| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0102/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 109
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А т холбогдох 163/2020/0102/Э индекстэй, 2015000340072 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар оршин суух, урьд өмнө 2 удаагийн шийтгэлтэй,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар Ч.А ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар Ч.А ыг 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг тус тус багтааж нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, Ш овогт Ц.А /РД: ОМ82111214/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газраас иргэн С.С ын 4 тооны үхрийг хулгайлж 2.200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000340072 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч С.С ын өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөо Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын А гэх газраас 4 тооны үхэр алдсан... алдсан өдрөөс хойш хэд хоног Баруун сумын Хангал өртөө, Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сумдын нутгаар хайж яваад олоогүй. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Т манайд ирж чиний алдсан үхэртэй адилхан тооны үхэр айлд байна гэж хэлсэн... Т ыг дагуулан А ынд очиж үхрээ олж авчирсан. Миний алдсан малыг А гэртээ аваачиж маллаж байхдаа Б тэр хавийн айлуудад худалдаж авсан гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Ч.Ж ын өгсөн: “... .А тай цуг өвөлжиж байсан Б гэж дууддаг залуу Хятад улсад үйлдвэрлэсэн шинэ мотоцикль унаад гурван улаан халзан нэг ягаан зүсмийн үхэр, нийт тооны үхрийг тууж явахдаа тааралдсан. Би тухайн үед тооны үхрийг хэний үхэр вэ гэж асуухад Ц.А ах хүнээс өрөндөө авсан гэж ярьж байсан... Т , Ж гэх залуучууд над дээр ирж Б ын тууж явсан тооны үхрийг зүсээр нь сураглахад би Ц.А , Б 2-ын хонины захад байхыг нь зааж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Д.Н ийн өгсөн: “... А нь өрөндөө үхэр авна гээд явлаа гэж Б ярьж байсан юм... тэр 4 үхэр Б , А нарын үхрүүд биш, Б гэх айлд угаасаа үхэр байдаггүй, харин А ынх үхэртэй гэхдээ тэдний үхрүүд биш....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Б.Т ын өгсөн: “... Б гэх залуугаас ухна авах гээд очсон... тэдний гадаа очиход С ын алдсан гэх 4 тооны үхэртэй адил зүсмийн 4 тооны үхэр гадаа нь байсан. Би энэ ямар учиртай үхэрнүүд вэ гэж Б аас асуухад А ахын авчирсан үхэрнүүд байгаа юм гэж хэлсэн... би С ын хамт А ынд очиход С ын алдсан 4 тооны үхэр мөн болж таарсан. Бид 2 тэр 4 үхрээ аваад С гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б ын өгсөн: “... би А аас 4 үхэр ямар учиртай үхэрнүүд вэ гэж асуухад хүнээс авлагандаа авсан, ийш тийшээ гүйгээд алга болж магадгүй эндээ ээрээд харж байгаарай гэж хэлж байсан... Т ах, С гэх хүнтэй хамт ирээд С гэх хүн тэр 4 үхрийг миний үхэр байна гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Б.Г гийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр А хүнээс авлагандаа үхэр авчирна гэж өглөө гараад оройн 23 цагийн үед үхэрнүүд авчраад малын хашаанд хашсан. Маргааш өглөө нь босоод харахад малын хашаанд 4 тооны үхэр хашсан байсан... хэд хоногийн дараа Т ах С гэх хүнтэй хамт ирээд тэр 4 үхрийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Н.С гийн өгсөн: “... би 2018 онд адуу алдаад олоогүй юм. харин тухайн үед ийм үхэр алдсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Яллагдагчаар Ц.А ын өгсөн: “... Би одоо он сар өдөрөө сайн санахгүй байна. Би гэрээсээ гараад Орхон аймаг руу орж аав, ээж дээрээ оччихоод буцаад гэрлүүгээ ирж явах замд А гэх газрын аманд уг 4 тооны үхэр байсан. Тэгээд би хараад С гэж дууддаг залуугийн алдсан үхэр байна гэж бодоод гэрлүүгээ харьсан. Тэгээд тухайн өдрөөс хоёр хоногийн дараа гэрийнхээ хойд талын Х гэх газраас ус авж байхад нөгөө 4 үхэр ирчихсэн байсан. Тэгээд эхнэртээ би болсон явдлын талаар хэлж С ахын үхэр байна гэж хэлэхэд мөн ч юмуу биш ч юмуу чи яаж мэдэж байгаа юм гэж надад хэлсэн. Би тухайн үед мөн байна аа зүс нь таарч байна гэж хэлээд Хүн чулуут гэх газрын баруун өөд жалга руу явчихсан байсан үхрийг орой нь туугаад гэртээ авчирч хонины хашаанд хашсан. Тэгээд тухайн 4 тооны үхэрнүүдийг маллаад 10 хонож байхад эзэн нь гээд Ж, Т гэх нутгийн залуу нар ирээд нөгөө 4 үхэрнүүдийг бэлчиж байхад нь туусаар манай гэрт аваад ирсэн. Тэгээд надад хэлэхдээ энэ манай үхэр байгаа юм хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би С гэж хүний үхэр юм байна гэж бодоод би хараад маллаад байсан юмаа гэж хэлээд явуулсан. Түүнээс би мал хулгай хийгээгүй С гэж хүний үхэртэй андуураад авчихсан байсан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 41-42 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 2.200.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газраас иргэн С.С ын 4 тооны үхрийг хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.
Иймд шүүгдэгч Ц.А ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн
17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Энэ гэмт хэргийн хохирогч С.С д 2.200.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон биүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Ц.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН