| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00731/И |
| Дугаар | 67 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 67
2017 оны 01 сарын 25 өдөр Дугаар 156/ШШ2017/00067 Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00731/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хорооны 59 дүгээр байрны 1-9 тоотод оршин суух Сүхболдын Алтансүхэд (РД: СР 78102515) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"халаалт, цэвэр, бохир усны төлбөр, алданги, нийт 1 329 840 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: С.Алтансүх нь 2012 оны 01 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд халаалтын 364 230 төгрөг, цэвэр бохир усны 667 970 төгрөг, подвал засварын 49 500 төгрөг, суурь хураамжийн 16 500 төгрөг, алданги 221 640 төгрөг, нийт 1 329 840 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.(хх-ийн 1 тал)
Хариуцагч С.Алтансүх нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжилсэн 1 329 840 төгрөгнөөс Д.Эрдэнэцэцэгийн амьдарч байх хугацааны 333 445 төгрөгийн цэвэр ус, халаалтын мөнгө, ногдуулсан алданги 221 640 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хх-ийн 21 тал)
Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чулуунбаатар нь шүүхэд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч би, С.Алтансүхээс цэвэр бохир усны төлбөр, подвол засварын төлбөр, алданги, нийт 1 329 840 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Алтансүхтэй эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагынхаа 480 000 төгрөгөөс татгалзаж, 849 840 (найман зуун дөчин есөн мянга найман зуун дөчин) төгрөгийг С.Алтансүхээс гаргуулахаар харилцан тохиролцлоо. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 23 тал)
Хариуцагч С.Алтансүх нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Би “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чулуунбаатартай эвлэрэн хэлэлцэж 849 840 (найман зуун дөчин есөн мянга найман зуун дөчин) төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцлоо. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 23 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь, хариуцагч С.Алтансүхээс "халаалт, цэвэр, бохир усны төлбөр, алданги, нийт 1 329 840 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чулуунбаатар нь шүүхэд гаргасан халаалт, цэвэр, бохир усны төлбөр, алданги, нийт 1 329 840 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 480 000 (дөрвөн зуун наян мянган) төгрөгөөс татгалзаж, С.Алтансүхээс 849 840 (найман зуун дөчин есөн мянга найман зуун дөчин) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч С.Алтансүх нь 849 840 (найман зуун дөчин есөн мянга найман зуун дөчин) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч С.Алтансүхэд холбогдох, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, " халаалт, цэвэр, бохир усны төлбөр, алданги, нийт 1 329 840 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэрэгт зохигчид 849 840 (найман зуун дөчин есөн мянга найман зуун дөчин) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36 227 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 18 1135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18 1135 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч компанид, хариуцагч С.Алтансүхээс 18 1135 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-д тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ