Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 46

 

2017 оны 01 дүгээр сарын 19           Дугаар156/ШШ207/00046                           Хэрлэн сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Хэргийн индекс: 156/2016/00667/И
 
     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
          Нэхэмжлэгч: Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
         Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 7-07 тоотод оршин суух  Боржигон овогт Сундуйсүрэнгийн Отгондарь /РД: СД75090602/-д холбогдох,         
       Албадан саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
“Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 7-07 тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй Сундуйсүрэн овогтой Отгондарь нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр согтуугаар цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн зөрчлөөр албадан саатуулагдсан ба саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү” гэжээ. 

 Хариуцагч С.Отгондарь нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Миний бие Сундуйсүрэн овогтой Отгондарь нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эрүүлжүүлэгдсэн нь үнэн. 4150 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.

  Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад     
      ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч С.Отгондариас албадан саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч С.Отгондарь нь уг мөнгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
          
             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 1. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй С.Отгондариас албадан саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нь С.Отгондарь нь 4150 төгрөгийг төлөхөөр хүлээн  зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага болох Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь улсын төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                                    ШҮҮГЧ                                    Ж. БОЛДБААТАР