Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2017/00075

Дархан-Уул аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2017/00029/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 32-55 тоотод оршин суух Тайжууд овогт Дамбын Баттөр /РД: ТЗ57122712, утас: /95344612-ын хүсэлттэй,

 

"Төрсөн он тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Хүсэлт гаргагч Д.Баттөр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 1956 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 1981 оны шинэчилсэн бүртгэлд манай эхнэр намайг бүртгүүлэхдээ цаасан гэрчилгээ үрчийсэн байсан тул сайн харагдахгүйн улмаас 1957 онд төрсөн гэж бүртгүүлсэн байсан. Түүнээс хойш залруулаагүй өнөөдрийг хүрсэн тул 1956 онд төрсөн болохыг минь тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Баттөр нь төрсөн он тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.      

 

Д.Баттөр нь 1956 онд төрсөн болох нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/014077 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх, гэрч Н.Өнөрцэцэгийн “... Бид хоёр 1980 онд гэр бүл болсон. Манай нөхөр Д.Баттөр хөдөөгүүр ажилтай явсан байх үед буюу 1981 онд цаасан гэрчилгээг солих шинэчилсэн бүртгэл явагдсан. Тухайн үед би Дархан хорооны байранд очиж шинэчилсэн бүртгэлд хамрагдаж бүртгүүлэхдээ нөхрийн цагаан гэрчилгээ нугалагдаж үрчийсэн, бичиг нь сайн харагдахгүй байсан учир төрсөн оныг нь 1957 он гэж бүртгүүлж, ногоон гэрчилгээг нь авсан. Уг нь 1956 онд төрсөн” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Д.Баттөрийг 1956 онд төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

D:Bvv ustga-shiidver-ontsgoi ajillagaa-tursun on togtoolgoh

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар хүсэлт гаргагч Тайжууд овогт Дамбын Баттөр /РД: ТЗ57122712/-ыг 1956 онд төрсөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын   тэмдэгтийн   хураамжийн   тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.2-д  зааснаар  хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ