Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 103

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Хохирогч Э.У ,

Хохирогчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г д холбогдох  эрүүгийн 2015000970065 дугаартай, 163/2020/0095/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Г.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 200000 төгрөг төлсөн, цаашид гарах зардлыг нотлох баримтын хүрээнд төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.У ын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хашаатаас хэдэн найз маань ирээд нэг найзындаа байцгаасан. Тэр үед эхлээд Г  орж ирээд хэрүүл хийгээд гарсан. Дараа нь Г  манай нөхөртэй маргалдаад намайг дундуур нь ортол цохьчихсон. Энэ хүн үнэнээ хэлэхгүй байна. Хэсгийн төлөөлөгч миний бүрдүүлж өгсөн баримтыг авч явж байгаад байхгүй болгосон. Одоо нийт 4500000 төгрөг нэхэмжилж байна. Би өмнө нь хагалгаанд орсон, одоо дахин нэг хагалгаанд орох шаардлагатай байгаа. Дараагийн хагалгаанд даруйхан орох шаардлагатай байгаа боловч мөнгөний боломжгүй болоод байна. Байнга хамрын цацлагатай, хамар битүүрээд байгаа учир толгой их өвддөг болоод байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000970065 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим Г.Г, А.Ц  нар нь Булган аймгийн Баян-Агт сумын төвд Соёлын төвийн ойролцоо таарч улмаар өмнөх долоо хоногт өгөлцөж, авалцсан 20000 төгрөгнөөс үүдэлтэй тэдний хооронд маргаан үүсэж барьцалдан ноцолдох үед нөхөр А.Ц ыг салгах гэж очсон Э.У ын нүүрэн тус газар нь Г.Г  цохиж зүүн зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Э.У ын өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 27ны  өдрийн орой 23 цагийн үед  өөрийн нөхөр Ц  болон  нөхрийнхөө найзууд болох Л , Б  бид нар Э  гэх найзындаа 0.75 литрийн архи хувааж уусан. Тухайн үед би уг архинаас их уугаагүй, нэг удаа амсаад өгсөн. Ахиж уугаагүй эрүүл байсан. Тэгээд тэд нар уг архиа уучихаад ахиад нэг архи авахаар Б  гарсан ба удалгүй орж ирэхдээ Баян-Агт сумын С.Г  гэх залууг дагуулж орж ирсэн. Тэр С.Г  гэдэг залуу “Хашаатын гөлөгнүүд нь хаана байна, аль нь юм” гээд томроод байсан. Тэр үед манай нөхөр С.Г ыг аваад Э ийн гэрээс гарсан. Би араас нь дагаад гартал гадаа Г.Г  байсан ба гэнэт манай нөхрийн нүүр лүү 2 удаа цохисон. Манай нөхөр өмнө нь Г.Г ас 1 ширхэг тарвага авсан ба 20000 төгрөг дутуу өгсөн байсан ба Г.Г  тухайн үед мөнгөө өгч чадахгүй арчаагүй банди гээд манай нөхөр рүү томроод тэр хоёр маргалдаж байсан. Сүүлд С.Г  нь манай нөхрийн араас тэвэрч аваад хөдөлгөхгүй байсан. Тэр үед Г.Г  манай нөхрийг цохих гээд байхаар нь би Г.Г ын урдуур ороод “цаашаа яв, ямар ядаргаатай юм” гээд цааш нь түлхсэн. Гэтэл Г.Г  ахиж дайрч ирээд намайг үсдэж аваад миний толгой хэсэг рүү гараа зангидаж байгаад 5-6 удаа цохисон, мөн миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед миний хамарнаас их цус гарсан ба та нарыг цагдаад өгнө гээд сумын хэсгийн төлөөлөгч рүү залгана гэхэд тэд нар тараад яваад өгсөн. Үйл явдал болсоны маргааш нь сумын эрүүл мэндийн төв орж Х.Г  эмчид үзүүлсэн. Мөн Булган аймгийн Эрүүл мэндийн төвийн чих, хамар хоолойн эмч Р  эмчид үзүүлсэн. Орхон аймгийн Медипас эмнэлэгт үзүүлж толгойн томографик зураг авахуулж оношлуулахад хамар хугаралттай, мөн муруйлттай, дотроо цус хуралттай гэх онош гарсан. 2019 оны 09 дүгээр сард Булган аймгийн Эрүүл мэндийн төвийн Р  эмч жижиг ажилбар, би хамрынхаа хугарлыг янзлуулсан. Би их гомдолтой байна. Хагалгаанд шаардагдах мөнгө болон өмнө нь жижиг ажилбар хийлгэхэд орсон мөнгө, нааш цааш явсан зардал гээд хохирлоо барагдуулж авмаар байна, 4 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-6-9 тал/,

Гэрч П.Э ийн өгсөн: “...Тэр үед гаднаас С.Г , Г.Г  нар манайд орж ирсэн ба нээх удалгүй гэрээс гарсан, тэр үед Б , Ц  нар хамт гарсан. Тэд нар гадаа маргалдаад байх шиг байсан. Би хэсэг байж байгаад араас нь гарч харахад Г.Г  Ц  луу дайраад байсан ба харанхуйд сайн харагдаагүй. Ямар ч байсан цохиж аваад байх шиг байсан. Сүүлдээ Э.У  нь Г.Г д цохиулсан гээд байсан ба С.Г , Г.Г  нарыг явсны дараа Э.У ыг орж ирэхээр нь харахад хамарнаас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-17-19 тал/,

Гэрч А.Ц ын өгсөн: “...Би Г  ахыг та намайг тавиач гээд хэлэхэд С.Г  ах намайг тэвэрч байгаад тавьсан. Тэгээд би эргэж хараад эхнэр лүүгээ харахад Г.Г  манай эхнэрийг үснээс нь зулгааж толгой руу нь цохиж байсан. Тэгээд би эхнэрлүүгээ явж очих гэтэл С.Г  ах намайг явуулахгүй нэг удаа хавсарч унагаагаад байсан. Тэр үед Г.Г  байхгүй болчихсон байсан. Тэгээд би цагдаа дуудна гэхэд тэд нар бүгд яваад өгсөн. Эхнэр дээрээ очиход эхнэрийн маань хамарнаас цус гарсан, хамар нь муруйсан, толгой нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-20-22/,

       Шүүгдэгч Г.Г ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “У ын нөхөр Ц  надад 20000 төгрөгний өртэй байсан ба мөнгөнөөс болж 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Цолнмонбаатартай муудалцсан чинь түүний эхнэр У  дундуур орж хэрүүл хийсэн. Би Э.У ын нүүр лүү цохиж гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, буруугаа ойлгож, гэмшиж байна. Би дахин ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,

Хохирогч Э.У ын биед зүүн зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай дүгнэлт /хх-27-28 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Хэрэг үйл баримт болсон шалтгаан, үйлдлийн талаар хохирогч Э.У , гэрч П.Э , А.Ц  нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Г.Г ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хохирогч Э.У ын нүүрэн тус газар цохисон үйлдлийг шууд гэрчилсэн, агуулгын хувьд зөрөөгүй байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.У ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Г ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Г ын үйлдэл идэвхтэй, хохирогч Э.У ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Г.Г ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Э.У  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээтэй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалд 4500000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа шүүхэд ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад хохирогчийн эмчилгээ оношлогоотой холбоотой зардалд /150000, 153600, 20000, 20000, 43600, 21000, 8000/ 416200 төгрөг, эмчилгээ оношлогоонд явах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотой гарсан зардалд /40000, 30000, 20000, 20000, 15000, 56750, 21000, 24000, 6000, 6000/ 238750 төгрөг, нийт 654950 төгрөгийг шүүгдэгч Г.Г ас гаргуулан хохирогч Э.У д олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Г  нь хохиролд 200000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг хасаж, одоо 454950 төгрөгийн төлбөртэй гэж үзнэ.

Хохирогчийн шүүхэд ирүүлсэн баримтад Авзага фармын 153600 төгрөгийн зарлагын баримт, Медипас эмнэлгийн 20000, 150000 төгрөгийн үзлэгийн хуудас давхардаж ирсэн байгааг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох /4500000-654950/ 3845050 төгрөгийг хэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Г ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Г  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 38-41 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г  нь ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн БаянАгт сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500000 төгрөгөөр торгож шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овогт Г.Г ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Г.Г ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч Г.Г д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгийг сар бүр 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сараар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г д сануулсугай.

  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-дзаасныг баримтлан шүүгдэгч Г.Г ас 454950 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.У д олгож, шүүхийн хэлцэхгүй орхисон 3845050 /гурван сая найман зуун дөчин таван мянга тавь/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

  5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД