| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0177/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/185 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Иргэдийн төлөөлөгч Т.П-,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,
Шүүгдэгч Н.П-, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нармандахын Н.П-д холбогдох эрүүгийн 2038002240114 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.П.
Шүүгдэгч Н.П- нь 2020 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Наран-Эх” нийтийн түрээсийн байранд бага насны хүүхэд буюу 1 нас 3 сартай Д.П-ыг шөнө уйлж дуугүй болохгүй байсан гэх шалтгаанаар цээж болон баруун, зүүн хацар руу нь алгадаж, гуянаас нь хазаж, хоолойг боомилж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.П- нь 2020 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Наран-Эх” нийтийн түрээсийн байранд бага насны хүүхэд буюу 1 нас 3 сартай Д.П-ыг шөнө уйлж дуугүй болохгүй байсан гэх шалтгаанаар цээж болон баруун, зүүн хацар руу нь алгадаж, гуянаас нь хазаж, хоолойг нь боомилж, “гавлын заадалын салслалт, дагз ясны шугаман хугарал, тархи, уушигны хаван, хоолойн урд хэсэгт цус хуралт” бүхий амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
53-54 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн ухамсар дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэрэг гарах үед бага насны хохирогч Д.П- болон шүүгдэгч Н.П-, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, түүний хүүхдүүд болох Д.Х, Д.С нар унтаж байсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч Н.П- нь 2020 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Наран-Эх” нийтийн түрээсийн байранд бага насны хүүхэд буюу 1 нас 3 сартай Д.П-ыг шөнө уйлж дуугүй болохгүй байсан гэх шалтгаанаар цээж болон баруун, зүүн хацар руу нь алгадаж, гуянаас нь хазаж, хоолойг боомилж “гавлын заадалын салслалт, дагз ясны шугаман хугарал, тархи, уушигны хаван, хоолойн урд хэсэгт цус хуралт” бүхий амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 13-19 дүгээр хуудас/, хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт, Хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт /хх-ийн 20-25 дугаар хуудас/, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын “биеийн байдал хүнд сэхээнд байна” гэх үнэлгээ /хх-ийн 26-30 дугаар хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Д.П-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 33 дугаар хуудас/, бага насны хохирогч Д.П-ын хууль ёсны төлөөлөгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/, гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, гэрч Э.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, гэрч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/, шүүгдэгч Н.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 105-107 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Н.П-гийн үйлдэл нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчин, хүнлэг бусаар бага насны хүүхэд буюу 1 нас 3 сартай Д.П-ыг уйлж дуугүй болохгүй байсан гэдгээр шалтаг болгон санаатайгаар түүний цээж болон баруун, зүүн хацар руу нь алгадаж, гуянаас нь хазаж, хоолойг боомилж “гавлын заадалын салслалт, дагз ясны шугаман хугарал, тархи, уушигны хаван, хоолойн урд хэсэгт цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулж, /хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж/ гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулж үйлдсэн шинжийг агуулж байна.
Өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, үр дагаврыг нь тооцох боломжтой байсан боловч бага насны хүүхдийг уйлж унтахгүй байсан гэх үл ялих зүйлийг шалтаг болгон гараараа алгадаж, цохиж, хоолойг нь боомилж, урьдчилан харж хүсэж гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд хохирсон хор уршигт зориуд хүргэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, хувийн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатайгаар учруулахдаа биеийн хүч хэрэглэж, шинжээчийн дүгнэлтээр мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр гавлын заадалын салслалт, дагз ясны шугаман хугарал, тархи, уушигны хаван, хоолойн урд хэсэгт цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан нь уг гэмт үйлдэл, хохирогчийн биед үүссэн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг харуулж байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Н.П-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэрч нарын мэдүүлгүүдээр тухайн үед шүүгдэгч Н.П- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байна.
Бага насны буюу 1 нас 3 сартай хохирогч Д.П-ын эрүүл мэндэд бусдын зүй бус үйлдлээс болж хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...охиноо тэвэрч аваад хартал царай нь цэлдэн хөх болоод царай нь хавдчихсан юм шиг болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41/, арван найман насанд хүрээгүй гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд унтаж байтал ээж, П- ах хоёр чанга чанга дуугаралдаад байхаар нь сэрээд хартал ээж уйлаад энэ зүгээр биш ээ гээд байсан. Харин П- ах дүүг тэвэрчихсэн толгой хэсгийг нь цонхоор гаргаад тэвэрсэн чигтээ биеийг нь хүчтэй нааш цааш нь сэгсрээд байсан. ...Гэхдээ намайг унтахаас өмнө дүү зүгээр байснаа ахиад сэрсний дараа сонин болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ зэргээр нотлогдоно.
Шүүгдэгч Н.П- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хохирогч Д.П-ыг шөнө уйлж дуугүй болохгүй байсан гэх үл ялих зүйлийг шалтаг болгон зодсон болох нь тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарсны дараа хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Б.О- болон шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь дараа дараагийн нотлох баримтыг үнэлэхэд ач холбогдол бүхий болжээ.
Шүүгдэгч Н.П-г уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хэргийн бодит байдалтай тохирсон, үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч нь хэд хэдэн удаагийн алгадах, цохих, боомилох зэрэг үйлдлээр бага насны хүүхдийн эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн “...гавлын заадлын салслалт, дагз ясны шугаман хугарал, тархи доргилт, тархи, уушигны хаван, баруун, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун чамархайн хэсгийн хуйх, зүүн хацар, хамрын нуруу, эрүү, баруун хацар, цээжинд, зүүн гуянд зулгаралт, зүүн хацар, шанаа, дух хэсгийг хамарсан, баруун хацар, дээд, доод зовхины хэсгийг хамарсан, хоолойн урд хэсэгт, нуруу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт” гэх дүгнэлт /хх-ийн 67-68/ зэргээр нотлогдоно.
Шүүгдэгч Н.П-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- мөрдөн шалгах ажиллагааны үед “охиныхоо эмчилгээнд одоогийн байдлаар 1 сая орчим төгрөг зарцуулсан. ...Би маш их гомдолтой байна. Охиныхоо эмчилгээнд гарсан зардал болон цаашид эмчилгээнд гарах зардлыг нэхэмжилнэ” /хх-ийн 36-38/ гэх мэдүүлгийг өгсөн боловч хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь хохирлын талаар тодорхой тооцоолол хийх боломжгүйд хүрч байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас бага насны хохирогч Д.П-ын эрүүл мэндэд учирсан болон цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг, мөн шүүгдэгч Н.П- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ад 145.000 төгрөг өгсөн болохыг дурдаж байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.П-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.П-д хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзэв.
Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, цагдан хоригдсон хоног, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Н.П-д ял оногдуулахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...маш их гомдолтой байна” гэснийг, улсын яллагчаас шүүгдэгчид “8 жилийн хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэснийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэснийг тус тус харгалзан, энэхүү гэмт хэрэгт оногдуулах 5-12 жилийн хорих ялаас 5 жилийн хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хуульд зааснаар хөнгөрүүлж ял оногдуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.П-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...ямар нотлох баримтаар хохирол нэхэмжилж байгааг мэдэхгүй байна”, шүүх хуралдааны төгсгөлд хэлсэн эцсийн үгтээ “байхгүй” гэсэн, иргэдийн төлөөлөгч “...буруутай..” гэсэн болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч Н.П- нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 87 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Н.П-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 87 хоногийг хорих ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.П-г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Н.П- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ад 145.000 төгрөг өгсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар хууль ёсны төлөөлөгч Б.О- нь энэ гэмт хэргийн улмаас бага насны хохирогч Д.П-ын эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.П-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР
Б.БЭЭЖИН