Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2017/00048/И |
Дугаар | 89 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 89
2017 оны 02 дугаар сарын 02 Дугаар156/ШШ2017/00089 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00048/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 52 дугаар байрны 16 тоотод оршин суух, Өөлд овогт Дашнямын Пүрэвсүрэн /РД:СЗ54070319/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйн даргын 72 тоот тушаалаар тус аж ахуйд малчнаар, 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тасралтгүй ажилласан. 1995 онд гэр нь шатаж, тухайн үед ажиллаж байсан тушаал, баярын бичиг болон бусад нотлох баримтууд нь устаж үгүй болсон. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарахнас болсон боловч дээрх баримт бичиг байхгүйгэс тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна.
Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Дашнямын Пүрэвсүрэн нь миний ах юм. Пүрэвсүрэн ах маань 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйн даргын 72 тоот тушаалаар тус аж ахуйд малчнаар томилогдон 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 3 удаа аваргын болзол хангаж байсан юм гэсэн. 1995 онд гэр нь шатаж, тухайн үед ажиллаж байсан тушаал, баярын бичиг болон бусад нотлох баримтууд нь устаж үгүй болсон. Харин архивын газраас цалингийн тодорхойлолт гарсан юм. Иймээс шүүх эдгээр нотлох баримтаар ажилласан болохыг нь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 7-8, 9, 15, 18-21/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, “Хурх” хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Пүрэвсүрэн нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, “Хурх” хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 14 өдрийн тодорхойлолт /хх-ийн 4 тал/, Ардын хувьсгалын 70 жилийн ойн медалийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 4 тал/, Хурхын сангийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 172 тоот тушаалын хуулбар /хх-ийн 7 тал/, Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт, хавсралт /хх-ийн 6-7 тал/ зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, “Хурх” хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Өөлд овогт Дашнямын Пүрэвсүрэн (РД:СЗ54070319)-г Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, “Хурх” хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР