Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 120

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Т.С  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С д холбогдох эрүүгийн 2015001150081 дугаартай, 163/2020/0112/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Т.С.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.С г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Хохиролд 200000 төгрөг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, эрүүгийн 2015001150081 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С  нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутагт нийлсэн хонио манахаар очсон тус багийн малчин Н.Г тай  “хонь нийлүүллээ” гэх шалтгаанаар хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа зодож, Н.Г ын биед тархи доргилт, зүүн шуунд өнгөц шарх, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алимны салст, баруун чих, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт, толгойн орой хэсгийн хуйх, баруун чих, зүүн чамархайд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал Т гдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Н.Г ын өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн орой 20 цагийн үед Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн “Т ” гэх газар С ийн малтай манай мал нийлсэн ба тухайн үед цасан шуургатай байсан тул С ийн гэрийн гадна малаа манахаар очсон чинь С  нь архи уучихсан согтуу байсан. Тэгээд намайг хэл амаар доромжилж, “ална, чи шоронд явж байсан” гэх мэтээр доромжлоод баруун гартаа хутга, зүүн гартаа хайч бариад миний зүүн талын гарын бугуйн хэсэгт 1 удаа хатгасан. Мөн зулайн хэсэгт хайчаар 1 удаа хатгасан ба намайг газар унагаагаад миний баруун талын нүд рүү баруун хөлөөрөө нэг удаа дэвссэн. Миний толгой руу нэлээн олон удаа цохиод миний хоолойноос боосон ба бооход миний толгой эргээд байхаар нь С ийг “боль” гэж хэлээд нэг удаа биенээсээ холдуулж түлхээд би гарч зугтаасан” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,

Гэрч Ц.М гийн өгсөн: “...Г  ахыг “унтаж амар, би ор засаж өгье” гэж хэлтэл манай нөхөр бас Г  ахыг “унтаж амар” гэж хэлтэл Г  нь “би танайд унтахгүй, та нар манай хонийг хулгайлж магадгүй, би машиндаа унтана” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр “та яасан муухай ааштай юм бэ?, та урьд нь манай хонийг имнэж будаад өөрийн хониндоо байлгаж байгаад баригдаад буцаагаад өгч байсан биз дээ” гэж хэлээд маргалдаж байгаад С  гарах гээд босоход Г  ах С г зуух руу түлхсэн. С гийн далны хэсэг түлэгдээд босож ирээд Г тай зууралдаад Г ын нүүр лүү нь цохиод зууралдаж байтал С  нь арай гэж салаад Г ас холдохоор нь би С ийг “хүүхэд айгаад байна, гэрээс гар” гэж хэлээд гэрээс гаргасан чинь

Г ах байж байгаад “харина” гэж хэлээд явсан…” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/, Хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг Т сон “магадлуулагч Н.Г ын биед тархи доргилт, зүүн шуунд өнгөц шарх, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алимны салст, баруун чих, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт, толгойн орой хэсгийн хуйх, баруун чих, зүүн чамархайд зулгаралт гэмтэл Т гдлоо. Дээрхи тархи доргилт баруун дээд, доод зовхи, баруун нүдний алимны салст, баруун чих, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт, толгойн оройн хэсгийн хуйх, баруун чих, зүүн чамархайд зулгаралт гэмтэл нь мохоо, зүүн шуунд өнгөц шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг Т х журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт /хх-27-28 тал/,

Шүүгдэгч Т.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Урьд нь манай танай хоёр хонь нийлэхэд та манай хониноос аваад өөрийнхөө хонинд оруулсан байсан биздээ гэж хэлээд Г  ах бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Н.Г  ах бид хоёр өөд өөдөөсөө хараад газар сууж байсан. Би босох гэтэл Н.Г  ах миний баруун талын гарнаас татаж босоод тэнцвэр алдсан уу яасан над руу налж унахаар нь би Г  ахыг дийлэлгүй тэнцвэр алдаад зуух руу нуруу хэсгээрээ унасан. Н.Г  ах миний дээрээс унасан. Н.Г  ах бид 2 газар ноцолдож байхад Н.Г  ахын толгой хэсэг рүү нь 1 удаа өшиглөөд боссон. Тэгээд Н.Г  ахыг босоод ирэхээр нь нүүр хэсэгт баруун гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Н.Г  ах бид 2 согтуу байсан, намайг Н.Г  ах түлхээгүй. Н.Г д учирсан гэмтлийг би учруулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу” гэх мэдүүлэг /хх-62-63 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож Т гдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг Т ж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хэрэг үйл баримт болсон шалтгаан, нөхцөлийн талаар хохирогч Н.Г , гэрч Ц.М  нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Т.С гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг нотолсон, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд юм.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Г ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Т.С гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.С гийн үйлдэл идэвхтэй, хохирогчийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байх бөгөөд шүүгдэгч Т.С  нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүхээс Т сон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Т л болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Т.С  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн гаргаж өгсөн 113900 төгрөгийн нотлох баримтын хэмжээнд /хх-6 тал/ 200000 төгрөгийг төлсөн, хохирогч Н.Г  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй /хх-79/ гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.С г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.С гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож Т гдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Т.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.С гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал Т гдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.С  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал Т гдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Т.С  нь урьд ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багт эхнэр хүүхдийн хамт мал аж ахуй эрхлэн амьдардаг, 750 толгой малтай зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 3546 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тус сумын засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар Т гдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлнө гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа Т х шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, Т л хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Т Х нь:

  1. Шүүгдэгч Б  овогт Т.С г Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Т.С г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу Т сон хуваариар Т сон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.

  4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх Т л уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Т лхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх Т лыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд Т лын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД