| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0111/Э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 119
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа, шүүгдэгч, хохирогч Л.А ,
Шүүгдэгч, хохирогч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А, Д.Э нарт холбогдох 163/2020/0111/Э индекстэй, эрүүгийн 2015001270088 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, О овгийн Л.А,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, “Э” ХХК-ийн захирал, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд өмнө 1 удаагийн ял шийтгэлтэй, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх. хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овгийн Д.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.А нь /яллах дүгнэлтээр/ 2020 оны 03 дугаар сарын 04ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг дэсвгэрт Д.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож улмаар иргэн Д.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Э нь /яллах дүгнэлтээр/ 2020 оны 03 дугаар сарын 04ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг дэсвгэрт Л.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож улмаар иргэн Л.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Л.А ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Э ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
2015001270088 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Л.А ын өгсөн: “...замд явж байхдаа Э бид хоёр жаахан үг зөрөлдсөн. Тэгээд нэг газар зогсоод бие засахдаа Э намайг шууд цохиж унагаад дээрээс өшиглөсөн... тэр үед хамраас маш их цус гарчихсан тогтохгүй байсан. Тэгэхээр нь би хамраа халуун дээр нь очиж янзлуулъя гэж хэлээд явсан. Тэгээд нэг суурин газар очиж нэг айлд очсон... эмнэлэгт очоод үзүүлэхэд хамар хугарсан, нуруу бөөрний хэсэгт зулгарсан уруул дотор талдаа язралттай, цээжинд хөхрөлттэй байсан... эмчилгээний зардал бусад гарсан зардлуудаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Э ын өгсөн: “...А миний машины арын суудалд сууж байсан согтчихоод миний араас хоёр талын мөр лүү цохиод байсан. Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт 3 дугаар багийн тасаг гэх газар явж байгаад Б А бид 3 бууж бие засчаад машинд суух гэж байхад А над дээр ирээд ямар ч үгийн зөрүүгүй баруун гараа атгаж байгаад миний хамар луу 1 удаа цохисон, гэдэс рүү 5 удаа цохиж, баруун зүүн гуя, шилбэ хэсэг рүү 10 удаа өшиглөж байхаар нь би больёо больёо гээд А ын гарыг бариад авсан чинь миний толгой руу 4-5 удаа мөргөсөн. А намайг мөргөөд байхаар нь би толгойгоо доош нь бие рүүгээ нааж хамгаалсан чинь хамраараа миний толгойг мөргөөд намайг зодохоо больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Б.Б ы өгсөн:... замдаа Э , А хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Э ыг машинаа бариад явж байхад нь А арын суудлаас Э ын араас татаж чангаагаад агсраад байсан. Замдаа бие засах гээд Э зогссон. А, Э хоёр бие засах гээд машинаас буусан. Би машин дотроо сууж байсан. Машин дотроос Э , А хоёрыг харахад барилдаж байна гэж бодсон. Цасан дээр ноцолдоод дээр доороо ороод өнхрөөд байсан... Тэгээд би машины цонхоор Э аас юу болоод байгаа юм бэ гэж асуухад энэ А чинь зүгээр байхгүй агсараад байна ш дээ гэхээр нь яачихаад байгаа юм бэ наад А ыгаа цасаар нүүрийг нь угаагаад хэсэг орхичих гэж хэлсэн... Э машин дээр ирэхэд хамар нь халцарчихсан байсан. Би машин зогссон газраас машинаас буугаад А ыг авах гэж Э ын хамтаар очсон. Очиход А ын хамраас цус гарчихсан зогсож байсан... А болохоор миний хамарны яс хоёр, гурван газраа хугарсан бөөр жаахан өвдөөд байна гэж ярьж байсан.
Э ын хамарны баруун талд нь халцарсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Гэрч Л.О ийн өгсөн: “...найз Б ы эхнэр лүү ярьтал Э , Б , А нар хөдөө салхинд гарахаар явсан өнөөдөр ирнэ гэж хэлсэн... А надтай яриад Хялганатад ирж намайг ав, бие өвдөөд үхэх гээд байна намайг ирж ав гэж хэлтэл Э утсыг нь аваад бид хэд одоо удахгүй очлоо санаа зоволтгүй гэж хэлсэн... удалгүй 2 орчим минутын дараа А гэртээ орж ирээд ухаан алдаад унасан. Тухайн үед бүх хувцас нь нороод цус болчихсон, нүүр ам нь битүү хавдартай нилээдгүй гэмтэлтэй байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн....” гэх мэдүүлэг /ххийн 26 дугаар хуудас/,
Гэрч А.Б ийн өгсөн: “...Э , Г хоёр “бид хоёр хоорондоо зодолдоод гэхээр нь би та 2 юугаа булаацалдаж зодолддог юм, хоёулаа морь мал уядаг, найз нөхөд байж юундаа муудалцдаг юм бэ гэж хэлээд өнгөрсөн.... Э ын нүүр ам нь зүгээр юм шиг байсан анзаарагдаагүй, А ын хамар ам нь хавдсан царайтай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Яллагдагчаар Л.А мэдүүлэхдээ: “...би Э ын нүүр хэсэгт нь 1-2 удаа мөргөсөн, баруун талын хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн... Э ад учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуудас/,
Яллагдагчаар Д.Э мэдүүлэхдээ: “...А намайг цохиж мөргөхөөр нь би зөрүүлээд 1 удаа нүүр хэсэгт нь цохисон... А т учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-34 дүгээр хуудас/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 16ны өдрийн 286 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Л.А ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд шарх, цээжинд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт, /хх-ийн 35-37 дугаар хуудас/
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 10ны өдөр 73 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Д.Э ын бие дээд, доод уруулын дотор салстад шарх, хамрын нуруу, баруун шилбэнд зулгаралт, баруун шуу, баруун гуянд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44, 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 43, 48 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг дэсвгэрт Д.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож улмаар иргэн Д.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг дэсвгэрт Л.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож улмаар иргэн Л.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч гэрч Б.Б , Л.О , А.Б нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон хохирогч Л.А ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд шарх, цээжинд цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 286 тоот дүгнэлт, хохирогч Д.Э ын биед дээд, доод уруулын дотор салстад шарх, хамрын нуруу, баруун шилбэнд зулгаралт, баруун шуу, баруун гуянд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 73 тоот дүгнэлт, зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Л.А , Д.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Л.А , Д.Э нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч Л.А , Д.Э нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.А , Д.Э нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.А , Д.Э нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.А , Д.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.А , Д.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН