| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2016/00747/И |
| Дугаар | 78 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 78
2017 оны 01 дүгээр сарын 30 Дугаар156/ШШ2017/00078 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00747/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, Долоод гэх газарт нутаглах, иргэн Их мэргэд овогт Гомбо-Ичингийн Цогзолмаа /СЛ66110204/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Цогзолмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хөдөө малтай байдаг, цас зуд ихтэй цаг чангараад зам хаагдаж байгаа тул нааш цаашаа явах чадахгүйгээс шүүх хуралд оролцох боломжгүй болоод байгаа тул намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цогзолмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй архивт шилжин ирээгүй учраас ажиллаж байсан байдал баталгаажаагүй байгаа тул Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Долоод бригадад 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малын санитарч, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 7-8, 9, 15, 18-21/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Цогзолмаа нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Долоод бригадад 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малын санитарч, малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Р.Оюунчимэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Г.Цогзолмаа нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Долоод бригадад 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малын санитарч, малчнаар тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хэнтий аймгийн архивын тасгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18 өдрийн тодорхойлолт /хх-ийн 8/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 28 өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 9/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай тушаал /хх-ийн 10/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 23 өдрийн 35 дугаартай тушаалын хавсралт, хавсралтын хуулбарууд, /хх-ийн 11-12/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 20 өдрийн 101 дугаартай тушаалын хавсралт, хавсралтын хуулбарууд, /хх-ийн 13-14/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаартай тушаалын хавсралт, хавсралтын хуулбарууд зэрэг болно.
Хүсэлт гаргагч Г.Цогзолмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Долоод бригадад 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малын санитарч, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их мэргэд овогт Гомбо-Ичингийн Цогзолмаа /РД:СЛ66110204/-г Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Долоод бригадад 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малын санитарч, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Цогзолмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.АРИУНАА