Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 111

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч Д.Сүрэнхор, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Л.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ц д холбогдох эрүүгийн 2015001290063 дугаартай, 163/2020/0092/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Х овогт Л.Ц.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ц ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц ы өгсөн: Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байгаад 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. Эмч намайг боолтоо хийлгэж дуустал наад орон дээрээ ганц хоёр хоноорой гэсэн. Тэгээд өдөр нь боолгочихоод орой нь 103 дээр очиж тариа хийлгээд хувцас солих өрөөнд хэвтэж байсан. Өөрийнхөө хэвтэж байсан өрөөнөөс оо, сойз, гарын саван, алчуураа авах гэж орсон. Шүүгээн дээр гар утас байхаар нь аваад гарсан нь үнэн. Хохирогч бид хоёрын орны голын шүүгээн дээр утас байсан. Хохирлоо төлнө гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015001290063 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Л.Ц  нь 2020 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 07 номерын өрөөнд хэвтэн эмчилгээ хийлгэж байсан иргэн Д.С ын “Samsung G7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.С ын өгсөн: “Би Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 7 номерийн өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 06 цагийн үед “Samsung G7” загварын гар утсаа хулгайд алдсан юм. ...Тухайн үед мэс заслын тасагт хэвтэж байгаад гарсан гэх Булган аймгийн Бугат сумын Дундатын гол гэх газарт амьдардаг гэх зүс таних хүн манай өрөөний тэр хавиар яваад байсан юм. Тэр хүн хонох газар байхгүй гээд эмнэлгийн коридорт унтаад байсан юм. ...Тэгээд тэр хүнийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олж уулзахад шал согтуу байсан ба миний гар утсыг авсан, чиний гар утсыг Орхон аймагт зүс таних хүнд зарсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг/хх-6-7/,

Гэрч Б.Э ийн өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагаас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 09 цагийн хооронд ээлжтэй байсан. Өглөө 7 цагийн үед тариа тарих гэж Д.С ын өрөөнд ороход “тавиур дээр байсан гар утах байхгүй байна” гэж надад хэлэхээр нь мэдсэн. Ээлжинд гарч байх шөнө 9 номерийн өрөөнд шөнийн 3 цаг 30 минутын үед хүн чанга, чанга яриад байхаар нь ортол Ц  гэх манайд хэвтэж байсан хүн гадны хувцастай орж ирээд хэвтэж байгаа хүнтэй хоорондоо юм яриад сууж байсан. Тэгэхээр нь би Ц аас “юу хийж яваа юм бэ” гэж асуухад “өвдөөд энэ хүнээс өвчин намдаах лаа авсан юм” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-9-10/,

Гэрч Х.Б гийн өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 7 цагийн тариа хийж яваад Д.С ын гар утас алга болсон гэдгийг мэдсэн. Тухайн үед хажуу талд хэвтэж байсан хүний гар утсаар Д.С ын гар утас руу залгаж үзэхэд дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан ба тухайн өрөөнд дуугарахгүй байсан. Нэг өрөөнд хэвтэж байсан Ж  гэх хүн надад хэлэхдээ шөнө орны хөлд нэг дээлтэй хүн зогсож байсан. Би тухайн хүнээс “юун хүн бэ” гэж асуухад сахиур байна гэхээр нь “юун сахиур вэ, гар” гэхэд гараад явчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12/,

Гэрч Л.Т ын өгсөн: “...Ц  нь 2020 оны 03 дугаар сарын 22ны орой 22 цаг 30 минутын үед мэс заслын тасгийн эргэлтийн хаалганы сандал дээр сууж байсан юм. Би “юу хийж байгаа юм” гэж асуутал “миний гар өвдөөд эм тариа асуух гээд явж байна” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-13 тал/,

Гэрч Б.М ын өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 23-ны өглөө үүрээр буюу 5 цагийн үед миний хэвтэж байсан өрөөнд гадны дээлтэй хүн орж ирээд эхнэр бид хоёроос өвчин намдаах эм асуугаад явсан юм. ...Тэр хүн хар ногоон өнгийн дээлтэй, ноосондуу малгайтай, 50 орчим насны, хоёр гар нь боолттой зүс таних хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-14/,

Гэрч С.Ж ын өгсөн: “...утас хулгайд алдагдсан шөнө 04 цагаас хойш яг хэд болж байсныг хараагүй, миний орны хөлд харанхуйд дээлтэй 50 орчим насны гарны хуруу хэсгээрээ боолттой хүн зогсож байхаар нь “юун хүн бэ” гэж асуухад дээлтэй хүн “сахиур байна” гэхээр нь би өрөөнөөс гар гээд гаргаж байсан юм. Мэс заслын тасагт хэвтэж байсан Ц гэж хүн кордорт хоносон талаар сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Хохирлын үнэлгээ тогтоосон Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №210001 дугаартай: “2016 онд үйлдвэрлэгдсэн Samsung G7 загварын гар утас 380000 төгрөг” гэх дүгнэлт /хх-2428/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Ц ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Санал нийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед өөрийн гэсэн мөнгөгүй, байсан мөнгөө эмчилгээнд зарцуулчихсан байсан. Тэгээд архи уух санаатай мөнгө олдохгүй байсан. Тухайн үед гар маань өвдөөд өвчин намдаах эмэнд намдахгүй байсан юм. Тэр өрөө рүү аяга ус уух гээд орсон боловч өвчтөнгүүд нь унтацгааж байсан ба шүүгээн дээр нэг гар утас ил байсан болохоор авчихсан юм. Би энэ хулгайн хэргийг үүрийн 4-5 цагийн үед үйлдсэн. Гар утсыг аваад шууд эмнэлгээс гараад Орхон аймаг руу явах такси хүлээж байгаад суугаад Эрдэнэт орж Төгөл гэх дэлгүүрийн урд талд зүс үл таних хүнд 30000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх36-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Ц ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэг, үйл баримт болсон шалтгаан нөхцөлийн талаар хохирогч Д.С , гэрч Б.Э , Х.Б , Б.М , С.Ж , Л.Т  нарын өгсөн мэдүүлгээр нотлогдсон байх бөгөөд хохирогч Д.С ын “...Тухайн үед мэс заслын тасагт хэвтэж байгаад гарсан гэх Булган аймгийн Бугат сумын Дундатын гол гэх газарт амьдардаг гэх зүс таних хүн манай өрөөний тэр хавиар яваад байсан юм. Тэр хүн хонох газар байхгүй гээд эмнэлгийн коридорт унтаад байсан юм” гэх, гэрч С.Ж ын “...Мэс заслын тасагт хэвтэж байсан Ц  гэж хүн коридорт хоносон талаар сонсож байсан...” гэх, гэрч Л.Т ын “...Ц  нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны орой 22 цаг 30 минутын үед мэс заслын тасгийн эргэлтийн хаалганы сандал дээр сууж байсан юм. Би “юу хийж байгаа юм” гэж асуутал “миний гар өвдөөд эм тариа асуух гээд явж байна” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх /хх-64-69 тал/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Л.Ц  нь хулгай хийх зорилгоор үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр буюу Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн байранд нэвтэрч орсон нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Л.Ц ы үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Л.Ц ы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гар утасны үнэ 380000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрч гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авсан хэдий ч хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч Л.Ц аас 380000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С т олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Ц ы бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Л.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ц ы хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 39-57, 71-75 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол болон шийтгэвэрийн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Л.Ц ы энэ төрлийн гэмт хэрэгт болон захиргааны зөрчилд шийтгүүлж байсан, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт ганц биеэр амьдардаг,  хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдан тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон, эрхэлсэн тодорхой ажилгүй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч Л.Ц  нь хөлдөлтийн улмаас хуруунуудаа тайруулж, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон /хх-75 тал/ байх ба хөдөлмөрийн чадвараа 69 хувиас дээш алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй юм.

Иймд шүүгдэгч Л.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Ц ы 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Л.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Л.Ц ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Л.Ц ы цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Л.Ц д оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Ц аас хохиролд 380000 /гурван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ... оршин суух Д.С-т олгосугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэнэд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Ц д авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД