Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 85

 

2017 оны 02 дугаар сарын 02                Дугаар156/ШШ2017/00085                                Хэрлэн сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00726/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Батноров сум, 7 дугаар баг, 1 дүгээр хороо, 62 дугаар байрны 01-07  тоотод оршин суух Сүхбаатарын Ганбаярт холбогдох, 
Халаалтын төлбөр 656 670 төгрөг гаргуулах тухай,
“Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22 өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 29 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“2014 оны 10 сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд халаалтын 305 950 төгрөг, цэвэр бохир усны 187 275 төгрөг, подвал засварын 37 500 төгрөг, суурь хураамжийн 16 500 төгрөг, ногдуулсан алданги 109 445 төгрөг, нийт 656 670 төгрөг нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Ганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
“Сүхбаатарын Ганбаяр би Хэнтий аймгийн Бэрх тосгонд 62 дугаар байрны 07 тоотод өвчтэй ээжийн хамт оршин суудаг. 2014 оны 10 сараас байрны халаалт, усны мөнгийг төлөөгүй нь үнэн юм.  Нэхэмжилж буй 656 670 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 15 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.” гэжээ.
                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь хариуцагч С.Ганбаярт холбогдуулж 656 670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Ганбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 656 670 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 15 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна. 
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж “Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ганбаярт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 20 310 төгрөгийн 50 хувь 10 155 төгрөгийг улсын төсвөөс, 10 155 төгрөгийг хариуцагч С.Ганбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-д олгох нь зүйтэй. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“ Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 656 670 төгрөгийг хариуцагч С.Ганбаярын хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 310 төгрөгийн 50 хувь болох 10 155 төгрөгийг улсын төсвөөс, 10 155 төгрөгийг хариуцагч С.Ганбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч С.Ганбаярт мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА