Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 118

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

Шүүгдэгч О.О , Б.Ш , Б.Б , М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О , Б.Ш , Б.Б , М.Б нарт холбогдох эрүүгийн 2015000160095 дугаартай, 163/2020/0110/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогтой Д.Б,

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогтой Б.Ш,

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогтой О.О,

4.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн  35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ээжийн хамт оршин суудаг, урьд 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн №200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар нийт 11.232.000 төгрөгний торгох ял шийтгэл эдэлж байсан, Б овогтой М.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ш , О.О , М.Б , Б  нартай бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Булган аймгийн ... сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг /Э/ Б  ХХК-ны хашаанд байрлах П  ХХК-ны шатахуун түгээх машинаас 1060 литр түлш хулгайлж 1.876.200 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б  нь Б.Ш , О.О , М.Б  нартай бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Булган аймгийн ... сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг /Э/ Б  ХХК-ны хашаанд байрлах П  ХХК-ны шатахуун түгээх машинаас 1060 литр түлш хулгайлж 1.876.200 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч О.О  нь Б.Ш , Д.Б , М.Б  нартай бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Булган аймгийн ... сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг /Э/ Б  ХХК-ны хашаанд байрлах П  ХХК-ны шатахуун түгээх машинаас 1060 литр түлш хулгайлж 1.876.200 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Б  нь Б.Ш , О.О , Д.Б  нартай бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Булган аймгийн ... сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг /Э/ Б  ХХК-ны хашаанд байрлах П  ХХК-ны шатахуун түгээх машинаас 1060 литр түлш хулгайлж 1.876.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2015000160095 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Иргэний нэхэмжлэгч Т.А ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 05наас 06-нд шилжих шөнө П  ХХК-ны газрын тосны агуулахын түлш түгээх машинаас 1060 литр түлш хулгайп алдагдсан ба тухайн түлшийг С харуул хамгаалалтын хамгаалагч Б  нь хүмүүстэй нийлж хулгайлсан юм. Тухайн түлшнээс 800 литр түлшийг нь цагдаагаас надад 4 ширхэг савтай түлшийг хүлээлгэж өгөхөөр нь би “А” ХХК-руу тухайн савтай түлш тус бүрээс 1 литрийг шинжилгээнд явуулахад ашиглаж болно гэсэн хариу ирсэн. Хулгайд алдагдсан түлшний хэмжээг гаргаж ирэхдээ түлш хэмжигч тоолууртай машин ашиглан түлш хулгайлагдсан тээврийн хэрэгслийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны оройн үлдээсэн түлшний хэмжээг тухайн тээврийн хэрэгслийн жолоочоор нь заалгаж уг үлдээсэн түлшний түвшин хүртэл түлш хийж үзэхэд 1060 литр түлшийг тухайн машинаас хулгайсан байсан. Одоо 260 литр түлшний мөнгө болох 460.200 төгрөг, түлшний шинжилгээ хийлгүүлсэн мөнгө болох 396.000 төгрөг нийт 856.200 төгрөг нэхэмжилж байна...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэрч Г.З ын өгсөн: “...2020 оны 01 сарын 05-нд манай найзын төрсөн өдөр болоод найз нартайгаа амарч байгаад нэг шил архи ууя гэж бодоод Төв аймгийн Заамар сумын 3-р багаас таксины жолоочийг архи аваад ир гээд Булган аймгийн ... сумын 3-р багт байрлах Э ХХК-ны П колонкийн зүүн талын жалганд дуудсан. Такси ирчихлээ гээд залгахаар нь Г ийн хамт архинд явахад хүмүүс байсан ба намайг хараад зугтаасан тухайн үед шөнийн 01 цаг өнгөрч байсан. Тэгээд байж байтал таксины жолооч над руу залгаад зөндөө хүмүүс гүйгээд байна хэн нь авах юм гэж асуухаар нь та дээшээ өгсөөд хүрээд ир гэж хэлээд Г  бид 2 уурхайн хамгаалалтын албаны машинд түлш хулгайлж байна гэж хэлсэн. Би жалга руу яваад ортол нэг хүн 200 литрийн савийг үүрчихсэн явж байгаад намайг хараад шууд зугтаасан ба тухайн газарт 200 литрийн савтай түлш дүүрээд асгарч байсан...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

Гэрч У.У ын өгсөн: “...уурхайн амрах байрандаа амарч байтал манай компанид ажилладаг ахлах механик ажилтай Г  над руу залгаад П  ХХК-ны колонкийн зүүн талын жалганд түлшний хулгай гарсан юм шиг байна би сая хулгай хийж байгаа хүмүүсийг харсан. Тухайн хүмүүс нь зугтаачихлаа би С хамгаалалтын албанд мэдэгдчихлээ гэхээр нь яваад очтол зөөврийн түгээгүүрийн машинаас түлш татах насосоор зүүн талын жалга руу шар өнгийн шланк татсан байсан /тухайн шланк нь ойролцоогоор 70-80 гаруй метр байх шиг байсан/ ба эхний жалганд 6 сав /нэг сав нь 200 литр ордог төмөр сав/ байсан. 2 савыг дүүргэсэн 1 сав нь дүүрээд асгарсан байсан. Тухайн үед нийт 4 ширхэг 200 литрийн савтай 800 литр түлшийг савласан байсан....”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67 дугаар хуудас/,

Гэрч Ө.Ш ы өгсөн: “...**-** ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос 2019 оны хавар 9.500.000 төгрөгөөр “Да хүрээ” захаас худалдан авч байсан. Тэгээд би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 09 дүгээр сард Ш ын портертой сольж зөрүү мөнгө авсан. Одоо уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн биш Ш ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102 дугаар хуудас/,

Яллагдагчаар Д.Б  мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр байсан шиг санагдаж байна оройн 23 цагийн орчимд надтай Ш  утсаар ярьж байгаад намайг гэрээс ирээд авсан. Тэгээд хаашаа юунд явах гэж байгаа талаар асуухад ойрхон юманд явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд Ш  нь намайг өөрийнхөө Гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ аваад явсан. Тэгээд О  нь Ш ын эзэмшлийн Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Ш ын бид хоёрын араас дагаад явсан. Тэгээд Заамар сумаас гол гараад Б  ХХК-ний хажууханд очоод Пронтер маркийн тээврийн хэрэгслээс 200 литр ордог төмөр савнуудыг буулгасан. Тэгээд тухайн савнуудыг Ш , О  нар нь дээшээ зөөсөн. Харин би Пронтер маркийн тээврийн хэрэгслийг тухайн газраас холдуулж тавьчихаад сав буулгасан газартаа ирээд сав авч дээш нь зөөгөөд О  дээр очтол цаанаас машинтай хүмүүс ирээд улмаар Ш  нь зугтаарай гэж хэлэхээр нь би О ын хамтаар зугтаасан. Тэгээд замдаа машинаа авцгаагаад шууд гэр гэрлүүгээ харьцгаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142 дугаар хуудас/,

Яллагдагчаар М.Б  мэдүүлэхдээ: “...би 2020 оны 01 дүгээр сарын 05наас 06-ны өдрийг шилжих шөнө Булган аймгийн ... сумын нутагт байрлах Б  ХХК-ний хамгаалалтын ахлахаар ажиллаж байсан. Тухайн үед би ээлжтэй байсан. Тэгээд Ш тай утсаар яриад эндээс шатахуун хулгай хийх боломжтой юм шиг байсан. Чи шатахуун авах саваа бэлдээд хүрээд ирээч тэгээд жалгаа өгсөөд шөнө хүрч ирээд авчих боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгээд ярьж тохирсны дагуу тухай өдрийн орой Ш тай утсаар ярьж байгаад 00 цагийн орчимд дуудсан. Тэгээд шатахуун ачсан машиныг хаана байгааг нь зааж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Б  ХХК-д ажилдаг 2 хүн харуул хамгаалалтын ажилтанд энд хүмүүс шатахуун савлаад байна гэж дуудлага өгсөн. Тэгээд тухайн дуудлаганы дагуу хамгаалалтын ажилтнуудаа аваад очиход шатахуун ачсан машинаас шланк ашиглан 200 лирт ордог 3 төмөр саванд дүүргэчихсэн байсан. “Тэгээд дахиад нэг саванд юүлээд хийж байгаад дүүрээд асгарч байхад нь очсон. Тэгээд тухайн газраар хамгаалалтын ажилтнуудаа явуулж үзэхэд хулгайч нар буюу Ш  олдоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147 дугаар хуудас/,

Яллагдагчаар О.О  мэдүүлэхдээ: “...Би хулгайн гэмт хэрэг анхнаасаа үйлдье гэж бодоогүй. Ш  ах гуйгаад хамт явад өг гээд байхаар нь яваад очсон. Харин Б  ХХК-ийн хажууханд очсон хойноо шатахуны сав буулгаж байхдаа хулгайн юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд болих гэсэн боловч Ш  ах хамгаалалтын ажилтантай нь ярьчихсан байгаа асуудалгүй гэхээр нь хамт хулгайн хэрэг хийхээр болсон. Тэгээд тухайн газарт Ш ын хамтаар 200 литр ордог 4 ширхэг төмөр савыг дээш нь түрж очоод Ш  ах болохоор шланкны үзүүрийг аваад шатахуун татуулсан. Харин би нөгөө үзүүрийг нь аваад 200 литр ордог төмөр саванд хийж зогссон. Тэгээд зогсож байтал машин ирж зогсоод нэг хүн буугаад ирсэн. Тэгэхээр нь би Ш  ахын хамтаар шууд зугтаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-152 дугаар хуудас/,

Яллагдагчаар Б.Ш  мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр билүүдээ өдөр 12 цагийн орчимд Б  над руу утсаар яриад шатахуун эндээс гаргах гэсэн юм, чи шөнө 00 цагийн үед ирээд аваадахаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би зүгээр юм уу очоод авахад гэхэд зүгээрээ бүх юмаа жин тан болгочихсон гэж Б  хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн **-** ТӨА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд 165 ширхэг төмөр савийг ачсан. Тэгээд мөн өөрийн эзэмшлийн ногоон өнгийн 45 орчим метр урттай шланк, шингэн зүйл соруулах зориулалт бүхий насос 2 ширхэгийг авч бэлдсэн. Тэгээд юмаа бэлдчихээд 21 цагийн орчимд Б , О  нарт утсаар орой юм ачилцаад өгөөч ээ би явахдаа гэрээс чинь очоод авъя гэж хэлсэн. Тухайн үед Б , О  нар нь зөвшөөрсөн. Тэгээд Б ыг утсаар хэлснийх нь дагуу би ойролцоогоор 23 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад эхлээд О ыг аваад өөрийнхөө эзэмшлийн **-** ТӨА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулан явуулсан. Харин би **-** ТӨА улсын дугаартай гранд Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Б ийг би гэрээс нь авсан. Тэгээд би О ыг араасаа дагуулан явсаар байгаад Б  ХХК-аас ойролцоогоор 200 орчим метр зайд очоод тээврийн хэрэгслүүдийг унтраасан. Тэгээд О аар өөрийнхөө эзэмшлийн **-** ТӨА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулан жаахан холдуулаад тавьчих гэж хэлээд явуулсан. Харин би 200 литр ордог төмөр савийг дээш шатахуун авах газар луу түрж очсон. Тухайн газар луу Б  намайг дагуулан очоод шатахуун эндээс авна бас цахилгаанаа эндээс авна гэж зааж өгчихөөд Б  нь ийшээ явж хүн харлаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би доороос Б ийн авчирсан 4 саванд шатахууныг шанкаар татуулан хийж байхад машинтай хүмүүс ирэхээр нь Б  ирж байгаа байлгүй дээ гэж бодоод тайван байж байхад юун хүмүүс вэ гээд танихгүй хүмүүс машинаас буугаад ирсэн. Тухайн үед би Б  биш байна гэдгийг мэдээд зугтаарай гэж хэлээд зугтаасан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р ххийн 9 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлэт /1-р хх-ийн 23-27 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 162, 172, 177  дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 183-186 дүгээр хуудас/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

1.    Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б  нь Б.Ш , О.О , М.Б  нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Б  нь Б.Ш , О.О , М.Б  нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж Д.Б , Б.Ш , О.О , М.Б  нар нь бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Булган аймгийн ... сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг /Э/ Б  ХХК-ны хашаанд байрлах П  ХХК-ны шатахуун түгээх машинаас 1060 литр түлш хулгайлж 1.876.200 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний нэхэмжлэгч Т.А  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.    Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч М.Б  Б.Ш , О.О , Д.Б  нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч М.Б  Б.Ш , О.О , Д.Б  нар нь хохирогч этгээдтэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн саналд шүүгдэгч М.Б  Б.Ш , О.О , Д.Б  нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан О.О ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1

дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх санал гаргасныг яллагдагч М.Б  Б.Ш , О.О , Д.Б  нар нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /2-р хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч М.Б  Б.Ш , О.О , Д.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б  Б.Ш , О.О , Д.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б  Б.Ш , О.О , Д.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд Портер маркийн машин нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** ТӨА улсын дугаартай KIA

Frontier загварын ногоон өнгийн .... О аар өөрийнхөө эзэмшлийн **-** ТӨА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулан жаахан холдуулаад тавьчих гэж хэлээд явуулсан гэх, гэрч Ө.Ш ы... уг тээврийн хэрэгслийг 2019 оны 09 дүгээр сард Ш ын портертой сольж зөрүү мөнгө авсан. Одоо уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн биш Ш ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм гэх мэдүүлэгээр шүүгдэгч Б.Ш ын өөрийн эзэмшилд шилжсэн болох нь нотлогдож байх       шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ш ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** ТӨА улсын дугаартай KIA  Frontier загварын ногоон өнгийн тээврийн хэрэгслийг хурааж шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 60 м урттай шланк, шатахуун соруулах зориулалт бүхий насос зэргийг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн **-** ТӨА улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүжлэлээс чөлөөлж эзэмшигч Б.Ш т буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Б  Б.Ш , О.О , Д.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогтой Д.Б , Бовогтой Б.Ш , Б овогтой О.О , Б овогтой М.Б  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Б  Б.Ш , О.О , Д.Б  нарыг тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Шүүгдэгч М.Б  Б.Ш , О.О , Д.Б  нь цагданхоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
  4. Хэрэгт битүүмжлэгдсэн **-** ТӨА улсын дугаартай гранд марк-2 маркийнтээврийн хэрэгслийг битүүжлэлээс чөлөөлж эзэмшигчид нь буцаан олгосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгтзааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** ТӨА улсын дугаартай ногоон өнгийн KIA frontier маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Ш аас гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 60 м урттай шланк, шатахуун соруулах зориулалт бүхий насос зэргийг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-тзааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б  Б.Ш , О.О , Д.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН