Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 88

 

2017 оны 02 дугаар сарын 02                  Дугаар156/ШШ2017/00088                           Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00057/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
    Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баян-Адрага сум, Жаргалант багт оршин суух, Булгад овогт Бэгзжавын Намсрай /РД:СВ65112001/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Намсрай нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй архивт шилжин ирээгүй учраас ажиллаж байсан байдал баталгаажаагүй байна. Би Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн ЖаргаланТ, 2 дугаар бригадад 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд сүү тосны машиндагч, малчин, саальчин, тоо бүртгэгч зэрэг ажлуудыг тус тус хийж  байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Намсрайгийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ю.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Бэгзжавын Намсрай нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн Жаргалан, 2 дугаар багт малчин, саальчин, фермийн сүү тосны машиндагч, тоо бүртгэгч ажлуудыг 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан юм. Энэ хугацаанд            4 хүүхэд төрүүлсэн. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын архив шатаж, цалингийн цэс олдохгүй болсон. Ажилд орсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд нь байгаа юм. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн даргаар Мягмардорж гэдэг хүн ажиллаж байсан. Бригад фермийн даргаар Лхагваа гэж хүн ажиллаж байсан. Анх фермийн сүү тосны машиндагчаар ажилд орсон юм. Эдгээр баримт материалуудаар 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг нь тогтоож өгнө үү3 гэв
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 7-8, 9, 15, 18-21/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Намсрай нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн ЖаргаланТ, 2 дугаар бригадад 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд сүү тосны машиндагч, малчин, саальчин, тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Б.Намсрай нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 

Нэхэмжлэгч Б.Намсрай нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн Жаргалант бригадад 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд сүү тосны машиндагч, малчин, саальчин, тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хэнтий аймгийн архивын тасгийн тодорхойлолт (хх-ийн 4 тал), Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 5 тал), Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаартай тушаалын хуулбар, хавсралт (хх-ийн 6, 7 тал), Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 9-10 тал), Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 94 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 11 тал), Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 12 тал), Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 13-14 тал), Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 87 дугаартай тушаалын хуулбар, хавсралт (хх-ийн 16-17 тал), Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 103 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 18 тал), Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 19 тал) зэрэг болно.

Хүсэлт гаргагч Б.Намсрай нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн Жаргалант бригадад 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд сүү тосны машиндагч, малчин, саальчин, тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Булгад овогт Бэгзжавын Намсрай /РД: СВ65112001/-г Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн Жаргалант бригадад        1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд сүү тосны машиндагч, малчин, саальчин, тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Намсрайгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БОЛДБААТАР