Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 135/шш2017/00075

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2017/00029/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******-ын хүсэлттэй,

 

"Төрсөн он тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 1956 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 1981 оны шинэчилсэн бүртгэлд манай эхнэр намайг бүртгүүлэхдээ цаасан гэрчилгээ үрчийсэн байсан тул сайн харагдахгүйн улмаас 1957 онд төрсөн гэж бүртгүүлсэн байсан. Түүнээс хойш залруулаагүй өнөөдрийг хүрсэн тул 1956 онд төрсөн болохыг минь тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.******* нь төрсөн он тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.      

 

Д.******* нь 1956 онд төрсөн болох нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/014077 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх, гэрч Н.Өнөрцэцэгийн “... Бид хоёр 1980 онд гэр бүл болсон. Манай нөхөр Д.******* хөдөөгүүр ажилтай явсан байх үед буюу 1981 онд цаасан гэрчилгээг солих шинэчилсэн бүртгэл явагдсан. Тухайн үед би Дархан хорооны байранд очиж шинэчилсэн бүртгэлд хамрагдаж бүртгүүлэхдээ нөхрийн цагаан гэрчилгээ нугалагдаж үрчийсэн, бичиг нь сайн харагдахгүй байсан учир төрсөн оныг нь 1957 он гэж бүртгүүлж, ногоон гэрчилгээг нь авсан. Уг нь 1956 онд төрсөн” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Д.*******ийг 1956 онд төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

D:Bvv ustga-shiidver-ontsgoi ajillagaa-tursun on togtoolgoh

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД: ******/-ыг 1956 онд төрсөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын   тэмдэгтийн   хураамжийн   тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.2-д  зааснаар  хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ