| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00602/И |
| Дугаар | 63 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 63
2017 оны 01 дүгээр сарын 24 156/ШШ2017/00063 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00602/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Хийдийн 1-02 тоотод оршин суух Олхонуд овогт Бүдширийн Сарантуяа /РД: СЭ84121469/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг Баянзүрх багт оршин суух Алагадуун овогт Цэвээний Баярсайхан /РД: СШ74082316/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б. Сарантуяа, хариуцагч Ц. Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Сарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 онд Ц.Баярсайхантай гэр бүл болсон. 2004 онд Б.Мөнхбүжин охин төрсөн ба бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2004 онд салж тус тусдаа амьдарч байна. Бид эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн маргаангүй, охин маань эцэг Ц.Баярсайханы асрамжид байдаг болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Сарантуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие 2003 онд Ц.Баярсайхантай гэр бүл болсон. 2004 онд Б.Мөнхбүжин охин төрсөн ба бидний зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2005 онд салж тус тусдаа амьдарч байна. Бид салаад 7 жил болж байна. Бидний эд хөрөнгө хүүхдийн тэтгэлгийн маргаангүй охин маань эцэг Ц.Баярсайханы асрамжид байдаг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү...Бид хоёр салаад 9 жил болж байна. Би нөхрөөсөө салаад өөр хүнтэй суусан. Тэр хүнтэйгээ хамт амьдраад 7 жил болж байна. Охин Мөнхбүжинг эцгийнх нь асрамжид өгнө гэв.
Хариуцагч Ц. Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б. Сарантуяагийн шүүхэд гаргасан нэхмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2000 онд анх танилцаж байсан. 2004 онд гэр бүл болж нэг гэрт орсон. Бид хоёрын дундаас 2004 онд нэг хүүхэд гарсан. Хоорондоо таарч тохирохгүй болохоор салсан. Манай хүн өөр хүнтэй болсон. Тэгээд бид хоёр салсан. Одоо Мөнхбүжин охин маань миний асрамжинд байдаг. Цаашид би охиноо өөрийн асрамжинд авна.
Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Олхонуд овогт Бүдширийн Сарантуяа нь хариуцагч Алагадуун овогт Цэвээний Баярсайханд холбогдулан гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Б.Сарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б. Сарантуяа, хариуцагч Ц. Баярсайхан нар нь 2004.10.13-нд гэр бүл болж тэдний дундаас 2004.09.14-ний өдөр охин Б. Мөнхбүжин нь төрсөн байх ба зохигчид нь 2005 оноос хойш зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан тус тусдаа амьдрах болсон байна.
Одоогоор нэхэмжлэгч Б.Сарантуяа нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон байна.
Хариуцагч Ц. Баярсайханы хувьд нэхэмжлэгч Б. Сарантуяагийн гэрлэлт цуцлуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд харин охин Мөнхбүжингээ төрсөн цагаас хойш өөрийн асрамжинд байгаа тул хүүхдийн асрамжийг өөр дээрээ тогтоолгох хүсэлтээ илэрхийлж байна. Нэхэмжлэгч Б. Сарантуяагийн хувьд ч хариуцагчийн энэхүү хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч байна.
Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар ямар нэгэн маргаангүй байгааг дурдах нь зүйтэй юм
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Олхонуд овогт Бүдширийн Сарантуяа /РД: СЭ84121469/, хариуцагч Алагадуун овогт Цэвээний Баярсайхан /РД: СШ74082316/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар нэхэмжлэгч Олхонуд овогт Бүдширийн Сарантуяагийн 2004.09.14-ний өдөр төрүүлсэн охин Б.Мөнхбүжин /РД: СР04291401/-г эцэг Ц.Баярсайханы асрамжинд үлдээсүгэй.
3.Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар ямар нэгэн маргаангүй бөгөөд нэхэмжлэгч Б. Сарантуяа нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б. Сарантуяаг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР