Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 65

 

2017 оны 01 дүгээр сарын 24                  Дугаар156/ШШ2017/00065                           Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00696/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
    Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрдэн сумын 2 дугаар багийн Булгийн 5-20 тоотод оршин суух, Цагаан овогт Дамдины Гансүх /РД: СА56111811/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Гансүх, нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гансүх нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Би Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл малчнаар, 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэгдлийн халуун усны эрхлэгч, слесариар, 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд тус нэгдлийн төвийн тасгийн эрхлэгчээр, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тэжээлийн цехийн операторч, машинистаар, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд уурын зууханд механикаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд  сэлбэгийн няраваар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр гэж байдаггүй байсан учраас тушаалууд дутуу байгаа юм. Халагдсан тушаалууд байхгүй учраас Нийгмийн даатгалын газраас ажиллаж байсан байдлаа тогтоолгож ирэх шаардлага гэж хэлсэн. Иймээс миний ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 7-8, 9, 15, 16, 18-21/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Гансүх нь Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 6 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 11

дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэгдлийн халуун усны эрхлэгч, слесариар, 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд тус нэгдлийн төвийн тасгийн эрхлэгчээр, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Тэжээлийн цехийн операторч, машинистаар, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд уурын зууханд механикаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд  сэлбэгийн тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д. Гансүх нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 

Нэхэмжлэгч Д.Гансүх нь Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 6 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэгдлийн халуун усны эрхлэгч, слесариар, 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд тус нэгдлийн төвийн тасгийн эрхлэгчээр, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Тэжээлийн цехийн операторч, машинистаар, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд уурын зууханд механикаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд  сэлбэгийн няраваар тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолт (хх-ийн 4 тал), Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1980 оны 128 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 5 тал), Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1981 оны 18 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 6 тал), Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1982 оны 95 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 7 тал), Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1982 оны тушаалын хуулбар (хх-ийн 9 тал), Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1985 оны 47 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 10 тал), Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1986 оны 96 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 11 тал), Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1987 оны 69 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 12 тал), Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1980 оны 12 дугаар сарын 160 дугаартай тушаалын хуулбарууд (хх-ийн 13 тал) зэрэг болно.

Хүсэлт гаргагч Д.Гансүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 6 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэгдлийн халуун усны эрхлэгч, слесариар, 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд тус нэгдлийн төвийн тасгийн эрхлэгчээр, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Тэжээлийн цехийн операторч, машинистаар, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд уурын зууханд механикаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд  сэлбэгийн няраваар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цагаан овогт Дамдины Гансүх /РД: СА56111811/-ийг Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 6 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэгдлийн халуун усны эрхлэгч, слесариар, 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд тус нэгдлийн төвийн тасгийн эрхлэгчээр, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Тэжээлийн цехийн операторч, машинистаар, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд уурын зууханд механикаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд  сэлбэгийн няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БОЛДБААТАР