сараас эхлэн ажлаас халагдсанаас хойш зээлийн гэрээний үүргээ зөрчин сар бүр зээлээ хугацаа хэтрүүлэн төлж байгаад 2016 оны 08 дугаар сараас эхлэн сар бүрийн зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд одоогоор 5 080 089,62 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Одоо зээлдэгч Д.Дэлгэрмаа, хамтран зээлдэгч Д.Жаргалсайхан нар нь Улаанбаатар хотод амьдарч байгаа боловч байнга оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа тус эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцогт нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Нэхэмжлэл гаргагч Төрийн банк түүнийг төлөөлж Б.Ганцогт миний бие хариуцагч иргэн Д.Дэлгэрмаа, Д.Жаргалсайхан нарын байнга оршин суугаа хаягийг тодорхойлуулж, эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Д.Дэлгэрмаа, Д.Жаргалсайхан нар нь төлбөр барагдуулахаар болсон тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь Төрийн банкны Хурх тооцооны төв нь зээлдэгч Д.Дэлгэрмаа, хамтран зээлдэгч Д. Жаргалсайхан нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан нь хуулийн дээрх шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэнтий аймаг дахь Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хурх тооцооны төвийн харилцааны менежер Б.Ганцогт нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:...хариуцагч иргэн Д.Дэлгэрмаа, Д.Жаргалсайхан нарын байнга оршин суугаа хаягийг тодорхойлуулж, эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Д.Дэлгэрмаа, Д.Жаргалсайхан нар нь төлбөр барагдуулахаар болсон тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Хэнтий аймаг дахь Төрийн банкны салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хурх тооцооны төвийн харилцааны менежер Б.Ганцогт нь хариуцагч Д.Дэлгэрмаа, Д. Жаргалсайхан нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь Төрийн банкны салбарын Хурх тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 35100 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжинд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР