| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0107/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2020-05-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | 163/2020/0107/Э |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 116
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч П.Шижиртуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх,
шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ш од холбогдох 163/2020/0107/Э индекстэй, эрүүгийн 1915006060085 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, оршин суудаг, ял шийтгэлгүй, Б овгийн Б.Ш.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь Булган аймгийн цагдаагийн газрын ... сум дахь
Цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаагаар ажиллаж байх үедээ 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн М.С г Булган аймгийн ... сумын нутгаас хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж Зөрчлийн тухай хууль уншуулж Зөрчлийн тухай хуульд зааснаар 300 000 төгрөгөөр торгож байна гэж ойлгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 300,000 төгрөг албан тушаалын байдлаа ашиглаж шилжүүлэн авсан,
2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Булган аймгийн ... сумын нутагт зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн, тээвэрлэж явсан гэж иргэн А.А ийг Зөрчлийн тухай хууль уншуулж Зөрчлийн тухай хуульд зааснаар 300, 000 төгрөгөөр торгож байна гэж ойлгуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 300,000 төгрөг албан тушаалын байдлаа ашиглаж шилжүүлэн авсан,
2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1 тооны хонь 130,000 төгрөгөөр худалдан авна, 100,000 төгрөгийг нь 2 хоногийн дараа үлдсэн 30,000 төгрөгийг нь 2019 оны 10 дугаар сараас өгнө гэж хууран, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1 тооны хонь авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915006060085 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч М.С гийн өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн **-** ОРО улсын дугаартай портер маркийн машинтайгаа өөрийн хүү Д.О болон охин Д.Д гийн найз залуу болох Б нарын хамтаар Булган аймгийн ... сумын нутаг Хужрын голын наад талд байх ууланд очиж эмийн ургамал түүсэн юм. Тэгж байгаад унасан гишүү мод ачаад явъя гэж бодож байсан. Гэхдээ яг ачаагүй байсан ба хугарчихсан хожуул мод хөрөөдөөд байж байхад ... сумын Засаг даргын тамгын газрын хүмүүс болон сумын цагдаа нар шалгалтаар ирсэн. Тэгсэнээ машиндаа суугаад араас дагаад яв гэж хэлсэн тэгээд уулнаас буугаад мод ачсан машины хажууд очоод зогссоноо энд зогсож бай гээд машины түлхүүрийг цагдаа аваад уул руу явсан тэгснээ удалгүй ирээд уул руу гараад мод ачаад ир гээд нэг хүнтэй хамт намайг явуулсан. Ууланд очиход бэлтгэсэн мод байсан тэр модыг манай машинд ачаад ... сум руу явсан. Надтай хамт хөх өнгийн 3 портер машин ирсэн. Миний машинд ачсан модыг цагдаагийн байрны хашаанд машинтай нь хамт оруулсан. Ингээд ... сумын цагдаа Ш надад хууль уншуулсан. Хуулин дээр хууль бусаар мод бэлтгэхийг завдсан бол 300 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна гэж бичсэн байсан. Ш цагдаа намайг аймаг руу авч явна мэдэгдсэн байгаа гэхээр нь эгчийгээ энд нь торгож болдоггүй юмуу эгч нь мод ачаагүй юм чинь дээ гэсэн чинь та нүдэн дээр мод бэлтгээд хөрөөдөж байсан биз дээ гэхээр нь эгчийнх нь буруу эгч нь дахин мод бэлтгэхгүй ээ ер нь ч ингэж мод бэлтгэж байгаагүй гэсэн чинь та маргааш ир гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш нь ... сумын цагдаагийн хэсэг дээр очсон чинь Ш цагдаа байгаагүй утсаар нь асуусан чинь аймгийн төв дээр явж байна гэсэн тэгээд орой нь 19 цагийн үед Ш цагдааг ирсэн юм болов уу гээд цагдаагийн хэсэг дээр очиход Ш цагдаа аймгаас дөнгөж ирсэн байсан түүнтэй уулзсан чинь надад дахин хууль уншуулаад 300.000 төгрөг олоод ир торгоно гэж хэлэхээр нь би за гэж хэлээд Орхон аймаг руу явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа охин Д.Д гийн Хас банкин дахь хадгаламжийг нь хаагаад 1.400.000 орчим төгрөг аваад энэ мөнгөнөөс Ш цагдаад торгуулйн мөнгө гэж 300.000 төгрөгийг өгсөн чинь за би таныг юу юугүй аймаг руу ачаагүй шүү эндээ ингээд шийдлээ шүү гэхээр нь би баярлалаа гэж хэлээд өөрийнхөө машиныг аваад явсан... Ш цагдаа намайг торгож байна гэж худал хэлж авсан явдалд гомдолтой байна энэ мөнгөө буцааж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Хохирогч А.А ын өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 20-оор өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан хадлан дуусаж байсан юм, мод бэлтгэж зарчих санаатай өвөөгийнхөө портер маркийн машиныг найз Э.О аар бариулаад “Б” гэх газраас мод бэлтгээд буцаж явж байгаад “Цагаан даваа” гэх газарт машин маань бензингүй болчихоод зогсож байхад ... сумын цагдаа Б.Ш приус-20 маркийн машинтай ирснээ мод бэлтгэх гоожин байгаа юу гэж асуусан байхгүй гэсэн чинь манай найз Э.О ын жолооны үнэмлэхийг аваад маргааш 09 цагт ажил дээр ирээрэй гэж хэлсэн. Маргааш нь ... сумын Цагдаагийн хэсэг дээр очиж Б.Ш цагдаатай уулзсан чинь яваад хуулиа уншаад ир гэж хэлээд гаргасан бид 2 явж байгаад хууль олдохгүй байна гэж хэлээд Б.Ш цагдаа бид хоёрыг тус бүр 300.000 төгрөгөөр торгоно мөнгөө өнөөдөр аваад ирээрэй тэгэхгүй бол Булган аймаг руу шилжүүлнэ шүү мөнгөө өнөөдөр аваад ир энэ мөнгийг чинь аймаг руу би өөрөө шилжүүлдэг юм гэж хэлсэн. Тэгээд бид 2 гараад би Б гэдэг морь уядаг танил ах руугаа мөнгөний хэрэг гарсан та надад 600.000 төгрөг зээлээч 2-3 хоногоос өгнө гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд Э.О ын ээжийнх нь Хаан банкны дансаар шилжүүлэн авсан надад өөрт маань мөнгөний хэрэг гарсан учраас 300.000 төгрөгийг цаашаа хийгээд үлдсэн 300.000 төгрөгийг нь Б.Ш цагдаад өгөхөөр болоод бид 2 хамт Цагдаагийн хэсэг рүү очоод Б.Ш цагдаатай уулзаад ахаа би 300.000 төгрөг олсон гэсэн чинь үлдсэн мөнгийг удаахгүй өгөөрэй гэж хэлсэн гэхдээ би түүнд үлдсэн 300.000 төгрөгийг өгөөгүй надтай ч дахин уулзаагүй... мөнгө авсныхаа дараа Б.Ш цагдаа надаас хонь зарах хүн байна уу гэхээр нь шүдлэн хонь байгаа 130.000 төгрөгөөр зарна гэсэн чинь чи маргааш нядлаад аваад ирээрэй 100.000 төгрөгийг нь 2 хоногийн дараа үлдсэн 30.000 төгрөгийг нь 2019 оны 10 дугаар сараас өгнө гэж хэлсэн боловч хонины 130.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл надад өгөөгүй залилсан. Би Ш цагдаагаас торгуулийн мөнгө гэж авсан 300.000 төгрөг, хонины мөнгө гэж 130.000 төгрөг нийлээд 430.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч Г.О ийн өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сард байхаа өдрийг нь сайн санахгүй байна сумын захиргааны хажууд О гэж залуугийн ээж Ж нь надтай таараад танай цагдаа Б.Ш од А гэж хүүхдийг торгосон байна гэтэл мөнгийг нь бэлнээр авчих шиг боллоо гэж хэлэхээр нь би энэ асуудлаар цагдаа Б.Ш той уулзаад ямар асуудлаар хүнийг 300.000 төгрөгөөр торгоод байгаа юм бэ гэж асуухад би хүнээс мөнгө аваагүй торгоогүй тийм юм байхгүй гэхээр нь хүнээс гомдол ирсэн байгаа шүү ийм асуудал дахин гаргаж болохгүй гэж хэлээд өнгөрсөн. Мөн А оос мөнгийг нь дараа өгнө гэж хэлээд нэг хонь авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, Гэрч Ч.Б ий өгсөн: “... Тахилын ар гэх газарт шалгалт хийсэн чинь М.Ө , Б.Б , мөн нэрийг нь мэдэхгүй настай эмэгтэй 3 мод бэлтгээд портер машин дээр ачиж яваад баригдсан байсан.... миний сонсож мэдсэн мэдээллээр бол мод ачиж явсан настай эмэгтэйг цагдаа Б.Ш 300.000 төгрөгөөр торгоод намар сумын Засаг даргын тамгын газрын өвсийг ачиж өгөөрэй гэж хэлээд явуулсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Гэрч П.Ж ийн өгсөн: “...Н.А надтай уулзаад Б.Ш цагдаа О бид 2-ыг тус бүр 300.000 төгрөгөөр торгоно гэнээ та Хаан банкны дансаа өгчихөө дансаар чинь хүнээс мөнгө авах гэсэн юмаа гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны ********** гэсэн дансаа өгсөн чинь удалгүй 600.000 төгрөг орж ирэхээр нь тэр мөнгийг нь аваад А т бэлнээр өгсөн. А надаас мөнгөө аваад Э.О ын хамт цагдаа бид 2-ыг 300.000 төгрөгөөр торголоо 600.000 төгрөгөөр торгох гэж байснаа болилоо гэж хэлсэн гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-55 дугаар хуудас/,
Гэрч Э.О ын өгсөн: “...А.А бид 2 хамтдаа ... сумын цагдаа дээр очсон чинь Б.Ш цагдаа өрөөндөө ганцаараа байсан. Бид хоёрт хууль уншуулсан. Тэр хуулийн номон дээр зөвшөөрөлгүй мод бэлтгэвэл 300 нэгжээр торгоно гэж заасан байсан. Ингээд сумын цагдаа Б.Ш бидэнд хандаж өнөөдрийн дотор мөнгөө олж ирэхгүй бол Булган аймгийн Цагдаагийн газарт хэргийг чинь шилжүүлнэ шүү гэж хэлсэн, тэгээд А.А нэг ах руугаа яриад 600.000 төгрөг авахаар болж манай ээжийн Хаан банкны дансаар мөнгийг шилжүүлж авсан. Тэгээд бид 2 сумын цагдаа дээр ахаа бид хоёр 300.000 төгрөг олчихлоо гэж хэлсэн чинь за тэгвэл эхлээд 300.000 төгрөгөөр өгчих дараа нь үлдсэн мөнгөө өгөөрэй гэж хэлсэн... сумын цагдаа Б.Ш бид хоёроос 300.000 төгрөг авчихаад А.А ийг нэг хонь зарчих гэж хэлэхээр нь маргааш нь хонио нядлаад авчирч Б.Ш од өгсөн мөнгийг нь 2-3 хоногийн дараа өгнө гэж хэлчихээд өнөөдрийг болтол өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Гэрч Д.А ийн өгсөн: “... ... сумын цагдаа Булган аймгаас ирээд ээжтэй албан өрөөндөө уулзсан намайг ээжтэй хамт өрөөнд нь орох гэсэн чинь намайг оруулахгүй цаашаа гээд байсан. Ээж уулзаж байгаад гарч ирэхдээ 300.000 төгрөгөөр торгуулахаар боллоо надад нэг хууль уншуулсан, намайг ер нь гайгүй харж үзээд 300.000 төгрөгөөр торгож байгаа гэнээ гэж хэлээд бид нар Орхон аймаг руу буцсан... дүү Д.Д гийн хадгаламжийг арга буюу 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хаалгаж ... сум руу ээжтэй цуг очоод ээж 300.000 төгрөгийг ... сумын цагдаад бэлнээр өгчихөөд гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
Гэрч Д.Д гийн өгсөн: “... ... сумын цагдаа 300.000 төгрөгөөр торгоно гэнээ гэж хэлээд ээж хүмүүсээс мөнгө хайгаад олоогүй... 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ээжтэй хамт Орхон аймгийн Хас банкин дээр очоод би хадгаламжаа хаалгаад энэ мөнгөнөөс ээж 300.000 төгрөгийг ... сумын цагдаад торгуулийн мөнгө гэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,
Гэрч Д.О ын өгсөн: “... ээжийг хууль бусаар мод бэлтгэсэн гээд ... сумын цагдаа 300.000 төгрөгөөр торгосон. Ээж энэ мөнгийг дүү Д.Д гийн Хас банкин дахь хадгаламжийг хаалгаж байгаад авч өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,
Гэрч Д.Н ын өгсөн: “... Манай ээж С над руу утсаар яриад надаас 300.000 төгрөг асуусан. Би тэр үед мөнгөгүй байсан болохоор мөнгө байхгүй яасан бэ гэж асуухад ээж нь Булган аймгийн цагдаад машинаа журамлуулчихсан торгуулийн мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа ээжтэй утсаар ярьсан чинь бага дүү Д гийн хадгаламжийг хааж мөнгийг нь аваад цагдаагийн торгуулийг төлсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б гийн өгсөн: “... ... сумын цагдаа Ш гэгч нь манай хадам ээж С г 300.000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Манай хадам ээж хүмүүсээс мөнгө асууж байгаад олдохгүй болохоор нь манай найз охин Д гийн хадгаламжийг хаалгаж 300.000 төгрөг аваад нөгөөдөр нь А эгчийн хамт ... суманд очиж цагдаад торгуулийн мөнгө өгөөд машинаа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,
Гэрч П.Б ийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна А.А надруу утсаар ярьснаа ахаа би мод ачиж яваад цагдаад баригдсан торгуулийн мөнгө өгөх гэсэн чинь мөнгө байхгүй байна та надад яаралтай 600.000 төгрөг өгөөч ээ би удаахгүй хонь мал зарчихаад өгнө гэхээр нь ахдаа дансаа өгчих гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.Ш ын өгсөн: “... Н.Б , Н.Ө , Н.С нарыг модтой машинтай нь аваад ... сумын Цагдаагийн хэсэг рүү явсан иргэн Н.Ө , Н.Б нарын материалыг харъяаллын дагуу Булган аймгийн Мэргэжпийн хяналтын газарт шилжүүлсэн. Харин иргэн Н.С 300.000 төгрөгөөр торгоно гэж зөрчлийн тухай хуулийг уншуулсан тэгээд 300.000 төгрөгийг нь бэлнээр өөрөө авсан энэ мөнгийг ар гэртээ бага насны 1 настай хүүхэддээ зарцуулсан. 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр өдрийг сайн санахгүй байна. Орхон аймгаас ... сум руу явж байгаад ... сумын модны захын ойролцоо мод ачсан байсан машиныг шалгахад О , А нар байсан ба жолооч О нь жолооны үнэмлэхээ үзүүлсэн ба модны зөвшөөрөл байгаагүй. Ингээд маргааш ирж уулзаарай гэж хэлээд явсан маргааш О , А нар ирж уулзахаар нь ачиж явсан модыг нь хаана байгааг асуухад зарчихсан гэж хэлэхээр нь би тэр хоёрыг 300.000 төгрөгөөр торгоно гэж хэлээд 300.000 төгрөгөөр торгож мөнгийг нь бэлнээр аваад ар гэртээ зарцуулсан. Тухайн үед манай том хүү 1 настай байсан эхнэр Э.М 5 сартай жирэмсэн байсан надад мөнгөний хэрэгцээ их байсан учраас араг буюу ийм үйлдэл хийсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /2-р хх-ийн 51-53 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 206 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ш нь Булган аймгийн цагдаагийн газрын ... сум дахь Цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаагаар ажиллаж байх үедээ 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн М.С г Булган аймгийн ... сумын нутгаас хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж Зөрчлийн тухай хууль уншуулж Зөрчлийн тухай хуульд зааснаар 300 000 төгрөгөөр торгож байна гэж ойлгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 300,000 төгрөг албан тушаалын байдлаа ашиглаж шилжүүлэн авсан, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Булган аймгийн ... сумын нутагт зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн, тээвэрлэж явсан гэж иргэн А.А ийг Зөрчлийн тухай хууль уншуулж Зөрчлийн тухай хуульд зааснаар 300, 000 төгрөгөөр торгож байна гэж ойлгуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 300,000 төгрөг албан тушаалын байдлаа ашиглаж шилжүүлэн авсан, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1 тооны хонь 130,000 төгрөгөөр худалдан авна, 100,000 төгрөгийг нь 2 хоногийн дараа үлдсэн 30,000 төгрөгийг нь 2019 оны 10 дугаар сараас өгнө гэж хууран, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1 тооны хонь авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
Иймд шүүгдэгч Б.Ш ын гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ш нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Шүүгдэгч Б.Ш ын гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан ба хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгуулийн ялыг сонгон, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм.
Шүүгдэгч Б.Ш од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон биүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Б.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН