Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 81

 

2017 оны 01 дүгээр сарын 31       Дугаар156/ШШ2017/00081                           Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00029/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1956 оны 09 дүгээр сарын 23 өдөр төрсөн, эрэгтэй, Хэнтий аймгийн Баян-Адрага сум,  03 дугаар баг, Адарга гэх газарт нутаглах Боржигон овогт Сэдэдийн Намсрай РД:/СВ56092312/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Намсрай нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдэлийн Адрага бригадын 1971 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл малчнаар ажилласан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй архивт шилжин ирээгүй учраас ажиллаж байсан байдал баталгаажаагүй байгаа тул ажиллаж байсан  байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“С.Намсрай нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдэлд 1971 оны 01 дүгээр сараас эхэлж 1974 оны 05 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байгаад, цэргийн албанд 1974 оны 06 дугаар сард явж, ажлаасаа чөлөөлөгдсөн. Цэргээс халагдаж ирээд дахин  С.Намсрай гуай нь 1971 оны 01 дүгээр сараас 1974 оны 05 дугаар сар хүртэл, 1977 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 16 жил 11 сарын хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдэлд ажилласан. 
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдэлд 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд нь хөдөлмөрийн дэвтэр нь бөглөгдсөн байдаг. Архивт өгсөн баримт нь устаж байхгүй болсон юм. 
Иймд С.Намсрайн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5-12, 13, 15/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Намсрай нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдэлийн Адрага бригадын 1971 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор С.Намсрай нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 

Нэхэмжлэгч С.Намрай нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдэлийн Адрага бригадын 1971 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 10 дугаар сарын 12 өдрийн 02/3989 дугаартай архивын лавлагаа /хх 4/, 
2.Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 02 өдрийн тодорхойлолт /хх 5/, 
3. 1981 оны 05 дугаар сарын 06 өдөр нээлгэсэн, Сэдэдийн Намсрайгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд  /хх 6-8, 9-12,/ 
4.1977 оны 08 дугаар сарын 15 өдөр нээлгэсэн, С.Намсрайгийн Монголын үйлдвэрчний эвлэлийн үнэмлэхийн хуулбар /хх 13/,
5.Хэнтий аймгийн Баян-Адрага сумын багийн Засаг дарга О.Лагвадоржийн  тодорхойлолт /хх 15/
6. 1978 оноос 2001 он хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Г.Баатарчулуун шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 28/
7. 1976 оноос 1984 он хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Л.Мижидсамдангийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 27/ зэрэг болно.

Хүсэлт гаргагч С.Намсрайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдэлийн Адрага бригадын 1971 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Сэдэдийн Намсрайг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдэлийн Адрага бригадын 1971 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн огтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1-д зааснаар С.Намсрайн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ                     Э.АРИУНАА