Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 82

 

2017 оны 01 дүгээр сарын 31       Дугаар156/ШШ2017/00082                           Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00060/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1963 оны 04 дүгээр сарын 08 өдөр төрсөн, эрэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын  05 дугаар баг, Өндөрхааны механикжуулалтын 01-02 тоотод оршин суух,  Сэргэлэн гүн овогт Сэр-Одын Энхболд РД:/СТ63040819/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Энхболд, нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Энхболд  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 23 өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01 өдрөөс тракторчноор, 1992 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл тракторчноор “Тахилгат” ХК-нд ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон боловч 1992 оноос хойшхи санхүүгийн баримтууд архивт байхгүй учраас ажиллаж байсан байдал баталгаажаагүй байгаа тул ажиллаж байсан  байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 5, 9, 10-12, 13-15, 17-18, 19/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Энхболд нь Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 23 өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01 өдрөөс тракторчноор, “Тахилгат” ХК-нд 1992 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор С.Энхболд нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 

Нэхэмжлэгч С.Энхболд нь Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 23 өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01 өдрөөс тракторчноор, “Тахилгат” ХК-нд 1992 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 02 өдрийн тодорхойлолт, /хх 3/
2.Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 02 өдрийн цалингийн тодорхойлолтууд, /хх 5/
3. 1984 оны 06 дугаар сарын 28 өдөр нээлгэсэн, Сэр-Одын Энхболдын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд,  /хх 6-8/
4.1977 оны 08 дугаар сарын 15 өдөр нээлгэсэн, С.Намсрайгийн Монголын үйлдвэрчний эвлэлийн үнэмлэхийн хуулбар, /хх 13/
5.Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2016 оны 08 дугаар сарын 26 өдрийн 46 дугаартай тодорхойлолт, /хх 9/
6. Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 1 өдрийн 05 дугаартай тушаал, хавсралтын хуулбарууд, /хх 13-15/
7. Хэнтий аймаг Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1986 оны 11 дүгээр сарын 20 өдрийн 217 дугаартай тушаалын хуулбар, /хх 16/
8. Хэнтий аймаг Өндөрхааны сангийн аж ахуйн даргын тушаал 1990 оны 10 дугаар сарын 20 өдрийн 110 дугаартай тушаал, хавсралтын хуулбарууд, /хх 17-18/
9. Хэнтий аймгийн Тахилгат хувьцаат компанийн даргын 2002 оны 12 дугаар 25 өдрийн тушаалын хуулбар, /хх 19/ 
10. Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн 1979 оноос 1992 оныг хүртэл ажиллаж байсан гэрч Г.Батжаргалын шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 29/ 
11. 1977 оны 06 дугаар сарын 28 өдрөөс 1992 өдрөөс Хэнтий аймгийн ӨНдөрхааны сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан гэрч Ц.Алтангэрэлийн мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч С.Энхболд нь Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 23 өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01 өдрөөс тракторчноор, “Тахилгат” ХК-нд 1992 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сэргэлэн гүн овогт Сэр-Одын Энхболд /РД: СТ63040819/-ыг Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 23 өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01 өдрөөс тракторчноор, “Тахилгат” ХК-нд 1992 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1-д зааснаар С.Энхболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ                     Э.АРИУНАА