| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2020/0117/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 124
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.О т холбогдох эрүүгийн 2015000000114 дугаартай, 163/2020/0117/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөгжим бүжгийн багш мэргэжилтэй, ... ерөнхий боловсролын сургуульд дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Х.О.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.О нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ... Ерөнхий боловсролын сургуулийн байранд багш нарын өрөөнөөс Б.С ын эзэмшлийн “Lenovo” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 310257 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2015000000114 дугаартай хэргээс яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Х.О нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ... Ерөнхий боловсролын сургуулийн байранд хохирогч Б.С ын багш нарын өрөөнд үлдээсэн түүний “Lenovo” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С ын өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би сургууль дээрээ байж байгаад багш нарын өрөөнд Lenovo маркийн зөөврийн компьтер ширээн дээр үлдээгээд даралт ихэссэн болохоор гэртээ харьсан. Тэгээд тэр өдрөөс хойш хэдэн өдрийн чөлөө аваад 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би сургууль дээр очиход миний зөөврийн компьютер алга болсон байсан. Асуухад бүгд аваагүй гэж байсан.
...Миний хохирлыг барагдуулсан. ... ” гэх мэдүүлэг/хх-11-14 тал/, гэрч Ч.С ийн өгсөн: “....С багш даралт нь хөдлөөд ажлаас чөлөө авсан. Цагаан сарын дараа ирээд над руу залгаад миний зөөврийн компьютерийг авсан уу би хайгаад олохгүй байна гэсэн. ...Би ширээн дээр нөатбүүк байгаа эсэхийг анзаараагүй. ...” ” гэх мэдүүлэг /хх-19 тал/, гэрч Н.Х гийн өгсөн: “...С багш Lenovo маркийн нөатбүүк ашиглаж ажлаа хийдэг. Чөлөө аваад явсан өдрөөс хойш хэд ноногийн дараа С багш сургууль дээр ирээд зөөврийн компьютер алга болчихлоо харсан хүн байна уу гэж асуж байсан. ....” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Б.Б ы өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр С багш бие өвдөөд чөлөө авч явсан. Тухайн өдрөөс хойш хэдэн хоногийн дараа С багш сургууль дээр ирээд ширээн дээр байсан Lenovo маркийн зөөврийн компьютер алга болсон байна гэж өрөөний багш нараас асууж байсан.
....” гэх мэдүүлэг /хх-21/,
гэрч Х.Б ын өгсөн: “...Бид нар хэсэг юм яриад сууж байхад О эгч “эгч нь сая Орхон аймгаас нэг зөөврийн компьютер худалдаж авсан. Чи тайлан гээд хүний юм хэрэглэж байхын оронд энэ зөөврийн компьютер ав” гээд хар өнгийн Lenovo маркийн зөөврийн компьютер өгсөн. Тэр өгсөн зөөврийн компьютер нь ерөнхий боловсролын багш нарт тарааж өгсөн зөөврийн компьютер байсан. Би О эгчид Э надад 200000 төгрөгний өртэй байгаа тэрний оронд авчих уу гээд авсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №210089 дугаартай шинжээчийн: “...Lenovo маркийн зөөврийн компьютер 310257 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-26-30 тал/, шүүгдэгч Х.О ийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 02 сарын 18-ны өдөр сургалтын менежер Н тэй холбогдоод “зөвлөх багш болоход бүрдүүлэх материалаас асуух зүйл байна та хүрээд ирээч” гэтэл 02 сарын 20-ны өдөр “та ажил дээр хүрээд ир” гэж надад хэлсэн. Тэгээд би 02 сарын 20-ны өдрийн 14 цагын үед ажил дээрээ буюу ... ерөнхий боловсоролын сургууль дээр очиход ажлаа хийж байгаад багш нарын өрөөнд ортол С багшийн ширээн дээр нэг хар өнгөтэй зөөврийн компьютер байхаар нь би эмчилгээнд явах гээд мөнгө хэрэгтэй байсан болхоор тэр компьютерийг аваад гарсан. Тэгээд Улаанбаатар хотод очиход зарах гэж бодсон боловч ажлын хүнийхээ эд зүйлийг зарж чадаагүй юм, харин компьютерийг нь парматлуулаад буцаагаад аваад ирсэн. Тэгээд гэрт байж байтал 2020 оны 03 сарын 16-ны өдөр манай төрсөн дүү Б тайлан бичих гэсийм гэхээр нь компьютерийг нь би өгөөд явуулсан юм, тэгсэн манай дүү компьютерийг нь Эрдэнэт хотод засвар хийлгэх гэж очоод цагдаа нарт баригдсан байналээ. Тийм л зүйл болсон. …” гэх мэдүүлэг /хх-52 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирлыг төлж барагдуулснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4/50 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Х.О ийн нууц далд аргаар авсан зөөврийн компьютер нь 310257 төгрөг төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №210089 дугаартай шинжээчийн дугаартай дүгнэлтээр хохирогч Б.С д 310257 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Х.О ийн үйлдэл идэвхтэй, ширээн дээр байсан зөөврийн компьютерийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч буй өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.О ийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндсэлэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-39-43 тал/ зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ